Салхины хурд их байх нь юунаас шалтгаалдаг вэ?
A.Агаар хэвийн даралттай байснаас
B.Агаар 760 мм муб-тай байснаас
C.Агаарын даралтын зөрүү их байснаас
D.Агаарын даралтын зөрүү бага байснаас
“Дутмаг чийг” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
A.Чийгийн багтаамж ба үнэмлэхүй чийг хоёрын ялгавар
B.Агаар чийгээр ханах үеийн температур
C.Үнэмлэхүй чийг ба харьцангуй чийг хоёрын ялгавар
D.Агаарт агуулагдаж болох усны уурын дээд хэмжээ
Зураг 1.1-ийг ажиглан Хуримт гол аль зүгт урсаж байгааг тодорхойлно уу?
Зураг 1.1
A.Баруун хойноос зүүн хойш
B.Баруун хойноос зүүн урагшаа
C.Зүүн урдаас баруун хойш
D.Зүүнээс баруун урагшаа
Хоёр гаригийн хооронд 4 одон орны нэгж зайтай бол гаригуудын хоорондох зайг зөв тооцоолсныг олно уу?
A.1.2 сая км
B.12 сая км
C.600 сая км
D.60 сая км
Зураг 1.2-д Нар, сар, дэлхийн хөдөлгөөн, тэдгээрийн харилцан байрлалыг харуулжээ. Энэ тохиолдолд ямар үзэгдэл ажиглагдаж болох вэ?
Зураг 1.2
A.Нарны сүүдэр саран дээр тусна
B.Сарны сүүдэр дэлхий дээр тусна
C.Дэлхийн сүүдэр саран дээр тусна
D.Нарны сүүдэр дэлхий дээр тусна.
Улаанбаатар хотын төв талбайд орших Сүхбаатарын хөшөөний суурь болон арслангуудыг ямар чулуугаар бүтээсэн бэ?
A.Гялтгануур
B.Гнейс
C.Шохойн чулуу
D.Боржин
Зураг 1.4 –т тохирох дүрслэлийг сонгоно уу?
Зураг 1.4
A.Дулаан фронт шургаж байна.
B.Хүйтэн фронт шургаж байна.
C.Хүйтэн фронт өргөгдөж байна.
D.Дулаан фронт уруудаж байна.
+150С агаар 12,8 г/м3 чийг агуулах ёстой. Үнэмлэхүй чийг нь 5 г/м3 бол харьцангуй чийгийг олно уу?
A.39 %
B.3.9 %
C.0.39 %
D.2.56 %
Хойд Америк ба Евразийн хавтангийн хил зааг болох Атлантын далайн гол нурууны дагуу 200-аад галт уул, 800 гаад гейзер оршдог. Байгалийн энэхүү нөхцөл байдал нь гамшиг учруулах эрсдэлтэй ч давуу тал бий. Давуу талыг сонгоно уу?
A.Уран, тори ашиглах
B.Нарны эрчим хүч ашиглах
C.Гүний дулааны эрчим хүч ашиглах
D.Нефть, шатагч хий ашиглах
Нарнаас ирэх цацраг нь энергийн гол эх үүсвэр, дулааны горимыг тогтоогч болдог. Та дараах газруудаар аялах бол ойсон гэрлээс таныг хамгаалах зориулалттай “Нүдний хар шил”-ээ хаана хамгийн их зүүх шаардлагатай вэ?
A.Ой мод
B.Хээр тал
C.Элс
D.Мөс
Экваторын уур амьсгалын бүсийн графикийг сонгоно уу.
A.1
B.2
C.3
D.4
График 1.1 –ийг ашиглаарай. Далайн усны түвшний өөрчлөлтийн графикийг ажиглан, далайн усны түвшний өөрчлөлт хэзээ хамгийн бага байсан бэ?
A.1880 – 1900
B.1900 – 1920
C.1920 – 1940
D.1940 – 1960
Зуслангийн байшингийн бодит хэмжээний өргөн 12м, урт 18м бол дараах асуултанд хариулна уу.
Байшингийн бодит хэмжээг 1 нүд нь 3м бүхий масштабаар багасгаж илэрхийлнэ үү.
Хариулт: урт.........., өргөн......
Дээрх “5а” даалгаврын хариултаа ашиглан байшингийн план зургийг дараах талбарт зурна уу.
Асуулт бүрийн өгөгдөлтэй сайтар танилцаад даалгаврыг гүйцэтгээрэй.
“А” цэгийг голдожийн 5, зэргэдийн 8 дээр байрлуулна уу.
“С” цэгийн солбилцлыг тэмдэглэнэ үү.
голдож ......., зэргэд ..........
Бид “од” өөр өөр өнгөтэй байдгийг мэднэ. Энэ нь одны шинж чанарыг илэрхийлэх ямар хэмжигдэхүүнтэй холбоотой болохыг хоосон зайнд нөхөж бичээрэй. Одны өнгө нь ........................... холбоотойгоор өөр байдаг.
Цахилгаан сайн дамжуулдаг биетийн жишээ 1-ийг бичнэ үү. Жишээ нь: ............................
Дэгдэмхий шинж чанар бодисын ямар төлөвийн шинж вэ?
................. төлөв
Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан дараах хүснэгтийг гүйцээнэ үү.
зүүн мөр |
баруун мөр |
||
ачаа /г/ |
мөр /см/ |
ачаа /г/ |
мөр /см/ |
30 |
15 |
20 |
|
100 |
10 |
20 |
Ижил хэмжээтэй халуун болон хүйтэн усанд тус бүр 1 халбага элсэн чихэр хийжээ. Аль усан дахь элсэн чихэр хурдан уусахыг тайлбарлана уу.
..........................................................................................................................
Дараах өгөгдлийн дагуу ахуйн хэрэглээний хэрэгслийн жишээ тус бүр нэгийг бичнэ үү.
Цахилгаанаар ажиллаж дуу авиа гаргадаг хэрэгсэл: ...........................