Энэтхэгийн ба Азийн хавтангууд нийлж түлхэлцэх хөдөлгөөн орсноор ямар уулс үүссэн бэ?
A. Андын нуруу
B. Альпийн нуруу
C. Гималайн уулс
D. Кордильерийн уул
Зурагт тектоник хөдөлгөөний төрлүүдийг үзүүлжээ. Б зурагт 2 тектоник хавтангийн холдон салах хөдөлгөөнийг үзүүлжээ. Энэ хөдөлгөөнд орсноор үүсэх гадаргын хэлбэрийг сонгоорой.
A. Далайн ёроол өргөснө
B. Уул нуруу үүснэ
C. Зөрөгт хөндий үүснэ
D. Хойг арал болон сална
Газар хөдлөлтийн 3 бүсийг ялган үздэг бөгөөд ялангуяа Атлантын далайн гол нурууны дагуу газар хөдлөлтийн голомт их. Усан дор газар хөдөлснөөс болж ямар аюул дагалддаг вэ?
A. хар шуурга болно
B. хүчтэй долгион үүсч цунами болно
C. усны өнгө өөрчлөгдөнө
D. усны температур нэмэгдэнэ
Хийн мандлын хамгийн доод үе давхраа болох тропосферийн дээд хил экваторт хэдэн км өндөрт орших вэ?
A. 8-9 км
B. 11-12 км
C. 16-18 км
D. 20-22 км
Хуурай цэвэр агаарын дундаж найрлагын 78,08%-ийг бүрдүүлдэг азотын ач холбогдол аль нь вэ?
A. организмуудын амьсгалах болон исэлдэх явцад оролцоно.
B. хүчилтөрөгчийг шингэлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
C. ургамлын фотосинтезд оролцоно.
D. Төрөл бүрийн гэрэлтүүлэг чимэглэлд ашигладаг.
Голын хөндлөн огтлолын талбайг устай хэсгийн буюу “нойтон” периметрт харьцуулсан харьцааг тодорхойлсныг олоорой.
A. Голын унал
B. Голын хэвгий
C. Голын дундаж гүн
D. Гидравлик радиус
Сөнөсөн тэнгис нь Израйль ба Иорданы хооронд байрлах эртний тэнгисийн үлдэгдэл давстай нуур бөгөөд нуурын усанд сэлэх юм уу живэх боломжгүй байдгийн учир юу вэ?
A. усны нягт бага байдаг
B. усны нягт өндөр байдаг
C. өндөрт байрладаг
D. цэнгэг устай
Байгаль дахь усны эргэлтэнд нөлөөлөх 2 гол хүчин зүйлийг олоорой.
A. агаарын орчил урсгал, салхи
B. дэлхийн дотоод энерги, татах хүч
C. Нарны эрчим хүч, хүндийн хүч
D. кориолисийн хүч, татах хүч
Биомассын хэмжээ хамгийн бага байгааг сонгоорой.
A. халуун орны ой
B. халуун орны саванн
C. тундр ба таг
D. чулуу ба мөс, жинхэнэ цөл
Манай орны хээр дэлхийн ургамлын бүлгэмдлийн өвслөг ургамлын аль төрөлд багтах вэ?
A. дулаан орны хээр
B. сэрүүн орны хээр
C. саванн
D. прерий
Хүний хөгжлийн индексээрээ сүүлийн жилүүдэд тэргүүлж байгаа орныг сонгоорой.
A. Австрали
B. АНУ
C. Норвеги
D. Шинэ Зеланд
Норвеги улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 54.479.06 ам доллар (2012 оны байдлаар), сүүлийн жилүүдэд хүний хөгжлийн индексээр тэргүүлж байгаа бөгөөд хөгжлийн түвшний аль ангилалд багтах вэ?
A. өндөр хөгжилтэй
B. дунд зэргийн хөгжилтэй
C. шинээр аж үйлдвэржиж байгаа
D. буурай хөгжилтэй
Арлын гэгдэх жижиг улсуудын ихэнх нь Номхон далайд орших ба “Ази-Номхон далайн бүс”-д хамрагдана. Нутаг дэвсгэр жижиг ч байгалийн нөөц элбэг Кирибати арал дээрх алслагдмал байдал нь уламжлалт соёлоо хадгалж үлдэхэд нь нэмэр болжээ.Улсын албан ёсны хэл нь голдуу англи болон франц байдаг нь юутай холбоотой вэ?
A. үндэстний бүрэлдэхүүн
B. хүн амын боловсрол өндөр
C. хөгжлийн түвшинтэй холбоотой
D. колончлолын ул мөр нөлөөлсөн
Иргэдийн хагасаас илүү хувь нь “сайхан амьдарч байна” гэж хариулсан Индонез улсад нэг хүн амд 4700 орчим ам.дол ногддог. Энэ нь АНУ-ынхаас 10 дахин бага. Гэтэл АНУ эерэг хариултын хувиар 6-д жагсжээ. Энэ нь юутай холбоотой вэ?
A. Газарзүйн байрлал
B. Сэтгэл ханамжийн байдал
C. Хөгжлийн түвшин
D. Хүн амын тоо
Газарзүйн байрлалын хувьд давуу бол жижиг улс байсан ч олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарьт чухал үүрэгтэй. Сингапур улсын үсрэнгүй хөгжлийн шалтгааныг тодорхойлоорой.
A. газар нутгийн хэмжээ том
B. байгалийн нөөц ихтэй
C. далай тэнгисээс алслагдсан
D. олон “замын уулзвар” дээр оршдог
Хүн амын тооноос гадна чанарын үзүүлэлтийг ашигладаг. Хүрээлэн буй орчны асуудал нь дээрх үзүүлэлтүүдийн алинд нь хамаарах вэ?
A. Нийгмийн
B. Соёлын
C. Эдийн засгийн
D. Экологийн
Хүн амын суваргыг ажиглаад, Хятад улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй дүгнэлтийг олоорой.
A. 0-4 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
B. 20-24 насныхан ихэнх хувийг эзэлж байна
C. 40-44 насныхан ихэнх хувийг эзэлж байна.
D. Дундаж наслалт Энэтхэгээс өндөр байна
Хүн амын насны бүтцийг тодорхойлох нь ... зэрэгт шаардлагатай байдаг. Хамаарахгүй үзүүлэлтийг олоорой.
A. хүн амын боловсрол
B. хот ба бүс нутаг төлөвлөлт
C. сэтгэл ханамж
D. эрүүл мэндийн үйлчилгээ
Энэтхэг улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй тодорхойлолтыг сонгоорой.
A. суварга дээшлэх тусам нарийссан байна
B. нас хүйсийн харьцаа ойролцоо байна
C. дундаж наслалт 60-аас бага байна
D. дундаж наслалт 75-аас дээш байна
Доорх улсуудаас дэлхийд хүн амаараа тэргүүлдэг 10 улсад багтахгүйг олоорой.
A. Хятад
B. Энэтхэг
C. Турк
D. Япон