• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Манж Чин гүрний эсрэг тэмцэж байсан дараах зүтгэлтнний хэн нь Хаант Орос улс руу зугтан гарч удалгүй таалал төгссөн бэ?

  • А. Цахарын Лигдэн хаан

  • B. Хотгойдын Чингүнжав

  • C. Халхын Цогт тайж

  • D. Хойдын Амарсанаа

Оноо: 1

XVIII-XX зуунд хэлбэршин тогтсон Монголчуудын мал аж ахуйгаа хөтлөн явуулдаг гол аргыг сонгоно уу.

  • А. Хүрээ нүүдэл

  • B. Отог

  • C. Өргөн айлсалт

  • D. Хот айл

Оноо: 1

Арван тавны цагдаа хэмээн нэрлэх болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.

  • А. 15 мод газрыг хариуцан ажилладаг

  • B. 15 км газрыг хариуцан ажилладаг

  • C. 15 м газрыг хариуцан ажилладаг

  • D. 15 өртөө  газрыг хариуцан ажилладаг

Оноо: 1

Монгол орон Манжид эзлэгдсэн гол шалтгаан юу вэ?

  • А. Тархай бутархай байсан

  • В. Эдийн засаг муу байсан

  • С. Шарын шашинд орсон байсан

  • D. Чуулган хийдэггүй байсан

Оноо: 1

Зүүн гарын хаан ширээнд Галдан бошгот хааны дараа хэн суусан бэ?

  • А. Даваач

  • В. Амарсанаа

  • С. Цэвээндоржнамжил

  • D. Цэвээнравдан

Оноо: 1

1640 оны Тарвагатайн Улаан бураагийн чуулганаар ямар шийдэлд хүрсэн бэ?

  • А. Халх Монгол, Баруун Монгол хуулийн хүрээнд нэгдсэн

  • В. Манжийг цэрэглэн эсэргүүцэхээр тохирсон

  • С. Найрсаг хөршийн холбоо тогтоосон

  • D. Манж нарт дагаар орох ёслол үйлдэх товыг гаргасан

Оноо: 1

Зүүн гарын хаант улсын сүүлчийн хаан хэн бэ?

  • А. Даваач

  • В. Галданбошигт

  • С. Цэвээнравдан

  • D.  Цэвээндоржнамжил

Оноо: 1

Манжийн хүргэн болсон хүнийг юу гэж нэрлэдэг бэ?

  • А. Шадар жанжин

  • В. Жүнван

  • С. Эфү

  • D. Их хүргэн

Оноо: 1

Монголын "Дөчин түмэн Монголын эзэн" хэмээн өөрийгөө өргөмжилж Манжийн хаан Нурхачийг "мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан" хэмээн Лигдэн хаан өгүүлсэн. Энэ захианы ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.


  • A. Монголчууд Манжийн хаан нурхачитай захиагаар харьцаж байсан    

  • B. Монголчууд шинээр мандан гарч буй Манж улсад шахалт үзүүлж, буулт хийлгэх далд санаа агуулж байсан

  • C. Хөрш улсуудтай найрсаг харилцаатай байхыг зорьж байсан  

  • D. Цэргийн давуу байдлыг ашиглан эзлэн түрэмгийлэхийг зорьж байсан

Оноо: 1

"Жил бүрийн хавар түшмэл бидний элч боомтоор ормогц хугацаа тогтоож төгсмөгц Монгол, Хятад хүмүүсийг тарааж тус тусыг амар жимэр амьдруулбаас түшмэл миний үр ач нар үеийн үед өршөөл хишигт бишрэн шүтэж...тэрслэхгүй буйзаа" хэмээн өгүүлсэн суралжийн мэдээг зөв дүгнэснийг сонгоно уу.

  • A. Монгол, Хятад улсын хооронд жил бүр хилийн худалдаа явагдаж байсан

  • B. Монгол, Хятад улс хилийн худалдааг тогтсон хугацаанд явуулж хоёр улсын амгалан тайван байдлыг хангаж байсан

  • C. Монгол, Манж улсын хооронд жил бүр хилийн худалдаа явагдаж байсан 

  • D. Монгол, Манж улс хилийн худалдааг тогтсон хугацаанд явуулж хоёр улсын амгалан тайван байдлыг хангаж байсан

Оноо: 1

Халхыг Манжийн мэдэлд оруулан авах ёслолыг хаана, хэдэн онд хийсэн бэ?

  • A. 1686 онд Хүрэн бэлчирт

  • B. 1688 онд Ар элстэйд

  • C. 1691 онд Долооннуурт

  • D. 1698 онд Хархорумд

Оноо: 1

Халхын аймгуудаас хамгийн сүүлд байгуулагдсан аймгийг нэрлэнэ үү.

  • A. Түшээт хан

  • B. Сэцэн хан

  • C. Засагт хан

  • D. Сайн ноён

Оноо: 1

Манжийн хуулиар тамгатай хутагт гэж хэнийг нэрлэж байв. Доорх өгөгдлөөс оновчтойг нь сонгоно уу.

  • A. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 700-д хүрсэн байх ёстой хэмээн заасан  

  • B. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 800-д хүрсэн байх ёстой хэмээн заасан                                               

  • C. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 801-д хүрсэн байх ёстой хэмээн заасан

  • D. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 900-д хүрсэн байх ёстой хэмээн заасан                                             

Оноо: 1

Манжийн үед 150 эр буюу өрхийг сум хэмээн нэрлэдэг байсан бөгөөд харин хагас сумыг хэрхэн нэрлэдэг байв?

  • A. Амбан

  • B. Үгэрдэй

  • C. Тавнан

  • D. Хондого

Оноо: 1

Сүм хийд, лам нарын тоо хэт олширсон нь нийгэмд ямар сөрөг үр дагавар авчирсан бэ?

  • A. Эрчүүд хөдөлмөрөөс хөндийрч, хүн амын өсөлт саарсан, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон          

  • B. Үйлдвэрийн  хөгжил удааширч, хүн амын өсөлт саарсан, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон

  • C. Эрчүүд хөдөлмөрөөс хөндийрч, Үйлдвэрийн  хөгжил удааширч, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон                                                                                                      

  • D.  Үйлдвэрийн  хөгжил удааширч, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон 

Оноо: 1

Амарбаясгалант хийдийг ямар шалтгааны улмаас байгуулсан болохыг сонгоно уу.

  • A. Манж нар шарын шашныг дэмжих зорилгоор Занабазарт зориулж байгуулсан

  • B. II богдод үнэнч гэдгээ илэрхийлж сүсэгтэн олон бариулсан

  • C. Өндөр гэгээний дурсгалд зориулж шавь нар нь бүтээсэн

  • D. Манжийн төрөөс II богдын улс төрийн хэргийг өндрөөр үнэлж босгосон

Оноо: 1

Шарын шашнаар дамжин ямар улсын соёлын нөлөө дэлгэрсэн бэ?

  • А. Хятад, Манж

  • В. Түвэд, Энэтхэг

  • С. Манж, Япон

  • D. Энэтхэг, Хятад

Оноо: 1

Хүрээ хийд лам нарын тоо олширсон нь ямар сөрөг үр дагаварт хүргэсэн бэ?

  • А. Эрчүүдийг хөдөлмөрөөс хөндийрүүлсэн, хүн амын өсөлт саарсан

  • В. Эрчүүд дайтах чадвараа алдан бусдад дарлагдах болсон

  • С. Мал маллах эрчүүдээр дутаж үйлдвэрлэл зогссон

  • D.Үйлдвэрт ажиллах сонирхолгүй болсон

Оноо: 1

Аль нь Манжийн шинэ засгийн бодлогод хамаарахгүй вэ?



  • А. Монголчуудыг угсаа, үндэстнийх нь хувьд уусгахгүй байх

  • В. Монголын сурвалжит язгууртныг эрх мэдэлгүй болгосон

  • С. Монголд ирж тариалан эрхлэх гэсэн Хятад иргэдийг хөхүүлэн дэмжсэн

  • D.Манж Чин гүрнийг хэвээр нь авч үлдсэн

Оноо: 1

Монголчууд гэрийн сургалтаар ямар мэдлэг олж байсан бэ?

  • А. Бичиг үсэг, төрт ёсны үзэл, зан заншил

  • В. Бурхны шашны сургалт, хууль цааз

  • С. Манжийн хууль цааз, Монгол, манж бичиг,

  • D. Их бага таван ухаан, төр ёсны үзэл, манж бичиг

Нийт: 16693