Аль нь бие махбодын өсөлт биш вэ?
A. Биеийн хэмжээ тогтмол нэмэгдэх
B. Хуурай жин нэмэгдэх
C. Ус шингээн томрох
D. Эсийн тоо нэмэгдэх
Ихэс болон үр хөврөлийн хооронд бодис зөөвөрлөгдөх процессийг олно уу.
А. Амьсгал
B. Диффузи
C. Осмос
D. Хооллолт
Бэлгийн бус үржилд аль нь орохгүй вэ?
A. Хуваагдаж үржих
B. Спороор үржих
C. Нахиалах үржил
D. Үр тогтолт
Бэлгийн үржлийн хэлбэр аль нь вэ?
A. Коньюгаци
B. Митоз
C. Шизогони
D. Вегетатив
Эсийн бөөм богино хугацаанд маш олон хуваагдаж, үүссэн бөөм тус бүр нь шинэ бие махбод үүсгэдэг үржлийн хэлбэрийг сонгоно уу.
A. Коньюгаци
B. Митоз
C. Шизогони
D. Вегетатив
Хэсэглэгдэх үржлээр үрждэг амьд биеийг олоорой.
A. Нэг эстэн
B. Молярийн плазмоди
C. Хөндий биетэн
D. Далайн од
Нахиалах үржил нь:
A. Жижиг булцуу үүсэж, эх эсээс тасрах
B. Нэг бодгалийн бие олон хэсэгт хуваагдах
C. Спор нь унаж, тохиромжтой нөхцөлд ургах
D. Эсийн бөөм богино хугацаанд олон хэсэгт хуваагдах
Амьд биеийн үржлийг хэд ангилдаг вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Эр бэлгийн эстэй нийлэлгүйгээр үр тогтож хөгждөг хөгжлийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Коньюгаци
B. Копуляци
C. Партеногенез
D. Шизогони
Вегетатив эсээс аль нь үүсэхгүй вэ?
A. Генератив эс
B. Спермүүд
C. Тоосовч
D. Бүгд
Спороор үржих нь ямар үржил вэ?
A. Бэлгийн бус үржил
B. Бэлгийн үржил
C. Нахиалах үржил
D. Ургал үржил
Эр бэлгийн эсийн хөдөлгөөний үүргийг юу гүйцэтгэдэг вэ?
A. Хүзүү
B. Толгой
C. Их бие
D. Сүүл
Хүний өндгөн эсүүсэжхөгжихийг .............................гэнэ.
A. Онтогенез
B. Овогенез
C. Органогенез
D. Сперматогенез
Цэцэгт ургамлын давхар үр тогтолтыг хэн гэдэг эрдэмтэн,хэдэн онд нээсэн бэ?
A. 1898 онд С. Г. Навашин
B. 1665 онд К.Линней
C. 1866 онд Р.Гук
D. 1837 онд Т.Шванн
Амьд биеийн эдийг судалдаг шинжлэх ухааны нэрийг олоорой.
A. Гистологи
B. Морфологи
C. Эмбриологи
D. Этологи
Шаахайн бэлгийн үржлийн хэлбэрийг.................... гэнэ.
A. Нахиалах
B. Копуляци
C. Коньюгаци
D. Вегетатив
Шавжийн бүрэн бус хөгжлийн зөв дарааллыг олоорой.
A. Өндөг - авгалдай - хүүхэлдэй - бие гүйцсэн амьд бие
B. Өндөг - авгалдай - бие гүйцсэн амьд бие
C. Өндөг - авгалдай - хүүхэлдэй
D. Эх бодгалтай яг адил бие гарах
Өндгөвчний үүргийг сонгоно уу.
A. Бэлгийн эс үүсгэх болон даавар ялгаруулах
B. Зөвхөн бэлгийн эс үүсгэх
C. Зөвхөн даавар ялгаруулах
D. Зигот үүсгэх болон даавар ялгаруулах
Хүн, амьтны өсөлтийг зохицуулдаг даавар хаанаас ялгардаг вэ?
A. Бөөрний дээд булчирхай
B. Бэлгийн булчирхай
C. Нойр булчирхай
D. Өнчин тархи
Уртаашаа цуурах мэт хоёрчлон хуваагддаг нэг эстэн амьтныг нэрлээрэй.
А. Амёб
В. Алаг даахай
С. Шаахай
D. Эвглен