• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 5

Ургамлын биеэр амьтны нэгэн адил эрдэс болон шим бодисын зөөвөрлөлт тасралтгүй явагдаж байдаг.

а. Ургамлын зөөвөрлөлтөд оролцдог бүтцийг нэрлэнэ үү. [2 оноо]

в. Ургамалөөрт шаардлагатай эрдэс ионыг хаанаас, хэрхэн авдаг вэ? [2 оноо]

с. Ургамлаар зөөвөрлөгддөг гол шим бодис юу вэ? [1 оноо]

Оноо: 1

1251-1259 оны хооронд Их Монгол улсын төрийг хэн захирч байсан бэ?

  • А. Мөнх 

  • В. Толуй  

  • С. Өгөдэй

  • D. Бат

Оноо: 1

"Монголын нууц товчоо "-нд "...Өгэдэй хаан өгүүлрүүн... Усгүй газраа худаг эрүүлж, гаргуулж, улс иргэнийг ус өвснөө хүргүүлэв" хэмээн өгүүлсэнд доор өгөгдлөөс аль нь тохирохыг сонгоно уу.

  • A. Шинэ газар нутаг эзлэн бэлчээр нутагаа тэлсэн   

  • B. Тариан тайлбайг бэлчээр нутаг болгосон   

  • C. Худаг гаргуулж бэлчээр нутгаа тэлсэн    

  • D. Ой тайгыг бэлчээр нутаг болгосон

Оноо: 1

Мезофит ургамлын бүтцийг дугуйлна уу.

  • A. Навч нимгэн, тэжээлийн бодисоо  гадаргуугаар авна.

  • B. Усаа нөөцөлдөг суккулент навчтай.

  • C. Навч эпидерм, баганан сийрэг эд, дамжуулах багцаас тогтоно.

  • D. Үндэсний хөгжил сайн,  гүний усыг  шингээнэ.

Оноо: 4

а. Ургамалд ус зөөвөрлөдөг бүтцийг нэрлэнэ үү. [1 оноо]

в. Ус ямар үзэгдлээр ургамлын үндэс рүү сорогдон орох вэ? [1 оноо]

с. Ургамлын үндсээр ус сорогдон ороход гол нөлөө үзүүлдэгүзэгдлийг тайлбарлана уу. [2 оноо]

Оноо: 1

Ургамалд ус дутагдвал ямар шинж илэрдэг вэ?

  • A.Амсрын эс хаагдаж, фотосинтез явагдахгүй

  • B. Амсрын эс нээгдэж, фотосинтез эрчимжинэ.

  • C.Амсрын эс мөхөж, фотосинтезд нөлөөлөхгүй

  •  D.Амсрын  эсгүй болж фотосинтез зогсоно.

Оноо: 1

Юань гүрний үед олон иргэдийг Монгол, Өнгөт нүдтэн, Умард Хятад, Өмнөд Хятад хэмээн 4 бүлэгт хуваасан байдаг. Яагаад 4 бүлэгт хуваасныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • А. Монголчууд Хятадыг эзлэн хүн амаа эрэмбэлж эрх мэдэл олгосон     

  • В. Монголчууд умард Алтан улсыг эзлэн, эзэлсэн улсуудыг тэргүүлэх эрх олгосон  

  • С. Хятан улсын хүн ам Монголчуудтай адил эрхтэй болсон    

  • D. Өмнөд Сүн улсад бүх Хятадыг захирах эрх олгосон

Оноо: 1

Амьд биеийн хооллолтын хэлбэрийг нэрлээрэй.

  • A. Автотроф  

  • B. Миксотроф

  • C. Гетеротроф

  • D. Бүгд зөв.

Оноо: 6

Зурагт навчийнхөндлөн огтлолыг үзүүлжээ.

а. Навчийнкутикулын үүргийг тайлбарлана уу. [2 оноо]

в. Навчийн эсийн дотоод хэсэг рүү агаарыннүүрсхүчлийн хий хэрхэн нэвчихийг тайлбарлана уу. [2 оноо]

с. Навчийнэсүүд нүүрсхүчлийн хий ашиглан фотосинтез явуулдаг. Фотосинтезийн хурдад нөлөөлдөг нүүрсхүчлийн хийнээс бусад хоёр хүчин зүйлийг нэрлэнэ үү. [2 оноо]

Оноо: 1

Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" хэмээх бүтээлдээ "... Бүх цаасан мөнгөн дээрээ их хааны тамгыг дардаг байжээ" хэмээн өгүүлсэн байдаг нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?

  • А. Мөнх хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан    

  • В. Гүюг хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан

  • С. Хубилай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан

  • D. Богд хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан

Оноо: 1

"... Бат хаан нэг мөргөл буюу шашныг тухайлж үл шүтдэг, ганцхан тэнгэрт л итгэдэг...аливаа шашныг сохроор үл дагана" хэмээн өгүүлсэнээс харахад Бат хаан ямар шашин шүтэж байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • А. Бат хаан Чингис хааны дэргэд өссөн учраас тэнгэр шүтлэгтэй байсан  

  • В. Бат хаан нүүдэлчин заншлаар бусад шашныг хүндэтгэн үздэг байсан  

  • С. Бат хаан өвөг дээдсийн адил тэнгэр шүтлэгтэй хэдий ч бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан   

  • D. Бат хаан бөөгийн шашныг туйлын үнэн хэмээн үзэж байсан

Оноо: 4

Тариаланчид ургацаа нэмэгдүүлэхээр бордоо хэрэглэдэг. Бордоонд эрдэс давсны холимог агуулагдана.

а. Ургамал магнийн ионыг юунд ашигладаг вэ? [1 оноо]

в. Ургамал азотын ионыг юунд ашигладаг вэ? [1 оноо]

с. Ургамалд эрдэс бодис дутагдах үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Хоёрыг нэрлэнэ үү. [2 оноо]

Оноо: 1

Монголын байлдан дагууллын өмнөх Орос орны байдлыг зөв тодорхойлсон өгөгдлийг сонгоно уу.

  • А. Төрийн зохион байгуулалтын хувьд нэгдмэл байсан  

  • В. Жижиг хот улсуудад хуваагдсан тархай бутархай оршиж байсан   

  • С. Хааны захиргаа хүчтэй байсан  

  • D. Олон жижиг улсаас бүрдсэн Холбооны  улс байсан

Оноо: 1

Өрнө, дорнын улсуудыг холбосон хуурай замыг юу гэж нэрлэдэг байсан бэ?

  • A. Торгоны зам  

  • B. Артаг зам     

  • C. Ази, Европийг холбосон зам

  • D. Дорнын зам

Оноо: 7

Фотосинтезийн процесс бол амьдралын бүхий л үйл явцад чухал ач холбогдолтой.

а. Фотосинтезийн процессыг химийн тэгшитгэлээр илэрхийлнэ үү. [3 оноо]

в. Тэгшитгэлээ ашиглан фотосинтезийн түүхий эд болох хоёр бодисыг нэрлэнэ үү. [2 оноо]

с. Тэгшитгэлээ ашиглан фотосинтезийн бүтээгдэхүүн болох хоёр бодисыг нэрлэнэ үү. [2 оноо]

Оноо: 5

Доорхзурагт навчийндотоод бүтцийн хөндлөн зүсэлтийг үзүүлжээ.

а. Зураг дээр навчийнамсар, кутикул бүрхүүл, баганан эсийг зааж нэрлэнэ үү. [3 оноо]

в. Навчийн кутикул нь лавархаг бодисоос тогтдог. Энэ бодисын шинж чанар ургамалд ямар давуу талтайг бичнэ үү. [1 оноо]

c. Навчийнбаганан эсийн үүргийг товч тодорхойлно уу. [1 оноо]

Оноо: 5

Доорхи зурагт хос талт, залуу ургамлын нэгэн хэсгийн хөндлөн огтлолыг үзүүлжээ.

а. Ургамлын ямар хэсгийн хөндлөн огтлолыг үзүүлсэн бэ? [1 оноо]

в. Зураг дээр ксилем болон флоэмийн эдийг зааж тэмдэглэнэ үү. [2 оноо]

с. Ксилем болон флоэмийн үүргийг бичнэ үү. [2 оноо]

Оноо: 1

Автотроф хооллолт гэж ямар хооллолтыг хэлэх вэ?

  • A. Бэлэн шим бодисоор хооллох

  • B. Шим бодисыг нийлэгжүүлж хооллох

  • C. Холимог хэлбэрээр хооллох

  • D. Харанхуй үед хооллох

Оноо: 5

Фотосинтезийн эрчимд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байдаг.

a. Доор үзүүлсэн график фотосинтезийн эрчимд юуны нөлөөг үзүүлсэн бэ? [1 оноо]

в. Фотосинтезийн эрчимд нөлөөлөх гэрлийн нөлөөг графикаар илэрхийлнэ үү. [3 оноо]

с. Фотосинтез явуулдаг амьд биеүдийг экологид юу гэж нэрлэдэг вэ? [1 оноо]

Оноо: 5

Хээрийн бүсэд амьдрах зурам төрөл бүрийн өвсөөр хооллолдог. Зурмыг хярс барьж идэх бөгөөд хярсаар талын бүргэд хооллоно.

а. Хээрийн энэ экосистемийн идэш тэжээлийн хэлхээг бичнэ үү. [1 оноо]

в. Энэ хэлхээний бүтээгчид болон хэрэглэгчдийг тодорхойлно уу. [2 оноо]

с. Хэрвээ зурамны тоо толгой хэт өсвөл энэ идэш тэжээлийн хэлхээнд ямар нөлөө үзүүлэх вэ? [2 оноо]

Нийт: 16693