• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хүний үйл ажиллагааны гаралтай нүүрсхүчлийн хийг ялгаруулж буй эх үүсвэрүүдээс дурдана уу.

Оноо: 2

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар далай тэнгисийн эрэг орчмын улсуудад хэрхэн нөлөөлөх вэ?

Оноо: 2

Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 21% Хятад улс эзэлдэг бөгөөд учир шалтгааныг нийгмийн хүчин зүйлстэй нь холбон тайлбарлаарай

Оноо: 1

Европын бүх орон газрынхаа бараг 80-90 хувийг хагалж боловсруулан ашигласан байдаг тул тэнд газрыг хамгаалах талаар маш сайн туршлагатай. Ямар аргуудаар хамгаалдаг вэ?

Оноо: 2

Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудад газрыг хамгаалах арга хэмжээ авах нь нэн бага, хөрсний үржил шим муудаж, ургац багасмагц шинээр эрүүл газрыг ашигладаг нь ямар үр дагаврыг авчирдаг вэ?

Оноо: 1

Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг нэрлэнэ үү?

Оноо: 1

Aутсорсинг гэж юуг хэлэх вэ?

Оноо: 2

Өөр улс оронд аутсорсинг хийхэд ямар бэрхшээл тохиолдох вэ?

Оноо: 2

Аутсорсинг өндөр хөгжсөн Ази тивийн улсуудаас нэрлэж, нөлөөлсөн хүчин зүйлсийг тайлбарлаарай.

Оноо: 2

Хот орчмын бүсийн агаарын температур хөдөө нутгийнхаас 1-2 градусаар дулаан байдгийн шалтгааныг тодорхойлно уу.

Оноо: 2

Дэлхийн хамгийн ядуу орны нэг болох Гвиней Бисау улс хортой хаягдал хадгалсныхаа төлөө 600 сая ам доллар авдаг ч энэ хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээд шийдээд байна. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов? Сөрөг үр дагавар юу вэ?

Оноо: 1

Байгалийн нөөцийн менежмент гэж юуг хэлэх вэ?

Оноо: 1

Бүх төрлийн шатах ашигт малтмал ямар гарал үүсэлтэй байдаг вэ?

Оноо: 2

Шатах ашигт малтмалын төрөлд ордог хүлэр, хүрэн нүүрс, шатдаг занар өргөн тархсан байдаг ч хэрэглээ багатай байдгийн учрыг тайлбарлаарай.

Оноо: 2

Африкийн баруун өмнөд эргийн дагуу Намибын цөл үүссэн шалтгааныг далайн урсгал, агаарын даралттай холбон тайлбарлаарай.

Оноо: 2

Халуун орны чийглэг мөнх ногоон ойн талбайгаар хамгийн томд орох Амазонкийн ой дэлхийн хуурай газрын гадаргын 15% эзэлж байсан бол одоо 6% болтлоо хорогдох болсон үндсэн шалтгааныг Бразилийн засгийн газрын бодлоготой холбон тодорхойлно уу?

Оноо: 1

Цөлийн усны гол эх үүсвэр юу вэ?

Оноо: 1

Өгөршлийн бүтээгдэхүүн үндсэндээ салхиар зөөгдөх бөгөөд салхи элсэн гадаргыг хувьсган өөрчилсөний үр дүнд бий болох хэлбэрүүдийг нэрлээрэй

Оноо: 1

Зурагзүйн дүрслэлийн аргуудыг нэрлэнэ үү.

Оноо: 1

Судалгааг төлөвлөх алхмын хамгийн эхний шат нь юу вэ?

Нийт: 16693