• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Зурагт үзүүлсэн уургийн бүтцүүдийг ажиглан дисульфидийн холбоогоор холбогдсон бүтцийг олно уу.

  • A. 

  • B. 

  • C. 

  • D. 

Оноо: 1

Соёлын хэлбэрүүдийг зөв харгалзуулна уу.

А. Ардын соёл В. Сонгодог соёл С.Нийтийн соёл
1 2 3

а

–Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг

- Бизнесийн хийгээд ашгийн нөлөөллөөс ангид хөгждөг

- Боловсрол, соёлын түвшин үзэгчидэд нөлөөлдөг

б

- Олон нийтэд зориулсан, олон үзэгчтэй

- Бүх насныхан, бүх давхаргад хүртээмжтэй

- ХХ зууны эхэнд үүссэн

- Өөрийн гэсэн зохиогчтой, тухайн агшны эрэлтийг хангасан.

в

–Тухайн улс үндэстний

- Тодорхой зохиогчгүй, ардын билиг авьяастнууд зохиодог

- Сайн дурын бөгөөд хамтын шинжтэй

  •  А.  C3в, B2а, А1б                       

  • В.  А2в, В3а, С1б                 

  • C.B1а, А2б, С3в 

  • D.А1б, B3б, C2а

Оноо: 1

Доорх томьёонуудын аль нь биеийн урт ба температураас хамаарах хамаарлыг илэрхийлэх вэ?

  • A. L=L_{0}(1+\alpha \cdot t^{0})

  • B. V_{t}=V_{0}(1+\beta \cdot t^{0})

  • C. L=L_{0}(1+\alpha \cdot (t_{2}^{0}-t_{1}^{0}))

  • D. V_{t}=V_{0}(1+\beta \cdot (t_{2}^{0}-t_{1}^{0}))

Оноо: 1

Зурагт уургийн бүтцийн зургийг үзүүлжээ. “1” тоогоор тэмдэглэгдсэн химийн холбоо уургийн бүтцэд хэрхэн оролцдог болохыг бичнэ үү.

  • A. Уургийн анхдагч бүтцийг бий болгоход голлон оролцоно.

  • B. Уургийн хоёрдогч бүтэц бий болоход голлон  оролцоно.

  • C. Уургийн гуравдагч бүтэц бий болгоход  голлон оролцоно

  • D. Уургийн дөрөвдөгч бүтэц бий болоход голлон оролцоно.

Оноо: 1

Бөөрний бүтцийн зургийг ажиглаад бүтцийн хэсэг болон дугаарыг зөв тохируулсан хэсгийг олно уу.

Бүтцийн хэсгийн нэр

Бүтцийн хэсгийн дугаар

1

Бөөрний гэр

B

2

Бөөрний артери

D

3

Тархилаг давхраа

F

4

Тэвшний цорго

I

  • A. 1I 2B 3F 4D             

  • B. 1F 2D 3B 4I           

  • C. 1F 2B 3I 4D           

  • D. 1I 2B 3D 4F            

Оноо: 1

Бөөрний нефроны зургийг ажиглаад бүтцийн хэсгийг зөв дугаарласан сонголтыг олно уу.

Нефроны бүтцийн дугаар

Бүтцийн хэсгийн нэр

3

A

Боумены капсул

4

B

Генлийн гогцоо

5

C

Ойрын тахир сувганцар

9

D

Түүдгэнцэр

  • A.  3A 4D 5B 9C           

  • B. 3B 4C 5A 9D       

  • C.  3D 4A 5C 9B      

  • D. 3C 4B 5D 9A           

Оноо: 1

Та зургийг сайтар ажиглаж өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө цахим харилцаанд соёлтой оролцохын тулд юун түрүүнд ямар хэм хэмжээг сахих ёстой вэ?

Зураг 1 Зураг 2
Талархлын өдрийн оройн зоог Машинаар аялаж буй сайн найзууд
  • A.Мэдээллийг хянаж ашиглах, олон цагаар интернетэд суух

  • B.Олон цагаар интернетэд суух, ач холбогдолгүй мэдээ унших

  • C.Буруу зүйлд уруу татагдах, интернет  тоглоомд хэт автах

  • D. Эрүүл мэндээ хамгаалах, өөртөө  шаардлага тавих, хянах

Оноо: 1

АНУ-н хүн амын дундах өвчлөлийн тухай хүснэгтийг ажиглан зөв дүгнэлтийг олно уу.

  • A. Өөх тосны хэрэглээ буурсан тул тухайн хүчин зүйлээс шалтгаалдаг өвчний хэмжээ буурсан

  • B. Нүүрс усны хэрэглээ буурсан тул тухайн хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөл буурсан.

  • C. Хавдар үүсгэгч бодисын хэрэглээ  буурсан тул тухайн хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөл буурсан.

  • D. Агаарын бохирдлын хэмжээ  буурсан тул тухайн хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөлийн хэмжээ буурсан.

Оноо: 1

Доорх томьёонуудын аль нь биеийн эзлэхүүн ба температурын хамаарлыг илэрхийлэх вэ?

  • A.  L=L_{0}(1+\alpha \cdot t^{0})

  • B. V_{t}=V_{0}(1+\beta \cdot t^{0})

  • C. L=L_{0}(1+\alpha (t{{_2}^{0}}-t{{_1}^{0}}))

  • D. V_{t}=V_{0}(1+\beta (t{{_2}^{0}}-t{{_1}^{0}}))

Оноо: 1

Доорх хүснэгтэд нэгэн өвчтний цусны шинжилгээний хариуг өгчээ. Тухайн шинжилгээний хариуг ашиглан өвчтний биеийн үйл ажиллагааны талаарзөв дүгнэлтийг хийнэ үү.

Үзүүлэлт Үр дүн Хэвийн хэмжээ
гемоглобины хэмжээ 124 г/л 115 - 165 г/л
нийт цагаан эсийн тоо 7,25 * 109 л 4 - 11 * 109 л
ялтасны тоо 221 * 109 л 150 - 450 * 109 л
улаан эсийн тоо 4,49 * 1012 л 3,8 - 5,8 *1012 Л
лимфоцит эсийн тоо 2,3 *109 л 1 - 4 * 109 л

  • A. Өвчтөний цусны улаан эсийн тоо бага байгаа тул гемоглобины хэмжээ буурсан.

  • B. Өвчтөний цусны цагаан эсийн тоо харьцангуй их байгаа тул бактерийн халдвар авсан.

  • C. Өвчтөний цусны лимфоцит эсийн тоо харьцангуй их байгаа тул вирусийн халдвар авсан.

  • D. Өвчтөнийцусны улаан эсийн тоо хэвийн байгаа тул гемоглобины хэмжээ хэвийн байна.

Оноо: 1

Зурагт хийд явагдсан процессуудыг дүрсэлжээ. 1-2 ямар процесс болохыг нэрлэнэ үү.

  • A. Изохор 

  • B. Изобар

  • C. Изотерм   

  • D. Адиабат   

Оноо: 1

“2013 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар улсын хэмжээнд нийт 93,968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, хуулиар хориглосон, аюултай нөхцөлд 10,180 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна.” Мэдээлэлд дүн шинжилгээ хийж дараах хоёр асуултад үнэн зөв хариулсан өгөгдлийг олно уу.

1.Мэдээлэлд дурдсан нийт хүүхдийн хэдэн хувь нь хуулиар хориглосон хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байна вэ?

2.Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактад дурдсан ямар эрхүүд зөрчигдөж байна вэ?

  • A.10.6 % Амьд явах эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх

  • B.10.5 % Итгэл үнэмшилтэй байх эрх, гэрлэх өрх тусгаарлах эрх

  • C.10.4% Шашин шүтэх эс шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

  • D.10.8 % Хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл байх эрх, сурч боловсрох эрх       

Оноо: 1

В лимфоцит эсийн дархлааны хариу урвалыг зурагт үзүүлжээ. Зурагт өгөгдсөн эсүүдийн нэр, дугаар болон онцлогийг зөв тохируулсан хариултыг олно уу

Нэр

Эсүүдийн дугаар

Үүрэг

1

Антиген илрүүлэгч эс

A

1

I

Бактерийн антигенийг гадаргуудаа гаргах

2

Макрофагийн антигенд тохирсон В эс

B

2

II

Сийвэнт эсүүдийг үүсгэх

3

Сийвэнт эс

C

3

III

Хоёрдогч хариу урвалын үед тухайн эсүүд хурдан хуваагдаж сийвэнт эс болох чадвартай учир хүн өвчилдөггүй.

4

Санагч эс

D

4

IV

Эсрэг биеүдийг үүсгэх

  • A. 1-A-I, 2-B-II, 3-D-IV, 4-C-III        

  • B. 1-B- III, 2-A-I, 3-C-II, 4-D-IV        

  • C. 1-C- IV, 2-D-III, 3-A-I, 4-B-II        

  • D. 1-D- II, 2-C-IV, 3-B-III, 4-A-I        

Оноо: 1

Зурагт хийд явагдсан процессуудыг дүрсэлжээ. 1-2 ямар процесс болохыг нэрлэнэ үү.

  • A.  Изохор 

  • B. Изобар  

  • C. Изотерм   

  • D.  Адиабат   

Оноо: 1

Навчнаас ус уурших үйл явцыг идэвхижүүлэхийн тулд навчны дотоод бүтцийн хэсгүүдэд орчны хүчин зүйлс хэрхэн нөлөөлөхийг тогтооно уу

  • A. 1 -р бүтцэд хүйтнээр нөлөөлбөл  ургамлаас ууршин гарах усны хэмжээ буурна.

  • B. 2-р бүтцэд салхиар нөлөөлбөл ургамалд зарцуулагдах усны хэмжээ нэмэгдэнэ.

  • C. 3-р бүтцэд  дулаанаар нөлөөлбөл усаа дотроосоо ууршуулан гаргана.

  • D. 4-р бүтцэд гэрлээр нөлөөлбөл ургамлын ус алдалт нэмэгдэнэ.

Оноо: 1

Америк зэрэг оронд температурын Фарангейтийн хуваарь ашигладаг. .Хүний биеийн температурыг 36 оСгэвэл тэр нь Фарангейтийн хуваариар хэдтэй тэнцүү вэ? Фарангейтийн хуваарьт мөсний хайлах цэгийг 32 oF, усны буцлах цэгийг 212oFгэж үздэг.

  • A. 4 oF     

  • B. 65 oF    

  • C. 68 oF    

  • D. 97 o

Оноо: 1

Гаригуудын нарнаас алслагдсан “ЗАЙ” тодорхой зүй тогтолтой болохыг тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

  • A.К. Эратосфен

  • B.Э. Листинг

  • C.Ж. Боде

  • D.А. Вегенер

Оноо: 1

Америк зэрэг оронд температурын Фарангейтийн хуваарийг ашигладаг. Фарангейтийн хуваарьт 1 атм даралтад усны хөдлөх цэгийг 32 oF, усны буцлах цэгийг 212oF гэж авдаг. Тасалгааны температур 18 oC бол энэ нь хэдэн oF вэ?

  • A. 10 oF    

  • B. 42 oF   

  • C. 64 oF  

  • D. 50 o

Оноо: 1

Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг бүх хүн амд хүртээмжтэй,чанартай, тасралтгүй хүргэхийн тулд төрийн захиргааны алба чиг үүрийнхээ дагуу иргэдэд үйлчилдэг. Төрийн захиргааны алба, иргэдийн авах үйлчилгээг зөв харгалзуулна уу.

А. Нийгмийн даатгал 1. Гадаад паспорт

В. Иргэний бүртгэл 2. Асаргааны тэтгэмж

С. Баг, хорооны захиргаа 3. Эрүүл мэндийн даатгал

D. Хөдөлмөр нийгмийн халамж 4. Оршин суугаа газрын тодорхойлолт

  • A.1A, 2C,3D,4B       

  • B.1В, 2D, 3A, 4C                 

  • C.1C,2A,3B,4D                 

  • D.1D,2B,3C,4A

Оноо: 1

Сурагч Батын биеийн өндөр 172 см, биеийн жин 73 кг бол түүний биеийн жингийн индекс /БЖИ/-ийг тодорхойлно уу

  • A. Тураал /˂18.5/                          

  • B. Хэвийн /18.5-24.9/                    

  • C. Илүүдэл жин /25-29.9/             

  • D. Таргалалт I /30-34.9/        

Нийт: 16693