Р1=4∙10-22 Н∙с ба Р2= 10-21 Н∙с хөдөлгөөний тоо хэмжээтэй хоёр фотоны долгионы уртуудын харьцаа хэд вэ?
А. 0.4
В. 2.5
С. 3.0
D. 4.0
Электроныг =1.24 пм долгионы урттай фотоны энергитэй адил энергитэй болтол хурдасгах потенциалын ялгавар ямар байх вэ?
А. 1∙106 В
В. 2∙106 В
С. 3∙106 В
D. 4∙106 В
Электроны кинетик энерги нь=600 нм долгионы урттай фотоны энергитэй адил байхын тулд ямар хурдтай хөдлөх шаардлагатай вэ? Электроны масс me=9.1∙10-31 кг.
А. 12 км/с
В. 1.2 км/с
С. 852 км/с
D. 8.52 км/с
Т = 3000 К температуртай нэг атомт идеаль хийн молекулын дундаж кинетик энергитэй адил энерги бүхий фотоны долгионы урт ямар байх вэ?
А. 19.86∙10-6 м
В. 0.2∙10-7 м
С. 3.2∙10-6 м
D. 3.1∙10-6 м
Фотоны урсгал вакумаас n-хугарлын илтгэгчтэй оптик тунгалаг орчинд тусав. Вакум дахь гэрлийн долгионы урт бол фотоны хөдөлгөөний тоо хэмжээг тодорхойл.
A.
B.
C.
D.
Цацаргалтын багцын энерги Е = 6.6∙10-18 Ж ба давтамж нь =997 ГГц бол түүнд хэдэн фотон агуулагдах вэ?
А. 100
В. 1,000
С. 2,000
D. 10,000
Хэрэв фотоны масс нь m=3.31∙10-36 кг бол гэрлийн долгионы давтамжийг тодорхойлно уу.
А. 1.98∙1014 Гц
В. 4.5∙1014 Гц
С. 0.5∙1014 Гц
D. 0.22∙1014 Гц
Рентген цацрагт хоолой U=50 кВ хүчдэлд I=10-3 А гүйдлийн хүчээр ажиллах ба секунд тутам N= 2∙1013 ширхэг фотон цацаргана. Фотоны урсгалын долгионы урт =10-10м бол хоолойн АҮК-г ол.
А. 100%
В. 1%
С. 1.6%
D. 0.08%
Р=50 Вт чадалтай лазерын багц цацраг шингээгч гадарга дээр эгцтусав. Гэрлийн цацрагийн тухайн гадаргад үйлчлэх хүчийг олно уу.
А. 9.6∙10-7 Н
В. 0.2∙10-7 Н
С. 1.67∙10-7 Н
D. 3.33∙10-7 Н
Р=60 Вт чадалтай чийдэн t=5 с хугацаанд =4.4∙1014 Гц давтамжтай гэрэл цацаргасан бол нийт цацарсан фотоны тоог олно уу.
А. 10.3∙1020
В. 103∙1020
С. 1.03∙1020
D. 9.7∙1020
Р=50 Вт чадалтай лазерын багц цацраг к = 50%-ийг ойлгодог m = 30% -ийг нэвтрүүлдэг үлдсэн хэсгийг шингээдэг гадаргад перпедикуляр тусав. Гэрлийн цацрагийн тухайн гадаргууд учруулах даралтын хүчийг олно уу.
А. 5.5∙10-7 Н
В. 6.3∙10-7 Н
С. 2∙10-7 Н
D. 0.75∙10-7 Н
Гадаргын нэг см2 талбай тутамд секунд бүр = 600 нм долгионы урттай гэрлийн N=3∙1018 ширхэг фотон бүрэн шингээгдэж байв. Гэрлийн тухайн гадаргад учруулах даралтыг олно уу.
А. 3.31∙10-5 Па
В. 11.9∙10-6 Па
С. 1.1∙10-6 Па
D. 11.9∙10-6 Па
Фото цахилгаан үзэгдэлтэй холбоотой хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр бодисоос электрон сугаран гардаг
В. Цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр бодисын цахилгаан дамжуулал өөрчлөгддөг
С. Фотоэффектийн үзэгдлийг гадаад ба дотоод фотоэффект гэж хоёр ангилдаг
D. Дотоод фотоэффектийн үед электрон бодисоос сугаран гарч вакумд, өөр биед шилждэг
Фотоэффектийнүзэгдэлтэй холбоотой өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Дотоод фотоэффектийн үед электрон холбоост төлөвөөсөө салах боловч бодисоос гадагш гардаггүй.
В. Гадаад фотоэффект нь бүх бодист явагдах боломжгүй зөвхөн металлд явагддаг.
С. Гадаад фотоэффект нь хатуу, шингэн бодист явагддаг.
D. Фотоэффектийн хуулиудыг Эйнштейн анх 1905 онд гэрлийн квант онолоор тайлбарласан.
Атомтайхолбоотойдараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Атомын иончлолын энерги гэж электроныг өдөөгдсөн төлөвөөс хязгааргүйд шилжүүлэхэд шаардагдах энергийг хэлнэ.
В. Атом дахь электроны эргэлтийн моментум квантчилагдсан байна.
С. Электрон энергийн түвшин хооронд шилжихдээ энергийг квант квантаар шингээх буюу цацруулна.
D. Атомын хамгийн бага энергитэй төлөвийг үндсэн төлөв гэнэ.
Атомтай холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Иончлолын энерги нь абсолют хэмжээгээрээ электроны холбоосын энергитэй тэнцүү
В. Устөрөгчийн атом дахь электроны орбитын радиус квантчилагдах албагүй
С. Н.Борын онолоор устөрөгчийн атомын радиусыг r=0,53*10-10 м гэж үнэлсэн (Борын радиус)
D. Атомыг иончлоход шаардагдах цахилгаан орны потенциалыг иончлолын потенциал гэнэ
Биеийн цацралтай холбоотой хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
А. Винийн шилжилтийн хууль -максимум энергид харгалзах долгионы урт
В. Хэт их халсан биеийн температурыг оптик пирометрийн аргаар тодорхойлдог
C. Атомын үзэгдэх гэрэл цацаргах ба шингээх үзэгдэл нь ихэвчлэн резонансын шинж чанартай
D. Фотоэффектийн үзэгдэл нь цэвэр резонансын шинжтэй үзэгдэл
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн радиусыг r=0.53∙10-10 м гэж үзээд атом энергийн гуравдугаар түвшинд байх үеийн электроны орбитын радиусыг тооцоолно уу.
А. 1.59∙10-10 м
В. 0.71∙10-10 м
С. 0.06∙10-10 м
D. 4.77∙10-10 м
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс энергийн гуравдугаар түвшинд шилжихэд шингээх квантын энергийн хэмжээг тодорхойлно уу.
А. 4.53 эВ
В. 40.8 эВ
С. 1.51 эВ
D. 12.09 эВ
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс энергийн гуравдугаар түвшинд шилжихэд шингээх цацаргалтын долгионы уртыг тодорхойлно уу.
А. 1.64∙10-7 м
В. 0.29∙10-7 м
С. 1.03∙10-7 м
D. 12.5∙10-7 м