Тэнгэрийн эрхэсийн байрлалыг тодорхойлохдоо Тэнгэрийн оройн цэгийг хэрхэн сонгож авдаг вэ?
A. Алтан гадас одыг шууд сонгох
B. Экваторын эгц дээр байрлах боломжтой цэгийг сонгох
C. Ажиглагч өөрийн байгаа байрлалын эгц дээр орших цэгийг сонгох
D. Ажиглагч өөрийн дуртай цэгийг сонгох
Гарагууд нарыг ............... траектороортойрон эргэдэг.
A. Тойрог
B. Гипербол
C. Парабол
D. Эллипс
Нарны тухай дараах баримтуудаас БУРУУ өгүүлбэрийг сонгоно уу.
A. Нар бол нарны аймгийн хамгийн том тэнгэрийн биет
B. Нар дэлхийгээс диаметраараа 109 дахин том
C. Нар бол дэлхийд хамгийн ойр орших од юм
D. Наран дээр хөнгөн цөмийн задрах урвал тасралтгүй явагдаж байдаг.
Дараах зурагт харуулсан шинийн хэдний сар байх магадлал өндөртэй вэ?
A. 8
B. 15
C. 22
D. 30
Сар харагдахгүй буюу саргүй шөнийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Саргүй шөнө
B. Битүүн
C. Сар хиртсэн
D. Бүрхэг
Одот тэнгэрийг ажиглах явцад одны байрлал өөрчлөгддөг болохыг хялбархан мэдэж болно. Тэгвэл одны харагдах байдлаар нь ангилсан ангиллаас зөвийг сонгоно уу.
1.Хааяа харагдах од 2. байнга харагддаг одод 3 огт харагддаггүй одод
A. 1 ба 2
B. 2 ба 3
C. 1 ба 3
D. 1,2 ба 3
Алтангадас одноос нар хүртэлх зай 430 г.ж бол дэлхийгээс хэдэн км зайтай вэ? 1 гэрлийн жил= 9.46∙ 1012 км.
A. 4.07∙ 1015 м
B. 407∙ 1012 км
C. 4.07∙ 1015 км
D. 4.55∙ 1013 км
Шар замын одны ордууд гэж юу вэ?
A. Нарны эргэн тойронд байдаг одны ордууд
B. Дэлхийгээс харахад нарны цаана дэвсгэрлэн орших одны ордууд
C. Манай галактикт байрлах одны ордууд
D. Нарны аймагт харьяалагдах одны ордууд
Одон орны нэгжийн системд 1 гэрлийн жил гэж хэр хэмжээг хэлдэг вэ?
A. Одноос цацарсан гэрэл огторгуйд 3∙ 108 м/с хурдаар нэг жил явах зайг хэлнэ.
B. Одноос цацарсан гэрэл огторгуйд 3∙ 108 км/с хурдаар нэг жил явах зайг хэлнэ.
C. Одноос цацарсан гэрэл огторгуйд 3∙ 109 м/с хурдаар нэг жил явах зайг хэлнэ.
D. Одноос цацарсан гэрэл огторгуйд 3∙ 1010 м/с хурдаар нэг жил явах зайг хэлнэ.
Нарны аймгийн 8 гарагийг дэлхий төстба аварга гарагууд гэж ангилдаг. Дэлхий төст гарагуудаас тогтох багцыг сонгоно уу.
A. Буд, Сугар, Ангараг
B. Буд, Ангараг, Санчир
C. Дэлхий ван, Бархасбадь, Ангараг
D. Сугар, Тэнгэрийн ван, Ангараг
Нарны аймгийн гарагуудын ерөнхий шинжийг ЗӨВ илэрхийлсэн өгүүлэмжийг олно уу.
A. Наранд ойрхон орших гарагуудын нарыг тойрох хугацаа бага байна.
B. Нартай ойрхон гарагууд тэнхлэгээ эргэх хурд бага, холдох тутам нэмэгдэнэ.
C. Гарагуудын хэмжээ нарнаас холдох тутам томордог.
D. Зэргэлдээ гарагуудын нарыг тойрох эргэлтийн радиусын ялгаа нарнаас холдоход ихэснэ.
Сарны талаарх дараах баримтуудаас БУРУУГ сонгоно уу.
A. Сар дэлхийгээс 9 дахин жижиг
B. Өөрийн тэнхлэгээ 29,5 хоногт нэг эргэнэ.
C. Дэлхийг 29,5 хоногт нэг бүтэн тойрно.
D. Сар дэлхий рүү нэг талаараа хардаг
Манай нарны гадаргуу 6000 К орчим температуртай, нар шар өнгөтэй харагддаг. 20000 К температуртай од ямар өнгөтэй харагдах вэ?
A. Улаан
B. Улбар шар
C. Шар
D. Цэнхэр
Одот тэнгэрийн ойролцоо орших тод оддоор баримжаалан тодорхой хэсгүүдэд хувааж хүрээ хязгаар тогтоосныг ................... гэнэ.
A. Галактик
B. Одны орд
C. Тэнгэрийн мандал
D. Шар зам
Нэг гэрлийн жил нэгжийг СИ системийн нэгжээр илэрхийлнэ үү.
A. 3.2∙ 1015 м
B. 9.5∙ 1015 м
C. 3.9∙ 1014 м
D. 1.1∙ 1011 м
А гариг нарыг тойрох үе нь дэлхийн жилээр 27 жил бол А гариг нарнаас дунджаар ямар зайд орших вэ?
A. 450сая км
B. 4050сая км
C. 1350 сая км
D. 179 сая км
Ангараг гаригийн нарыг тойрох үе нь дэлхийн жилээр 1.88 жил, Санчир гаригийнх 29.46 жил. Ангараг гаригийн нарыг тойрох эргэлтийн орбитын дундаж радиус 228 сая км бол Санчир гариг нарнаас ямар зайд орших вэ?
A. 150 сая км
B. 3572 сая км
C. 9.45 сая км
D. 1425 сая км
Зураг дээр бэлгийн ба бэлгийн бус үржлийн аль алинаар нь үрждэг ургамлын нэг болох улаан лоолийн зургийг үзүүлэв.
a. Зөвхөн бэлгийн үржлийн үед явагддаг эсийн хуваагдлын төрлийг нэрлэнэ үү. [1]
b. Улаан лоолийн цэцэг шар өнгийн, таван дэлбээтэй. Улаан лоолийн цэцгийн ийм дэлбээ түүний үржлийн процесст ямар ач холбогдолтойг тайлбарлан бичнэ үү. [2]
c. Улаан лоолийн тод өнгөтэй, махлаг, шүүслэг жимсний дотор түүний үр агуулагддаг. Жимс тод өнгөтэй, шүүслэг байхын давуу талыг тайлбарлана уу. [2]
Зураг дээр бэлгийн ба бэлгийн бус үржлийн аль алинаар нь үрждэг ургамлын нэг болох улаан лоолийн зургийг үзүүлэв.
a. Зөвхөн бэлгийн бус үржлийн үед явагддаг эсийн хуваагдлын төрлийг нэрлэнэ үү. [1]
b.Улаан лоолийг бэлгийн бус үржлээр үржүүлэх бол ямар эрхтнүүдийг ашиглан хэрхэн үржүүлэхийг тайлбарлан бичнэ үү. [2]
c. Улаан лоолийн тод өнгөтэй, махлаг, шүүслэг жимсний дотор түүний үр агуулагддаг. Жимс тод өнгөтэй, шүүслэг байх нь түүний үр амьтнаар тархахад хэрхэн нөлөөлөхийг дүрслэн бичнэ үү. [2]
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн хоёр үндсэн хэлбэр байдаг.
a. Бэлгийн бус үржлийн бэлгийн үржлээс ялгагдах 3-н ялгааг бичнэ үү. [3]
b. Бэлгийн бус үржлээр үржиж буй хавтгай хорхойг зурж, тайлбарлана уу. [2]
c. Хэсэглэгдэн үржих нь нөхөн төлжих (регенераци) үржлээс ямар ялгаатайг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [4]
Хэсэглэгдэн үржих |
Нөхөн төлжих |
|
1 |
||
Жишээ: |