Дараах зурагт резисторуудхэрхэн холбогдсоныг тодорхойлно уу.
A. R1 ба R2 нь цуваа, нийлээд R3 –тай зэрэгцээ
B. R3 ба R2 зэрэгцээ, нийлээд R1-тэй цуваа
C. R1 ба R2 зэрэгцээ, нийлээд R3-тай цуваа
D. R3, R2, R1 эсэргүүцлүүд нь бүгд зэрэгцээ
Зурагт үзүүлсэн хэлхээний 2-р чийдэнгээр 5 А, 4-р чийдэнгээр 3 А гүйдэл гүйж байгаа бол 1 болон 3-р чийдэнгээр ямар хэмжээний гүйдэл гүйх вэ?
A. I1=8 A, I3=3 A
B. I1=3 A, I3=5 A
C. I1=2 A, I3=3 A
D. I1=8 A, I3=5 A
Зуны улиралд модны навч яагаад ногоон өнгөтэй харагддаг вэ?
A. Тусаж буй нарны гэрлийн ногоон өнгийг шингээж, бусад өнгийг ойлгодог.
B. Тусаж буй нарны гэрлийн ногоон өнгийг ойлгож, бусад өнгийг шингээдэг.
C. Навч нь нарны гэрлийн бүх өнгийг өөртөө шингээж ногоон гэрэл цацруулдаг.
D. Навч нь нарны гэрлийн бүх өнгийг ойлгодог.
Гэрэл агаараас шилэн дээр тусав. Зураг дээр гэрлийн хугарсан цацрагийг аль цацраг зөв дүрсэлсэн бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Гэрлийн цацраг хоорондоо параллель хоёр хавтгай толиноос хэрхэн ойхыг зурагт үзүүлэв.
Дараах хэллэгүүдээс зөвийг сонгоно уу.
A. 1-р толины хувьд тусгалын өнцөг 30°
B. 1-р толины хувьд тусгалын өнцөг 120°
C. 2-р толины хувьд тусгалын өнцөг 60°
D. 2-р толины хувьд тусгалын өнцөг 90°
Шилэн орчноос гэрлийн цацраг хэрхэн тусахыг зурагт үзүүлэв. Шилний хувьд дотоод бүрэн ойлтын өнцөг 42° байдаг.
Дараах хүснэгтээс аль нь гэрлийн талаарх зөв дүгнэлтийг гаргасан байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Дэлхийн масс m=6∙1024 кг бол дэлхийн жин хэд вэ?
A.
B.
C.
D.
Нар дэлхий хоёрын хоорондох зай ойролцоогоор 150 сая км бол нарны гэрэл дэлхийд ирэхдээ ямар хугацаа зарцуулах вэ? Гэрлийн хурд 3∙108м/с болно.
A. 450 мин
B. 450 с
C. 500 с
D. 500 мин
Нар хиртэх үед нар, сар, дэлхий 3 нэг шулуун дээр хэрхэн байрлах вэ?
A. Сар дэлхий нар
B. Дэлхий нар сар
C. Нар дэлхий сар
D. Нар сар дэлхий
Монгол улсад жил бүрийн 12 сарын 22-нд өдөр шөнө солигдохтой холбоотой ямар үзэгдэл болдог вэ?
A. Өдөр ба шөнийн үргэлжлэх хугацаа тэнцдэг.
B. Хамгийн урт шөнө хамгийн богино өдөр тохиодог.
C. Хамгийн урт өдөр хамгийн богино шөнө тохиодог.
D. Дэлхийн эргэлтийн тэнхлэг солигдоно.
Манай дэлхийд хамгийн ойр орших од аль нь вэ?
A. Сар
B. Алтан гадас
C. Нар
D. Буд
Шулуун замаар явж байгаа машины хурд-хугацааны диаграмм өгөгджээ.
Хурд-хугацааны диаграммыг ажиглаад машины хөдөлгөөний талаар зөв тодорхойлолтыг сонгоно уу.
A. Эхлээд тогтмол хурдтай хөдлөөд дараа нь удааширсан.
B. Эхлээд хурдсаад дараа нь тогтмол хурдтай явсан.
C. Эхлээд удаашраад дараа нь тогтмол хурдтай хөдөлсөн.
D. Эхлээд хурдсаад дараа нь зогссон.
Өнхөрч буй бөмбөгний зургийг 1 секундын завсартай авч зураг дээр нэгтгэн үзүүлэв.
Бөмбөгний дундаж хурдыг тодорхойлно уу.
A. 10 м/с
B. 5 м/с
C. 2.5 м/с
D. 0 м/с
Дараах зурагт машины хурд-хугацааны диаграмм дүрслэгджээ.
Машины хурдатгал аль хэсэгт тэгтэй тэнцүү вэ?
A. PQ
B. QR
C. RS
D. ST
Дараах зурагт машины хурд-хугацааны диаграмм дүрслэгджээ.
Аль хэсэгт машин хамгийн бага зам туулсан бэ?
A. PQ
B. QR
C. RS
D. ST
Биед гаднаас хүч үйлчлэх үед зарим физик хэмжигдэхүүн өөрчлөгддөг. Дараах физик хэмжигдэхүүнүүдийн аль нь өөрчлөгдөх вэ?
A. Өнгө
B. Үрэлтийн коэффициент
C. Масс
D. Хөдөлгөөний чиглэл
Зурагт гурван өөр саванд хийсэн ижил шингэн өгөгдөв. Сав бүрт ижил хэмжээний шингэн нэмж хийхэд аль савны ёроол дахь даралт хамгийн бага болох вэ?
A. P
B. Q
C. R
D. Бүгд ижилхэн
Зурагт үзүүлсэн хөшүүргэн жинлүүр ашиглаж биеийн жинг тодорхойлох боломжтой.
Сурагч 200 г, 100 г,50 г, 20 г туухайг ашиглан биеийн жинг тодорхойлохыг оролдоход дараах үр дүн гарчээ.
Дараах өгөгдлүүдээс аль нь биеийн жин байж болох вэ?
A. 3.65 Н
B. 3.45 Н
C. 3.50 Н
D. 3.70 Н
Зурагт үзүүлсэн дүүжинг P цэгээс суллан тавив. Дүүжин хэсэг хугацааны турш хэлбэлзэж байгаад R цэгт зогсжээ.
Дүүжин Q цэгт байхад ямар энергитэй байгаа вэ?
A. Зөвхөн кинетик энерги
B. Зөвхөн потенциал энерги
C. Хэлбэлзлийн энерги
D. Кинетик ба потенциал энерги
Зурагт үзүүлсэн дүүжинг P цэгээс суллан тавив. Дүүжин хэсэг хугацааны турш хэлбэлзэж байгаад R цэгт зогсжээ.
Эцэстээ дүүжин R цэгт зогсох үед анх байсан энерги ямар энергид хувирсан бэ?
A. Агаарын эсэргүүцлийн улмаас дулааны энергид хувирсан.
B. Бүх энерги устаж үгүй болсон.
C. Механик энергид хувирсан.
D. Q цэгт байгаа энерги анхны энергитэй тэнцүү.