Хүмүүсийн харилцааны нэгэн төрөл нь мэндлэх юм. Аливаа ард түмний мэндлэх ёсон байгаль газар зүй, цаг уур, амьдрах орчинтойгоо нягт холбоотой. Монголчуудын мэндлэх ёсон эртний уламжлалтай ба цаг улирал газар орон гээд харилцан адилгүй байдаг.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнтэй мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь:
-Сайн байна аа. Та амархан сайн байна уу.
-Сайн байна аа
Өдөр болгон уулздаг бол өглөө нь Тавтай нойрсов уу?
Тавтай унтлаа. Сонин сайхан юутай байна?
Тавтай сайхан байна аа гэдэг. Ийнхүү мэндэлдэг байна.
/эх сурвалж Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын дунд тайлбар толь/
a. Монголчуудын мэндчилгээнээс хоёрыг жишээ болгон бичнэ үү?
b. Даага далантай, бяруу булчинтай онд мэнд тарган сайхан оров уу? гэж ямар үед мэндэлдэг вэ?
c. Суурин иргэншилтэй хүмүүс өглөө, өдөр, оройн мэнд гэдэг бол монголчууд улирлаар мэндэлдгийн учрыг тайлбарлана уу.
Хүмүүсийн харилцааны нэгэн төрөл нь мэндлэх юм. Аливаа ард түмний мэндлэх ёсон байгаль газар зүй, цаг уур, амьдрах орчинтойгоо нягт холбоотой. Монголчуудын мэндлэх ёсон эртний уламжлалтай ба цаг улирал газар орон гээд харилцан адилгүй байдаг.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг.Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь:
-Сайн байнаа. Та амархан сайн байна уу.
-Сайн байнаа
Өдөр болгон уулздаг бол өглөө нь Тавтай нойрсов уу?
Тавтай унтлаа. Сонин сайхан юутай байна?
Тавтай сайхан байнаа гэдэг. Ийнхүү мэндэлдэг байна.
/эх сурвалж Ч.Арьяасүрэн, Х.Нямбуу Монгол ёс заншлын дунд тайлбар толь/
a. Монголчууд ахуй амьдралдаа олон төрлийн мэндчилгээ хэрэглэдэг. Тэдгээрийг хэрхэн ангилж болох вэ?
b. Мэндлэх нь харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
Гар утас, компьютер зэрэг техник, технологийн дэвшил хүн төрөлхтнийг “ганцаардуулж” гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн шүүмжлэлийг өдөр бүр сонсдог. Тэгвэл Лондоны Эдийн засаг, улс төрийн сургуулийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд эсрэгээрээ гар утас гэр бүлийг нягтруулдаг гэжээ. Ялангуяа аав, ээж, хүүхдүүдийн харилцаа сайжирдаг гэнэ. Учир нь хэн нэгнийхээ дэргэд хэлж чадахгүй үгээ гар утсаар дамжуулан хэлдэг талаар судалгаанд хамрагдсан хүмүүс ярьжээ. Мөн элдэв дүрсээр сэтгэлээ илэрхийлдэг нь хүмүүст маш таатай санагдаж, үггүйгээр ойлголцох боломж олгодог гэжээ.
a. Дээрх мэдээллээс гар утасны эерэг болон ,сөрөг талыг бичнэ үү. Эерэг..................... Сөрөг.....................
b. Гар утас хүмүүсийн харилцааны гол хэрэглүүрийн нэг гэж үзэж байгаа шалтгаан нь юу вэ?
c. Дээрх судалгааны үр дүнтэй хэр санал нийлж байна вэ? Үндэслэл нотолгоонд суурилан өөрийн саналаа бичнэ үү.
Гар утас, компьютер зэрэг техник, технологийн дэвшил хүн төрөлхтнийг “ганцаардуулж” гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн шүүмжлэлийг өдөр бүр сонсдог. Тэгвэл Лондоны Эдийн засаг, улс төрийн сургуулийн судалгааны хэлтсийн мэргэжилтнүүд эсрэгээрээ гар утасгэр бүлийг нягтруулдаг гэжээ. Ялангуяа аав, ээж, хүүхдүүдийн харилцаа сайжирдаг гэнэ. Учир нь хэн нэгнийхээ дэргэд хэлж чадахгүй үгээ гар утсаар дамжуулан хэлдэг талаар судалгаанд хамрагдсан хүмүүс ярьжээ. Мөн элдэв дүрсээр сэтгэлээ илэрхийлдэг нь хүмүүст маш таатай санагдаж, үггүйгээр ойлголцох боломж олгодог гэжээ.
a.Хүмүүсийн хоорондын харилцааг дан гар утсаар шийдвэрлэж болох уу? Яагаад?
Техник, технологи нь хүмүүсийн хооронд зөрчилдөөн үүсгэдэг гэдгийг дээрх мэдээлэлд хэрхэн илэрхийлсэн байна вэ? тайлбарлана уу.
Зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар арга замууд байдаг вэ? Түүнээс нэрлэнэ үү.
Завхан голыг хамгаалах зорилгоор 15 сурагч найзууд нийлж “Эко-байгаль” хэмээх сурагчдын сайн дурын клубыг санаачлан байгуулжээ. Энэхүү клуб нь усны бохирдол, гол усаа хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар иргэдэд тайлбарлаж байгаад нутгийн иргэд болон төр захиргаа, сургуулийн зүгээс тэдэнд талархалтай хандаж байна.
/Эх сурвалж: Нутгийн мэдээ/
a. Өгөгдсөн мэдээлэлд суурилан бүлэг гэж юу болохыг тодорхойлно уу.
b. Сургууль нь нийгмийн бүлгийн аль ангилалд багтах вэ?
c. "Эко-байгаль" сайн дурын клубын нийтлэг зорилго нь юу вэ?
d. "Эко-байгаль" клубын нутгийн иргэдэд үзүүлж буй нөлөөг тайлбарлана уу.
е. Нийгмийн бүлэгт нэгдэхийн ач холбогдолыг тодорхойлно уу.
Завхан голыг хамгаалах зорилгоор 15 сурагч найзууд нийлж “Эко-байгаль” хэмээх сурагчдын сайн дурын клубыг санаачлан байгуулжээ. Энэхүү клуб нь усны бохирдол, гол усаа хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар иргэдэд тайлбарлаж байгаад нутгийн иргэд болон төр захиргаа, сургуулийн зүгээс тэдэнд талархалтай хандаж байна.
/Эх сурвалж: Нутгийн мэдээ/
a. Гэр бүл, найз нөхдийн бүлэг нь нийгмийн бүлгийн аль ангилалд багтах вэ?
b. "Эко-байгаль" сайн дурын клубын удирдагч сурагч клуб дотроо ямар байр суурь эзлэх вэ?
c. "Эко-байгаль" клубын гишүүн сурагч ямар үүрэг гүйцэтгэж болохыг тодорхойлно уу.
УБ хотын нэгэн орон сууцны оршин суугчид тухайн орон сууц ашиглалтын хугацаа хэтэрсэн тул байраа нураалгаж шинэ орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа холбогдох газарт хүсэлт гаргажээ. Гэтэл тус байрны нэг давхрыг өргөтгөн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд шинээр баригдах байранд мөн тэр хэмжээний талбайтай байр авна гэснээс үүдэн иргэдийн хооронд маргаан гарч тодорхой шийдэлд хүрэлгүй цаг алдаж иргэд тав тух муутай орчинд амьдарсаар хэдэн жил болж байна.
/ Эх сурвалж: Өнөөдөр №6329/
a. Дээрх мэдээлэлд буй зөрчилдөгч талуудыг тодорхойлно уу.
b. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын зөрчилдөөний шалтгаан нь юу вэ?
c. Зөрчилдөөнийг өдөөгч хүчин зүйл нь юу вэ?
d. Үр дүнтэйгээр шийдэхийн тулд зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар хандлагуудыг баримтлах ёстой вэ?
УБ хотын нэгэн орон сууцны оршин суугчид тухайн орон сууц ашиглалтын хугацаа хэтэрсэн тул байраа нураалгаж шинэ орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа холбогдох газарт хүсэлт гаргажээ. Гэтэл тус байрны нэг давхрыг өргөтгөн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд шинээр баригдах байранд мөн тэр хэмжээний талбайтай байр авна гэснээс үүдэн иргэдийн хооронд маргаан гарч тодорхой шийдэлд хүрэлгүй цаг алдаж иргэд тав тух муутай орчинд амьдарсаар хэдэн жил болж байна.
/ Эх сурвалж: Өнөөдөр №6329/
а. Шийдвэрлэж чадахгүй удаж байгаа нь талууд зөрчилдөөнийг шийдвэрлэх ямар хандлагуудыг баримталсантай холбоотой вэ?
b. Зөрчилдөгч талуудын хооронд үл ойлголцол үүсэж буй шалтгаан нь юу вэ?
c.Зөрчилдөөнийг зохистойгоор шийдвэрлэхийн тулд талууд ямар алхмууд хийх ёстой вэ?
Сурагч Б ангийн тэргүүний сурагчдын нэг билээ. Б ангийн сурагчиддаа байгаль орчны талаар танилцуулга хийхээр болжээ. Гэвч танилцуулга нь хүүхдүүдэд төдийлөн ойлгомжтой, сонирхолтой болж чадаагүй байна.
a. Б-ийн ангийн сурагчиддаа хийж буй танилцуулга нь харилцааны аль хэлбэрт хамаарах вэ?
b. Б танилцуулгаа хүүхдүүдэд ойлгомжтой болгохын тулд юуг ганхаарах ёстой вэ? Зөвлөгөө өгнө үү.
с. Б ангийн сурагчидтайгаа харилцахад үүсэж буй бэрхшээл нь юу вэ? түүнийгээ хэрхэн даван туулах вэ?
Сурагч Г хичээлээ маш сайн хийдэг. Ангийн тэргүүний сурагчдын нэг билээ. Г гэрийн даалгавраа сэдвийн дагуу маш сайн бэлтгэж,танилцуулга хийж хэлэх үгээ бичдэг. Ингээд бичсэн зүйлээ нэгэн жигд уншиж, танилцуулгаа бусдад харуулна. Гэвч танилцуулга нь хүүхдүүдэд төдийлөн сонирхолтой болж чадахгүй байгааг Г анзаарч санаа зовох болжээ.
a. Г-ийн жишээгээр аман харилцааны сул талуудыг тодорхойлно уу.
b. Аман харилцааны давуу талууд нь юу вэ? Г танилцуулгаа ойлгомжтой, сонирхолтой болгохын тулд аман харилцааны давуу талуудыг хэрхэн ашиглах ёстой вэ?
ОУ-ын хөдөлмөрийн байгууллагаас Өвөрхангай, Ховд,Хөвсгөл аймагт айлын мал маллаж буй 270 хүүхдийг хамарсан суурь судалгааг хийжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдийн 64% эрэгтэйгуравны нэг нь өөрийн нутгаас өөр газарт, дөрөвний нэг нь хамаатан садан биш айлд, талаас илүү нь эцэг эхээсээ тусдаа айлын мал хариулж байв.
a. Энэхүү сурвалжийн агуулга баримт, санаа бодол, тааамаглалын аль нь вэ?
b. Эх сурвалжийн гол зорилго юу вэ
c. Баримт мэдээг аль илэрхийлж байна вэ?
Сурагч Б-ийн утасны цэнэг дууссан учир гэрийнхэндээ хэлж чадсангүй оройтож харив. Гэтэл ээж нь "хэл чимээгүй гадуур дэмий тэнэлээ" хэмээн загнав. Б "утасны цэнэг дууссан учир би хэлж чадсангүй" хэмээн уурлав.
a. Хүмүүс хоорондын энэ мэт таагүй харилцааг нийгмийн шинжлэх ухаанд юу гэж нэрлэдэг бэ?
b. Зөрчлийн шалтгааныг тодорхойлно уу.
c.Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлно уу.
Байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан суртачлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцыг батлан гаргажээ. 2014 оны байдлаар тус конвенцод 191 улс нэгдэн орсон бөгөөд 161 улсын нийт 1007 байгалийн болон соёлын өв бүртгэгдсэнээс 779 соёлын, 197 байгалийн, 31 хосолмол өв байна. Манай улс 1990 онд энэхүү конвенцед нэгдэж оржээ.
a. Соёлын өвийг бүртгэж буй зорилго нь юу вэ?
b. Манай улс ямар соёлын өвийг бүртгүүлсэн бэ? 3-ыг нэрлэнэ үү.
c.Хосолмол өв гэдгийн учрыг тайлбарлана уу.
Тодорхойлолтыг гүйцээнэ үү
Тууш долгион гэж ................................................................................................................................................................................................................................................. хэлнэ.
Тодорхойлолтыг гүйцээнэ үү.
Долгионы дифракц гэж ..............................................................................................................................................................................................................................................хэлнэ.
Тодорхойлолтыг гүйцээн бичнэ үү
Долгионы интерференц гэж ............................................................................................................................................................................................................................................ хэлнэ
Тодорхойлолтыг гүйцээн бичнэ үү.
Зогсонги долгион гэж ....................................................................................................................................................................................................................................................... хэлнэ.
Тодорхойлолтыг гүйцээн бичнэ үү.
Резонансын үзэгдэл гэж ................................................................................................................................................................................................................................................. хэлнэ.
Дүүжинт цагийг дэлхийгээс саран дээр шилжүүлэн аваачвал түүний хэлбэлзлийн үе яаж өөрчлөгдөх вэ?
......................................................................................................................................................................................................................................................................................................
Уян харимхай орчинд хөндлөн долгион тархахад энерги ба бодисын шилжилт явагдах уу.
......................................................................................................................................................................................................................................................................................................