Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн хоёр үндсэн хэлбэр байдаг.
a. Бэлгийн бус үржлийн хэлбэрүүдээс 3-г нэрлэнэ үү. [3]
b. Бэлгийн бус үржлийн нахиалан үржих хэлбэрээр үржиж буй хөрөнгө мөөгийг зурж тайлбарлана уу. [3]
c. Нахиалан үржих нь хоёрчлон хуваагдах үржлээс ямар ялгаатай болохыг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [4]
Нахиалан үржих |
Хоёрчлон хуваагдах |
|
1 |
||
Жишээ: |
Зураг дээр эрэгтэй хүний ялгаруулах болон үржлийн эрхтний тогтолцоог үзүүлжээ.
a. Зураг дээр эр бэлгийн эс боловсруулдаг хэсгийг тодруулан будна уу. [1]
b. Боловсорсон эр бэлгийн эс гадагшлах явцдаа дайран гарах эрхтнүүдийг сумтай шугамаар зурж, тэмдэглэнэ үү. [2]
c. Эр бэлгийн эсийн боловсролтод төмсөгний дайврын үүрэг юу вэ? [1]
Зураг дээр эрэгтэй хүний ялгаруулах болон үржлийн эрхтний тогтолцоог үзүүлжээ.
a. Зураг дээр үрийн шингэнийг зөөвөрлөх бүтцийн хэсгийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Ялгаруулах эрхтний тогтолцооны нэгэн эрхтэнг тодруулан будна уу. [1]
c. Эр бэлгийн эсийн боловсролтод хуухнагийн үүргийг тайлбарлан бичээрэй. [2]
Эслэгийг боловсруулан мяндас гарган авдаг бөгөөд энэ нь даавуу болон бусад утаслаг материал үйлдвэрлэх мономер болдог. Эслэг нь олон тооны бета глюкозоос тогтдог. Бета глюкоз ямар томъёотой вэ?
А
B
C
D
Зурагт эмэгтэй хүний үржлийн эрхтний тогтолцооны тууш огтлолын бүдүүвчийг үзүүлжээ.
a. Зураг дээр өндгөн эс боловсрох эрхтнийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Умайн гуурсан хоолойн үүргийг тайлбарлана уу. [2]
c. Эр бэлгийн эсөндгөн эс рүү хүрэх замыг зураг дээр зурна уу. [2]
Зурагт эмэгтэй хүний үржлийн эрхтний тогтолцооны туушогтлолын бүдүүвчийг үзүүлжээ.
a.Зураг дээр үр тогтолт явагдах эрхтнийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Умайн хананы үүргийг тайлбарлана уу. [2]
c.Үр тогтсон өндгөн эс хэрхэн зөөвөрлөгдөн, хаана бэхлэгдэн, хөврөл хөгжихийг зураг дээр тэмдэглэглэнэ үү. [2]
Дараах зурагт шавжаар болон салхиар тоос хүртдэг хоёр цэцгийн бүдүүвч зургийг үзүүлжээ.
1
2
a. Зураг дээрх хоёр цэцгийн хамгаалах үүрэгтэй бүтцийн хэсгийг харьцуулан, хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]
Бүтцийн хэсэг |
1-р цэцэг |
2-р цэцэг |
b. 1-р цэцэг салхиар тоос хүртдэг. Салхиар тоос хүртэхэд зохилдсон шинжүүдээс хоёрыг бичнэ үү. [2]
c. 2-р цэцгийн зураг дээр мейоз хуваагдал явагдах нэг хэсгийг зааж, нэрлэнэ үү. [2]
Жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг. Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох мэс заслын арга нь үүний нэг жишээ юм.
a. Дээрх аргаас гадна жирэмслэлтээс сэргийлэх гурван аргыг нэмж нэрлэнэ үү. [3]
b. Эмэгтэй хүнд ихэвчлэн хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах нэг аргыг тайлбарлана уу. [2]
c. Бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлж чадах жирэмслэлтээс хамгаалах аргаас нэгийг нэрлэнэ үү. [1]
Жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг. Ерөндөг (спираль) нь үүний нэг жишээ юм.
a. Дээрх аргаас гадна жирэмслэлтээс сэргийлэх гурван аргыг нэмж нэрлэнэ үү. [3]
b. Эрэгтэй хүнд ихэвчлэн хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах нэг аргыг нэрлэнэ үү [1]
c. Дааврын эм уух нь жирэмслэлтээс хамгаалах аргын нэг боловч бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүйн учрыг тайлбарлана уу. [2]
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын давуу талаас хоёрыг бичнэ үү. [2]
b) Ургал үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Ямар хуруу шилтэйүрүүд соёолох вэ? [2]
b. Ямар хуруу шилтэй үрүүд соёолохгүй вэ? [3]
c.Энэ туршилтын үр дүнгээс ямар дүгнэлт хийх вэ? Тайлбарлан бичнэ үү. [2]
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын сул талаас нэгийг бичнэ үү. [1]
b) Бэлгийн үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн бус үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын сул талаас нэгийг бичнэ үү. [1]
b) Бэлгийн үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн бус үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Хуруу шилэнд хийсэн тосны үүргийг тайлбарлана уу. [2]
b. Хуруу шилэнд яагаад буцалгасан ус хийсэн бэ? [1]
c. Аль хуруу шилтэй үр соёолох вэ? Учрыг тайлбарлана уу. [2]
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Хуруу шилнүүд дэх хөвөнгийн үүргийг бичнэ үү. [1]
b. С хуруу шилний хар цаасны үүргийг тайлбарлана уу. [1]
c. Е хуруу шилтэй үр соёолох уу? Учрыг тайлбарлана уу. [2]
Үрийн соёололторчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод дулааны нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.
Хугацаа \ хоног |
Тасалгааны буюу (+25) 0С-ийн температурт |
(+10)0С –ийн температурт |
Эхний өдөр |
0 |
0 |
2өдөр |
2 см |
1 см |
3 өдөр |
5 см |
3 см |
4өдөр |
9 см |
6 см |
5өдөр |
11 см |
7 см |
a) Үрийн соёололт хамгийн эрчимтэй байсан температур болон хугацааг тогтооно уу. [2]
b) Үрийн соёололтод сөрөг нөлөө үзүүлэх өөр нэг хүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]
b) Тасалгааны температур дахь үрийн соёололтын үр дүнгээр шугаман график зурна уу. [4]
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Үр соёолоходэсийн ямар хуваагдал явагдах вэ? [1]
b. Ямар хуруу шилэнд байгаа үрүүдэд эсийн хуваагдал явагдах вэ? [1]
c. Энэ туршилтын үед тогтмол байлгах нөхцлүүдийг тодорхойлно уу. [2]
Үрийн соёололт орчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод чийгийн нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.
Хугацаа \ хоног |
Хангалттай чийгтэй |
Харьцангуй бага чийгтэй |
Эхний өдөр |
0 |
0 |
2 дахь өдөр |
2 см |
1 см |
3 дахь өдөр |
5 см |
2 см |
4 дэх өдөр |
9 см |
3 см |
5 дахь өдөр |
11 см |
3 см |
a) Үрийн соёололтод чийг ямар нөлөөтэйг туршилтын үр дүнг ашиглан тайлбарлана уу. [2]
b) Үрийн соёололтод эерэг нөлөө үзүүлэх өөр нэгэнхүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]
c) Хүснэгт дэх үрийн соёололтын үр дүнгээр хоёр шугаман график зурна уу. [4]
Үрийг хөрсөнд суулгасны дараах эхний 5 хоногт үрийн хуурай жинд гарсан өөрчлөлтийг графикаар үзүүлжээ.
a. Үр суулгах үед үрийн хуурай жин ойролцоогоор хэд байсан бэ? [1]
b. Үрийн хуурай жин хэд дэх хоногоос буурсан бэ? [1]
c. Үрийн хуурай жин яагаад буурсныг тайлбарлана уу. [2]
Үрийг хөрсөнд суулгасны дараах эхний 5 хоногт үрийн хуурай жинд гарсан өөрчлөлтийг графикаар үзүүлжээ
a. Үр суулгаснаас хойш 5 хоногийн дараах үрийн жингийн өөрчлөлтийг тооцож олно уу. [1]
b. 10 хоногийн дараа үр ямар болсон байхыг таамаглана уу. [2]
c. Энэ графикийг 10 хоногийн дараах байдал хүртэл үргэлжлүүлэн зурна уу? [1]