Математик дүүжин ба пүршин дүүжин юугаараа ижил вэ?
b. 8 Н/м хаттай, 200 г ачаа зүүсэн пүршин дүүжин ба 1 м урттай математик дүүжингийн хэлбэлзлийн үеийн харьцааг олно уу.
с. 0.2 кг масстай биеийг 1.00 м урттай утсанд зүүсэн математик дүүжинг пүршин дүүжинтэй адилтгавал ямархаттай гэж үзэж болох вэ?
2.5 м/с хурдтай тархажбуй усны долгион дээр завь хэлбэлзэнэ. Долгионы хоёр ойр орших хотгорын хоорондох зай 1 м.
a) Завины хэлбэлзлийн үеийг тооцоолно уу.
b) Гармоник бус тохиолдолд усны давалгааны давтамж, долгионы урт гэж юуг ойлгох вэ? Саналаа дэвшүүлнэ үү.
c) Усны гадарга дээр давалгаа тархах хурд юунаас хамаарах вэ? Санаа дэвшүүлнэ үү. Усны найрлага, гадарга таталцал, температур тогтмол гэж үзнэ.
Агаарт тархах дууны хурд температураас дараах хуулиар хамаарна.
Энэ хамаарлын kкоэффициентийн тоон утгыг олно уу.
b) Зуны өдөр Cтемпературтай өдөр агаарт дуу тархах хурд ямар болох вэ?
с. Завь усны давалгааны нөлөөгөөр ганхаж хэлбэлздэг. Энэ хэлбэлзлийг ямар хэлбэлзэл гэх вэ?
Хэрэв тархаж байгаа хөндлөн долгионы урт 2 м, үе 2 с бол
a) Долгионы 2 ба 5 дугаар гүдгэр хоорондох зайг тооцоолно уу.
b) Тархаж буй долгионы хурдыг тооцоолно уу.
c) Долгионы хэлбэлзлийн давтамжийг тооцоолно уу.
Одот тэнгэрийг ямар багажаар судалдаг вэ?
А. Дуран
В. Микроскоп
С. Теодилит
D. Телескоп
Бидэнд хамгийн ойрхон одыг нэрлэнэ үү.
А. Алтангадас
В. Маралын гялаан
С. Нар
D. Үүрийн цолмон
Нарны аймгийн хамгийн том гарагийг нэрлэнэ үү.
Ямар өнгөтэй одны гадаргын температур хамгийн их вэ?
А. Улаан
В. Цагаан
С. Цэнхэр
D. Шар
Од хүртэлх зайг километрээр илэрхийлэх нь тохиромжгүй байдаг учраас гэрлийн жил гэсэн нэгжийг хэрэглэдэг. Гэрлийн жил гэж ямар зайг хэлэх вэ?
А. Гэрэл нэг бүтэн жил туулах зай
В. Гэрэл нарнаас дэлхий хүртэл туулах зай
С. Гэрэл нарны аймгийг хөндлөн туулах зай
D. Нар ба дэлхий хоорондох зай
Нарны аймгийн гараг хоорондох зайг хэмжихэд одон орны нэгж авдаг. Одон орны нэгж гэж ямар зайг хэлэх вэ?
А. Гэрлийн нэг бүтэн жил туулах зай
В. Гэрэл нарнаас дэлхий хүртэл туулах зай
С. Гэрэл сарнаас дэлхий хүртэл туулах зай
D. Нар ба дэлхий хоорондох зай
Хоногийн дотор эргэж харагддаггүй од аль нь вэ?
А. Алтангадас
В. Ёгточ мэргэн
С. Маралын гялаан
D. Хөхдэй мэргэн
Аль нь одны орд вэ?
А. Алтангадас
В. Алтан мөнгөн шарга
С. Маралын гялаан
D. Хөхдэй мэргэн
Долоон бурхан одны орд гэж
А. Шанага хэлбэртэй долоон одны нэр
В. Долоон тод одны ойролцоо орших олон оддыг багтаасан тэнгэрийн хэсэг
С. Аварга баавгайн хэлбэртэй одод
D. Нарны аймгийн 7 гараг
Гарагуудын хөдөлгөөний зүй тогтлын хуулийг нээсэнэрдэмтний нэр?
А. Аристотель
В. Коперник
С. Кеплер
D. Птолемей