• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Б.Баатархүү: “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” ярилцлагадаа: Би ганцхан жишээ хэлье. Би Дорноговь аймгийн хүн, манай аймгийн Даланжаргалан суманд уран Гэлэгмолом гэж Боржгины мөнгөн эдлэл урладаг мундаг дархан байлаа. Гэтэл аль хэдийн Молом гуай нас барчихсан. Тэр Молом гэдэг хүний бүтээсэн соёл Молом гэдэг хүнтэйгээ дууссан.

a. Ярилцлагад хөндсөн асуудал юу вэ?

b. Түүх, соёлоо хадгалан үлдээх нь ямар ач холбогдолтой вэ?

c. “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн”гэсний учрыг тайлбарлана уу.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Бодит байдал дээр материаллаг тал түрүүлж өөрчлөгдөн, материаллаг бус тал нь хоцорч үлдэх тал байдаг. Үүнийг соёл судлаачид соёлын хожимдол (cultural lag) хэмээн тодорхойлдог байна. Жишээ нь: Бид зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, хашааны гэрэлтүүлэг гээд нүдэнд харагдахуйц олон зүйлийг бүтээж байна. Гэхдээ үүнийг зөвхөн өнгөн тал төдий юм гэж хэлж болно. Жишээ нь, наадмын үеэр бараг бүх жолооч төрийн далбаагаа машин дээрээ мандуулдаг. Харин зарим жолооч цонхоороо хог хаяад явж байхыг юу гэж үзэх вэ?

a. Эхэд ямар асуудлыг хөндсөн байна вэ?

b. Энэ асуудал нь соёлын ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?

c. Уг асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?

Оноо: 5

Дараах даалгаврыг гүйцэтгээрэй.

"Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг" гэсэн тодорхойлолтыг дэлгэрүүлэн “Сургууль болон гэртээ би хэн бэ? хэн хэнтэй харилцдаг вэ?” гэсэн асуултад хариулт бичнэ үү.

Оноо: 5

Дараах тодорхойлолтыг жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлан бичээрэй.

Нийгэмшилт гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамж бүхий болох үйл явц юм. Нийгэмшилт нь үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог.

Оноо: 5

Даалгаврыг зааврын дагуу хийнэ үү.

  1. Нийгмийн уг чанарын тухай онолын хандлагуудыг харьцуулж хүснэгтийн дутууг гүйцээнэ үү.

Хандлагууд

Нийгэм хэрхэн оршин тогтнодог вэ?

Гол төлөөлөгч хэн вэ?

Нийгмийн дэг журам яаж тогтдог вэ?

Бүтэц- чиг үүрийн

Харилцан хамаарал бүхий бүрэлдхүүн хэсгүүдтэй.

?

Харилцан үйлдийн

Ч.Х.Куули

Зөрчилдөөний

?

Эрх мэдэл, албадлагатай холбоотой бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг эдэлж буй бүлгийн ноёрхол нь өөрт нийцсэн дэг журмыг тогтоодог.

Оноо: 5

Өгүүлбэрийг гүйцээн бичээрэй.

Судлаачид ..... , каст, язгуур, ... гэсэн давхраажилтын дөрвөн ... авч үздэг. Анги нь хувь хүн давхраажилт дахь байр сууриа өөрчлөх боломжийг харьцангуй .... олгодог. Давхраажилтыг эдийн засгийн баялаг, нэр хүнд,....... , ............. гэсэн.................. тодорхойлдог. Давхраажилтын талаар ....ангийн ялгааг чухалчилсан ба өмчлөгч анги, ...... хоорондын харилцааг чухалчилсан бол судлаач .........ангиас гадна байр суурийн бүлэг, нам гэсэн давхраажилтын өөр хоёр бүлгийг хөнджээ.

Оноо: 5

Дараах мэдээллийг уншаад зааврын дагуу ажиллана уу.

Ардчилсан нээлттэй нийгмийн соёл бол олон ургальч үзэл болон шүтэх бишрэх эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй тогтолцоо юм. Манай орны соёл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соёлын уулзвар болж байна.

a. Соёлын даяаршил гэж юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.

b. Олон ургальч үзэл, олон соёлын уулзвар гэсэн ойлголтуудыг тайлбарлан тодорхойлолт бичнэ үү.

c. Манай орны соёл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соёлын уулзвар болж байна. Гэсэн дүгнэлттэй чи санал нийлэх үү? Өөрийн үзэл бодлоо бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

a. Тодорхойлолтыг уншаад цэгийн оронд нөхөж бичнэ үү.

Нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн нөлөөгөөр хуучин ба шинэ соёлын үнэлэмж зөрчилдөн, хүмүүс тодорхой хэм хэмжээгүйн улмаас соёлын нэгдэл зөрчилдөхийг ........................... гэнэ.

b. Уг тодорхойлолттой холбоотой 2 жишээ бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Бид зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, хашааны гэрэлтүүлэг гээд нүдэнд харагдахуйц олон зүйлийг бүтээж байна. Гэхдээ үүнийг зөвхөн өнгөн тал төдий юм гэж хэлж болно. Уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд хор хөнөөл учруулах, мод үйлдвэрлэл нь ой модыг сүйтгэхэд хүргэж байна.

a. Дээрх бичвэр нь соёлын ямар ойлголттой холбогдох вэ?

b. Дээрх мэдээллийг 1-2 жишээгээр нэмж бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Өнөөгийн залуусын уудаг ундаа нь пепси, иддэг хоол нь доширак, өмсдөг хувцас нь мини, дуулдаг дуу нь поп-рок.. унадаг унаа нь жип, суудаг сууц нь угсармал, ярьдаг хэл нь инглиш.

Л.Түдэв Хэрэглээний дарангуйлал, Дал сонин 2007.02.14

a. Энэ нь соёлын гажилт, хожимдолт, хэрэглээний дарангуйллын аль нэг нь мөн үү? Хариултаа үндэслээрэй.

b. Хувь хүний соёлын түвшин гэж ямар ойлголт вэ? дээрх бичвэрийг холбон тайлбарлаарай.

Оноо: 5

Бидний хувьд монгол соёлын дархлаа нь монгол хэл бөгөөд чухам энэ хэл энэ бичгээр монгол ёс заншил, Монгол улсын тусгаар тогтнол, бас их гүрэн байж ирсэн түүх тогтоогддог.

a. Соёлын дархлаа гэж юуг хэлэх вэ?

b. Үүнээс гадна монгол соёлын дархлаанд ямар ямар ойлголт багтах вэ?

c. Монгол хэлний зөв хэрэглээний талаар өөрийн бодлоо илэрхийлэн 50 үгэнд багтаан бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Харийн оронд очсон анхны өдрүүдэд ихэнх хүмүүс сэтгэлээр унаж, сэтгэл санааны хувьд таагүй болж эхэлдэг. Энэ бүхнийг гэрээ санагалзах, цаг агаар таарахгүй байх, ганцаардах зэрэг шалтгаанаар тайлбарлаж болно. Ийм байдалд орохгүй байх бэлтгэлтэй байх хэрэгтэй.

a. Дээрх бичвэр нь соёлын ямар ойлголттой холбогдох вэ?

b. Ийм байдалд орохгүйн тулд хувь хүнээс хамаарах ямар хүчин зүйлс байж болохыг 1-2 жишээгээр бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

Эрт цагт нэгэн адуучин залуу ховоо дүүрэн ус татаад бяцхан хулсан онгоцондоо аяархан цутгахад урсах уснаас нь тун сайхан аялгуу гарахад нь залуу баясч хойно хойноос нь цутгахад ховоо болгонд усны орох дуу бүр адил бус гойд сайхан аялгуу сонсогджээ. Залуу хулсан онгоцоо эргүүлэн хөмөрч уургын хуйваа задалж утас татахад уулын шувуу уярам сайхан аялгуу гарсан гэнэ. Адуучин залуу хулсан онгоцоор хийсэн энэхүү хөгжмөө ятга гэж нэрлэсэн гэнэ. Эх сурвалж: Ардын хөгжмийн зэмсэг үүссэн тухай домог. УБ.2017.36-дахь тал

a. Соёлын аль хэлбэрт хамаарах вэ?

b. Энэ соёлыг хэн бүтээж байна вэ?, онцлог шинжээс дурьдан бичнэ үү.

Оноо: 5

Зааврын дагуу ажиллана уу.

a. Урлаг гэж юу вэ? тодорхойлолт гаргана уу.

b. Хүснэгтийн хоосон зайд жишээ бичнэ үү.

Урлаг хэмээх ойлголтын агуулгын олон янз байдал

Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, дизайн

Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал

Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр

c. Хичээлээ сайн заадаг багшийн чадвар урлагтай хэрхэн холбогдох вэ?

Оноо: 5

Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.

Соёл нь ....... нэгэн жигд үзэгдэл биш. Үүсч, хөгжиж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеэс өнөөд ..бас, байна. Соёлыг олон талаас нь ойлгож, тайлбарлахын тулд биет ба .., нэг хэв маягийн болон.... хаалттай ба ... гэх мэтээр янз бүрийн түвшин, хэлбэрүүдэд ялган үзэж болно.

Оноо: 5

Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.

Соёл нь ....... нэгэн жигд үзэгдэл биш. Үүсч, хөгжиж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеэс өнөөд ..бас, байна. Соёлыг олон талаас нь ойлгож, тайлбарлахын тулд биет ба .., нэг хэв маягийн болон.... хаалттай ба ... гэх мэтээр янз бүрийн түвшин, хэлбэрүүдэд ялган үзэж болно.

Оноо: 5

Бүдүүвчийг ашиглан дараах даалгаврыг хйинэ үү. Эдгээр соёлын нийтлэг болон ялгаатай шинжийг венийн диаграмм ашиглан бичээрэй.

Оноо: 5

Бүдүүвчийг ашиглан дараах даалгаврыг хйинэ үү. Эдгээр соёлын нийтлэг болон ялгаатай шинжийг венийн диаграмм ашиглан бичээрэй.

Оноо: 5

Өгөгдсөн зааврын дагуу ажиллана уу.

Гурван сурагч маргаж байна. Нэг дэх сурагч: “Сургалтын орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан гэнэ ээ. Бид хичээл дээр гар утас ашиглахгүй юм байна. Хоёрдахь сурагч: Яагаад болохгүй гэж, энэ бол хэрэглээ, бас хэрэгцээ шүү дээ. Зарим улс оронд оюутан, сурагчид дуртай газраасаа сурч болох цахим сургалтын хөтөлбөртэй гэсэн. Хүүхдүүд номын санд компьютерын өмнө багшийн лекцийг сонсоод үзсэн хичээлийн дагуу тестийн шалгалт өгдөг. Шалгалтыг амжилттай өгвөл дипломтой дүйцэхүйц сертификат авдаг гэсэн. Гуравдахь сурагч: Гар утсыг хориглож байгаа нь биднээс шалтгаалж байгаа юм. Бид хичээл дээр гар утсаараа оролдоод төдийлэн идэвхтэй оролцдоггүй. Бас бидний ашигладаг нүүр номын бүлэгт ямар асуудал яригддаг, ямар үг, хэллэг хэрэглэгддэг билээ дээ. Хоёрдахь сурагч: Тэгвэл, эцэг, эхчүүд, томчууд ч өөрсдөө цахим ертөнцөд ёс зүйгүй, зохисгүй үг хэрэглэдэг. Хүүхдүүд гэлтгүй, хүн болгоны цахим орчны хэрэглээг хязгаарлах ёстой юм биш үү.

a. Тохиолдлоос цахим орчинд хамаарах ямар асуудлыг дэвшүүлж болох вэ?

b. Энэ асуудал соёлтой хэрхэн холбогдох вэ?

c. Уг асуудлыг шийдвэрлэж болох ямар арга замууд байж болох вэ?

Оноо: 5

Өгүүлбэрийг гүйцээн бичээрэй:

a. Цахим харилцааны соёл гэдэг нь........................................................................................................

b.Цахим харилцаа нь ...............................................................................гэх мэт эерэг үр дагавартай.

c. Цахим харилцаа нь ...................................................................................гэх мэт сөрөг үр дагавартай

Нийт: 16693