• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Атомын цөмтэйхолбоотойдараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.

  • А. Фотон зэрэг цөөхөн бөөмсөөс бусад нь анти (эсрэг) бөөмтэй.

  • В. Бөөмөөс анти бөөмд шилжихэд цэнэгийн тэмдэг хэвээр хадгалагдана.

  • С. Анти бөөмсийг нээсэн явдал нь анти бодис  байх ёстой гэсэн таамаглалд хүргэсэн.

  • D. Позитроныг анх 1932 онд Америкийн физикч К.Д.Андерсон туршлагаар илрүүлсэн.

Оноо: 1

Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.

  • A. Цөмийн физикт 10-15 м зайг 1 ферми  гэж нэрлэн хэрэглэдэг

  • B. Протон ба нейтрон нь кварк гэж нэрлэгдэх гурван бөөмсөөс тогтоно

  • C. Цөмийн хүч нь одоогоор байгаль дээрх хамгийн хүчтэй үйлчлэл юм

  • D. Цөмийн хүч бол бөөмсийн гравитацийн харилцан үйлчлэлээс гаралтай хүч юм

Оноо: 1

Атомын цөмтэйхолбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.

  • А. Атомын төвд цөм байдгийг анх 1911 онд Э.Резерфорд туршлагаар илрүүлсэн.

  • В. Цөмийн хүч ханах шинжтэй.

  • С. Цөмийн хүч цэнэгээс үл хамаардаг, нейтроны хооронд ч үйлчилдэг. 

  • D. Цөмөөс бетта цацрал буюу электрон цацардаг нь цөмд электрон байдгийг баталдаг. 

Оноо: 1

Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.

  • А. Задралын тогтмол \lambda нь тухайн цацраг идэвхит бодисын хувьд тогтмол тоо байна

  • В. Задралын тогтмолын урвуу хэмжигдэхүүнийг цөмийн дундаж амьдрах хугацаа гэнэ

  • С. Задралын тогтмол \lambda нь бүх цацраг идэвхит бодист ижил утгатай тогтмол тоо

  • D. Задралын тогтмол \lambda нь нэгж хугацаанд тухайн цөм задрах магадлалыг тодорхойлно

Оноо: 1

Цөмийн цацраг идэвхтэйхолбоотойдараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.


  • А. Цөмийн цацрал нь зөвхөн биологийн амьд биест хор нөлөө үзүүлдэг.

  • В. Цөмийн цацраг амьд ба амьгүй биест  үйлчлэх нөлөөг судлах ухааныг дозиметр гэнэ.

  • С. Цөмийн цацрал нь бодисын дотоод бүтцийг өөрчилж цацралын эвдрэлд хүргэнэ.

  • D. Цацралын биологийн үйлчлэлийг шууд өөрт ба үр удамд илрэх гэж хоёр ангилна.    

Оноо: 1

Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.

  • А. Байгалийн цацраг идэвхт задралаас гарах бөөмсийн энерги 20 МэВ-с бага байдаг

  • В. Их энергитэй гарган бөөм гарган судалгаанд хэрэглэхийн тулд хурдасгуур ашигладаг

  • С. Хурдасгуур нь ихэвчлэн механикийн харилцан үйлчлэл дээр суурилан ажилладаг 

  • D. Цөмийн реактор нь нейтроны хүчтэй үүсгүүр юм

Оноо: 1

Чингисийн тооллыг хэдэн оноор эхлүүлэн авч үздэг вэ?

  • А. 1162 он

  • B. 1186 он

  • C. 1206 он

  • D. 1227 он

Оноо: 5

Монголчууд Хэнтийн нуруу болон Онон, Хэрлэн, Туул голоор төвлөрөн хүчирхэгжиж байлаа. Хабул хаан Алтан улсын rap хөл болсон Татартай тэмцэл хийж, Зүрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж агсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай хийж байжээ. "Хабул түүний хөвүүд нэн зоригтой билгүүн авьяастай болохоор алдар суу нь Алтан(Хятад) улс, түүний ноёдын чихийг дэлсжээ. Хабул хан бол хүндэтгэвэл зохих их хүн гэж Алтан хан төсөөлөх болсон учир түүнтэй ойртох, хоёр тал эвтэй найрсаг байх өргөн зам гаргах гэж бодоод түүнийг урихаар элч заржээ." Хабул хааны айлчлалын дүнг хэлэлцэж, түүний эрэлхэг зоригтой дүр төрх, үйл ажиллагааг гайхан ярилцаж Монголдоо очоод бидний үгийг дуулахгүй, хүчээ зузаатган дайсагнах үйл ажиллагаа явуулах учир түүнийг замаас нь буцааж авч ирэн цээрлэл хүлээлгэх ёстой гэдэг дээр ихэнх түшмэд санал нэгджээ. Эзэн хаан ч түшмэдийн саналыг сонсож ёсоор болгожээ. Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Алтан улс нь Татар нартай хамтран Монголын хаан Амбагай, Охинбархаг нарыг барин модон илжгэнд хадан цаазалсан.

Судрын чуулган II дэвтэр

a. Монгол улсыг хэн байгуулсан бэ?

.................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Монгол улсын ноёлох хэсэг хаагуур нутаглаж байсан бэ?

..................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Монгол улс Алтан улстай хэрхэн харилцаж байсан бэ?

................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Хабул хаан өөрсдийн зоригт хөвгүүд байсаар байтал ямар зорилгоор хаан ширээгээ Тайчуудын Амбагайд гэрээслэсэн бэ?

...........................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Монголчууд Алтан(Хятад) улсыг яагаад эртний өст улс хэмээн үздэг шалтгааныг тайлбарлана уу.

..............................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1
  1. Фотосинтезэд тохирох ойлголтыг сонгоно уу.

  • А. Навчны амсраар ус уурших үзэгдэл

  • В. Нарны гэрлийн тусламжтайгаар шим бодис нийлэгжих үзэгдэл

  • С. Ус шингээсэн үр соёолж эхлэх үзэгдэл

  • D. Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх үзэгдэл

Оноо: 5

1206 онд Онон мөрний эхэнд болсон хуралдайгаар Монгол улсыг тунхаглан зарлаж Чингис хааныг их сууринд залсан. Тэрээр хөрш улсууддаа эрх тэгш найрсаг бодлого явуулахыг зорьж байсан хэдий ч Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам алба барихыг шаардан худалдааг хаан боогдуулах болсонд их цэргийн хүчээр Алтан улсыг довтлох шийдвэр гаргасан. Чингис хаан "Алтан улсын эсрэг дайлаар орохынхоо өмнө өөрийнхөө заншлаар овооны орой дээр ганцаар гарч бүсээ тайлж хүзүүндээ ороогоод дээлийнхээ товчийг тайлан өвдөг сөгдөж ...мөргөлөө нэн их сүсэглэн үйлдэв" бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэг буюу бөөгийн шашинтай байсан учраас дайнд мордохоос уулын орой болон тусгайлан бэлдсэн овоон дээр залбирал үйлддэг. 1211 онд эцэг өвгөдийн гэрээсийг биелүүлж Алтан улсыг довтлон ялж улсаа Их Монгол улс хэмээн нэрлэх болсон.

Судрын чуулган II дэвтэр

a. Чингис хаан 1206 онд ямар нэртэй газар Монголын хаанд өргөмжлөгдсөн бэ?

................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Тэмүжин ямар шашин шүтдэг вэ?

.....................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Монгол улсын зүгээс хөрш улсууддаа баримталж байсан бодлогыг бичнэ үү.

............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Чингис хаан хөрш улсууддаа явуулж байсан бодлогын хүрсэн үр дүнг бичнэ үү.

.................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Чингис Алтан улсад довтолсныхоо дараа улсынхаа нэрийг Их Монгол улс хэмээн өөрчилсний шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

...............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Транспирацид тохирох ойлголтыг сонгоно уу.

  • А. Навчны амсраар ус уурших үзэгдэл

  • В. Нарны гэрлийн тусламжтайгаар шим бодис нийлэгжих үзэгдэл

  • С. Ус шингээсэн үр соёолж эхлэх үзэгдэл

  • D. Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх үзэгдэл

Оноо: 1

Хлоропластын үүргийг сонгоно уу.

  • А. Глюкоз үүсгэх

  • В. Шим бодис нэвтрүүлэх

  • С. Шим бодис зөөвөрлөх

  • D. Ус зөөвөрлөх

Оноо: 1

Цусны цагаан эсийн үүргийг сонгоно уу.

  • A. Өвчин үүсгэгчээс  хамгаалах             

  • B. Хүчилтөрөгчийг  зөөвөрлөх   

  • C. Ус эрдэс давсыг  соруулах

  • D. Салс үүсгэх

Оноо: 1

Фотосинтезийн үр дүнд ялгардаг хийг сонгоно уу.

  • А. Азот

  • В. Устөрөгч

  • С. Нүүрсхүчлийн хий

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 5

Чингис хаан Тангуд улсыг 1205, 1207, 1209 онуудад довтлон дайнд баруун гар болон оролцох үүрэг хүлээлгэсэн. 450 хүний бүрэлдэхүүнтэй монголын худалдааны нүсэр том анги Хорезм улс тийш хөдөлжээ. Чингис хаан “эвийн гэрээ байгуулж, хөршийн харилцаа барьж худалдаагаа өргөжүүлье” гэдэг саналаа давтан хэлүүлсэн. 1218 оны хавар монголын худалдаачид захын хот Отрарт очиход хотын дарга Инальчик хан монголоос ирсэн худалдаачдын эд бараанд шунаж хувьдаа хураан авах муу арга сүвэгчлэн элч худалдаачидыг хороосонд "... Чингис хаан Сартуул иргэнээ, Ухуна тэргүүтэн зуун элчээ зэтгэгдэж(хоригдож) алагдаж, Чингис хаан өгүүлрүүн Алтан аргамжаа сартуул иргэнд яахин таслуулах бүлгээ" хэмээгээд Тангуд морил хэмээж илгээвээс "хүч ядах бөгөөтөл хаан юунд болов" хэмээн их үг өгүүлж илгээжээ. Чингис хаан Хорезм улсыг дайлаар мордохын өмнө өөрийн хаан ширээ залгамжлагчаа сонгосон.

Монголын нууц товчоо

a. Хорезмыг дайлаар мордохоос өмнө хаан ширээ залгамжлагчаар хэнийг тодруулсан бэ?

.......................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Тангуд улсын бурхныг хэд хэдэн онуудад довтлон буулт хийлгэсэн бэ?

.................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Хэдээс хэдэн оны хооронд Сартуулын нутгаар аян дайн өрнүүлсэн бэ?

...............................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Энэхүү аян дайны үр дүнд Их Монгол улсын газар нутаг баруун талын зах нь хаагуур зааглагдах болсон бэ?

......................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Алтан аргамж хэмээх үгийг тайлбарлана уу.

..........................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Фотосинтезийн процесст хэрэглэгдэж, шим бодис үүсгэхэд оролцдог хий аль нь вэ?

  • А. Азот

  • В. Устөрөгч

  • С. Нүүрсхүчлийн хий

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 1

Фотосинтезийн үед үүссэн глюкозын молекулууд ямар төрлийн энергийг хадгалдаг вэ?

  • А. Химийн

  • В. Дулааны

  • С. Гэрлийн

  • D. Механик

Оноо: 1

Фотосинтезийн үед глюкоз үүсэхэд ямар төрлийн энерги хэрэгтэй вэ?

  • А. Химийн

  • В. Дулааны

  • С. Гэрлийн

  • D. Механик

Оноо: 5

Дараах зургийг ажиглан асуултад хариулна уу.

a. Зураг дээрх түүхэн үйл явдал он цагийн хувьд хэддүгээр зуунд холбогдох вэ?

..........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Зураг дээр дүрслэн үзүүлсэн дурсгал нь аль хотод оршиж байсан бэ?

..................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Аль улсын хэн гэдэг уран дархан урласан дурсгал вэ?

..........................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Зураг дээрх дурсгал ямар нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн бэ?

...............................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Мөнх хааны зарлигаар байгуулсан энэхүү дурсгалын ач холбогдлыг тайлбарлана уу.

.....................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Ногоон ургамал фотосинтезийн процессын үр дүнд үүссэн шим бодисоор хооллолдог. Энэ нь хооллолтын ямар хэлбэр вэ?

  • А. Автотроф

  • В. Гетеротроф

  • С. Миксотроф

  • D. Хемотроф

Нийт: 16693