Ихэнх навчийнилтэс яагаад хөвсгөр мезофилийн давхаргатай вэ?
A. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх
B. Агаар хадгалах зай завсар үүсгэх
C. Нарны гэрлийн энергийг шингээх
D. Хийн солилцоо явагдах нөхцөлийг хангах
Чингис хааны дөрвөн нохост аль нь багтахгүй вэ?
А. Зэв
B. Зэлмэ
C. Хубилай
D. Чулуун
Навчийнгол үүрэг юу вэ?
A. Бусад эрхтэнээ хамгаалах
B. Нарны гэрэл шингээх
C. Тулгуур болох
D. Шим бодис үүсгэх
Чингис хааны итгэлт жанждын нэг Сүбээдэй баатар аль аймгийн хүн бэ?
А. Урианхай
B. Тайчууд
C. Хорь түмэд
D. Жалайр
Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ. XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ. XVII зууны эхээр Торгуудын Буйху өрлөгийн хүү Хо өрлөг баруун тийш нүүдэллэн Ижил мөрөн орж суурьжээ. "Торгууд аймаг дөрвөн аймгийн нэг бөлгөө. Урьд дөрвөн ойрад тус тусдаа аймаг аймгаа захирч байтал, зүүн баахан хүчирхгийн тул, зүүн гарын алтайд суудаг ... Баатар хунтайж, хэмээгч хүн олон ойрадыг дарласан тул торгууд аймгийн тэргүүлсэн хүн Хо өрлөг хэмээгч ... ижил голын газар тэнгис их нуурын зах Ману тохой хэмээгчид нутаглан суувай."...Баатар хунтайж баруун Монголын зүүн гарыг удирдаж байлаа.
a. Хошууд аймаг хэний угсааныхан вэ?
..............................................................
b. Дөрвөн ойрадын холбоог ямар аймгууд бүрдүүлж байсан бэ?
.....................................................................................
c. Хо өрлөгийн тэргүүлсэн Торгууд нар Ойрадын холбооноос салж нүүх болсон шалтгааныг тайлбарлана уу.
.................................................................
................................................................
d. Ойрдууд хүчирхэг байсан оршин байсан шалтгааныг тайлбарлана уу.
.....................................................................
.....................................................................
e. Дөрвөн ойрад задран шилжилт хөдөлгөөн ихсэх болсон нь бидэнд ямар сургамж үлдээсэн бэ?
..............................................................
...............................................................
1189-1206 оны хооронд Монгол улсын харьяанд орсон улсаас аль нь хамааралгүй вэ?
A. Мэргид, Хэрэйд
B. Татар, Найман
C. Ойн иргэд, Ойрад
D. Енисейн Киргиз, Динлин
Ургамлын транспирацийн үзэгдлийгсонгоно уу.
A. Навчийн эсийн циотплазмаас бүрхүүлд ус шилжих
B. Эсийн бүрхүүлээс эс хоорондын зайд ус шилжих
C. Уур байдалтай ус амсраар гадагшлах
D. Бүгд зөв
Доорх өгөгдөлд Чингис хааны мэндэлсэн он, газар нутагт аль нь вэ?
A. 1167 онд Хэнтий аймгийн нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд
B. 1162 онд Хэнтий аймгийн Онон мөрний Дэлүүн болдогт
C. 1262 онд Хэнтий аймгийн Бурхан Халдун уулын өвөрт
D. 1206 онд Хэнтий аймгийн Онон мөрний Дэлүүн болдогт
Газрын зургийг ажиглан асуултад хариулна уу.
а. Хамгийн сүүлд байгуулагдсан нь аль нь вэ?
........................................................................
b. Чин гүрний үед Монголд байсан томоохон хотуудыг нэрлэн бичнэ үү?
.........................................................................
с. Тавын тоогоор тэмдэглэсэн сэцэн хан аймагт өнөөгийн ямар аймгууд багтах вэ?
.............................................................................
d. Газрын зурагт Түшээт хан аймгийг хэдийн тоогоор дураарласныг олно уу.
................................................................................
e. Монголчууд Чин улсад дагаар орсон сөрөг үр дагаврыг тайлбарлана уу.
.........................................................................
.........................................................................
Зүрчид угсааны улсаас аль нь 1115 онд байгуулагдсан бэ?
A. Ляо улс
B. Алтан улс
С. Тангуд улс
D. Корё улс
"Төрийн алтан аргамж тасрав" хэмээн өгүүлсний учрыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Их Монгол улсаас илгээсэн элчийг Алтан улс хороосон.
B. Их Монгол улсаас илгээсэн элчийг Тангуд улс хороосон.
C. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хятан улс хороосон.
D. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хорезм улс хороосон.
“Монголын нууц товчоо”-ны төгсгөлд тус зохиолыг хаана бичиж дуусгасан хэмээн өгүүлсэн байдаг вэ?
А. Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар
B. Онон мөрний Бүрги эрэг, Бурхан халдун хоёрын завсар
C. Туул гол, Хангайн уул хоёрын завсар
D. Хэрлэн мөрөн, Халх гол хоёрын завсар
1225 Енисей мөрний эрэг Буха Сочихай хэмээх газар Есүнгэ мэргэнд зориулж босгосон хөшөөний ач холбогдлыг тайлбарласныг сонгоно уу.
А. Орхон-Енисей бичгээр бичиж үлдээсэн анхны дурсгал
B. Худам бичгээр бичиж үлдээсэн анхны дурсгал
C. Пагва ламын зохиосон Дөрвөлжин үсгээр бичиж үлдээсэн анхны дурсгал
D. Занабазарын зохиосон Соёмбо үсгээр бичиж үлдээсэн анхны дурсгал
Зүчийн ахмад хөвгүүн Бат Алтан ордны улсыг хэдээс хэдэн оны хооронд захирч байсан бэ?
А. 1266-1280 он
B. 1227-1255 он
C. 1257-1266 он
D. 1280-1287 он
Хаан болон түүний удмынхны өмч болж зөвхөн эзэндээ зүтгэх хүмүүсийг юу гэж нэрлэдэг байсан бэ?
A. Хэшигтэн
B. Харьяат иргэн
C. Хувь иргэн
D. Өмч иргэн
Монголчууд ямар шашинтныг Саррацин хэмээн нэрлэж байсан бэ?
A. Лалын шашинтныг нэрлэдэг
B. Бурханы шашинтныг нэрлэдэг
C. Христийн шашинтныг нэрлэдэг
D. Несторан шашинтныг нэрлэдэг
Ургамлын мөчир болон түүний 6 цагийн дараах байдлыг зургаар үзүүлэв.
Ямар шалтгааны улмаас зурагт үзүүлсэн өөрчлөлт гарсан бэ?
А. Гэрлийн эрчим буурсан
В. Ургамал шаардлагатай усаа авсан
С. Салхины хурд буурсан
D. Чийг нэмэгдсэн
1235 оны баруун зүгт хийсэн ахмад хөвгүүдийн аян дайны ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Оросын газар нутгийг эзлэн өөрийн төрт улсыг байгуулах эхлэлийг тавьсан
B. Зүүн Европийг нэгтгэн эзэнт улс болох эхлэлийг тавьсан
C. Оросын Вант улсуудын газар нутгийг нэгтгэн их гүрэн болгох эхлэлийг тавьсан
D. Баруун Европийн газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулах эхлэлийг тавьсан
Хархорум хотын алдарт мөнгөн модыг аль улсын, хэн гэдэг дархан урласан бэ?
А. Францын Гильом Де Рубрук
B. Францын Вилгельм де Буше
C. Италийн Марко Поло
D. Хорезмийн Махмуд Ялавач
Гүюг хаан 1247 онд Ромын Папад илгээсэн захидалд дарсан тамганы дардас, эдүгээ Ватиканд хадгалагдаж байгаа нь түүхэнд ямар ач холбогдолтой болохыг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан мянгатын ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон
B. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан төрийн тамганы дардасыг судлах боломж олгосон
C. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан элчийн тамганы дардасыг судлах боломж олгосон
D. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан түмтийн ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон