Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 3 кг масстай гелийн даралт нь 6∙105 Па, эзэлхүүн нь 8.31 м3 байв.
a) Энэ үед хийн абсолют температур ямар байсан бэ тооцоолон олно уу.
b) Хийн температурыг 20К-ээр нэмэгдүүлсэн бол хийн дотоод энергийн утгыг тооцоолон олно уу.
c) Хийн температурыг изохороор нэмэгдүүлсэн бол хий өгсөн дулаанаар ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн вэ тооцоолон олно уу.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 8г масстай гелийнтемператур 127oC, хийн даралт нь 6∙105 Пабайв.
a) Хийн эзлэхүүнийг олно уу.
b) Хийадиабатаар тэлэхэд эзлэхүүн нь 2 дахин нэмэгдсэнбол хийн даралт, температурямар болсон бэ? Ямар хэмжээний ажил хийгдсэн бэ?
c) Хий адиабатаар тэлэхэд хийн даралт, температур ямар болсон бэ? Хийн хийсэн ажлыг олно уу.
Бүлүүрээр тагласан битүү саванд байгаа 4г масстай гелийн температур 127oC, даралт нь 6∙103 Па байв.
a) Хийн эзлэхүүнийг олно уу.
b) Хий изобараар тэлэхэдэзлэхүүн нь 0.85м3 болсон ямар хэмжээний ажил хийгдсэн бэ?
c) Дээрх процессын үед хийн дотоод энерги ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ?Дулааны энергийг олно уу.
Бүлүүрээр тагласансаванд байгаа 80г масстай аргон хийн дотоод энерги 7.5∙кЖ, эзлэхүүн нь 6л байв.
a) Саванд байгаа хийнтемпературыголно уу.
b) Хийн анхны даралтыг олно уу.
c) Хий адиабатаар тэлж эзлэхүүн нь 1.5дахин нэмэгдсэн бол дотоод энергийн өөрчлөлтийг олно уу.
a). Хийн дотоод энерги, ажил, дулааны тоо хэмжээ гэсэн хэмжигдэхүүнүүдийн ялгааг тайлбарлана уу.
b) Ямар тохиолдолд дотоод энерги нэмэгдэх вэ?
c) Хийд гаднаас дулаан шилжүүлэхгүйгээр, хийг шахахгүйгээр дотоод энергийг нэмэгдүүлж болох уу.
a) Дулаан дамжуулал гэж . . . . . үзэгдлийг хэлнэ.
b) Конвекцоор дулаан зөөгдөх гэж . . . . . . . . үзэгдлийг хэлнэ.
c). Цацралаар дулаан зөөгдөх гэж . . . . . . . . . . . үзэгдлийг хэлнэ.
Босоо байрлуулсан цилиндр саванд байгаа гелийг үрэлтгүй чөлөөтэй хөдлөх боломжтой 2 дм2 талбайтай 10 кг масстай бүлүүрээр таглав. Савны гаднах агаарын даралт 100 кПа бөгөөд хэсэг хугацааны дараа хий изобараар тэлсэний улмаас бүлүүр дээшээ 20 см зайнд өргөгдсөн бол
a) Саван доторх хийн даралтыг тооцоолон олно уу.
b) Саван доторх хийн гүйцэтгэсэн ажлыг тооцоолон олно уу.
c) Хийн дотоод энерги 480 Ж-аар өөрчлөгдсөн бол гаднаас ямар хэмжээний дулаан өгсөн вэ тооцоолон олно уу.
Босоо байрлуулсан цилиндр саванд байгаа гелийг 2 дм2 суурийн талбайтай 10 кг масстай бүлүүрээр таглав. Савны гаднах агаарын даралт 100 кПа байв. Хий изобараар тэлэхэд бүлүүр дээшээ 20 см зайд өргөгдөв.
a) Хийн эзлэхүүн ямар хэмжээгээр өөрчлөгдсөн бэ?
b) Хийн тэлэлтийн ажлыг олно уу.
c) Хийд гаднаас өгсөн дулааны энергийг олно уу.