Гетеротроф хооллолтын тодорхойлолт аль нь вэ?
A. Бэлэн шим бодисоор хооллох
B. Шим бодисыг нийлэгжүүлж хооллох
C. Холимог хэлбэрээр хооллох
D. Харанхуй үед хооллох
а. Нарсны боргоцой – ............... - .................... гэсэн ойн экосистемийн идэш тэжээлийн хэлхээг гүйцээж бичнэ үү. [2 оноо]
в. Энэ экосистемийн энергийн анхны эх үүсвэр нь юу вэ? [1 оноо]
с. Нарс мод нарны энергийг ашиглан шим бодис үүсгэдэг. Энэ үйл явцыг нэрлэнэ үү. [1 оноо]
Миксотроф хооллолт гэж юу вэ?
A. Холимог хооллолт
B. Бэлэн ургамлаар хооллох
C. Шим бодисоор хооллох
D. Шимэгчлэн хооллох
Бактерийн хооллох арга аль нь вэ?
A. Автороф ба миксотроф
B. Сапрофит ба паразит
C. Гетеротроф ба симбионт
D. Паразит ба миксотроф
Идэш тэжээлийн нэгэн сүлжээг загварчлан үзүүлжээ.
а. Энэ сүлжээний хэрэглэгчдийг гүйцээж нөхнө үү. [3 оноо]
в. Энэ хэлхээнд анхдагч хэрэглэгчид хэд байна вэ? [1 оноо]
с. Идэш тэжээлийн сүлжээний дээд түвшингүүдэд яагаад цөөн тооны бодгаль байдгийг тайлбарлана уу. [2 оноо]
Сапрофит хооллолт гэдэг нь ............................................ юм.
A. Амьд биед шимэгчлэн амьдрах
B. Ургамал амьтны сэг зэмээр хооллох
C. Өөр амьд биед харилцан ашигтай амьдрах
D. Амьд биеэс хоолоо олж идэх
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Хүлэмжийн үзэгдэл гэж юу вэ? [1 оноо]
в. Озоны давхраа цоороход гол нөлөө үзүүлдэг хийг нэрлэнэ үү. [1 оноо]
с. Хүчлийн борооны сөрөг нөлөөнөөс гурвыг дурьдана уу. [3 оноо]
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Озоны давхрааны цоорол гэж юу вэ? [1 оноо]
в. Хүчлийн бороо ороход гол нөлөө үзүүлдэг бодисуудаас гурвыг нэрлэнэ үү. [3 оноо]
с. Хүлэмжийн үзэгдлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлана уу. [2 оноо]
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Хүчлийн бороо гэж юу вэ? [1 оноо]
в. Хүлэмжийн үзэгдэлд гол нөлөө үзүүлдэг бодисуудаас гурвыг нэрлэнэ үү. [3 оноо]
с. Озоны давхрааны цоорлоос хэрхэн сэргийлэх вэ? [2 оноо]
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
а. Ургамал нүүрстөрөгчийн эргэлтэд ямар үүрэгтэй оролцдог болохыг тайлбарлана уу. [2 оноо]
в. 1 дугаараар заасан хэсэгт ямар процесс явагдах вэ? [1 оноо]
с. Энэ бүдүүвчид амьсгалын процессыг ямар тоогоор дугаарласан байна вэ? [2 оноо]
Усны эргэлтийн нэг хэсгийг бүдүүвчээр үзүүлжээ.
а. Транспирацийн үзэгдлийг ямар үсгээр тэмдэглэсэн байна вэ? [1 оноо]
в. R үсгээр усны эргэлтийн ямар процессыг тэмдэглэсэн бэ? [1 оноо]
с. Ой модыг их хэмжээгээр огтлох нь байгаль дахь усны эргэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? [2 оноо]
а. Агаар мандалд азот ямар хэлбэрээр агуулагддаг вэ? [1 оноо]
в. Агаарын азотыг ургамалд ашигтай хэлбэрт шилжүүлдэг амьд биеийг нэрлэж, түүний хооллолтын хэлбэрийг тодорхойлно уу. [2 оноо]
с. Азотын бордоо хэрэглэх нь бодисын эргэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? [2 оноо]
Доорх хүснэгтэд нитратын бордооны ургацад үзүүлэх нөлөөллийг илэрхийлжээ.
Нитратын бордоо нэмсэн га\кг |
Ургацын хэмжээ га\тн |
0 |
3.0 |
50 |
4.8 |
100 |
7.0 |
150 |
8.6 |
200 |
8.2 |
а. Хүснэгтийн өгөгдлийг тэнхлэг дээр тэмдэглэн, ургамлын ургацад нитратын бордооны нөлөөллийг илэрхийлэх шугаман графикбайгуулна уу. [3 оноо]
в. Нитратын бордоогоор бордоход ургац яагаад нэмэгддэг шалтгааныг тайлбарлана уу. [2 оноо]
с. Нитратын бордооноос өөр ямар бордоонууд байдаг вэ? Нэрлэнэ үү. [1 оноо]
Монголын их Юань гүрэн хэдэн онд мөхсөн бэ?
А. 1375 он
В. 1368 он
С. 1365 он
D.1332 он
Монголын Их Юань гүрнийг мөхсөний дараа Хятадад ямар улс байгуулагдсан бэ?
А. Мин улс
В. Хан улс
С. Жоу улс
D. Манж чин улс
Улс төрийн бутралын үе нь хэддүгээр зуун хамаардаг вэ?
A. XII-XIII зуун
B. XIV-XVII зуун
C. XV-XVII зуун
D. XVI-XVII зуун
Дөрвөн аймгийн холбоонд аль аймаг нь багтах вэ?
А. Цахар
B. Ордос
C. Хошууд
D. Түмэд
Баруун монголыг ямар хэргэмтэн захирдаг байсан бэ?
A. Хаан
B. Тайш
C. Чинсан
D. Хан
Батмөнх Даян хаан 1470 онд хэний тусламжтайгаар хаан ширээнд суусан бэ?
A. Мандухай сэцэн хатан
B. Юнгэн хатан
C. Сорхагтун бэхи хатан
D. Туракина хатан
Бурхны шашныг түгээн дэлгэрүүлж, дүүгийн хамт “Эрдэнэ Зуу” хийдийг байгуулсан түүхэн зүтгэлтэн аль нь вэ?
А. Лигдэн хаан
B. Абтай сайн хан
C. Алтан хан
D. Түшээт хан Чахундорж