• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх болсон шалтгааныг тайлбарласан өгөгдлөөс зөвийг сонгоно уу.

  • A. Их Монгол улс цорын ганц хаантай учраас   

  • B. Үндэсний ухамсар, түүхэн үйл явдлыг сэргэсэн учраас 

  • C. Өөрийн улсын түүхийг сонирхож судлах болсон учраас  

  • D. Үндэсний ухамсар сэргэсэн учраас

Оноо: 1

Ургамлын дөрвөн навчны шинжүүдийг хүснэгтэд үзүүлэв. Хос талт үрт ургамлыг олно уу.

Өргөн навчтай

Зэрэгцээ судалтай

А

B

C

D

Х

Х

Х

Х

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

Орчны температур нэмэгдэхэд фотосинтезийн процесст ямар өөрчлөлт гардаг вэ?

  • A. Фотосинтезийн эрчим буурна.

  • B. Фотосинтезийн эрчим нэмэгдэнэ.

  • C. Фотосинтезийн  эрчим хэвийн байна.

  •  D.Фотосинтез зогсоно.

Оноо: 1

“Монголын нууц товчоо”-нд бичсэнээр, “... Тул загас мэт юунд Тулбарин гасална чи? Туурга цэрэгээ бэхэлье гэж Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү” хэмээн өгүүлсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?

  • А.  Чанга хатуужилтай байх

  • B. Шударга шулуун байх

  • C.  Өрөвч энэрэнгүй байх  

  • D. Сул дорой байх

Оноо: 5

Газрын зургийг ажиглан асуултад хариулна уу.

а. Эрдэнэ зуу хийдийг хэн байгуулсан бэ?

...................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Эрдэнэ зуу хийд аль аймгийн нутагт байдаг вэ?

..................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Бурхны шашин дэлгэрснээр Монголчуудын оюун санаанд хэрхэн өөрчлөлт орсон бэ?

................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Эрдэнэзуу хийд бидэнд өвлөгдөж ирсний түүхэн ач холбогдлыг тайлбарлана уу.

..............................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Эрдэнэзуу тэргүүтэй хийдүүдийг байгуулсан нь Монголын соёлд хэрхэн нөлөөлснийг тайлбарлана уу.

..............................................................

..............................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Ихэнх ургамлын навч доод гадаргадаа амсрын эстэй байх нь ........... зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 1

Чингис хааны онгон хадгалж буй газрыг хэрхэн нэрлэдэг болохыг сонгоно уу.

  • А. Их хориг  

  • B. Их тахилга 

  • C. Их тайлга    

  • D. Их сан

Оноо: 1

Ихэнх ургамлын навчны амсар нээгдэж, хаагдах үйл явц нь................ зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 1

Чингис хаан 1204 онд “Сайрь хээрийн тулаан” хэмээн түүхэнд үлдсэн дайныг аль аймагтай хийсэн бэ?

  • А. Татар аймаг 

  • B. Мэргэд аймаг

  • C. Найман аймаг

  • D. Хэрэйд аймаг

Оноо: 1

Ихэнх ургамлын навч хавтгай, илтэс хэлбэртэй байх нь ................ зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 5

"Батмөнхийг долоон насанд нь Мандухай хатан барс жилээ даян бүгдийг эзлэх болтугай хэмээж, Батмөнх даян хаан хэмээн нэрийдэж эзний цагаан гэрийн өмнө суув" ... Батмөнхийг балчир учир түүний өмнөөс Монголын төрийг удирдаж эсэргүүцэл тэмцэл гаргагчдыг өөрийн биеэр цэрэглэн мордож нэгэн хааны жолоонд нэгтгэсэн юм. Батмөнх хаан Монголын төрийг хамгийн олон жил буюу 1470-1517 оны хооронд хаанчилсан байдаг. түүний хаанчилсан хугацааг сурвалжуудад зөрүүтэй тэмдэглэсэн байдаг. Батмөнх Даян хааны улс төрийн бодлого нь хаант төрийг бэхжүүлж, Монгол улсын төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байжээ. Сурвалж бичгүүдэд энэхүү үеийг «гар газар, хөл хөсөр» байсан үе гэж нэрлэжээ. Өөр зуураа удтал хямралдан байсан монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь юуны урьд нийт Монголын тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, нөгөөтэйгүүр үйлдвэрлэхүй хүчний хөгжилд тус дөхөм болсон

a. Даян хаан Монголын төрийг хэдэн жил захирч байсан бэ?

.................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Батмөнх бага балчир байсан тул түүний өмнөөс хэн төрийн үйл хэргийг удирдаж байсныг тэмдэглэнэ үү.

....................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Даян хаан хэмээн алдаршсаны учрыг тайлбарлан бичнэ үү?

......................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Батмөнх даян хааны төр барьж байсан жилүүдийг сурвалжид “Гар газар, хөл хөсөр байсан үе” хэмээдэг. Үүний утгыг тайлбарлан бичнэ үү?

..............................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Даян хаан Чингисийн онгоны 8 цагаан гэр(эзний цагаан гар)-ийн өмнө тангараг өргөсөн шалтгааныг тайлбарлана уу.

..............................................................

..............................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Чингис хааныг дэлхийн хоёрдугаар мянганы алдарт хүнээр өргөмжлөх болсон шалтгаан аль нь вэ?

  • A. Монголын энх амгалан үзлийг дэлгэрүүлэгч   

  • B. Монголын байлдааны арга тактикийг дэлгэрүүлэгч  

  • C. Нүүдлийн иргэншлийг хөгжүүлэгч   

  • D. Бөөгийн шашныг түгээгч

Оноо: 1

Ургамлынусшингээх болон алдах хэлбэрийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

Шингээх

Алдах

А

В

С

D

Шингэн

Шингэн

Уур

Уур

Шингэн

Уур

Шингэн

Уур

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1

“Монголын нууц товчоо”-нд Хаад, Удуйд, Увас гэсэн Гурван Мэргэд гарах бөгөөд Удуйд мэргэдийг Тогтоа Бэх, Хаад мэргэдийг Хаатай Дармала нар захирч байсан гэвэл Увас Мэргэдийг хэн захирч байсан бэ?

  • А. Их Чилэдү  

  • B. Чилгэр бөх

  • C. Үсүн бэх 

  • D. Дайр үсүн

Оноо: 1

Аль нь фотосинтезийн хязгаарлагч хүчин зүйл биш вэ?

  • A. Гэрлийн эрчим             

  • B. Нүүрсхүчлийн хий 

  • C. Хүчилтөрөгч       

  • D. Температур   

Оноо: 1

“Монголын нууц товчоо”-нд Буха хатаги, Бухату салжи, Бодончар нарыг Алун гуа эх ............ төрсөн хэмээн тайлбарладаг.

  • A. Сарны туяанаас   

  • B. Гэрлийн туяанаас

  • C. Нарны туяанаас  

  • D. Нарны цацрагаас

Оноо: 1

Фотосинтез явуулахад гол үүрэгтэйургамлын эрхтнийг сонгоно уу.

  • A. Иш

  • B. Навч 

  • C. Үндэс 

  • D. Цэцэг

Оноо: 5

Юань улс мөхсөний дараагаар Хятадад Мин улс тогтож Монголын ихэнх овог аймаг Мин улсад дагаар орсон. XVII зууны эхэн гэхэд Монгол улс хааны захиргаагаар төвлөрсөн Өвөр Монгол, Халх Монгол, Баруун Монгол гэсэн хэсгээс бүрдэх болсон. Алтан улсын хаан Нурхач "... Цахар хаан чиний илгээсэн бичигт: дөчин түмэн улсын эзэн баатар Чингис хаан, мөрний гурван түмэн Манж улсын эзэн гэгээн ханд илгээсэн хэмээн бичжээ. Хун-Ү хаанд автагдах үед дөчин түмэн Монголыг цөм эзэлж ганцхүү зургаан түмэн буруулан гарсан хэмээн сонссон" ... энэ үед Монголчууд нь Өвөр Монгол, Халх Монгол, Зүүн гарын хаант улс хэмээн гурван хэсэгт хуваагдсан.

a. XVI зууны сүүл XVII зууны эхэн хагаст Монголчууд хэдэн хэсэгт хуваагдсан бэ?

....................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

b. Хун- Ү хаан ямар улсын хаан бэ?

.........................................................

Дээрх даалгаврын оноо : 1

c. Цахар хаан хэмээн хэний талаар өгүүлж байгааг бичнэ үү.

...............................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

d. Сурвалжын мэдээг уншин мөрний гурван түмэн улсын эзэн гэж хэнийг хэлж буйг бичнэ үү.

..............................................................

Дээрх даалгаврын оноо : 1

e. Монголчууд олон улсуудад хуваагдан бие даан орших болсон нь бидэнд ямар сургамжыг үлдээсэн бэ?

.............................................................................

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Ургамлын мөчир болон түүний 6 цагийн дараах байдлыг зургаар үзүүлэв.

Ямар шалтгааны улмаас зурагт үзүүлсэн өөрчлөлт гарсан бэ?

  • А. Гэрлийн эрчим буурсан

  • В. Усны хэмжээ багассан

  • С. Салхины хурд буурсан

  • D. Чийг нэмэгдсэн

Оноо: 1

Тэмүжин 1206 онд дахин хаанд өргөмжлөгдсөн шалтгаанаас оновчтойг сонгоно уу.

  • A. Алтан ургийн Алтан, Хучар, Сача бэхи нарыг ялснаар Монгол туургатны хаан болсон. 

  • B. Эцгийн анд Хэрэйдийн Тоорил хааныг ялснаар Монгол туургатны хаан болсон.   

  • C. Багийн анд Гүр хаан Жамухыг ялснаар Монгол туургатны хаан болсон .      

Нийт: 16693