Газар хөдлөлтийн хэдэн бүсийг ялгах вэ? Азийн зүүн өмнөд эргийн дагуух Япон, Филиппины арлууд, Индонез зэрэг газрууд аль бүсэд хамаарах вэ?
Хүснэгтэн мэдээллийг нөхнө үү.
Эрдсийн хамгийн анхны ялгарах шинж нь өнгө юм. Гэвч нэг төрлийн эрдэс олон өнгөөр тохиолдох нь элбэг байдаг. Энэ нь юунаас хамаарах вэ?
Өмнөд Америк ба Африкийн 2 эсрэг эрэг нь хэлбэрийн хувьд төстэйгээс гадна Мезозавр зэрэг үлэг гүрвэлийн чулуужсан яс дэлхий дээр зөвхөн энэ 2 эргээс л олддогийн учрыг тайлбарлана уу.
Хүлэмжийн хийн үзэгдэл гэж юуг хэлэх вэ?
Хүлэмжийн хий хаанаас их ялгардаг вэ?
Тропосферийн хүрээнд дээшлэх тусам агаарын температур хэрхэн өөрчлөгддөг вэ?
Гималайн нурууны өмнө талд орших Черрапунджид хамгийн их буюу 12000 мм хур тунадас унахад нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэнэ үү.
Агаарт озон хэмжээгээр өчүүхэн бага хувь эзлэх боловч нарнаас ирэх хэт ягаан туяаны 99%-ийг шингээн авдаг. Ингэснээр ямар ач холбогдолтой вэ?
Голын уналтыг харуулсан зургийг ажиглаад, дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Голын унал гэж юуг хэлэх вэ?
Уулын гол ба талын голын унал ялгаатай, хурд өөр байдгийн учир юу вэ?
Голын эх авсан газрын өндөр 2900м, цутгаж буй газрын өндөр 700 м бол голын уналыг олоорой.
Амазонк мөрөн унал багатай, ялангуяа адаг хавийн 800-аад км-т унал нь 6 м-ээс хэтэрдэггүйн учрыг тайлбарлаарай.
Унал ихтэй голыг ямар зорилгоор ашиглаж болох талаар жишээ гаргаарай.
Биомандал гэж юуг хэлэх вэ?
Олон жил ашигласан хөрс нь үндэс, бичил организмгүйгээс хуурайшсан нь юуг илэрхийлэх вэ?
Байгаль дахь усны эргэлт нь газарзүйн ерөнхий зүй тогтлын алинд нь хамаарах вэ?
Хөрсийг ширхэгийн бүрдлээр нь хүнд шавар, шавранцар, хөнгөн шавранцар, элсэнцэр гэхчлэн ангилна. Ямар нэг хөрсний дээжинд шавар 20%, тоос 40%, элс 40% байвал тухайн хөрсийг шавранцар хөрс гэж үздэг. Төмс хүнсний ногоо тариалахад ямар хөрс тохиромжтой вэ?
Ургамал ба орчны нэгдлийн фитоценоз гэх бөгөөд төрөл зүйлээр олон янз. Жишээ нь ой нь шилмүүст, навчит, мөнх ногоон,чийглэг ой гэж байхад шилмүүст ой нь ямар төрлийн моддоос бүрдэх вэ?
Бүс нутгийг ангилах шалгуур үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү.