• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 5

Элемент

Үелэх хүснэгтийн VII бүлэгт оршдог галогенууд нь металл биш шинж ихтэй элементүүд юм.

a. Элемент хлорын нэгэн изотоп 37 н.н гэсэн масстай бол энэ атомын протон, электрон, нейтроны тоог тодорхойлно уу.

...................................................................................................................................................

b. Хлорын гадаад давхрааны электрон байгууламжийн томьёог бичиж, хлорын үзүүлэх боломжтой исэлдэхүйн хэмд үндэслэн хлорын оксидуудын молекулын томьёог бичнэ үү.

.....................................................................................................................................................

c. Устөрөгч нь фтортой тэсрэлттэй, хлортой гэрлийн нөлөөгөөр, бромтой халаалтаар нэгддэг бол аль нь металл биш шинжээрээ хамгийн илүү вэ? Атомын бүтэцтэй нь холбон тайлбарлана уу.

........................................................................................................................................................

Оноо: 4

Органик бодисын шинж чанар.

Хүснэгтэнд зарим органик бодисуудын буцлах температурын утга өгөгджээ.

Этан

Н3С─СН3

Хлорэтан

Н3С─СН2Cl

Метоксиметан

Н3С─О─ СН3

Этанол

Н3С─СН2ОН

Этаны хүчил

Н3С─СООН

870С

12.30С

-230С

780С

1180С

Даалгавар:

a. Спирт болон карбон хүчлийн гомолог эгнээний гишүүн нь бусад гомолог эгнээний зэрэгцээ гишүүдтэй харьцуулахад өндөр температурт буцалж буй шалтгааныг тайлбарлана уу.

............................................................................................................................................

b. Этаны хүчлийн металл натри,натрийн карбонаттай харилцан үйлчлэх урвалын

тэгшитгэлийг бичнэ үү.

.............................................................................................................................................

c. Этилэтаноат зэрэг бага молекул масстай эфирийг нарнаас хамгаалах тос, хумсны будаг арилгагч, цавуу зэрэгт уусгагч болгон хэрэглэдэг бол этилэтаноатын байгуулалтын томьёог дүрсэлнэ үү.

..................................................................................................................................................

Оноо: 8

НҮБ – ын Хүүхдийн сангаас хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хүнд хэлбэр уул уурхайн салбарт өрнөх болсныг тогтоожээ. Үүнээс үүдэн “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил орон нутагт бий болоод байна. Гэр бүлүүд уул уурхайн бүсэд шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжинд ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжинд гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой 20:00 цагт буцаж ирдэг. Үүнээс үүдэн хүүхдүүд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй болдог ажээ.

  1. “Өрх толгойлсон хүүхдүүд” гэсэн нэршлээр орон нутагт хэнийг нэрлэж байна вэ?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүхдүүд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болсон нь юутай холбоотой гэж та бүхэн бодож байна вэ?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийн эдлэх ёстой эрхүүдийг зааж өгсөн байдаг. Тэгвэл уул уурхайн бүсэд шилжин суурьшсан гэр бүлийн хүүхдүүдийн ямар эрх зөрчигдөж байна гэж та нар үзэж байна вэ? Нэрлэн бичнэ үү?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

НҮБ – ын Хүүхдийн сан яагаад уул уурхайн салбарт хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэр байна гэж үзсэн бэ? / 1 оноо/ ............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Уул уурхайн бүсэд гэр бүлүүд олноороо шилжин суурьшиж ажиллах болсоныг нийгмийн тодорхой нэг асуудалтай холбон тайлбарлана уу?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

НҮБ –ын Хүүхдийн сан гэж ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага бэ?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 6

Элементийн шинж чанар

VIA бүлэгт селен ба хүхэр байрладаг, эдгээр элементүүд нь төстэй шинж чанартай.

a. Селений гол хэрэглээ нь фотоэлектрик зай юм. Энэхүү зай нь гэрлийн энергийг цахилгааны энерги болгодог.

i. Гэрлийг энергийг химийн энерги болгодог процессийг нэрлэнэ үү.

...................................................................................................................................

ii. Химийн энергийг цахилгааны энерги болгодог төхөөрөмжийг нэрлэнэ үү.

....................................................................................................................................

b. Селений атомын электроны хуваарилалт 2, 8 , 18 ,6 бөгөөд селен нь натритай

нэгдэн ионт нэгдлийг үсгэдэг. Энэхүү ионт нэгдлийн ионууд үүсэх диаграммыг цэг ба хэрээс загвараар дүрсэлнэ үү. Натрийн атомын валентын электроныг цэгээр, селений атомын валентын электроныг х-ээр төлөөлүүлнэ үү.

Натри ба селены атом

натри ба селенид ион

...................................................................................................................................

c. Селенидийн ион нь сул хүчлийн анион.

i. Селенид ионы гидролизын тэгшитгэлийг бичнэ үү.

..................................................................................................................................

ii. Натрийн селенидын уусмалын орчинг нэрлэнэ үү.

....................................................................................................................................

Оноо: 6

Элементийн атомын бүтэц, шинж чанар

  1. Дараах хүснэгтэд P-ээс T хүртэлх 5 химийн элементийн шинж чанарыг үзүүлэв. (Элементийн үсгэн код нь химийн элементийн тэмдэглэгээ биш)

Элементийн үсгэн код

хайлах цэг ,оC

буцлах цэг, оC

цахилгаан дамжуулалт

гадаад давхрааны электроны тоо

P

-272.2

-268.9

тусгаарлагч

8

Q

660

2519

дамжуулагч

3

R

-101

-34

тусгаарлагч

7

S

98

883

дамжуулагч

1

T

-220

-188

тусгаарлагч

7

Хүснэгт дэх элементийн үсгэн кодыг ашиглан даалгавраа гүйцэтгээрэй.

i. Үелэх систем дэх нэг бүлгийн элементүүдийн кодыг бичиж, ижил төстэй байдлыг тайлбарлана уу.

...................................................................................................................

.................................................................................................................

ii. Ямар элемент нь металл болохыг бичээд, тайлбарлана уу.

.....................................................................................................................

b.Дараах зурагт R ба S хоёр элементийн атомуудыг дүрслэв. Зөвхөн гадаад давхраан дахь электроныг харуулсан болно.

R элемент нь S элементтэй урвалд орж уг элементүүд ионт нэгдэл үүсгэнэ.

i. S элементийн атом хэрхэн өөрчлөгдөж ион болохыг электронуудыг ашиглан дүрслэн бичнэ үү.

R ба S атомуудын ионыг дүрслэн харуулна уу

R

S

ii. Тасалгааны температурт R ба S атомуудын хооронд үүсэх нэгдэл нь хатуу, шингэн, хийн аль төлөвт байхыг бичнэүү.

.......................................................................................................................

c. R элемент нь натрийн бромидтой урвалд ороход бром ялгардаг гэвэл уусмалын өнгө хэрхэн өөрчлөгдөх вэ? яагаад бром ялгарч байгааг товч тайлбарлана уу.

Уусмалын өнгө ........................................................................................................................

Тайлбар ...................................................................................................................................

Оноо: 6

Элементийн шинж чанар

Дараах тайлбарт хамгийн сайн тохирох нэг элементийг жагсаалтаас сонгоно уу.

Rb Fe Si I P Sr

a. Хүйтэн устай урвалд ордог элементийг сонгож явагдах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

...........................................................................................................................................

b. Тасалгааны температурт диатомт молекулын бүтэцтэй хатуу бодис Х2 томьёог бичнэ үү.

................................................................................................................ ..........................

c. Дээрх элементүүдээс ХО ба Х2О3 найрлагатай оксид үүсгэдэг элементийг нэрлэж, Х2О3 оксидын молийн массыг олно уу.

Нэр ..............................................................................................................................

Молийн масс ...................................................................................................................

d. Элементүүдээс нүүрстөрөгчийн бүтэцтэй төстэй атомын талст орон торыг үүсгэдэг элементийн гол хэрэглээг нэрлэнэ үү.

..........................................................................................................................................

e. Элементүүдээс ХН3 найрлагатай устөрөгчит нэгдлийн төлвийг нь баримжаална уу.

......................................... ...................................................................................................

Оноо: 6

Саармагжих урвал

a. HI ердийн хүчтэй хүчлийн шинжтэй. Дараах урвалын тэгшитгэлийг гүйцээнэ үү.

  1. Li + HI → . . . + . . .

2. ZnCO3 + HI → . . .+ . . . +. . .

b. Урвалын аль нь эндотерм ба экзотерм болох эсэхийг тогтооно уу.

1 –р урвал

. . .

2 – р урвал

. . .

c. Сурагч натрийн гидроксидын 2.0 моль/дм3 концентрацитай 20.0 см3 уусмалыг шилэн аяганд хийжээ. Сурагч шүлтийн температурыг хэмжээд 1.0 см3 иодот устөрөгчийн хүчил нэмжээ. Хүчил нэмэх болгондоо холимгийн температурыг хэмжиж байв. Үр дүнг графикт үзүүлжээ.

NaOH(уус) + HI(уус) → NaI(уус) + H2O(ш)

i. 18.0 cм3 –ийн хүчил нэмсний дараа яагаад температур буурч байгааг тайлбарлана уу.

.....................................................................................................................

ii. Өөр нэг туршилтаар 15.0 cм3 хүчил нь 20.0 cм3 (1.00 моль / дм3) натрийн гидроксидийн уусмалд саармагжсан бол хүчлийн концентрацийг олно уу.

......................................................................................................................

Оноо: 4

Давс гарган авах

a. Өгөгдсөн давсуудаас усанд уусдаггүй гурван бодисын томьёоны доогуур зурна уу.

KCl, AgCl, PbSO4, MgSO4, BaSO4, NaNO3, AgNO3

b. Дээрх нэгдлүүдээс ашиглан AgCl гарган авах урвалын тэгшитгэл бичнэ үү.

.....................................................................................................................................

c. AgCl гарган авах зорилгоор 7.45 г KCl агуулсан уусмал авсан бөгөөд үүссэн AgCl-ийн тунадсыг шүүж хатаагаад жигнэхэд 14 грамм байсан бол урвалын гарцыг тооцоолно уу.

......................................................................................................................................

Оноо: 4

Саармагжих урвал

Бромтустөрөгчийн хүчлийн 0.2 М уусмалаас 100 мл-ийг таслан авч саармагжуулахад барийн гидроксидын 0.02 М концентрацтай уусмалаас зарцуулагдсан бол:

a. Бромтустөрөгчийн хүчлийн молийг олно уу.

..................................................................................................................................................

b. Бромтустөрөгчийн хүчилтэй урвалд орох барийн гидроксидын молийн тоог олно уу.

......................................................................................................................................................

c. Барийн гидроксидын уусмалын эзэлхүүнийг олно уу.

.........................................................................................................................................................

Оноо: 6

Термохими, термодинамик

Магнийн карбонатыг халааж задлан магнийн оксидыг гарган авдаг. Түүнийг зуухны доторлогоо болон кабел тусгаарлагчаар өргөнөөр ашигладаг. Магнийн карбонатын дулааны задралын тэгшитгэл нь дараах байдалтай байдаг:

MgCO3(хат) → MgO(хат) + CO2(х) ΔH°=?

Хэсэг сурагчдад энэ урвалын стандарт энтальпийн (ΔH° ) өөрчлөлтийг олох даалгавар өгчээ. Энэ энтальпийн өөрчлөлтийг шууд хэмжиж болдоггүй . Тэдгээрийг тодорхойлохын тулд магнийн карбонат ба магнийн оксидыг тус бүр 2 моль×дм-3концентрацитай давсны хүчлээр дараах тэгшитгэлийн дагуу урвалд оруулдаг.

MgCO3(х) + 2HCl(уус) → MgCl2(уус) + CO2(х) + H2O) ΔH°1 = -50.4 кЖ/моль

MgO(х) + 2HCl(уус) → MgCl2(уус) + H2O(ш) ΔH°2 = -151 кЖ/моль

a. Сурагчид 0.05 моль магнийн карбонатыг урвалд оруулахаар болсон бол түүний массыг олно уу.

.....................................................................................................................................................

b. Давсны хүчил нь илүүдэл байж болно. 0,05 моль магнийн карбонаттай урвалд ороход шаардлагатай хүчлийн эзлэхүүнийг олно уу. ......................................................................................................................................................

c. Шаардлагатай магнийн оксидын массыг олно уу.

......................................................................................................................................................

d. Дараах калорометрийн багажийн зургийг ашиглан ΔH1 ба ΔH2 –ийг хэмжих туршилтын дарааллыг товч тайлбарлан бичнэ үү.

e. Туршилтын дулааныг тооцоолоход шаардлагатай томъёог бичнэ үү?

......................................................................................................................................................

Оноо: 5

Термохими, термодинамик

Давсны хүчлийг саармагжуулах туршилтын үр дүнд үндэслэн саармагжих урвалын энтальпийг тооцоолно уу.

  • 1.00 моль∙дм-3 хлорт устөрөгчийн хүчлийн эзэлхүүн =25.0 см3
  • 1.1 моль∙дм-3 натрийн гидроксидийн эзэлхүүн =25.0 см3
  • Хүчил, шүлтийн эхний дундаж температур = 17.3ºC
  • Хольсны дараах хамгийн өндөр температур = 24.1ºC

Уусмалын хувийн дулаан багтаамж ( C) = 4.18 Ж∙ г-1∙ºC-1 гэж үзнэ.

a. Саармагжих урвалын энтальпийн өөрчлөлт (ΔH)-ийг дараах томьёо ашиглан тооцоолно уу.

ΔH = mc ΔТ................Ж

.........................................................................................................................................................

b. Туршилтанд хэрэглэсэн 25 см3 давсны хүчлийн доторх HCI-ийн молийн тоог

тооцоолно уу.

.........................................................................................................................................................

c. Давсны хүчил, натрийн гидроксидтой урвалд орж 1 моль ус үүсэх үеийн энтальпийн

өөрчлөлтийг, кЖ/моль тооцоолно уу.

........................................................................................................................................................

d. Туршилтанд хэрэглэгдэх хялбар калорометрийн багажийн бүрдлүүдийг нэрлэнэ үү.

Оноо: 4

Хий гарган авах, таних

Аммиак гарган авах дараах урвалууд өгөгджээ.

1. N2 (хий)+ 3H2 (хий) 2NH3(хий)

2. 2NH4 Cl+ Ca(OH)2 →2NH3хий+ 2H2 O+CaCl2

a. Дээрх урвалуудын аль нь үйлдвэрт аммиак гарган авах урвал вэ? Аммиак үйлдвэрлэх түүхий эдийг хэрхэн гарган авдгийг тайлбарлана уу.

..................................................................................................................................................

b. Лабораторт аммиакыг хэрхэн таних вэ?

..................................................................................................................................................

c. Азотын давсаар бордоо үйлдвэрлэдэг. Аммонийн хлорид дахь азотын эзлэх хувийг

тооцоолно уу.

...................................................................................................................................................

Оноо: 5

Дан бодис гарган авах, таних

Татах шүүгээнд нэгэн хар өнгийн бодисыг давсны хүчлээр үйлчлэхэд хурц үнэртэй, шар ногоон хий ялгарсан бөгөөд чийгтэй хөх лакмусыг улаан болгож, дараа нь өнгийг нь цайруулдаг бол

a. Энэ нь ямар хий байсан бэ?

.........................................................................................................................................................

b. Явагдах урвалын тэгшитгэлийг бичиж, тэнцүүлнэ үү.

.........................................................................................................................................................

c. Татах шүүгээнд дээрх хийг хураан авах туршилтын зургаас энэ туршилтанд хэрэглэгдэх багаж хэрэгслийг нэрлэнэ үү.

Оноо: 7

Та доорх баримтыг анхааралтай уншаад зохих даалгавруудыг гүйцэтгэнэ үү?

Иргэн Нарангийн 1 хүүхэд нь дотоодын их дээд сургуульд суралцдаг бөгөөд 2017 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрт 900.0 төгрөг төлсөн байна. Иргэн Наран нь хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож буй төлбөрийг албан татвараас хөнгөлүүлэхээр харъяа татварын албандаа хандсан байна. Түүний татварын тооцооллыг 2018 онд дараахь байдлаар хийсэн байна.

1. Иргэн Нарангийн жилийн орлого нь 3600.0 /300.0*12 сар/
2. Тухайн ондоо төлсөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 360.0 /3600.0*10%/
3. Иргэн Нарангийн татвар ногдох орлогын дүн 3240.0 /3600.0-360.0/
4. Татвараас хөнгөлөгдөх орлогын дүн 900.0
5. Хөнгөлөлт эдэлсэний дараахь татвар ногдох орлогын дүн 2340.0 /3240.0-900.0/
6. 2017 онд төлөх татварын дүн 234.0 /2340.0*10%/
7. 2017 онд төлсөн татварын дүн 324.0

Иргэн Нарангийн тухайн жилд Хувь хүний орлогын албан татварт төлсөн дүн хэд байна вэ?

...............................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

  1. Иргэн Наран нийт хэдэн төгрөгийн татварын чөлөөлөлт эдлэхийг тооцоолж гаргана уу?

...........................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Монгол улсын татварын тухай хуулинд зааснаар татвар төлөгч иргэнд жилд хичнээн төгрөгний хөнгөлөлт үзүүлдэг вэ?

............................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн нь хуулийн дагуу дээрхээс өөр татварын ямар хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагддаг вэ?

........................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Татварын тооцоолол хийж буй зарчмыг тодорхойлж бичнэ үү?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 5

Онгоц 120 м/с хурдтай газраас 500 м өндөрт хэвтээ чигт нисэж явах үедээ биеийг хаяж газарт байрлах байг оножээ. g= 10 м/с2
а. Газарт байгаа ажиглагчийн хувьд бие онгоцноос аль муруйгаар унахыг тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 2

с) Онгоц биеийг хаях үед байнаас ямар зайтай байсныг тооцоолно уу.

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 2

b) Бие онгоцноос ямар хугацааны дараа унахыг тооцоолно уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 7

Та доорх мэдээллийг сайтар уншаад зохих даалгавруудыг гүйцэтгэнэ үү?

Захиргааны хариуцлагын тухай хуулинд “Зохих зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэх........ зэрэг Барилга хот байгуулалтын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагыг 50,000-250,000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” хэмээн заажээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дээрх захиргааны зөрчил гаргасан “А” компанийг 100,000 төгрөгөөр торгожээ. Энэ шийтгэлийг эс зөвшөөрч “А” компани улсын байцаагчийн шууд харъяалах дээд шатны захиргаанд хандаад амжилт олоогүй тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн уг хэргийг шүүх хурлаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан. Үүнд : Захиргааны шийтгэлийн хэмжээ нь зөрчлийн шинж байдалд тохироогүй хүндэдсэн байна. Учир нь улсын байцаагч 50,000 төгрөгөөр торговол зохих байсан гэж үзсэнээс захиргааны шийтгэлийг хүчингүй болгожээ.

А компанийн хувьд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан юу вэ?

..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Энэ хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нь хэн болохыг тодорхойлно уу?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

  1. Захиргааны хэргийн шүүхэд хэн нэхэмжлэл гаргах эрхтэй вэ?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

  1. Шүүх А компанийн захиргааны шийтгэлийг хүчингүйд тооцсон нь үндэслэлтэй юу? Шалтгааныг тайлбарлан бичнэ үү?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Захиргааны хэргийн шүүхийн гол зорилго юу болохыг тайлбарлан бичнэ үү?

.............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 7

Дараахь эрх зүйн жишээг анхааралтай уншаад асуултанд хариулж бичнэ үү?

Иргэн А болон Б нар гэрлэлтээ цуцлуулахаар болжээ. Хамтран амьдарсан хугацаандаа нөхөр нь хувийн бизнес эрхлэн хэдэн төгрөг хуримтлуулсан бөгөөд зөвхөн өөрийн нэр дээр мөнгөө хадгалуулжээ. Гэр бүл байх хугацаанд нөхөр нь мөнгө хөрөнгийн асуудлыг, харин эхнэр нь үр хүүхэд болон гэр орныхоо асуудлыг зохицуулдаг байв. Иймд эхнэрт өөрийн гэх хөрөнгө байсангүй. Нөхөр хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгөө эхнэртээ өгөхөөс татгалзсанаас маргаан үүссэн байна. Улмаар тэд зуучлагчид хандан туслалцаа авахаар санал нэгджээ.

Эхнэр нөхөр хоёр яагаад зуучлагчид хандахаар болсон бэ?

................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Зуучлах үйл ажиллагаа хийхэд баримтладаг зарчмуудыг тоочин бичнэ үү?

................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Энэ тохиолдолд зуучлал амжилттай болох ямар урьдчилсан нөхцлүүд байна вэ?

................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Зуучлагч ямар арга хэмжээ авснаар гэр бүлийн гишүүдэд харилцан ашигтай шийдэл болох вэ?

........................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Иргэдийн хооронд өрнөсөн маргаанд зуучлагч оролцох үйл ажиллагааг эрх зүйд юу гэж нэрлэдэг вэ?

..................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 5

Зурагт үзүүлсэн дугуй хавтгайн захад бие тавьж дугуйг эргүүлэв. Бие дугуй хоёрын хоорондох үрэлтийн коэффициент 0.4, дугуйн радиус 0.4 м.

а) Дугуй эргүүлэхэд бие дугуйн захадтогтож байгаа бол бие дугуй хоёрын хооронд үүсэх үрэлтийн хүчийг дүрсэлнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

b) Хоёр биеийн хурдатгал яагаад тэнцүү байдгийг тайлбарлан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 4
Оноо: 10

Эхийг сайтар уншаад дараахь асуултуудад хариулна уу?

Хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Д өөрийн бизнесээ өргөжүүлэх зорилгоор банкнаас 1 жилийн хугацаатай зээл авсан ба хугацаанд нь бүрэн төлөх баталгаа болгон дэлгүүрийнхээ байрыг зээлийн барьцаанд тавьсан байна. Иргэн Д нь эхний 7 сар үндсэн мөнгө болон зээлийн хүүг гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан боловчхүүхэд нь хүнд өвчнөөр өвдсөний улмаас дэлгүүрийг ажиллуулах боломжгүй болж, иргэн Э - д удаан хугацаагаар түрээслүүлэхээр болсон байна. Банкүүнийг мэдээд Д – г гэрээний нөхцлөө зөрчсөн гэж үзэн зээлсэн мөнгөө яаралтай төлөхийг шаардсан байна.

Хэн, хэний хооронд ямар гэрээ байгуулагдсан бэ?

........................................................................................................................................................................................................................................................................................... ...........................

Дээрх даалгаврын оноо : 1

Иргэн Д – г гэрээний нөхцлөө зөрчсөн гэж банк яагаад үзсэн бэ? Шалтгааныг тайлбарлана уу?

.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Д нь иргэн Э – д дэлгүүрээ түрээслүүлэх эрхтэй эсэх талаар тайлбар хийнэ үү ?

............................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

...........................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Энэхүү 2 талын маргаан нь эрх зүйн ямар салбарын маргаан болохыг бичнэ үү?

........................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үздэг ямар тохиолдол байдгийг нэрлэн бичнэ үү?

Нийт: 16693