Хоёр нутагтны ангийн онцлог шинжийг сонгоно уу.
A. Биеийн дулаан тогтмол
B. Биеийн бүрхүүл нь хайрс
C. Бодисын солилцооны хурд удаан
D. Ихэвчлэн биеийн дотор үр тогтдог
Даавар нь ямар төрлийн бодист хамаарагдах вэ?
A. Амин хүчил
B. Амин дэм
C. Нүүрс ус
D. Уураг
Зураг дээр цэцгийн бүтцийг үзүүлжээ. Энэ цэцэг салхиар тоос хүртэхэд голлох нөлөөтэй шинжийг сонгоно уу.
.
A. том дэлбэ
B. урт шилбэтэй дохиур
C. үр боловсрох орны байрлал
D. цоморлоггүй байх
Цусны эсийн үүргийг зөв харгалзуулсан мөрийг олж дугуйлна уу.
Цусны эсийн нэр | Гүйцэтгэх үүрэг | |
A | Улаан эс | Цус бүлэгнүүлэх |
B | Цагаан эс | Дархлаанд оролцох |
C | Цагаан эс | Нүүрсхүчлийн хийг зөөвөрлөх |
D | Ялтас | Хүчилтөрөгчийг зөөвөрлөх |
A.
B.
C.
D.
Ургамал болон амьтны эсүүд хэзээ амьсгалдаг вэ? Зөв хариултыг дугуйлна уу.
A. Амьтан - бүх өдрийн турш, Ургамал- бүх өдрийн турш
B. Амьтан - бүх өдрийн турш, Ургамал- зөвхөн шөнийн цагаар
C. Амьтан- зөвхөн өдрийн цагаар, Ургамал- зөвхөн өдрийн цагаар
D. Амьтан- зөвхөн өдрийн цагаар, Ургамал- зөвхөн шөнийн цагаар
Цардуул ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүний нэг бол талх билээ. Түүний найрлагад цардуул их хэмжээгээр агуулагдсаныг илрүүлэх урвалж болон үзүүлэх өнгийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.
A. Биурет, улаан
B. Иодын уусмал, хөх
C. Калийн гидроксид, ягаан
D. Метилийн хөх, өнгөгүй
Хүний биеийн дулаан зохицуулгад арьс чухал үүрэгтэй оролцдог. Гадаад орчны температур халуун байх үед арьсанд гарах өөрчлөлтүүдийг зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.
A. 1, 3, 6
B. 1, 4, 5
C. 2, 4, 5
D. 2, 3, 6
Хүний хоол хүнснийшим бодисуудыг химийн боловсруулалтад оруулахад чухал үүрэгтэй бодисыг юу гэдэг вэ?
Уургийн нэгдлүүдходоодонд задрахад зайлшгүйшаардлагатай 2 нөхцлийг бичнэ үү.
Хүний хоол боловсруулах замд залгих, боловсрон шимэгдэх, ялгаран гадагшлах гэсэн үе шатууд дэс дараалан явагддаг. Нарийн гэдсэндявагдахад зохилдсон үе шатын онцлогийг тайлбарлаж бичнэ үү.
Графикаар нэгэн хүний усанд орохоос өмнөх үе , орж байх үе, усанд орсны дараах үе, нийт 3 үеийн биеийн температурыг үзүүлжээ. Орсон усны температур нь 22ºС байсан.
Хугацаа/ минут
Гомойотерм гэдэг нэр томьёоны утгыг тайлбарлаж, жишээ гаргана уу.
Энэ хүн хэр зэрэг удаан усанд байсан бэ?
Яагаад биеийн температур нь буурсны учрыг тайлбарлана уу.
Биеийн температур буцаж хэвийн болоход элэг ямар үүрэгтэй болохыг тайлбарлана уу.
Элэг:
Биеийн температур буцаж хэвийн болоход арьсан дахьцусны судаснууд ямар үүрэгтэй болохыгтайлбарлана уу.
Арьсан дахь цусны судаснууд:
Доор өгөгдсөн зурагт навчийнхөндлөн огтлолыг харуулжээ
Ургамалд фотосинтезийн процесс явагдахад хамгийн гол үүрэгтэй, хамгийн олон хлоропласт агуулсан эс бүхий навчийнбүтцийн хэсэг аль нь вэ? Бүтцийг заасан үсгийг нэрлэж бичнэ үү.
Навчийнэпидермисийн эсүүд хлоропласт агуулаагүй байдаг. Эпидермисийн үүрэг болон хлоропласт агуулаагүйн шалтгааныг тайлбарлана уу.
Үүрэг ...............................................................................................................................
Шалтгаан .........................................................................................................................
….......................................................................................................................................
Нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх үүднээс албан ёсны үүрэг, хуваарилалтаар холбогдсон, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн зан үйл, үйлдлийг тодорхойлдог бүлэг аль нь вэ?
A. Овог
B. Байгууллага
C. Найз нөхөд
D. Гэр бүл
Нэгэн сурагч нийгмийн амьдралын дөрвөн үндсэн хүрээгээр зураглал хийж үзүүлжээ. Зурагт аль хэсгийг буруу тэмдэглэсэн бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү. Эдийн засаг нь нийгэм болон нийгмийн гишүүдийн хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцүүдийг хэрхэн яаж, үр дүнтэй ашиглах, зарцуулах талаар .............хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
A. Хуваарилалт
B. Арилжаа
C. Тохиролцоо
D. Сонголт
Талхны эрэлт, нийлүүлэлтэд үндэслэн зах зээлийн тэнцвэрт үнэ тогтсон мөрийг олно уу.
A. Талхны үнэ, төг- 450 , Талхны нийлүүлэлт шир.-4500 , Талхны эрэлт, шир- 6500
B. Талхны үнэ, төг- 550, Талхны нийлүүлэлт шир.-5000 , Талхны эрэлт, шир- 6000
C. Талхны үнэ, төг- 650, Талхны нийлүүлэлт шир.-5500 , Талхны эрэлт, шир- 5500
D. Талхны үнэ, төг- 750, Талхны нийлүүлэлт шир.- 6000, Талхны эрэлт, шир-5000
Доорх ойлголтуудыг харгалзуулан зөв тохируулна уу.
1. Төрийн байгууллагын үүрэг |
А.Амжилттай суралцах |
2. Эцэг, эхийн үүрэг |
B.Аюулгүй байдал, сургалтын чанар |
3. Хувийн үүрэг хариуцлага |
C. Хичээлдээ явах нөхцөл боломж |
A. 1С 2А 3В
B. 1С 2В 3А
C. 1В 2А 3С
D. 1В 2С 3А
Монгол улсын үндсэн хуулинд заасан иргэний биелүүлэх ёстой үндсэн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
A. Эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрлөх
B. Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх
C. Хуулиар ногдуулсан албан татвар төлөх
D. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах
Аймаг, нийслэлийн засаг даргын гаргасан шийдвэрийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Хууль
B. Зарлиг
C. Тогтоол
D. Захирамж
Монгол Улсын их хурлын бүрэн эрхэд хамаарахгүй өгөгдлийг олно уу.
A. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
B. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
C. Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах
D. Гадаад бодлогын үндсийг тодорхойлох