Модны навч юу дутагдахаар шарладаг вэ?
А.агаар
B. гэрэл
C. дулаан
D. чийг
Дулмаа цэцгийн үр хөрсөнд суулгаад 4 хоног услажээ. Үр соёолоход юу НӨЛӨӨЛӨХГҮЙ вэ?
А.агаар
B. гэрэл
C. дулаан
D. чийг
Хатгах хошуутай амьтныг сонгоно уу.
А. могой
B. зөгий
C. шумуул
D. ялаа
Говь цөлд ургадаг ургамлын нэрийг сонгоно уу.
A. заг
B. улиас
C. хайлаас
D. хус
Дараах өгөгдлөөс аль амьтан өндөглөдөг вэ?
А. далайн гахай
B. матар
C. халим
D. үхэр
Усанд ороход угаалгын өрөөний толь цантдагийн учир юу вэ?
A. конденсацлах үзэгдэл явагдсан
B. уурших үзэгдэл явагдсан
C. хайлах үзэгдэл явагдсан
D. царцах үзэгдэл явагдсан
Эх үүсвэр нь хөдөлгөөний энерги байдаг цахилгаан станцуудыг сонгоно уу.
1. дулааны цахилгаан станц 2. салхин цахилгаан станц
3. цөмийн цахилгаан станц 4. усан цахилгаан станц
A. 1 ба 2
B. 2 ба 3
C. 3 ба 4
D. 4 ба 2
Дараах хэрэгслүүдийн аль нь дулааны энергээр ажилладаг вэ?
А. дарвуулт завь
B. сэнс
C. цогон индүү
D. хөргөгч
Дараах хэрэгслүүдийн алинд нь цахилгааны энерги хөдөлгөөний энергид хувирдаг вэ?
А. гар чийдэн
B. сэнс
C. ус буцалгагч.
D. хөлдөөгч
Цахилгаан хэлхээ угсрахын тулд доорх утаснуудын алийг нь сонгож БОЛОХГҮЙ вэ?
А. зэс
B. сатурак
C. төмөр
D. хөнгөн цагаан
Хөдөө хээр газарт одод түгсэн шөнийн цагт зүг чигээ олоход ямар од туслах вэ?
А. Алтан гадас
B. Долоон бурхан
C. Хүн таван од
D. Үүрийн цолмон
Америк тив анхны голдожоос аль зүгт оршдог вэ?
А. баруун тал
B. зүүн тал
C. өмнөд хагас
D. хойд хагас
Сарны харагдах хэмжээ яагаад өдөр бүр өөр өөр байдаг вэ?
А. дэлхий нарыг тойрдог
B. дэлхий тэнхлэгээ эргэдэг
C. сар нарыг тойрдог
D. сар дэлхийг тойрдог
6 В-ийн чийдэнг хүчин чадлаар нь асаахын тулд 1.5 В-ийн хэдэн зай хэрэгтэй вэ?
A. 6
В. 4
C. 2
D. 1
Даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэнэ үү.
Нийгмийг судлах нь нийгмийн харилцаа, үзэгдэл, үйл явцыг ойлгож, танин мэдэх, тулгамдсан асуудлыг олж шийдэх, нийгмийн амьдралыг илүү үр өгөөжтэй болгох арга замыг тодорхойлдог зэрэг ач холбогдолтой.
a. Бичвэрийг жишээн дээр тулгуурлан тайлбарлана уу.
b. Нийгмийг судлах нь байгалийг судлахаас ямар ялгаатай вэ?
Хэзээ сүүдрийн хэмжээ хамгийн богино байдаг вэ? .
А. үүрээр
B. өглөө
C. үд дунд
D. үдэш
Ховд аймагт 11 цаг болж байхад Улаанбаатар хотод хэдэн цаг болж байгаа вэ?
А. 9
B.10
C. 11
D. 12
Зааврын дагуу ажиллана уу.
Манай судлаачид төрийн албан хаагчдын албан тушаалын хөдөлгөөн дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгааг тодруулах судалгаа хийжээ. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд албан тушаалын хувьд тогтвортой, хөдөлгөөнгүй, уруудах хөдөлгөнөд илүүтэй оролцдог байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд албан тушаал илүү хөдлөнги шинжтэй, өгсөх хөдөлгөөн илүү байгаа нь ажиглагдлаа гэж “Төрийн албан дахь жендэрийн асуудалд” 2006 оны судалгаанд дурьджээ.
a. Дээрх мэдээлэл нь шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
b. Хүмүүсийн байр суурийн өөрчлөлтөд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
c. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн албан тушаалын байр суурийн хөдөлгөөн ялгаатай байгаа нь жендэр хэмээх ойлголттой хэрхэн холбогдох вэ?
Ихэнх газар нутаг нь Монгол улстай ижил уур амьсгалын бүсэд хамаарах улсыг сонгоно уу.
А. Лаос
B. Израиль
C. ОХУ
D. Энэтхэг
Зааврын дагуу ажиллаарай.
Манай сургууль дээр “Амжилтын эзэд” нэртэй мэтгэлцээний клуб хичээллэдэг. Клубт нийт 25 сурагч суралцаж байгаагийн 15 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй сурагчид юм. Бид клубынхээ хичээлд маш идэвхтэй оролцож, хоорондоо сонирхолтой сэдвээр мэтгэлцээн өрнүүлдэг.Үүний үр дүнд үндэслэл, нотолгоотой ярих, бичих, мэдээллийг уншиж ойлгох гээд бидний маш олон чадварууд хөгжиж байна гэж клубын сурагчид ярьсан байна. Саяхан болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын сурагчид оролцож “Шилдэг мэтгэлцэгчид” цомын эзэн болсон. Сурагчид улиралд нэг удаа эцэг, эхчүүд, сурагчид, багш нартаа юу сурч мэдсэнээ мэтгэлцэж үзүүлдэг.
a. Баримтыг уншаад нийгмийн судалгааны ямар аргуудыг хэрэглэсэн болохыг тодорхойлон бичээрэй.
b. Тоон ба чанарын мэдээллийг ангилан бичнэ үү.