Атомын цахилгаан станцын үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд хөгжлийн түвшний хувьд ямар ангилалд багтах вэ?
A. Өндөр хөгжилтэй
B. Дунд зэргийн хөгжилтэй
C. Хөгжиж байгаа
D. Буурай хөгжилтэй
Монгол улсад атомын цахилгаан станцын гол түлш болох ураны нөөц ихтэй хэдий ч эрчим хүчний хэрэгцээгээ энэ эх үүсвэрээс хангадаггүйн учир юу вэ?
A. аюул ослыг дагуулах магадлалтай
B. хөгжингүй орнууд голчлон ашигладаг
C. өртөг өндөртэй
D. эрдэс түүхий эдийн нөөц бага
Хямд учир дэлхийд ачаа эргэлтийн хэмжээгээр тэргүүлдэг, их хэмжээний болон удаан хадгалагддаг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг тээврийн төрөл аль нь вэ?
A. Агаарын тээвэр
B. Усан замын тээвэр
C. Хоолойн тээвэр
D. Ердийн хөсөг
Хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн салбарт аль шинж давамгайлдаг вэ?
A. бүтээмж бага
B. эрчимжсэн, төрөлжсөн
C. эрчимжээгүй хөгжил муу
D. төрөлжилт бага
Арал тэнгист ямар өөрчлөлт орсон байна вэ?
A. талбай багассан байна
B. талбайд өөрчлөлт ороогүй
C. талбай нэмэгдсэн
D. тэнгис байхгүй болсон
Арал нь дундад Азийн давстай урсгалгүй тэнгис бөгөөд 1960 оноос эхлэн тус тэнгист цутгах Амударъя, Сырдаръя голуудыг хөвөнгийн болон цагаан будааны тариалангийн усалгаанд ашиглах болсон нь ямар үр дагаврыг авчирсан бэ?
A. усны түвшин багассан
B. усны давсжилт нэмэгдэж загасны төрөл зүйл буурсан
C. цөлжилтөнд хүчтэй өртсөн
D. дээрх бүгд
Бохирдлын улмаас агаарт температурын тонгоруу буюу инверс үүснэ. Үүнийг хотын инверс гэх бөгөөд голлон нөлөөлөх хүчин зүйлийг сонгоорой.
A. агаарын бохирдол
B. хөрсний бохирдол
C. усны бохирдол
D. хүн амын шилжилт
Дэлхийн хамгийн томд орох далайн экосистемийн өөрчлөлтийн эх үүсвэр нь хуурай газарт явагдах хүний үйл ажиллагааны нөлөө юм. Нөлөөлөх хүчин зүйлсэд хамаарахгүй ойлголтыг олоорой.
A. далайн усны бохирдол
B. түлшний шаталтаас ялгарах нүүрсхүчлийн хий
C. хүн амын шилжилт
D. Хэт их загасчлал
Африкт хүн амын тоогоор Нигерийн дараа орох Этиопийн хүн амын 84 хувь нь хөдөө амьдардаг, дэлхийд хамгийн бага хотожсон улс. Хүн амын дөнгөж 42 хувь нь, хөдөөгийн оршин суугчдын 20 орчим хувь нь л сайжруулсан ундны усны эх үүсвэрээр хангагддаг. Үүнд нөлөөлөх байгалийн хүчин зүйлийг олоорой.
A. хүн амын өсөлт их
B. хамгийн бага хотожсон улс
C. хөгжиж байгаа оронд багтдаг
D. тунадас ихтэй ч хадгалах боломжгүй
Кофе үйлдвэрлэлийн явцад эдхудалдааны менежмент хийх, шинэ сорт боловсруулах, баглаа боодол, савлалтын шинэлэг дизайн гаргах зэрэг аж үйлдвэрийн хэддүгээр үе шат вэ?
A. анхдагч салбар
B. хоёрдогч салбар
C. гуравдагч салбар
D. дөрөвдөгч салбар
Нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон аль тивд хамаарагдах улсууд вэ?
A. Ази
B. Австрали
C. Африк
D. Европ
Нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг 10 орон бүгд Европ тивийн улсууд байгаагийн үндсэн шалтгааныг тодорхойлно уу.
A. бичиг үсэг тайлагдлын түвшин доогуур
B. нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10,000 доллараас бага
C. худалдан авах чадвар сайтай
D. эмнэлгийн хүртээмж тааруу
Эко жуулчлал нь багц аяллаас ялгаатай. Эко жуулчид цөөн хүнтэй бүлгээс бүрдэх ба байшин барилгагүй, байгаль орчин, байгаль орчин, ан амьтдыг сонирхоно.Тэдний зорилгод нийцэхгүй хариултыг сонгоорой.
A. Ан гөрөө хийх
B. Байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх
C. Нутгийн хүмүүст туслах, соёлыг хүндэтгэх
D. Зэрлэг амьтад, жуулчдад туслах
Хүний амьдралыг тэтгэхэд шаардагдах экосистемийн хэмжээг (орон зай, газар, ус, агаар г.м) “дэлхийн га гэсэн үзүүлэлтээр илэрхийлснийг ... гэнэ.
A. Биологи
B. Биоценоз
C. Экологи
D. Экологийн мөр
Байгаль экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохицуулж байгаа арга хэмжээг ................... гэнэ.
A. байгалийн нөөцийн ашиглалт
B. агаарын чанарын талаар баримтлах бодлого
C. усны нөөцийн нэгдсэн менежмент
D. усны зохисгүй хэрэглээ
Хоногт нэг хүнд ногдох ундны усны хэрэглээгээр ямар улс тэргүүлж байна вэ?
A. АНУ
B. Гайти
C. Их Британи
D. Герман
Улс орнуудын нэг хүнд ногдох усны хэрэглээ харилцан адилгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудынх өндөр байгаад нөлөөлөх хүчин зүйлсэд үл хамаарах ойлголтыг сонгоорой.
A. амьжиргааны төвшин сайн
B. амьдралын хэв маяг
C. хэрэглээ өндөр
D. хэл, шашны ялгаа
Бэлчээрийн менежментэд нөлөөлөгч нийгмийн хүчин зүйлд аль нь хамаарах вэ?
A. бэлчээрийн нийт талбай болон бүтээмжит чанар
B. бэлчээрийн ургамлын шимт чанар ба тоо хэмжээ
C. үетний төрөл ба тархац
D. хөрс хамгаалалтын хөтөлбөр, урамшууллын механизм
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго бүхий 10 дахь удаагийн Бүргэдийн баяр эхэллээ. “Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдий хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг. Уг зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд албан ёсоор бүртгэсэн. Хүн төрөлхтний соёлын өвийг тээж яваагийн хувьд манай ард түмэн уг уламжлал, зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
/Өнөөдөр сонин 2018.03.05 №041/
a. Дээрх мэдээлэлд ямар зан үйлийг үзүүлсэн бэ?
b.Соёлын өвийн аль ангилалд хамаарах вэ?
c. Соёлын энэхүү өвийг сурталчлах, хамгаалах, өвлөх арга хэлбэрүүдийн талаар саналаа бичнэ үү.
d.Өнөөдөр энэ зан үйл Монгол орны хаана голчлон уламжлагдан үлдсэн бэ?
e.Энэ нь уламжлалт зан үйл мөн үү? \Тийм эсвэл үгүй гэж хариулах\
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилго бүхий 10 дахь удаагийн Бүргэдийн баяр эхэллээ. “Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдий хүртэл хадгалагдан ирсэн гэж үздэг. Уг зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвд албан ёсоор бүртгэсэн. Хүн төрөлхтний соёлын өвийг тээж яваагийн хувьд манай ард түмэн уг уламжлал, зан заншлыг сэргээж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй.
/Өнөөдөр сонин 2018,03,05 №041/
a. Энэ баярыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?
b. Яагаад соёлын өвд бүртгэсэн бэ?
c.Монгол улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд өөр ямар өв бүртгүүлсэн бэ?
d. Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ?