Эх сурвалжид соёлтой холбогдох ямар асуудлыг хөндсөн байна вэ? Өөрийн үзэл бодлоо тайлбарлан бичээрэй. Монгол хүн бүсийг хүний сүлд хийморь гэж үзнэ. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан чирж явахыг цээрлэдэг. Бүсээ чанга бүслэхийг төв чангын бэлгэдэл гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ тайлбал түүнийг ороон эвхэж, хөл хүрэхгүй дээр газар буюу дэрэн дээрээ очир зангилаа зангидаж тавина. Харин гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг бузартана гэж цээрлэдэг. Бүс малгайтай эр хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгатай бөгөөд хэрэв хүний эрхийг эвдэх бол малгайг нь авч, бүсийг нь тайлна. Ийнхүү бүс малгай нь хүний эрх чөлөөний бэлгэдэл болдог байна.
МУ-ын ерөнхийлөгчийн " Монголын нууц товчоо"-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай 2004 оны 2 сарын 18-ны 23 тоот зарлигийн дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал "Монголын нууц товчоо" зохиолоор явуулж байхаар болсон нь ямар учир холбогдолтой вэ?
Мэдээллийг уншаад даалгаврыг хийнэ үү.
Соёл нь амьдралын оршин байгаа байр, ландшафт, нутаг орны байдалтай холбоотой. Хүн төрөлхтөний түүхэнд далайн, уулын, голын, тал нутгийн, ойн гэх мэт янз бүрийн соёл дурьдагдаж байдаг. Эдгээр нь байгалийн хүчин зүйл боловч амьдралын хэв маяг, аж ахуй, орон сууц, харилцааны хэв маяг, хоол унд, итгэл үнэмшил зэрэг олн зүйлд нөлөөлдөг байна.
a. Дээрх мэдээлэл соёлын ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?
b. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлогыг мэдээлэлтэй холбон тайлбар бичнэ үү.
Соёлын талаарх дараах ойлголтууд тус бүрийг нэг жишээгээр тайлбарлана уу?
a. Соёлын тухай маш олон тодорхойлолт, үзэл хандлага, тайлбар байдаг.
b. Соёл нь тогтвортой, нэгэн жигд байдаг үзэгдэл биш.
c. Шинэ зууны хүн төрөлхтөний соёлын зорилго, хөгжлийн хандлага нь сонголтын эрх, хүний хөгжилд чиглэж байна.
Доорх ойлголтыг ашиглан өгүүлбэрийг гүйцээж бичнэ үү.
1. Соёл бол хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлага болж байдаг гэдэг утгаараа ................... мөн.
2. Соёл бол хүний сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл болж байдаг утгаараа ...... мөн.
3. Соёл бол юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанар болж байдаг утгаараа ........... мөн.
4. Соёл бол үзэл төсөөлөл, хүсэл зоригоо тэмдэг болгон хувиргаж, нийгмийн туршлагыг дамжуулдаг гэдэг утгаараа ............. мөн.
5. Соёл бол өдөр тутмын аж төрөхүйд баримталдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил, уламжлалаар дамжуулан хүмүүсийн харилцаа, нийгмийн дэг журмыг зохицуулж байдаг гэдэг утгаараа ............. мөн.
6. Соёлыг бүтцийг тодорхойлогч үндсэн хүчин зүйлсэд ........................................... багтана.
Сонгох үг: хэл, мэдлэг, үнэлэмж, хэм хэмжээ, тэмдгийн тогтолцоо
Эх сурвалжтай ажиллана уу? Жишээгээр тайлбарлана уу.
Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм”
Британы антропологич Эдуард Тайлор
Тодорхойлолтыг уншаад дараах даалгаврыг хийнэ үү.
Бидний Жишээ баримтаар тайлбарлан тодорхойлох
Хэл ......................................................................................
Мэдлэг ......................................................................................
Итгэл үнэмшил ......................................................................................
Зан заншил ......................................................................................
Ёс суртахуун ......................................................................................
Дадал, чадварууд .......................................................................................
Соёл болгон хүмүүн лүгээ адил насны үе шатыг дамжиж өнгөрнө. Соёл бүрт бага нас, өсвөр үе, идэр нас, хөгшрөл бий”...“Мөнх нялх балчир хүмүүн төрөлхтний язгуур унаган чанараас агуу их сэтгэл оюун үүсэн бүрэлддэг тэр үед соёл төрдөг юм. Улмаар тэр нь нарийн зааг ялгаа бүхий газар орны хөрсөн дээр урган цэцэглэж, улмаар түүнтэй салшгүй уяатай мэт болно. Мөнөөх сэтгэл оюун нь ард түмэн, хэл, шашны сургаал, урлаг төр, шинжлэх ухааны хэлбэрээр өөрийн хамаг боломжийг хэрэгжүүлсэн үед соёл мөхөж эхэлнэ”...“Аливаа урлаг мөнх бус, ... нот бичсэн хуудас нь үлдэж болох боловч Рембрандтын зурсан сүүлчийн хөрөг, Моцартын зохиосон хөгжмийн сүүлчийн аялгуу байхгүй болох өдөр ирнэ. Яагаад гэвэл тэдгээрийн хэлбэр дүрийн хэлийг ойлгодог сүүлчийн нүд, сүүлчийн чих алга болно”... Ахуй амьдралаа тохижуулахад муу юм юу байх вэ, харин тэр нь хүнийг бүхлээр нь залгих цагт соёлд зориулах сэтгэлийн хүч үлдэхгүй, “сэтгэлийн гал унтарна”. Шпенглер О. Закат Европы \Европын доройтол\ Т.1, М.1993. С.264, 266
a. Соёлын үүсэл гарлыг О.Шпенглер юу гэж үзсэн бэ?
b. Хүний амьдралыг тохь тухтай болгох техник, технологийн нөхцөл бүрдсэн үеийг О.Шпенглер яагаад соёлын үхэл, мөхөлтэй холбож үзсэн бэ?
Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.
.. ..............бол үнэн нотолгоотой мэдлэгийг олж авч, эзэмшихэд чиглэсэн хүний үйл ажиллагааны чиглэл юм. ... мэдлэг нь домог, сүсэг бишрэл, сэтгэл хөдлөлөөс ангид мэдлэгийн тогтолцоо байдаг. Соёл бүхэн хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлагаасболж байдаг утгаараа.... мөн. .... бол ертөнцийн үүсэл, байгалийн содон үзэгдлүүд, ертөнцийн талаар ид шидийн үүднээс тайлбарладаг. ... бол утгын төлөөлөл, илэрхийлж буй зүйлийн агуулга, шинжийг мэдээлнэ. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, юуг зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмчанаруудыг.. гэнэ.
Хүснэгтэн мэдээлэлтэй зааврын дагуу ажиллана уу.
Үндэс угсаа |
Хүний тоо \2010 он\ |
Үндэс угсаа |
Хүний тоо \2010 он\ |
Үндэс угсаа |
Хүний тоо \2010 он\ |
Монгол улсын харьяат |
2631 117 |
Дархад |
21 558 |
Элжигэн |
1 340 |
Халх |
2168 141 |
Өөлд |
15 520 |
Сартуул |
1 286 |
Казах |
101 526 |
Хотгойд |
15 460 |
Хамниган |
537 |
Дөрвөд |
73 403 |
Торгууд |
14 176 |
Цаатан |
282 |
Баяд |
56 573 |
Хотон |
11 304 |
Үзбек |
260 |
Буриад |
45 087 |
Мянгад |
6 592 |
Харчин |
152 |
Захчин |
32 845 |
Тува |
5 119 |
Цахар |
132 |
Дарьганга |
27 412 |
Барга |
2 989 |
Бусад |
601 |
Урианхай |
26 654 |
Үзэмчин |
2 577 |
Бусад үндэстэн |
541 |
a. Мэдээлэлд юуны тухай өгөгдсөн байна вэ?
b. Тоон үзүүлэлтийн ялгаа нь үндэстэн, ястны соёлын уламжлалыг үнэ цэн, байр сууриар нь их, бага гэж зэрэглэх шалгуур мөн үү? Яагаад?
Хүснэгтийг нөхөж бичин асуултад хариулна уу.
a. Соёлыг ямар шалгуураар ийнхүү ангилдагвэ?
b. Эдгээр соёлын аль нь анхдагч соёл вэ? Яагаад?
c. Нийтийн соёл ба ардын соёлын гол ялгаа юу вэ?
Мэдээллийг уншаад зааврын дагуу ажиллана уу.
Роаркт нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж, өөрчлөлт хийх шаардлага гардаг. Захиалагч “Хуучнаараа байхад юу нь болохгүй байна. Чи сайхан болгосон байна шүү дээ. Харин өөрчлөлт хийх юм бол нэг ч цент гаргаж чадахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол өөрөө зардлаа гарга” хэмээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй ч гэсэн тэр төлбөрийг өөрөө гаргадаг. Яагаад ингэв? Архитектурт үнэнч сэтгэл нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг. ... Бүх хүн нэгнээрээ дутаж, нэг нэгнийхээ тус дэмэнд явж байхад Роарк хэнээр ч дутдаггүй, хэний ч туслалцаагүй амьдралаа болгоод байгаа нь бүх хүнийг түүний эсрэг хандахад хүргэдэг. Бүгд түүнийг ойлгож хайрлах боловч бас бүгд мохоосой гэж хүснэ. ...Түүний тууштай, хөдөлмөрч авьяаслаг, бусдад муу юм хийдэггүй, бусдыг аялдан дагалддаггүй байдал тийм байж чаддаггүй хүмүүсийг эхлээд гайхшируулдаг, дараа нь тайвшруулдаг, эцэст нь үзэн ядахад хүргэдэг.
a. Роаркийг бусад хүмүүс гайхдаг, үзэн яддаг болж байгаагийн учир шалтгаан юу вэ?
b. Роарк эрх чөлөөтэй хүн мөн үү?
c. Энэ нь соёлын зөрөлдөөн үү? Яагаад?
Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.
Дараах бүдүүвчийг гүйцээн бичнэ үү.
a. Дээрх харилцааг нийтэд нь юу гэж нэрлэдэг вэ? асуултын тэмдгийн оронд бичнэ үү.
b. Дээрх харилцаа бүрд нэг жишээ авч тайлбарлана уу.
c. Эдгээр харилцааны хэлбэрүүдээс чиний бодлоор хамгийн чухал хэлбэр аль нь вэ? Учрыг тайлбарлана уу.
Ёс заншил бол тухайн ард түмэнтэй хамт үүсч, үндэстнийхээ олон зууны туршлагыг хуримтлуулах, хадгалах, хойч үедээ өвлүүлэх өвөрмөц арга юм. Жишээ гарган тайлбарлаарай.
"Субашид" зохиолд дурдагдсан дараах ишлэлийг тайлбарлана уу. Ишлэл: сайн, муу хүний нинжин сэтгэлийн чанарыг сайн хүн байнга өөрийн гэмээ шинжилж мэддэг, муу хүн бусдын гэмийг хэлж, хүний үгээр явдаг гэсэн байдаг.
Тэвчээртэй байхын ач тусыг 3-аас доошгүй санаагаар илэрхийлэн бичнэ үү.
Сургааль үгийн утга санааг жишээгээр тайлбарлана уу. Саруул ухаанаас илүү Сайн нөхөр байдаггүй Мунхаг хилэнгээс илүү муу дайсан байдаггүй.
Ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Асуултын дагуу хэлэлцүүлгийн сэдэв зохионо уу.
Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн асуултад хариулаарай.
Манай ард түмэн “Унааны шон, гадасны нүхийг битүүлэхгүй орхихыг газар дэлхийг амраасангүй, бас “хожим морь малын хөлд гэмтэй” гэж үзэж цээрлэнэ. “Урсгал усанд цус оруулбал нүд нь сохордог юм", "Шувууны өндгөнд сүүдрээ тусгавал эх нь голж, төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм" гэхчилэн цээрлэдэг. Газар, дэлхий болон амьтан ургамлыг хайрлах, тэдэнтэй болгоомжтой харьцахыг заасан хорио цээрийн ёс заншлыг юугаар дамжуулан хадгалж ирсэн бэ?
a. Дээрх мэдээлэл нь ёс заншилтай хэрхэн холбогдох вэ?
b. Ёс заншлаа дээлхийн утга учир юу вэ?
c. Дээрх мэдээллийг өөрийн мэдэх нэг жишээгээр баяжуулан бичнэ үү?