• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Африкийн улсууд болон АНУ-ын мужууд харилцан тохиролцсоны дагуу шулуун шугамаар хилийн шугамаа тогтоосон байдаг. Энэ нь улсын хилийн аль төрөлд хамаарах вэ?

Оноо: 2

Бразилаас бусад Латин Америкийн ихэнх улсын албан ёсны хэл нь Испани хэл байдгийн учир юу вэ?

Оноо: 2

Катар, Люксембург, Сингапур, Норвеги зэрэг 12 улсад нэг хүнд ногдох ДНБ 40000 ам.дол-аас дээш байхад Африкийн Конго, Либери, Зимбабве зэрэг 12 оронд нэг хүнд 1000 хүрэхгүй ам.дол ногддогийн учрыг хөгжлийн түвшинтэй холбон тайлбарлана уу.

Оноо: 1

Өмнөд Солонгос, Бразил, Хятад, Энэтхэг улсууд олон жилийн өмнө хөгжлөөр доогуур байсан бол одоо маш эрчимтэй хөгжиж байна. Эдгээр улсууд хөгжлийн түвшний аль ангилалд багтах вэ?

Оноо: 1

Дэлхийн хэмжээний шашинд ямар шашинууд орох вэ? Хамгийн өргөн дэлгэрсэн нь аль шашин бэ?

Оноо: 1

Бүх хэлийг төрөл байдлаар нь язгуур хэлд хуваана. Язгуур нь хэлний бүлэгт хуваагдана. Монгол хэл нь ямар язгуурын хэл вэ?

Оноо: 2

2012 онд ОХУ-ын хүн ам 143 сая, дундаж өсөлт 1,2% байсан бол хүн амын тоо 2 дахин нэмэгдэх хугацааг “70-ын дүрэм”-ээр тооцоолно уу.

Оноо: 1

Дэлхийн хүн амын тулгамдсан асуудалд хүн амын “хэт олшролт” ба ”хэт цөөрөлт” зүй ёсоор ордог. Хүн амын тоо цөөрөхөд нөлөөлж буй гол гэсэн 2-3 хүчин зүйлсийн нэрлээрэй.

Оноо: 1

Хөгжиж буй орнууд: хөдөөгөөс- хот руу шилжих хөдөлгөөн үүсэхэд нөлөөлдөг татагч ба түлхэгч хүчин зүйлсийг ялган бичнэ үү.

Оноо: 1

Дэлхийн аж үйлдвэрийн салбаруудыг нэрлэнэ үү.

Оноо: 2

Улс орнуудын хөгжлийн түвшинг тодорхойлдог үзүүлэлтүүдийн нэг нь аж үйлдвэрийн хөгжил. Өндөр хөгжилтэй ба хөгжиж буй орнуудад аж үйлдвэрийн аль салбар түлхүү хөгжсөн байдаг вэ? Ялгааг тодорхойлон бичнэ үү.

Оноо: 1

Дэлхийд хамгийн ихээр тариалдаг үр тарианы ургамлыг нэрлэж, түүнийг боловсруулан өдөр тутам хэрэглэдэг ямар бүтээгдэхүүн хийдэг болохыг бичээрэй.

Оноо: 1

1950 онд дэлхийн ачаа эргэлтийн хэмжээ 7 их наяд тн/км байсан бол одоо 50 их наяд тн /км болж өссөн ба 61% нь усан тээвэрт ноогддог байхад Монгол улсын ачаа эргэлтийн ихэнх аль тээвэрт ноогдох вэ? Харьцуулан дүгнэлт хийнэ үү?

Оноо: 1

Газар тариаланг бодвол уур амьсгалын нөхцлөөс хамаарал багатай тул мал аж ахуйн салбар газар сайгүй тархжээ. Энэ салбар ямар төрлүүдээс бүрдэх вэ? Ач холбогдлыг тодорхой жишээн дээр тайлбарлана уу.

Оноо: 1

Хөдөлмөрийн газарзүйн хуваарь гэж юуг хэлэх вэ?

Оноо: 1

Дэлхийн зах зээл дээр бараа үйлчилгээгээр дагнаж төрөлжих үйл явцыг олон улсын хөдөлмөрийн газарзүйн хуваарь гэх бөгөөд Япон улс ямар нэр төрлийн барааг түлхүү экспортолдог вэ?

Оноо: 1

Манай улс дэлхийн зах зээл дээр ямар төрлийн бараа бүтээгдэхүүнээр дагнан төрөлждөг вэ?

Оноо: 2

Биеийн тамирын хувцас үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компаний нэг болох Nike-ийн төв байр АНУ-ын Орегон мужид байдаг хэдий ч АНУ-д Nike-ийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүйн учрыг тайлбарлаарай.

Оноо: 1

Манай улсын нийслэлд X-IY сард бүх өдрийн 80-90 хувьд температурын инверс тогтож газарзүйн байрлал, цаг уурын хүчин зүйлээс хамаарсан агаарын бохирдол үүсдэг. Энэ нь ямар үр дагаврыг бий болгох вэ?

Оноо: 2

Дээрх графикт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар хамгийн их болон бага улсуудыг нэрлээрэй.

Нийт: 16693