• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 7

Үрийн соёололт орчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод гэрлийн нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.

Хугацаа \ хоног

Цонхны тавцан дээр

Хар цаасан хайрцагт

Эхний өдөр

0

0

2 дахь өдөр

2 см

1 см

3 дахь өдөр

5 см

3 см

4 дэх өдөр

9 см

6 см

5 дахь өдөр

12 см

9 см

a) Үрийн соёололтод нарны гэрэл шаардлагатай эсэхийг туршилтын үр дүнд тулгуурлан тайлбарлана уу. [2]

b) Үрийн соёололтод нөлөө үзүүлэхгүй өөр нэг хүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]

c) Цонхны тавцан дээрх үрийн соёололтын үр дүнгээр шугаман график зурна уу. [4]

Оноо: 7

Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.

a. B болон Е үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]

b. С үсгээр тэмдэглэсэн хэсгийг нэрлэж, вандуйн цэцэгшавжаар тоос хүртэхэд энэ хэсгийнүүргийг тайлбарлана уу. [2]

c. Үр боловсрох орны амсрыг заасан үсгийг сонгож, тоос хүртэхэд оролцох түүний үүргийг дүрслэнбичнэ үү. [3]

Оноо: 6

Хэсэглэгдэх үржил нь бэлгийн бус үржлийн нэгэн хэлбэр юм. Хавтгай хорхойн хэсэглэгдэх үржлийг зургаар илэрхийлжээ.

  1. a. Хэсэглэгдэх үржлийн давуу талыг тайлбарлана уу. [2]

1. b. Хэсэглэгдэхболон нахиалах бэлгийн бус үржлийг харьцуулан, хүснэгтийг нөхнө үү. [2]

Шинж чанар

Хэсэглэгдэх үржлийн хэлбэр

Нахиалах үржлийн хэлбэр

  1. c. Бэлгийн бус үржлийн бусад хэлбэрүүдээр үрждэг амьд биеэс 2-ыг нэрлэж, үржлийн хэлбэрийг нь тодорхойлно уу. [2]

Оноо: 7

Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.

a. D болон C үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]

b. Вандуйн цэцгийн тоос боловсордог бүтцийг нэрлэж, ямар үсгээр заасныг олно уу. Вандуй нь шавжаар тоос хүртдэг бол түүний тоосны онцлогоос хоёрыг дурьдана уу. [3]

c. Солбицон тоос хүртэх тухай дүрслэн бичнэ үү. [2]

Оноо: 7

Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.

a. В болон C үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]

b. В болон С хэсгүүд ургамлын үржилд ямар үүрэг гүйцэтгэдгийг тайлбарлана уу. [2]

c. Энэ цэцэг шавжаар тоос хүртдэг. Хэрэв салхиар тоос хүртдэг байсан бол цэцгийн бүтэц нь ямар байж болох талаар дүрслэн бичнэ үү. [3]

Оноо: 7

Ойм нь спор үүсгэн үрждэг.

a. Спороор үрждэг амьд биеүдээс 3-ыг нэрлэнэ үү. [3]

b. Спороор үржих үржлийг ургамлын ургал үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]

Шинж чанар

Спороор үржих

Ургал үржил

c. Бэлгийн үржлийн давуу талаас хоёрыг дурьдана уу. [2]

Оноо: 7

Тоос хүртэж үр тогтолт явагдсанаар үр боловсордог. Боловсорсон үр соёолж, түүнээс шинэ ургамал ургадаг.

a. Соёололт амжилттай явагдахад зайлшгүй шаардлагатай нөхцлүүдийг нэрлэнэ үү. [3]

b. Соёолж буй үрэнд явагдах эсийн хуваагдлыг нэрлэж, үр соёололтод ямар үүрэгтэйг дүрслэн бичнэ үү. [2]

c. Үрнээс ургаж буй ургамал ургал үржлээр үржиж буй ургамлаас ямар ялгаатай вэ? Тайлбарлана уу. [2]

Оноо: 7

Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.

Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг хүснэгтэд тэмдэглэжээ.

Багваахай

Шүхрийн диаметр / см

Газарт унахад зарцуулсан хугацаа / сек

1

2

3

4

0.4

0.7

1.0

1.2

1.5

2.5

4.0

4.5

a) Туршилтын үр дүнд дүгнэлт хийнэ үү. [2]

b) Багваахай цэцгийн үр хэрхэн тархах боломжтойг дүрслэн бичнэ үү. [2]

c) Туршилтын үр дүнгээр шугаман график байгуулна уу. [3]

Оноо: 5

Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.

a.Зураг дээр хөрөнгө мөөгийн үржлийг дүрсэлжээ. Түүний үржлийн хэлбэрийг нэрлэнэ үү. [1]

b. Хөрөнгө мөөгийн үржлийнхэлбэрийг бактерийн хоёрчлогдон хуваагдах үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]

Шинж чанар

Хөрөнгө мөөгийн үржлийн хэлбэр

Бактерийн үржлийн хэлбэр

c. Хөрөнгө мөөгийн үржил явагдахад зайлшгүй шаардлагатай нөхцлүүдийг жагсаан бичнэ үү. [2]

Оноо: 5

Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.

Зураг дээр хөрөнгө мөөгийн үржлийг дүрсэлжээ. Эх эс болон үүсэж байгаа төл эсийн удамшлын мэдээлэл ямар байхыг тодорхойлно уу. [1]

b. Хөрөнгө мөөгийн нахиалах үржил ба далайн одын нөхөн төлжих (регенераци) үржлийн төсөөтэй шинжийг харьцуулан, хүснэгтийг нөхнө үү. [2]

Шинж чанар

Нахиалах үржил

Нөхөн төлжих үржил

c. Нахиалах болон нөхөн төлжих үржил нь хоёулаа бэлгийн бус үржлийн жишээ юм. Бэлгийн бус үржлийн онцлогоос хоёрыг дурьдана уу. [2]

Оноо: 7

Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.

Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг графикаар илэрхийлжээ.

a) Графикийн мэдээллийг дүрслэн бичнэ үү. [2]

b) Графикийн мэдээллийг хүснэгтээр илэрхийлнэ үү. [3]

c) Багваахай цэцгийн үр юугаар тархахад зохилдсоныг тайлбарлана уу. [2]

Оноо: 6

Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.

a. Нахиалан үржиж буй хөрөнгө мөөгийг судлахад хийгдэх үйл ажиллагааг дүрслэн бичнэ үү. [2]

b. Хөрөнгө мөөгийн нахиалах үржлийг ургамлын ургал үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]

Шинж чанар

Нахиалах үржлийн хэлбэр

Ургал үржлийн хэлбэр

c. Бэлгийн үржлийн давуу талаас хоёрыг нэрлэнэ үү. [2]

Оноо: 7

Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.

Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг хүснэгтэд тэмдэглэжээ.

Багваахай

Шүхрийн диаметр / см

Газарт унахад зарцуулсан хугацаа / сек

1

2

3

4

0.4

0.7

1.0

1.2

1.5

2.5

4.0

4.5

a) Туршилтын үр дүнгээс багваахай цэцгийн үрийн газарт унах дундаж хугацааг тодорхойлно уу. [2]

b) Үр тархах аргаас 2-ыг нэрлэнэ үү. [2]

c) Туршилтын үр дүнгээр баганан график байгуулна уу. [3]

Оноо: 7

Хүний амьдрал үр тогтсон өндгөн эс болох зиготоос эхлэн,эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг.

a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээрх A, В, C хэсгүүдийг нэрлээрэй. [3]

b. Ихсийн үүрэг, ач холбогдлыг бичнэ үү. [2]

c. Ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлээс хоёрыг нэрлэж, нөлөөллийг нь тайлбарлана уу.[2]

Оноо: 7

Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.

Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг графикаар илэрхийлжээ.

a) Графикийн мэдээллээс багваахайн үр газарт унах дундаж хугацааг тооцож олно уу. [2]

b) Шугаман графикийг баганан графикаар илэрхийлнэ үү. [3]

c) Шавжаар тараагддаг үрийн онцлогоос 2-ыг тоочно уу. [2]

Оноо: 7

Хүний амьдрал цорын ганц үр тогтсон эс болох зиготоос эхлэх бөгөөд эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг

a. В үсгээр заасан эрхтнийг нэрлэж үүргээс нь хоёрыг тоочно уу. [3]

b. Ургийн хөгжилд чухал үүрэгтэй ургийн уст бүрхүүлийн үүрэг, ач холбогдлыг бичнэ үү. [2]

c. Ургийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйлээс хоёрыг нэрлэж, нөлөөллийг нь тайлбарлана уу. [2]

Оноо: 6

Хүний амьдралүр тогтсон өндгөнэс болох зиготоос эхэлнэ.

a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээр А үсгээр заасан хэсгийг нэрлэж,үүргийгбичнэ үү. [3]

b. Ургийн хөгжлийн үргэлжлэх хугацааг тодорхойлно уу. [1]

c. Бэлгийн замын халдварт өвчнүүд ургийн хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тоочно уу.[2]

Оноо: 5

Хүүхдийн биеийн өндөр, түүний наснаас хамааран хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлэв.

a) Хүүхэд төрөхдөө ямар хэмжээтэй байсан бэ? [1]

b) Хүүхдийн 1 метрийн өндөртэй болсон насыг тогтооно уу. [1]

c) Графикийн мэдээллийг хүснэгтээр илэрхийлнэ үү. [3]

Оноо: 6

Хүүхдийн биеийн өндөр, түүний наснаас хамааран хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлэв.

a) Хүүхэд 1 настайдаа ямар өндөртэй болсон бэ? [1]

b) Хүүхдийн өндрийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх 3 зүйлийг нэрлэнэ үү. [3]

c) Шилжилтийн нас эхэлсэн буюу 8 наснаас 18 нас хүртэл хүүхдийн өндөр хэрхэн өөрчлөгдсөнийг дүрслэн бичнэ үү. [2]

Оноо: 7

Хүний амьдралүр тогтсон өндгөн эс болох зиготоос эхлэх бөгөөд эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг.

a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээр C үсгээр заасан хэсгийг нэрлэж, үүргийг бичнэ үү. [2]

b. Ураг хөгжиж байх үед эсийн ямар хуваагдал идэвхтэй явагдахыг тайлбарлана уу. [2]

c. Ургийн хөгжил эхийн биед хэрхэн нөлөөлөхийг дүрслэн бичнэ үү. [3]

Нийт: 16693