• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

....................... гэдэг нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.

  • A. Уламжлалт нийгэм

  • B. Орчин үеэс өмнөх нийгэм

  • C. Иргэний нийгэм

  • D. Төрийн институт

Оноо: 1

....................... гэдэг нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, үнэт цаасыг худалдах, худалдан авах, эсвэл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ.

  • A.Брокерийн үйл ажиллагаа

  • B.Андеррайтерийн үйл ажиллагаа

  • C.Диллерийн үйл ажиллагаа

  • D.Бонд гаргах үйл ажиллагаа

Оноо: 1

Шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангасан зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх, түүнд нийцсэн төлөвлөлт, зохион байгуултын уян хатан арга хэмжээ хэрэгжих таатай орчин бүрдүүлэх нь иргэний нийгмийн аль хүрээнд илрэх шинж вэ ?

  • A. Улс төрийн хүрээ

  • B. Эдийн засгийн хүрээ

  • C. Оюун санааны хүрээ

  • D. Нийгмийн хүрээ

Оноо: 1

Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа нь үнэт цаасны зах зээлийн аль үйл ажиллагаа вэ ?

  • A.Үнэт цаас гаргах

  • B.Үнэт цаас байршуулах

  • C.Үнэт цаас арилжих

  • D.Үнэт цаас худалдах

Оноо: 1

Иргэний нийгмийн хөгжил төлөвшил нь аль хүчин зүйлсээс шалтгаалдаг вэ ?

  • A. Улс төрийн дэглэм

  • B. Уламжлалт соёл

  • C. Шашин, зан заншил

  • D. Дээрх бүгд хамаарна

Оноо: 1

Аль нь нийт эрэлтийн зөв томьёолол вэ ?

  • A.TD=C+M+X+R

  • B.TD=C+I+G+X

  • C.TD=I+X+G+V

  • D.TD=G+X+C+T

Оноо: 1

Хорих ял эдэлж байгаа болон эрх зүйн чадамжгүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд сонгох эрхгүй байдаг. Энэхүү сонгох эрхийн шалгуур нь сонгуулийн аль зарчимд хамаарах вэ ?

  • A. Бүх нийтийн зарчим

  • B. Тэгш зарчим

  • C. Чөлөөтэй зарчим

  • D. Шууд зарчим

Оноо: 1

Хадгаламж зээлийн хоршоонд 2800000 төгрөгийг жилийн 16.5%-ийн хүүтэй хадгалуулсан бол жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ?

  • A. 462000

  • B. 3162000₮

  • C. 3262000₮

  • D. 3276000₮

Оноо: 1

Аль нь нийт эрэлтийн бүтцэд буюу зардалд илүүц вэ ?

  • A.ААН-ийн зардал

  • B.Газрын түрээс

  • C.Өрх гэрийн хэрэглээний зардал

  • D. Цэвэр экспорт

Оноо: 4

Харваач k=10 Н/м хаттай нумыгхөвчилөн татаж, 0.4 кг масстай сумыг хэвтээ чигт харвахад сум 2,5 м/с анхны хурдтай болжээ. Сум харвах үед энергийн ямар хувирал явагдсан болохыг бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

Энэ агшинд тохируулан энерги хадгалагдах хуулийг бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

Нумыг татаж сунгасан хэмжээг тооцоолж олно уу.

бодолт

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

Нэг сонгогч нэг санал гаргана, тойрог бүрт сонгогчдын тоо ижил байна, санал бүр адил жинтэй байна хэмээх өгөгдөл нь ардчилсан сонгуулийн аль зарчимд хамаарах вэ ?

  • A. Шууд зарчим

  • B. Тэгш зарчим

  • C. Саналаа нууцаар зарчим

  • D. Бүх нийтээр оролцох зарчим

Оноо: 1

Нийт эрэлтэд үл хамаарахыг олоорой.

  • A.Хэрэглээ

  • B.Цалин

  • C.Дотоод хөрөнгө оруулалт

  • D.Төрийн худалдан авалт

Оноо: 1

Улсын их хурлын 2016 оны сонгуульд манай маш олон залуус санал өгөөгүй, тэднийг хэн ч зэмлэж, хариуцлага тооцоогүй. Гэхдээ тэд санал бол эрх мэдэл гэдгийг хожим ойлгожээ. Энэхүү өгөгдөл нь ардчилсан сонгуулийн аль зарчимыг илэрхийлж байна вэ ?

  • A. Саналаа нууцаар зарчим

  • B. Сонгуульд тэгш оролцох зарчим

  • C. Бүх нийтээр сонгох зарчим

  • D. Чөлөөтэй сонгох зарчим

Оноо: 1

Хадгаламж зээлийн хоршоонд 3200000 төгрөгийг жилийн 16.5%-ийн хүүтэй хадгалуулсан бол жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ?

  • A. 528000₮

  • B. 3718000₮

  • C. 3728000₮

  • D. 3744000₮

Оноо: 1

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх арга замд хамаарахыг олоорой.

  • A.Нийтийн шинжтэй ажил зохион байгуулах

  • B.ЗГ-ын хөтөлбөр хэрэгжүүлэх

  • C.Татварын хэмжээг бууруулах

  • D.Бүгд хамаарна.

Оноо: 1

Сонгуулийн тухай хуульд улс төрийн албан тушаалтнууд сурталчилгаа хийж болно, харин сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцохыг хориглосон тухай заалт оруулсан гэж үзвэл энэ нь ардчилсан сонгуулийн аль зарчмыг илэрхийлж байна вэ ?

  • A. Саналаа чөлөөтэй сонгох

  • B. Саналаа нууцаар гаргах

  • C. Саналыг шууд өгөх

  • D. Сонгуульд тэгш оролцох

Оноо: 1

<<...Зах зээл өөрөө өөрийгөө хямрал, уналтаас аварч чадахгүй, гагцхүү төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой...>> Энэхүү өгөгдөл нь аль эдийн засагчийн үзэл санаа вэ ?

  • A.А. Смит

  • B.Ж.М. Кейнс

  • C.А. Маршал

  • D.Д. Рикардо

Оноо: 1

Сонгуулийн эрх хэмээх ойлголтод хамаарах жишээ аль нь вэ ?

  • A. Содбилэг 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн.

  • B. Мөнхгэрэл 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн.

  • C. Даариймаа 2016 оны Улсын их хурлын сонгуулийн тойргийн суртачилгааны компанит ажилд оролцсон.

  • D. А ба В хамаарна.

Оноо: 1

Зурагт биед үйлчлэх хүчнүүдийг дүрсэлжээ. Хүчнүүдийг зөв нэрлэсэн хариулт аль нь вэ?

  • A. F1 үрэлтийн хүч, F2 реакцын хүч, F3 хүндийн хүч

  • B. F1 хүндийн хүч, F2 үрэлтийн хүч, F3 реакцын хүч

  • C. F1 реакцын хүч, F2 үрэлтийн хүч, F3 хүндийн хүч

  • D. F1 хүндийн хүч, F2 реакцын хүч, F3 үрэлтийн хүч

Оноо: 1

Мөнгө,зээлийн хүүгийн “ хатуу бодлого ”-ын сул тал аль нь вэ ?

  • A.Инфляци буурна.

  • B.Ажилгүйдэл багасна.

  • C.Хөрөнгө оруулалт буурна.

  • D.Бүгд буруу.

Нийт: 16693