• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дараах холимгуудаас шингэн бодисын холимгийг сонгоно уу.

  • А. бензин ба элс

  • B. сүү ба ус

  • C. шороо ба давс  

  • D. элс ба тос

Оноо: 1

Доорх зурагт хэмжилтийн багажууд өгөгджээ. Химийн бодисын массыг хэмждэг багажийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

Оноо: 5

Зааврын дагуу даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a. Асуултын тэмдгийн оронд ямар мэдээлэл өгөдсөн болохыг нөхөж бичнэ үү.

b.Гэр бүл гэж юу вэ? тодорхойлолт бичнэ үү.

c. Гэр бүл яагаад нийгэмшлийн анхдагч агент болдог тухай тайлбарлаарай.

Оноо: 1

Уснаас давсыг ялгаж авахын тулд ямар арга илүү тохиромжтой вэ?

  • А. соронздох

  • B. хөлдөөх

  • C. ууршуулах

  • D. шүүх    

Оноо: 1

Дараах өгөгдлөөс эргэх үзэгдлийг сонгоно уу.,,

  • А. бөмбөг хийлэх

  • B. цас хайлах

  • C. цай сүүлэх.

  • D. цаас урах

Оноо: 5

Даалгаврыг гүйцэтгээрэй.

a. Дээрх зураглал нийгмийн ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?

b. Нийгмийн бүлэг, нийгмийн үндсэн институтын ялгааг тайлбарлана уу.

c. Эдийн засгийг цөм хэсэгт дүрслэгдсэн болохыг тайлбарлана уу.

Оноо: 3

Унтаж байгаа хүний амьсгалах агаартай холбоотойгоор тасалгааны цэцгийг шөнийн цагт унтлагын өрөөнд тавихыг хориглодог. Шалтгааныг товч тайлбарлан бичнэ үү. ...................................................................................................................................................................................................................................................................

Оноо: 5

Дараах ойлголтыг үргэлжлүүлэн бичээрэй.

Хүн нэгэн зэрэг хэд хэдэн нийгмийн байр суурийг эзэлж байдаг.

a. Өөрийн нийгмийн байр суурийн жишээг бичээрэй. Сурагч би: ..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

b. Нийгмийн байр суурь гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү?

c.1-р даалгаварт бичсэн өөрийн нийгмийн байр суурийг төрөлхийн, олдмол гэж ангилан бичнэ үү.

Оноо: 5

Дараах ойлголтыг ядуурал сэдвээр жишээлэн тайлбарлаарай.

Асуудал бол нийгмийн институтийн зохицуулалтад гарсан хямрал юм.

a. Асуултын тэмдгийн оронд нөхөж бичнэ үү.

b.Ядуурлыг бууруулах арга замуудаас 2-3 тоочин бичнэ үү.

Оноо: 5

Дараах мэдээллийгнийгэмшилт сэдвээр судалсан мэдлэг, ойлголтоо ашиглан тайлбарлаарай.

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн хүрээлэн буй бүхэнд бүтээлчээр хариу үзүүлж, нийгэмшиж эхэлдэг. Төрөлхийн шинжтэй хариу үйлдэл болох инээх, уйлах зэрэг нь соёлоос хамааран хүүхдүүдэд ялгаатайгаар төлөвшиж эхэлдэг байна. Нялх балчир үеэсээ гэр бүлийн гишүүд, ялангуяа эхтэйгээ ойртон дотносох хүчтэй мэдрэмж нь түүний цаашдын нийгмийн хөгжлийнх нь суурь болж өгдөг. Ийнхүү ойр дотныхонтойгоо харилцах, дуурайх, дүрд тоглох, суралцах зэргээр нийгэмшин хөгждөг.

a. Нийгэмшил гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү?

b. Нийгэмшлийн хүчин зүйлсээс 2-3 ийг нэрлэнэ үү.

c. Нэрлэн бичсэн нийгэмшлийн хүчин зүйлсээс нэгийг онцлон дээрх мэдэээлэлтэй холбон тайлбарлана уу.

Оноо: 5

Өгөгдсөн асуултын дагуу гүйцэтгэнэ үү.

Н.Коперник “Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай” хэмээх бүтээлээрээ “Дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог” гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гаригууд нь дэлхийг бус харин нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэл санааг үргэлжлүүлэгчдийн нэг бол Ж.Бруно бөгөөд тэрээр энэхүү шинжлэх ухаанч тайлбарыг дэлгэн тавьсных нь төлөө ноёрхогчдын зүгээс эрүү үүсгэн, олны нүдэн дээр цаазлан хороосон.

a. Тохиолдолд ямар асуудал хөндөгдсөн байна вэ?

b. Уг асуудалд юу нөлөөлсөн бэ?

c. Нийгмийн гажуудал гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү.

Оноо: 2

Амьтдыг хоол тэжээлээр нь ангилдаг. Тэдгээр ангиллыг гүйцээж бичнэ үү.

1 ..........................................., 2....................................................3 холимог идэштэн

Оноо: 4

Байцайны эрвээхийн авгалдайн өсөлтийг судалья.

Авгалдайн өсөлт явагдах үе

Биеийн өсөлтийн хэмжээ /мм

1

6 хоноход

6

2

8 хоноход

13

3

10 хоноход

17

a. Хүснэгтийг ашиглан сүүлийн 2 өдөр авгалдайн өсөлт өдөрт дунджаар хэрхэн өссөн болохыг тооцоолно уу.

Бодолт хийх талбар:

Хариу: _____ мм/өдөр [1 оноо]

b. Хамгийн их өсөлт явагдсан үед харгалзах хоногийн тоог бичнэ үү.

____ хоногтойгоос _____ хоноход [1 оноо]

c. Дээрх хүснэгтийг ашиглан диаграм байгуулна уу.

Диаграм байгуулах талбар:

[2 оноо]

Оноо: 5

Халуун усанд сахар хурдан уусдаг болохыг батлах туршилтын төлөвлөгөөг гүйцээж бичнэ үү. Санамж: Туршилтыг зэрэг хийхээр төлөвлөх ба хутгах хурд ижил гэж тооцно.

Хэрэглэгдэхүүн: халуун, хүйтэн ус, шилэн аяга 2 ширхэг, хутгуур 2 ширхэг, цаг, хайрцагтай сахар/ёотон сахар/, хавчаар,

  1. Шилэн аяга тус бүрт ижил хэмжээний ....................................................................
  2. ....................................................................................................................................
  3. ....................................................................................................................................
  4. .....................................................................................................................................
  5. .....................................................................................................................................

6.Тэмдэглэсэн.............................................................................................жишнэ.

Оноо: 5

Дараах хүснэгтийг нөхөж бичээрэй.

Нийгмийн институтууд

Суурь хэрэгцээ

?

Үр удмаа нөхөн үйлдвэрлэх

Улс төрийн институт

?

Аж төрөх хэрэгслийг олох

Боловсрол, соёл, шинжлэх ухааны институт

?

?

Амьдралын утга агуулга, оюун сананы асуудлыг шийдвэрлэх

a. Нийгмийн институтийн үндсэн зориулалт нь юу вэ?

b. Дахин нийгэмшил гэж юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.

Оноо: 5

Дараах судалгааны тайлбарыг боловсролын институтын чиг үүрэгтэй холбон тайлбарлаарай.

Социологч М. Калмижн “Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн хүрээнд маш олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна. Уламжлалт нийгэмд гэр бүл, шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж, ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх чиг үүргийг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасаж, харин ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихсэж байна”

a. Орчин үеийн нийгэмд боловсролын институт ямар чиг үүрэгтэй байдаг вэ?

b. Боловсрол нь гэрлэлтэй хэрхэн холбогдож байна вэ?

Оноо: 5

Дор дурьдсан үгнүүдээс сонгон тохирохыг бичнэ үү.

Хүн төрөлхтний нийгмийг:

  1. Агнуурын болон түүвэрлэгчдийн,
  2. Энгийн тариалангийн,
  3. Хөдөө аж ахуйн ,
  4. Аж үйлдвэржсэн,
  5. Аж үйлдвэржсэний дараах хэмэн ангилдаг.

Сонгох үг: автоматжилт, нүүдэл, гар багаж, анжис, эд хөрөнгийн ялгаа, арилжаа, том хотууд өмчлөл, дахин хуваарилалт, хүн ам олон сая, хуваах

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Аз жаргалын 2016 оны тайланд нийт 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаар байранд эрэмбэлэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны 2016 оны харьцуулсан судалгаагаар гаргажээ.

a. Аз жаргал гэж юу вэ?

b. Монгол улсын аз жаргалын индексийг өсгөхийн тулд ямар ажлууд хийх ёстой гэж чи бодож байна вэ? 2-3 ажлыг жагсаан бичээрэй.

c. Яагаад заавал эдгээр ажлыг хийх ёстой болохыг тайлбарлаарай.

Оноо: 5

"Соёл бол хүмүүсийн сэтгэлгээний хөгжлийн илрэл" гэж тодорхойлсны учрыг тайлбарлан бичээрэй.

Оноо: 5

Төсөлт ажлын сэдэв боловсруулна уу. Соёлын өөрчлөлт, тухайлбал авто машины хэрэглээ хэт ихэссэн, өнөөгийн эрс хурдтай амьдрал, хотожсон соёлын эерэг болон сөрөг үр дагавар, үндэсний дээл, хувцасны загварын өөрчлөлт зэрэг асуудлаас сонгоно.

Нийт: 16693