“Монголын нууц товчоо”-нд Өгөдэй хааны 4 сайн үйл хэмээн, “.... Усгүй газар худаг усыг гаргасан, бор дарснаас татгалзсан ... ” гэх зэргээр өгүүлсэн байдаг. Үлдсэн хоёр сайн үйл аль нь вэ?
A. 1. Бүх хятадыг нэгтгэсэн, 2. Бүх шашныг хүлээн зөвшөөрсөн
B. 1. Өмнөд Сүн улсыг эзэлсэн, 2. Бор гөрөөсийг хашаалсан
C. 1. Өртөө улааг байгуулав, 2. Алтан улсыг эзлэв
D. 1. Даргач тамгач нарыг суулгасан, 2. Өмнөд Сүн улсыг бүрэн эзэлсэн
“Монголын нууц товчоо” нь нийт хэдэн бүлэг, хэдэн зүйлээс бүтдэг вэ?
А. 15 бүлэг 233 зүйл
B. 14 бүлэг 233 зүйл
C. 13 бүлэг 282 зүйл
D. 12 бүлэг 282 зүйл
Их Монгол улс хэдээс хэдэн оны хооронд оршин тогтнож байсан бэ?
A. 1206-1260
B. 1206-1264
C. 1211-1260
D. 1211-1271
Чингис хааны шадар хишигтэн цэргийг дотор нь хэрхэн ангилдаг вэ?
А. Хэвтүүл, Хорчин, Торгууд
B. Торгууд, Хорчи, Чэрби
C. Чэрби, Буурч, Хэвтүүл
D. Хорчин, Нумчин, Тэрэгчин
Чингис хаан хөвүүддээ газар нутаг хувиарлан өгөхөд Толуйд яагаад уугуул Монгол нутгаа өвлүүлсэн шалтгааныг сонгоно уу.
А. Ахмад хөвгүүн хаан ширээ залгамжилдаг тул
B. Монгол ёсонд Отгон хүү эцгийн гал голомтыг сахиж үлддэг тул
C. Толуй бага балчир учир эцэг, эхийн дэргэд байх шаардлагатай тул
D. Холын аян даахгүй тул
Бат хаан, Сүбээдэй баатар нарын тэргүүлэн Орос, зүүн Европт хийсэн их аян дайн хэдээс хэдэн онд үргэлжилсэн бэ?
А. 1219-1225 он
B. 1225-1227 он
C. 1236-1241 он
D. 1251-1256 он
Чингис хаан 1219 онд Зэв жанжинаар удирдуyлсан хөнгөн морин цэргийн хүч илгээж ямар улсыг өөртөө нэгтгэсэн бэ?
А. Хорезм
B. Тангуд
C. Хар Хятан
D. Алтан улс
Чингис хаан хөрш орнуудын эсрэг зэвсэглэн тэмцэж байсан нь ямар үр дагаварт хүргэсэнийг зөв тайлбарласныг сонгоно уу.
A. Элчийг доромжилсны хариуд цэрэг хөдөлгөж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн
B. Элчийг доромжилсны хариуд цэргийн хүчээр хүн амыг хядаж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн
C. Үл тоомсорлож байсны хариуд их цэрэг хөдөлгөж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн
D. Үл тоомсорлосон тул хүн амыг хядаж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн
Зүчийн хүү Батын байгуулсан улсыг нэрлэнэ үү?
А. Цагаан ордот улс
B. Алтан ордны улс
C. Ил хаант улс
D. Их Юан улс
Алтан ургийнханыг оршуулдаг байсан газрыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
А. Их хориг
B. Дэлүн болдог
C. Тахилт
D. Бурхан халдун
Өгөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
А. Сорхагтан
B. Бөртэ
C. Турхана
D. Огула хаймиш хатан
Өгөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
А. Сорхагтан
B. Бөртэ
C. Турхана
D. Огула хаймиш хатан
“Гоо ван” буюу улсын ван гэдэг тушаалыг хашиж байсан хүн аль нь вэ?
А. Боорчи
B. Зэв
C. Мухулай
D. Сүбээдэй
Татар угсааны Монголын төрийн дээд заргач аль нь вэ?
А. Тататунга
B. Пагва лам
C. Чингай Чинсан
D. Шихихутаг
Хубилай хааны үеийн албан ёсны төрийн бичиг аль нь байсан бэ?
А. Монгол бичиг
B. Тод үсэг
C. Соёмбо бичиг
D. Дөрвөлжин үсэг
Монголын хаанчлалыг түлхэн унагааж Бээжинг эзэлсэн Хятадын босогчдыг түүхэнд юу гэж нэрлэдэг байсан бэ?
А. Тариачдын бослого
B. Цагаан алчууртны бослого
C. Улаан алчууртны бослого
D. Хар алчууртны бослого
Ираны түүхч Рашид-ад-Динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн хааныг сонгоно уу.
А. Аргун
B. Газан
C. Хүлэгү
D. Өлзийт
Алтан ордны хаант улсын нийслэл аль нь вэ?
А. Сарай хот
B. Самарканд
C. Астрахань
D. Бах чисрай
Цагадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
А. Төмөр
B. Бабур
C. Улугбек
D. Кебек
Цагаадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
А. Төмөр
B. Бабур
C. Улугбек
D. Кебек