Эрвээхэйнхөгжлийн үе шатыг олоорой.
А. Авгалдай, бие гүйцсэн амьд бие
B. Авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн амьд бие
C. Өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн амьд бие
D. Өндөг, авгалдай, бие гүйцсэн амьд бие
Амьд биеийн 5 аймагтай ангилалыг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.
A. Амьтан мөөг протист
B. Ургамал, амьтан, мөөг
C. Ургамал, амьтан, монера
D. Ургамал, амьтан, мөөг, монера, протиста
Амьтны аймгийн хүрээнүүдийг сонгоно уу.
A. Сээр нуруутан ба олон эстэн
B. Сээр нуруугүйтэн ба нэг эстэн
C. Сээр нуруутан ба сээр нуруугүйтэн
D. Олон эстэн ба амьтад
Сээр нуруутанамьтан аль нь вэ?
A. Гархит хорхой
B. Загас
C. Зөөлөн биетэн
D. Үет хөлтөн
Сээр нуруугүйтэн амьтан аль нь вэ?
A. Загас
B. Мөлхөгчид
C. Үет хөлтөн
D. Шувуу
Сээр нуруугүйтэн амьтад гэж нэрлэсний учир юу вэ?
A. Сээр нурууны нугаламтай
B. Сээр нурууны нугаламгүй
C.Тулгуур эрхтэнтэй
D. Бие нь цөөн эстэй.
Аль шинж нь бүх үет хөлтөнд хамаарах вэ?
A. Бие нь сегменттэй ба далавчтай
B. Хөл нь үеүдээс тогтсон ба бие нь сегменттэй
C. Хөл нь үеүдээс тогтсон ба цээжтэй
D. Цээж болон далавчтай
Ургамлын аймгийг юу гэжангилдаг вэ?
A. Дээд ба доод ургамал
B. Нэг ба олон эстэн ургамал
C. Цэцэгт ба цэцэггүй ургамал
D. Эрхтэнтэй ба эрхтэнгүй ургамал
Доод ургамалд дараах ургамлуудаас аль нь хамаарагдах вэ?
A.Хөвд, ойм
B.Хаг, замаг
C.Ойм ба далд үртэн
D.Замаг ба ойм
Дээд ургамлыг юу гэжангилдаг вэ?
A. Цэцэгт ба цэцэггүй ургамал
B. Хаг ба ойм
C. Хөвд ба замаг
D.Спорт ба үрт ургамал
Дараах ургамлуудаасспорт ургамлыг сонгоно уу.
A. Замаг
B. Нүцгэн үртэн
C. Хөвд, ойм хэлбэртэн
D. Цэцэгт ургамал
Нүцгэн үрт ургамал ямар ургамлын ангилалд хамрагдах вэ?
A. Доод ургамал
B. Үрт ургамал
C. Спорт ба үрт ургамал
D. Спорт ургамал
Үрт ургамлын ангид хамрагдах ургамал аль нь вэ?
A. Нүцгэн ба далд үртэн
B. Хөвд
C. Ойм хэлбэртэн
D. Нүцгэн үртэн
Бактери амьд биеийн ямар аймагт багтдаг вэ?
A.Монерын
B.Мөөг
C.Ургамал
D.Протист
Эгэл биетэн амьтдыг дугуйлна уу.
A. Амёб, цох, вирус
B. Амёб, аалз, шоргоолж
C. Амёб, эвглен, шаахай
D. Бүгд зөв
Амьтны аймгийнхамгийн олон зүйлтэй хүрээг олно уу.
A. Дугариг хорхойн хүрээ
B. Үет хөлтний хүрээ
C. Зөөлөн биетний хүрээ
D. Хөвчтний хүрээ
Дараах амьтдаас шавжийн ангид аль нь хамаарах вэ?
A. Адууны хүж хорхой
B. Голын хавч
C. Тоонолжит аалз
D. Шоргоолж
Амьд биеийг ангилж ялган, бичиглэн тодорхойлж, нэршил оноодог биологийн шинжлэх ухааны салбарыг .....................гэнэ.
A. Анатоми
B. Таксономи
C. Эволюци
D. Экологи
Хүйтэн цуст амьтдыг олно уу.
A. Аалз, цох, шувуу
B. Загас, мэлхий, могой
C. Хясаа, дун, сувд
D. Туулай, хярс, үнэг
Эсийн хана болон пластид агуулаагүй,олон эст амьд биес багтдаг аймгийг сонгоно уу.
А. Амьтан
B. Монера
C. Протиста
D. Ургамал