Ургамлын төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.
А. Агаар мандалд хүчилтөрөгч ялгаруулах
B. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах
C. Хур тунадасны хэмжээг бууруулах
D. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх
Хүний биед байх ихэнх энзимүүд ямар температурт денатурацид орж бүтэц нь эвдэрдэг вэ?
А. 00С
B. 270С
C. 400С
D. 650С
Амьтны төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.
А. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах
B. Бүтээгчдийн хэмжээг нэмэгдүүлэх
C. Идэш тэжээлийн сүлжээг тогтвортой байлгах
D. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх
Мейоз хуваагдлаар үүссэн эсийн хувьд зөв тайлбарыг сонгоно уу.
A. Удамшлын ижил мэдээлэл бүхий бэлгийн эс үүснэ.
B. Удамшлын ижил мэдээлэл бүхий эдүүд үүснэ.
C. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий бэлгийн эс үүснэ.
D. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий эдүүд үүснэ.
Митоз хуваагдлаар үүссэн эсийн хувьд зөв тайлбарыг сонгоно уу
A. Удамшлын ижил мэдээлэл бүхий биеийн эс үүсгэнэ.
B. Удамшлын ижил мэдээлэл бүхий эдүүд үүснэ.
C. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий бэлгийн эс үүсгэнэ.
D. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий эдүүд үүснэ.
Диплоид бүрдэлтэй эсийн мейоз хуваагдлын үр дүнд ямар эс үүсэх вэ?
A. Удамшлын ялгаатай диплоид эс үүснэ.
B. Удамшлын ялгаатай гаплоид эс үүснэ.
C. Удамшлын ижил диплоид эс үүснэ.
D. Удамшлын ижил гаплоид эс үүснэ.
Амьтны төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.
А. Агаарын хүчилтөрөгчийг шингээх
B. Дэлхийн дулаарлыг бууруулах
C. Ховор амьтдыг ирээдүйд мэнд үлдээх
D. Цөлжилтийг бууруулах
Ойг их хэмжээгээр устгасны дараа буурах зүйлийг сонгоно уу.
А. Намагжилт
B. Хөрсний үржил шим
C. Хөрсний элэгдэл
D. Цөлжилт
Мейоз хуваагдлын дүнд үүсэх эсийн хромосомын бүрдлийг сонгоно уу.
A. Гаплоид
B. Диплоид
C. Триплоид
D. Тетраплоид
Экосистем дэх ойн ач холбогдлыг тодорхойлно уу.
А. Агаар мандлын найрлагыг тогтвортой байлгах
В. Азотын эргэлтийг тогтворжуулах
С. Хөрсний эрдэс бодисыг хадгалах
D. Хөрсний усны хэмжээг багасгах
Митоз хуваагдлаар хэдэн төл эс үүсэх вэ?
А. 0
В. 1
С. 2
D. 4
Их хэмжээний газар нутагт тариалан эрхлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?
А. Олон зүйлийн ургамал ургах
B. Хөрсний үржил шим нэмэгдэх
C. Хур тунадасны шингэлт нэмэгдэх
D. Хөрсний үржил шим буурах
Фотосинтезийн үед глюкозын молекулууд ямар төрлийн энерги ашиглан үүсдэг вэ?
A. Гэрлийн
B. Дулааны
C. Химийн
D. Цахилгааны
Ургамал хөрснөөс нитратын ионыг үндсээрээ сорж авдаг. Ямарбодисыг нийлэгжүүлэхэднитратын ион хэрэгтэй вэ?
A. Глюкоз
B. Өөх тос
C. Уураг
D. Цардуул
Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр явагдах үзэгдлийг сонгоно уу.
А. Газар хөдлөлт
В. Конденсаци
С. Транспираци
D. Хүчлийн бороо
Хүчлийн бороо ороход нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно уу.
А. Атомын цахилгаан станц барих
В. Далайн усанд нефтийн хаягдал орох
С. Ой модыг их хэмжээгээр тайрах
D. Үйлдвэрлэл эрчимтэй өсөх
Фотосинтезээр навчинд ямар бодис үүсдэг вэ?
A. Нүүрс ус
B. Уураг
C. Цардуул
D. Целлюлоз
Тамхичин хүний цусны хүчилтөрөгч зөөвөрлөх эзэлхүүн тамхи татдаггүй хүнийхээс бага байдаг. Тамхины найрлагадахь ямар бодис үүнд нөлөөлдөг вэ?
A. Нүүрстөрөгчийн (II) оксид
B. Никотин
C. Тамхины бохь
D. Хийн холимгийн жижиг хэсгүүд
Хүчлийн борооны үйлчлэлд хамгийн бага өртөхийг нь сонгоно уу.
А. Ойн амьтад
В. Шилмүүст ой
С. Шохойн чулуун барилга, хөшөө дурсгал
D. Цөөрмийн загас
Ямар бодисууд нь хүчлийн бороо үүсэхэд голлон оролцох вэ?
А. Усны уур
В. Хөнгөн металлын давсууд
С. Хүнд металлын давсууд
D. Хүхэр, азотын оксидууд