Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс өдөөгдсөн төлөвт шилжихэд шаардагдах хамгийн бага энергийн хэмжээг олно уу.
А. 10.2 эВ
В. 1.9 эВ
С. 0.65 эВ
D. 12.09 эВ
Устөрөгчийн атом энергийн тавдугаар түвшнээс энергийн хоёрдугаар түвшинд шилжихэд цацруулах цахилгаан соронзон цацаргалтын долгионы уртын хэмжээг олно уу.
А. 696 нм
В. 435 нм
С. 6.96∙10-8 м
D. 4.35∙10-8 м
Устөрөгчийн атом энергийн үндсэн төлвөөс энергийн дөрөвдүгээр түвшинд шилжихэд радиусын чиглэл дагууд ямар хэмжээний шилжилт хийх вэ?
А. 7.93
В. 79.3
С. 0.793
D. 793
Устөрөгчийн атомын цацаргаж чадах хамгийн их энергийн хэмжээ ямар байх вэ? Ридбергийн тогтмолыг R = 1.097∙107 м -1 гэж үз.
А. 10.2 эВ
В. 13.6 эВ
С. 0.65 эВ
D. 12.09 эВ
Хэрэв устөрөгчийн атом энергийнхээ доод түвшинд шилжихдээ = 972.5
долгионы урттай квант цацруулсан бол тэр энергийн хэддүгээр түвшинд байсан бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Устөрөгчийн атом фотон шингээсний дүнд атомын энергийн хоёрдугаар түвшинд байсан электрон атомаас v = 6 ∙ 105 м / с хурдтай нисэн гарсан бол фотоны давтамж ямар байсан бэ?
А. 1.64∙1017 с-1
В. 107∙ 1015 Гц
С. 1.07∙ 1015 Гц
D. 10.7∙ 1015 Гц
ураны изотопи ямар цуваагаар задарч
хар тугалганы идэвхгүй изотопи болох вэ?
А. 7, 4
В. 7, 4 эерэг
С. 8, 1 эерэг
, 4
D. 8, 4
Эгэл бөөмсийг ажиглах, бүртгэх багаж, техник хэрэгсэлд аль нь хамаарахгүй вэ?
А. Спинтарископи
В. Гейгерийн тоолуур
С. Фотоэмульсийн арга
D. Интерферометр
Цөмийн хүчтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Цөмийн хүчний үйлчлэх радиус маш бага (~10-13 см)
В. Цөмийн хүч нь хүчтэй харилцан үйлчлэлд багтана
С. Цөмийн хүч нь нуклоны цэнэгийн төрлөөс хамаарахгүй
D. Цөмийн хүч нь нуклоны цэнэгийн төрлөөс хамаарна
Ямар цөмийг нейтроноор бөмбөгдөхөд ба
изотопууд үүсэх вэ?
A.
B.
C.
D.
Ямар нэг цацраг идэвхит цөмийн тоо t1 хугацаанд к1=3 дахин буурдаг бол t2= 2t1 хугацаанд цацраг идэвхит цөмийн тоо хэд дахин буурах вэ?
А. 2
В. 9
С. 6
D. 4
Хэрэв цацраг идэвхит полонийн хагас задралын үе нь 138 хоног гэвэл түүний 60% нь ямар хугацаанд задрах вэ?
А. 182.4 хоног
В. 218.4 хоног
С. 276 хоног
D. 55.2 хоног
Цацраг идэвхит стронцийн 1000 атом тутмаас жилд дунджаар 24.75 атом задардаг бол цацраг идэвхит стронцийн хагас задарлын үеийг ол.
А. 28 жил
В. 284 жил
С. 24 жил
D. 55 хоног
Цацраг идэвхит цөмийн хагас задралын үе 4 цаг бол 16 цагийн дараа уг цөмийн хэдэн хувь задраагүй үлдэх вэ?
А. 75%
В. 93.5%
С. 6.25%
D. 25%
Цацраг идэвхит цөмийн хагас задралын үе 4 цаг бол 16 цагийн дараа уг цөмийн хэдэн хувь задрах вэ?
А. 75%
В. 93.5%
С. 6.25%
D. 25%
Цөмийн урвалаар 1863 МэВ энерги ялгарсан бол массын өөрчлөлтийг (м.а.н.) нэгжээр тодорхойл.
А. 0.5 м.а.н
В. 1 м.а.н
С. 1.5 м.а.н
D. 2 м.а.н
Нэгэн тогтвортой изотопийн цөмийн холбоос энерги 28.29 МэВ бол дефект массыг ол.
А. 0.2633 м.а.н
В. 1 м.а.н
С. 32.91 м.а.н
D. 0.0304 м.а.н
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
А. А.Беккерель цацраг идэвхит үзэгдлийг өнгөрсөн зууны эцсээр нээсэн
В. Цацраг идэвхит цөмөөс цацрах a-туяа бол гелийн атомын цөмүүдийн урсгал юм
С. Цацраг идэвхит задрал нь цөм бөөм цацаргах замаар аяндаа хувирах процесс юм
D. Цацраг идэвхит цөмөөс цацрах g-туяа нь долгионы урт ихтэй радио долгион юм
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.
A. Цөмийг саланги нуклонууд болгон задлахад шаардагдах энергийг холбоос энерги гэнэ
B. Цөмийн урвалын явцад энерги шингээгдэнэ эсвэл суллагдана
C. Ураны цөм нейтроны нөлөөгөөр хуваагдаж гинжин урвалд ордог
D. Халуун цөмийн урвалыг амжилттай жолоодож үйлдвэрлэлд ашиглаж байна
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.
А. Хөнгөн бөөмс асар өндөр температурт нэгдэх урвалыг халуун цөмийн урвал гэнэ
В. Лептоны бүлийг дотор нь мезоны ба барионы гэсэн хоёр дэд бүлд хуваадаг
С. Бөөмс нь цахилгаан цэнэгийн хувьд саармаг, эерэг, сөрөг гэсэн гурван төлөвт оршино
D. Эгэл бөөмсийг фотон, лептонууд, адронууд гэсэн гурван бүлд хуваадаг