Нэгэн байгууллагаас гар утасны хэрэглээний талаар судалгаа хийжээ. 0-5 насны нялх хүүхдийн 1000 эцэг эхэд хандуулсан судалгаагаар гар утсаар тоглуулж байгаа нь 80,4, хувь гурван наснаас эхлэн гар утсаар тоглосон хүүхэд 32,5, хүүхдээ томоотой байлгахын тулд 52,9 гэсэн судалгаа гарсан байна.
/Зууны мэдээ 2017,4.12./
a.Цахим харилцаа гэж юу вэ?
b.Гар утас хэрэглэснээр бага насны хүүхдэд ямар хор хохирол учруулах вэ?
c.Чи хэдэн наснаас эхлэн гар утас хэрэглэсэн бэ?
e.Чи өдөрт хэдэн цагийг гар утас болон цахим орчинд зарцуулдаг вэ?
f.Цахим хэрэглээний эерэг талыг бичнэ үү.
Нэгэн байгууллагаас 5 хүртэлх насны нялх хүүхдүүдийн гар утасны хэрэглээний талаар 1000 эцэг эхээс судалгаа авчээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 80,4 хувь нь хүүхдээ гар утсаар тоглуулдаг гэж хариулжээ. Үүнээс 32,5 хувь нь 3 наснаас нь эхэлж тоглуулсан гэжээ. Хүүхдээ утсаар тоглуулж буй шалтгааныг тодруулахад 52,9 хувь нь "хүүхдээ томоотой байлгахын тулд гар утсаар тоглуулдаг" гэж хариулсан байна.
/Зууны мэдээ 2017,4.12./
a.Цахим хэрэглээ гэж юу вэ? энэ нь соёлтой хэрхэн холбогдох вэ?
b. Гар утасны зохисгүй хэрэглээ нь бага насны хүүхдэд ямар хор хохирол учруулах вэ?
c. Гар утас болон цахим хэрэглээний эерэг талуудыг бичнэ үү.
d. Гар утасны хор хохирлын талаар үеийхэндээ санамж гаргана уу.
e.Гар утасны ухаалаг хэрэглээ гэж юуг хэлэх вэ?
Олон нийтийн сүлжээнд “Шагайн мэргээр мэргэлээд үзээрэй”, “Мафийн гишүүд хэн бэ?” зэрэг аппликэйшн их түгэх болсон. Ийм аппликэйшнийг ажиллуулах, түүнд нэвтрэн орохын тулд фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлдэг. Энэ нь нууц үгээ алдах эрсдэл бий болгож байгааг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулж байна. Нууц үгээ алдсанаар залилан, мэхлүүлэх, өөрийн мэдээллийг алдах гээд элдэв гэмт хэргийн золиос болох магадлал өндөр, бусдад фейсбүүк мессенжерээ хянуулах эрсдэлтэй байгааг цагдаагийнхан анхаарууллаа.
/Өнөөдөр 2018.2.23 №035/6328/
a.Дээрх мэдээлэлд ямар асуудлын талаар өгүүлсэн байна вэ?
b.Цахим харилцааны соёл гэж юуг хэлэх вэ?
c.Цахим хэрэглээг ашиглахын ач холбогдол юу вэ?
d.Цахим харилцааны эерэг талыг дурьдана уу.
e.Дээрх мэдээллээс ямар сургамжыг авч болох вэ?
Олон нийтийн сүлжээнд “Шагайн мэргээр мэргэлээд үзээрэй”, “Мафийн гишүүд хэн бэ” гэх зэрэг аппликэйшн их түгэх болсон. Ийм аппликэйшнийг ажиллуулах, түүнд нэвтрэн орохын тулд фейсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц үгийг бүртгүүлдэг. Энэ нь нууц үгээ алдах эрсдэл бий болгож байгааг эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулж байна. Нууц үгээ алдсанаар залилан, мэхлүүлэх, өөрийн мэдээллийг алдах гээд элдэв гэмт хэргийн золиос болох магадлал өндөр, бусдад фейсбүүк мессенжерээ хянуулах эрсдэлтэй байгааг цагдаагийнхан анхаарууллаа.
/Өнөөдөр 2018.2.23 №035/6328/
a.Орчин үед цахим хэрэглээ нь харилцааны гол хэрэгсэл болохыг тайлбарлана уу.
b.Цахим гэмт хэрэг гэж юу вэ?
c.Та хувийн мэдээллээ алдсан тохиолдолд хаана хандах вэ?
d.Цахим харилцааны сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд юу хийх вэ?
e. Цахим орчинд гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэн хүн юу хийх ёстой вэ? 1 санамж бичнэ үү.
Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба төмрийн түрүү үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу болно.
Монголын түүхийн тайлбар толиос
a.Дээрх дурсгал нь соёлын ямар өвд хамаарах вэ?
b. Буган чулуун хөшөө нь соёлын хосгүй дурсгал болохыг тайлбарлана уу.
c.Түүхийн дурсгалыг хэн хамгаалах ёстой вэ?
d.Энэхүү түүхийн дурсгал нь ямар ач холбогдолтой вэ?
e.Энэхүү түүх соёлын хосгүй дурсгалыг зүй бусаар ашиглах нь соёлын хожимдлын жишээ мөн үү? Тийм эсвэл үгүй хариулах
Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу болно.
a. Энэхүү хөшөөг "буган чулуун" гэж нэрлэсний учир юу вэ?
b. Түүх, соёлын дурсгалыг хамгаалахад иргэд хэрхэн яаж оролцох вэ?
c.Соёлын өвийг хэрхэн ангилдаг вэ? Буган чулуун хөшөө нь аль ангилалд багтах вэ?
"Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-д бүртгэлээ.
.....2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв юм......
Эх сурвалж: Olloo.mn
a. "Уул овоогоо тахих зан үйл" нь Монголчуудын уламжлалт ёс заншил мөн үү. Тийм эсвэл үгүй гэж хариулах
b. Уул овоогоо тахих уламжлалт зан үйлийн утга учрыг тайлбарлана уу.
c. Энэхүү уламжлалт зан үйлээ хэвээр нь авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?
e.Уул овоогоо тахих нь соёлын аль өвд хамаарах вэ?
d.Байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд бид юу хийвэл зохилтой вэ?
......2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус чуулганаар "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү зан үйл нь манай улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв юм........
.Эх сурвалж: Olloo.mn
a. Уул овоогоо тахиж буй учир шалтгаан нь юу вэ?
b. Уул овоо тахих зан үйлийг дагалдан гардаг сөрөг үр дагаварууд\хог хаях, байгаль орчин бохирдуулах ..гэх мэт\-ыг арилгахын тулд ямар зохицуулалт хийх ёстой вэ?
c.Байгаль дэлхий, уул усаа хайрлаж хамгаалахтай холбогдсон хорио цээр хэллэгүүд байдаг. Нэрлэж бичнэ үү.
d. Уламжлалт зан үйл, ёс заншлаа дагаж мөрдөхийн ач холбогдол нь юу вэ?
e.Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар өөрийн саналыг бичнэ үү.
a.Тус аймгийн нийт хүн амын хэдэн хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна вэ?
b. Ажиллах хүч нь ямар хүмүүсээс бүрддэг вэ?
c.Нийт хүн амын хэдэн хувийг ажиллах хүч эзэлж байна вэ?
a. Бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч хүмүүс хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
b.Эдийн засгийн идэвхгүй хүн ам нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
c. Ажилгүй хүн гэж хэн бэ?
a. Ажиллах хүчний оролцооны түвшинг тооцож гаргана уу.
b.Ажил хайгч хүмүүс эдийн засгийн идэвхтэй хүн амын хэдэн хувийг эзэлж байна вэ?
c. Ажилгүйдэл бүрэн арилдаг уу. Тийм эсвэл үгүй гэж хариулах
d.Ажилгүйдэл юунаас болж үүсдэг вэ? Үндсэн шалтгааныг нэрлэнэ үү.
e.Тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг олно уу.
f.Нийт хүн амын хэдэн хувийг эдийн засгийн идэвхтэй хүн ам эзэлж байна вэ?
a.Арилжааны банкны хадгаламжийг хэрхэн ангилдаг вэ?
Сурагч А зуныхаа амралтаар ахынхаа барилгын компанид нэг сар ажиллаж 500 000 төгрөгийн цалин авчээ. Өөрийн хэрэглэж байсан гар утсаа 100 000 төгрөгөөр зарав. Тэр олсон нийт мөнгөө банкинд хадгалуулахаар болжээ.
Банк |
Хугцацаагүй хадгаламжийн хүү |
Хугацаатай хадгаламжийн хүү |
|||
1 сар |
3 сар |
6 сар |
12 сар |
||
А |
Жил-7.2% |
0.7% |
2.7% |
6.7% |
15.1% |
Б |
Жил-6% |
0.7% |
2.5% |
6.4% |
15.1% |
В |
Жил-2.4% |
0.6% |
2.4% |
6.1% |
14.1% |
Г |
Жил-7.2% |
0.7% |
2.5% |
6.6% |
15.2% |
Д |
Жил-7.2% |
0.9% |
2.7% |
6.6% |
15.5% |
b.А мөнгөө 6 сарын хугацаатай хадгалуулахаар бол аль банкинд хийх нь ашигтай вэ?
c. А 12 сарын хугацаатай хадгалуулахаар бол мөнгөө аль банкинд хийх нь ашигтай вэ?
d.1 сарын хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр банк аль нь вэ?
e.Хэрэв 100000 төгрөгөө 1 жилийн хугацаатай Б банканд хадгалуулвал жилийн дараа хүүтэйгээ нийлээд хэдэн төгрөг болсон байх вэ?
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а. Бизнес эрхлэх болсноор орон нутагт ямар хувь нэмэртэй вэ?
Б-ийн гэр бүлийн үйлдвэрлэлийн нийт зардлыг тооцож бодно уу.
Гэр бүлийн үйлдвэрлэлийн сарын нийт орлогыг олно уу.
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а. Гэр бүлийн үйлдвэрлэлийн сарын нийт ашгийг бодож олно уу.
Бизнес эрхлэхийн давуу тал юу вэ?
Гэр бүлийн үйлдвэрлэлийн жилийн нийт ашгийн тооцоолж бодно уу.
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Амарбаясгалангийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а.Хагас жилийн ашгийг бодож олно уу.
b.Хагас жилд хэдий хэмжээний зардал гарах вэ?
c.Б-ийн гэр бүл бизнес эрхлэх болсноор ямар давуу тал бий болсон бэ?
Сурагч Б-ийн гэр бүлийн гишүүд хамтран өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор жижиг үйлдвэрлэл эрхлэхээр болжээ. Тэд зах зээлийн эрэлт болон өөрсдөд байгаа мөнгөний боломждоо тулгуурлан нэгэн жижиг байр түрээслэн “Амуу” нэрийн боов үйлдвэрлэх болов. Тэд өдөрт 80 ширхэг, сард 2400 ширхэгийг үйлдвэрлэж, ширхэгийг нь 900 төгрөгөөр борлуулах юм. Та бүхэн үйлдвэрлэлтэй холбоотой хүснэгтэд өгөгдсөн мэдээллийг ашиглан Б-ийн гэр бүлийн ашиг орлогыг тооцоолно уу.
а.Б ирээдүйд бизнесээ удирдан өргөжүүлэх хүсэлтэй тул тэрээр ямар мэргэжил эзэмшвэл зохих вэ?
b.Үйлдвэрлэлээ өргөтгөх өөр ямар боломж байна вэ?
Хүснэгт: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт
Цалин (төгрөг) |
Хөдөлмөрийн нийлүүлэлт буюу буюу ажил хайгчийн тоо |
Хөдөлмөрийн эрэлт буюу ажиллах хүчний тоо |
200000 |
100 |
500 |
300000 |
200 |
400 |
400000 |
300 |
300 |
500000 |
400 |
200 |
600000 |
500 |
100 |
а.Хүснэгтэд буй үзүүлэлтэд үндэслэн хөдөлмөрийн зах зээл дээрх зохистой цалин, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт хэмжээг тодорхойлно уу.
b.Хөдөлмөрийн зах зээлд ямар тохиолдолд тэнцвэрт байдал үүсдэг вэ?
c.Ажилгүйдлийг бууруулах үндсэн арга замуудыг нэрлэн бичнэ үү. 1..................2.....................3.............
Хүснэгт: Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт
Цалин (төгрөг) |
Хөдөлмөрийн нийлүүлэлт буюу буюу ажил хайгчийн тоо |
Хөдөлмөрийн эрэлт буюу ажиллах хүчний тоо |
200000 |
100 |
500 |
300000 |
200 |
400 |
400000 |
300 |
300 |
500000 |
400 |
200 |
600000 |
500 |
100 |
a.Хөдөлмөрийн эрэлтийг хэн бий болгох вэ?
b.Цалин буурах үед хөдөлмөрийн нийлүүлэлт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
c.Цалин өсөх үед хөдөлмөрийн эрэлт хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
d. Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйдэл юунаас болж үүсдэг вэ?
Иргэн “Б” сард 500,0 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 100,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Гэтэл энэ үед бараа үйлчилгээний үнэ 8 хувиар өссөн.
a.Б-ийн нэрлэсэн цалин хэд болсон бэ?
b.Түүний бодит цалинг тодорхойлно уу.
Түүний бодит цалин урамшуулал авахын өмнөх нэрлэсэн цалингаас өссөн үү? тооцоолон гаргана уу.
Иргэн “Б” сард 500,0 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд захирал нь урамшуулал болгон түүний цалинг 100,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Гэтэл энэ үед бараа
үйлчилгээний үнэ 8 хувиар өссөн.
а.Нэрлэсэн цалинд юу юу багтдаг вэ? Жагсаан бичнэ үү. а,....................................... b. ................................. c. ..............................d................................
б. Б цалингаасаа хэдэн хувийг нь хувь хүний орлогын албан татварт төлөх вэ?
Б цалингаасаа хувь хүний орлогын албан татвар төлдөг. Өөр ямар төрлийн шимтгэлийг цалигаасаа төлдөг вэ?