• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

M< \frac{P*Q}{T} томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ ?

  • A. Инфляци өсөж, эдийн засагт таатай нөхцөл үүснэ.

  • B. Эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж, нийт эрэлт буурна.

  • C. Энэ үед мөнгө үнэгүйдэж, ханш буурна.

  • D. А ба С нөхцөл үүснэ.

Оноо: 1

Эдийн засгийн хөгжлийн талаарх дараах бодомжуудад алдаа байвал олоорой.

  • A. Бодит ДНБ-ний өсөлт бол тухайн улсын эдийн засгийн чадавхыг харуулдаг.

  • B. 1 хүнд ногдох ДНБ-ний өсөлт бол тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг    илтгэдэг.

  • C. Эдийн засгийн өсөлт бол эдийн засгийн хөгжлөөсөө илүү өргөн хүрээтэй ойлголт    юм.

  • D. Алдаатай бодомж алга.

Оноо: 1

Найдите правильный вариант предложения.

Мы, изучать, русский, язык, два, год.

  • A. Мы изучаем русский язык два год.

  • B.Мы изучаем русский языка два года.

  • C. Мы изучаем русского языка два года.

  • D. Мы изучаем русский язык два года.

Оноо: 1

2016 онд Монгол улсад ардчилалын хөгжлийн судалгаа хийжээ. Тус судалгаагаар 1,5 гэсэн үзүүлэлтээр Монгол улс аль ангилалд багтсан бэ ?

  • A. Хагас чөлөөт

  • B. Чөлөөт буюу эрх чөлөөтэй

  • C. Заримдаг ардчилал

  • D. Авторитар

Оноо: 1

Монгол улсын төрийн хэлбэр гэсэн ойлголтод аль нь хамаарах вэ ?

  • A. Монгол улс парламентын бүгд найрамдах засаглалтай улс мөн.

  • B. Монгол улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс мөн.

  • C. Монгол улс ардчилсан төрийн дэглэмтэй улс мөн.

  • D. Бүгд хамаарна.

Оноо: 1

Найдите правильный вариант предложения.

Я, очень, любить, своя, семья.

  • A. Я очень люблю свою семью.

  • B.Я очень любить своя семью.

  • C. Я очень люблю свою семья.

  • D. Я очень любить своя семья.

Оноо: 1

Арьс өнгө, нас, хүйс, үндэс угсааны байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг, хариуцлагыг нь адил тэгш эдлүүлэх, иргэд ашиг сонирхолоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхолын бүлэг байгуулах зэрэг нь иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээ вэ ?

  • A. Эдийн засгийн хүрээ

  • B. Нийгмийн хүрээ

  • C. Оюун санааны хүрээ

  • D. Улс төрийн хүрээ

Оноо: 1

Энэхүү баримт нь сонгуулийн ямар тогтолцооны онцлогийг илүү оновчтой харуулж байна вэ ?

“ 2016 оны УИХ-ын сонгуульд МАН нийт сонгогчдын 45,69 хувийн санал авсан ч парламентын суудлын 85,5 хувь буюу 65 суудлыг авч байсан бол бусад нам эвсэлүүд нийт сонгогчдын 54,31 хувийн санал авсан хэдий ч парламентад 11 суудал авч байжээ”

  • A. Мажоритари тогтолцооны

  • B. Пропорциональ тогтолцооны

  • C. Мажоритари харьцангуй олонхын тогтолцооны

  • D. Мажоритари системийн энгийн олонхын тогтолцооны

Оноо: 2

Прочитайте микротекст. Выполните задание.

Наступила зима. У нас зимой очень холодно. Идёт белый пушистый снег.

На улице дети катаются на лыжах и на санках. Я люблю зиму.

Ответьте на вопрос:

- О чём говорится в тексте?

- ...........................

............................................. .

Оноо: 50

"Асралт Хайрханы оргилд өвлийн тэсгим хүйтнээр"

( Аян замын тэмдэглэл )

Асралт Хайрхан уул нь Хэнтийн нурууны ноён оргил бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 40 км зайтай ч машинаар 100 орчим км явж бэлд нь хүрдэг. Орших өндөр нь далайн түвшнээс дээш 2799 метр, битүү ой, нэлдээ уулсаар хүрээлэгдсэн байх агаад оргил хэсгийн ойролцоогоос 10 гаруй гол горхи эх авдаг байна. Оргил орчимд хунх үүссэнээс үзвэл эрт үед энд мөстлөг болж байсныг гэрчилнэ. Үүл манангүй цэлмэг үед оргил дээрээс ийш тийш ажвал нэн сүрдэм бөгөөд Богд уулын ноён оргил Цэцээ гүнийг хараа сайтай нь, эсвэл дурангаар үзэх боломжтой.

Хэнтийн нурууны оргилд авирна гэдэг өөр ууланд авирах “Цагаан толгой” нь болдог гэж мэргэжлийн уулчид зөвлөдөг учир уулчин болохын тулд авирч хүчээ сорьдог болжээ. Өндөр ууланд авирахад хувцас хэрэгслийн бэлтгэл, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг ч ёстой шалгасан шиг шалгана даа.

2017 оны /Хүрээг гамингаас чөлөөлсөн түүхэн өдөр/ 2 дугаар сарын 03 –нд би хэдэн нөхдийн хамт орой 22:00 цагт хотын төвөөс хөдлөөд үүрээр 02:30-д Заан голын эх буюу Асралт Хайрханыхаа бэлд тулж очив. Замдаа унаа маань хоёр удаа цасанд суусныг эс тооцвол саадгүй явж хүрсэн.

Ууланд авирахдаа ийм зүйл бэлтгэдгийг өмнө нь би мэдсэн дээ. Үүнд: куртик, ноосон цамц, оймс, бээлий, гутал, дотуур өмд бүгд хоёр ээлжийн, майк 3-4 ш, ноосон болон үстэй малгай, гадуур өмд, дулаан ноосон хүзүүний ороолт, нүдний шил /өвлийн зориулалттай, цантдаггүй байх/, нүүрний баг эсвэл хошуувч /нүүр ам хайрагдахаас хамгаалдаг/ зэргээс гадна таяг, гутлын хадаас авч болно, толгойны гэрэл, утас, камeр, нөөц батарей /хүйтэнд батерей маш хурдан цэнэг алддаг/, аяны халуун сав, аяга халбага, замд идэх хүнс, гэдэсний эм, шархны лeнт, хутга, гулгах хэрэгсэл / уулаас буухдаа хэрэглэх тул зузаан гялгар уутаар ч орлуулж болно/ Нимгэн зөөлөн хувцсаа дотуураа өмсөөд, салхи нэвтрэхгүйг нь гадуураа давхар өмсөнө. Мэдээж хоёрын хоёроор нь авч яваа нь ирээд норсон хувцсаа солихгүй бол өвчин олоод зогсохгүй амь насанд ч аюултай.

Эхэд буй дараах холбоо үгийн утгыг тайлбарлаарай.

Бид жаахан дуг хийгээд 6:00 цагт босож хувцсаа тохируулж өмсөөд, хэрэгслээ базаагаад цаг гаран алхахад үүрийн гэгээ /7:30/ орлоо. Модны захаас гарч халцгайдуу газар гарч ирэхэд шуурга шуурч, нүүр нүдгүй балбаж эхлэв. Ахих тусам улам хүйтний эрч нэмэгдэж нүдний шил ч цантах нь тэр. Зориулалтын бус шил зүүсэн хүмүүсийн зарим нь шилээ авснаар хацар нүүрээ хайруулах, шаардлага хангаагүй хувцас хэрэгсэлтэй хүмүүс шалгалт сорилтод унаж байх жишээтэй. Энэ бол оргилоос хоёр километрийн наана болж буй эхний сорилт!

Дараагийн сорилт нь оргил дээр гарахын өмнөх 500 метрт болдог. Өгсөх тусам зам огцом болж, уулын цагаан салхи ороолгоно. Зарим үед ийм салхитай тааралдахгүй. Харин бидэнд ийм салхи дайралдсан нь нэг бодлын “Хувьтай хүмүүс хур борооноор” гэдэгтэй адил гэж болохоор юм. Уулын цагаан салхины тухай янз бүрийн яриа байдаг. Энэ нь тэнгэрт үүлгүй, цэлмэг байх үед зөвхөн уулын оргил орчимд үүсдэг салхи юм. Өөрөөр хэлбэл уулын оргил орчмын цас хүчтэй салхинд дэгдэхдээ цагаан үүл шиг зүйл үүсгэнэ. Нартай үед энэ цагаан салхинаас болж солонго татах зэрэг байгалийн сонин үзэгдлийг ажиглаж болдог. Бид яг ийм үзэгдэлтэй таарав. Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байхыг үзээд тийм сонин мэдрэмж мэдэгдээд, нэг л өөр.
Энэ салхинаас болж хүмүүс зүг чиг алдах, айдаст автах зэрэг асуудалтай тулгардаг тухай яриа цөөнгүй бий. Сүрлэг ууланд авирдаг мэргэжлийн уулчдад уулын цагаан салхины тухай үзэж харсан зүйл их байдаг ажээ. Хожим ийм зүйл тохиолдоход би л лав эргэлзэх зүйлгүй болсон.

Хоёр огцом өгсүүр дараалан дайралддаг. Эхнийх нь илүү огцом ч дараагийнхыг туулах туршлага болно. Тагийн тэгш өндөрлөг дээр голдоо жижиг овоотой нэлээд өргөн тэгш газар бий. Овооноос цааш хэсэгхэн алхаад оргил руу шууд өгсөхөд нуранга, асга хад ихтэй. Цас бага тогтсон талдаа асга, хад ихтэй учраас алхахад бэрхшээлтэй, нөгөө тал нь битүү цас. Харин энэ хоёрын уулзвар хэсгээр алхах нь хамгийн тохиромжтой зам юм. Ингээд явахад “кошк” буюу “муурын хумс” хэрэг болно. Ингэж мацаж мацаж оргил дээр гараад ирнэ шүү дээ. Нүдний өмнө хадаг яндар болсон томоос том овоо. Түүнийг тойруулан хэд хэдэн жижиг овоо босгожээ. “Оргилд гараад ирсэн шүү дээ, чи” гэж хэлээд угтаад авах шиг санагдаж билээ. Хүмүүс амьсгаагаа дарж аваад Монгол Улсынхаа төрийн далбаа, байгууллага, ивээн тэтгэгчийнхээ туг лоозонг хийсгэх, хийморийн дарцаг уях, сан тавих, залбирал үйлдэх зэргээр өөр өөрийнхөөрөө янз бүрийн зан үйл үйлддэг. Хамгийн чухал гэрч болгож дурсгалын зураг авхуулах ажил эхэлнэ. Зарим нь ч хөөрхий олигтой зураг авхуулж чадалгүй буцна. Учир нь хүйтэнд “iPhone”-ний гар утаснууд температур мэдрэгчтэй учраас маш хурдан унтардаг. Бусад нь гайгүй хэдэн зураг, богино бичлэг хийхэд тэсээд байдаг юм билээ. Ийм хүйтэнд аппаратаар зураг дарна гэдэг бас л нэг төрлийн сорилт болно. Мэдээж цаг агаарын хүнд нөхцөл шүү дээ. Агаар тогтуун үед өөр байдаг байх.

Оргил өөд өгсөж байхдаа:
-Яах гэж би ингэв ээ?
-Өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу?
-Энд би ямар үйлээ хайж ирэв ээ? гэх зэргээр халаглаж байсан хүмүүс оргилд гараад өөрийн эрхгүй омойтдог. Тэр ч бүү хэл дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг. Энэ чинь л уулын аяллын хамгийн сайхан агшин байдаг байхгүй юу!

Уулын спорт бол бусадтай өрсөлддөг спорт биш. Энэ бол цэвэр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх хувь хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг өөрт нь харуулдаг, өөрөөр нь өөрийг нь шалгадаг нэг төрлийн ХУВИЙН сорилт!

Авиралтаас үлдсэн сургамж нь өвлийн идэр есийн хүйтэнд оргилд гарч чадсан, чадаагүй аль нь боловч өөрийгөө мэдрэх, хувцас хэрэгслээ хэрхэн бэлтгэх, сэтгэлийн тэнхээтэй байх, тэвчээр заах, сорилтыг давах туршлага болдог.

Эх орноороо, өөрөөрөө бахархах, байгалийн сайхныг шагших, өвлийн хүйтэн цаг агаарт тэвчээр алдах, яах гэж ч ийм юм хийж өөрийгөө зовоож яваа юм бол доо гэх халаглал, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, амьсгаадах, хацар нүүрээ хайрах, хөл гар бээрэх, хүчтэй салхинд жихүүцэх, сүрдмээр уулын цагаан салхинд зүрх алдах... Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийг тоочоод барахгүй.

Бидний авиралт цаг агаарын хүнд нөхцөлд буюу -40 хэмийн хүйтэн, 39-45 метр секундын хурдтай салхитай үе тохиосон ч зорилгоо биелүүлсэн юм.

Эхэд буй дараах холбоо үгийн утгыг тайлбарлаарай.

  • Ноён оргил-
  • Өөрийн эрхгүй омойтох-
Дээрх даалгаврын оноо : 2

Дараах учир шалтгааныг эхээс олж тайлбарлаарай.

  • Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байгаагийн шалтгаан-
  • Оргилд гарчхаад дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг шалтгаан-
  • Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийн шалтгаан-
Дээрх даалгаврын оноо : 3

Жишээ баримтаар нотлон хариулаарай.

Асралт Хайрханы оргилын газар зүйн байршил, онцлогийг эхээс олж бичээрэй.

Уулын цагаан салхи гэж юу вэ? Тэр ямар үзэгдэл үүсгэдэг тухай баримтыг олж бичээрэй.

Зохиогч нөхдийнхөө хамт цаг агаарын ямар нөхцөл байдалд уулын оргилд амжилттай гарсан бэ? Түүнийг баримтаар батлан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгож бичээрэй.

Халцгайдуу газар гарч ирэхэд шуурга шуурч эхлэв.

- Бидний авиралт цаг агаарын хүнд нөхцөлд буюу -40 хэмийн хүйтэн, 39-45 метр секундын хурдтай салхитай үе тохиосон ч зорилгоо биелүүлсэн юм.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгөгдлийг хэлцээр илэрхийлээрэй.

Өөрийгөө зовоох -

Хувцас хэрэгслээ сайн бэлтгэхгүй явбал зовох –

Өвлийн тэсгим хүйтэнд тэнгэрт солонго татаж байх-

Үзэж харсан зүйл их байдаг-

Дээрх даалгаврын оноо : 4

“...Ер хүний сэтгэлзүйн ямар олон шинж тэмдэг энд илэрдгийг тоочоод барахгүй” гэсэн бичигчийн үзэл бодол, дүгнэлтийг /төгсгөл хэсгээс/ батлаарай.

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлоо /нэг цогцолбороор/ баримтаар батлан бичнэ үү?

Уулын спорт бол бусадтай өрсөлддөг спорт биш. Энэ бол цэвэр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх хувь хүний тэсвэр тэвчээр, чадал чансааг өөрт нь харуулдаг, өөрөөр нь өөрийг нь шалгадаг нэг төрлийн ХУВИЙН сорилт!

Авиралтаас үлдсэн сургамж нь өвлийн идэр есийн хүйтэнд оргилд гарч чадсан, чадаагүй аль нь боловч өөрийгөө мэдрэх, хувцас хэрэгслээ хэрхэн бэлтгэх, сэтгэлийн тэнхээтэй байх, тэвчээр заах, сорилтыг давах туршлага болдог.

Оргил өөд өгсөж байхдаа:
-Яах гэж би ингэв ээ?
-Өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу?
-Энд би ямар үйлээ хайж ирэв ээ? гэх зэргээр халаглаж байсан хүмүүс оргилд гараад өөрийн эрхгүй омойтдог. Тэр ч бүү хэл дараагийн оргилынхоо тухай бодож эхэлдэг. Энэ чинь л уулын аяллын хамгийн сайхан агшин байдаг байхгүй юу!

Дээрх даалгаврын оноо : 5

“Миний аялсан газрын гайхамшиг” сэдвийн хүрээнд гарчиг өгч 250-300 үгэнд бичнэ үү.

Бичихдээ:

Эхлэл хэсэгт: - Хаана, хэдийд, хэзээ аялснаа бичих

Гол хэсэгт: Газар орны тогтоц болон хүн ардын соёлыг тусгасан сонин содон дүрслэлтэй,

баримтын харьцуулалтай

  • Хэлц, эшлэл, жишээ баримт ашиглах

Төгсгөл хэсэгт:- Хүний сэтгэлд буутал, нүдэнд харагдтал дүгнэж төгсгөөрэй.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 2

Прочитайте объявление.Выполните задание.

Дорогие ребята!

Объявляется олимпиада по русскому языку среди учащихся 9 - ых классов.

Приглашаем всех желающих. Олимпиада состоится 28марта 2020годав актовом зале.

Администрация школы.

Ответьте на вопрос:

О чём говорится в обьявлении?

.................................................... .

Оноо: 2

Прочитайте поздравление. Выполните задание.

Дорогая мамочка!

Поздравляю тебя с Днём рождения! Желаю тебе здоровья и счастья!

Твой сын Коля.

Ответьте на вопрос:

Кто написал поздравление?

............................................

.............................................. .

Оноо: 2

Прочитайте и закончите фразу.

У меня болит голова. Мне надо ............... .

Оноо: 2

Прочитайте и закончите фразу.

Скоро 31 декабря. Будем отмечать ................... .

Оноо: 10

Зурагт мөсний хайлахын хувийн дулааныг хэмжихэд ашигласан багажийг харуулсан.

Багажийг хэрхэн ашиглахаа тодорхойл. Танд хугацаа хэмжигч хэрэгтэй. Туршилтын алхмаа дараалуулан бич.

Дээрх даалгаврын оноо : 3

Туршилтаар 60 Вт цахилгаан халаагуурыг690 с -ийн турш ажиллуулж0 °C –д байгаа 120 г мөсийг хайлуулав. Халаагуураас авсан бүх энерги мөсийг хайлуулахад шаардагдахнөхцөлийг бүрдүүлсэн. Туршилтаар олсон мөсний хайлахын хувийн дулааныг тооцоол.

Дээрх даалгаврын оноо : 3

Туршилтыг хийхэд мөс тооцоолсон хугацаанаас арай бага хугацаанд хайлсан.

i.Үүний учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

ii.Тооцоолсон хугацаа, туршилтын хугацаа хоёрын хоорондох зөрөөг багасгахын тулд туршилтад өөрчлөх нэг нөхцлийг бич.

Дээрх даалгаврын оноо : 4
Оноо: 2

Прочитайте и закончите фразу.

Надо заниматься спортом, чтобы .................. .

Оноо: 10

1. Газрыг эрчимтэй ашиглаж, тариалангийн талбайн үржил шим муудаж, халуун орны ой сөнөж, устах аюул нүүрлэж байна. Байгаль орчны доройтол цаашид ч гэсэн үргэлжилсээр байх төлөвтэй байна

2. Хөгжиж байгаа орнуудын хувьд хүн амын хэт өсөлт, эдийн засгийн хөгжил, хотжилт түргэссэнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах, экологийн доройтолтой тэмцэх олон асуудал тулгарна.

3. Томоохон хотуудад агаарын бохирдлын асуудал ихээхэн бэрхшээл үүсгэнэ.

Агаарын бохирдлыг бууруулах үүднээс технологийн дэвшлийг ашиглан эрчим хүч бага хэрэглэдэг машин үйлдвэрлэх, нар, салхины эрчим хүчийг ашиглах, байгалийн хийг ашиглах чиглэлээр ихэд анхаарах болно.

4. Боловсролын хэрэгцээ улам бүр нэмэгдэх ба эдийн засаг технологийн дэвшил нь илүү сайн боловсролтой, мэргэжилтэй ажиллах хүчийг шаардах болно.

Эхийг сайтар уншаад байгаль орчны доройтолд хамаарах эшлэлийг олж бичнэ үү !

Дээрх даалгаврын оноо : 1

Байгаль орчныг хамгаалах, экологийн доройтолтой тэмцэх асуудал юунаас үүдсэнийг эхээс олж бичнэ үү !

Дээрх даалгаврын оноо : 2

Эхийг уншаад хотын агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ямар арга замууд байгааг бичнэ үү !

Дээрх даалгаврын оноо : 2

Дэлхийн хэмжээнд гарж болох дээрх өөрчлөлтүүдээс манай оронд тулгарч байгаа асуудлуудаас 5-аас доошгүй жишээ нэрлэнэ үү !

Дээрх даалгаврын оноо : 5
Оноо: 2

Прочитайте диалог. Выполните задание.

Маша: – Толя, на чём ты ездишь в школу?

Толя: – Обычно я езжу на метро. Но иногда - на троллейбусе. На метро, конечно, быстрее.

Маша: – Да, ещё метро удобнее. А от метро идёшь пешком?

Толя: – Да, пешком.

Маша: – А где находится твоя школа?

Толя: – Недалеко от Московского вокзала.

Маша : – Это в центре Москвы?

Толя: –Да, недалеко от центра.

Ответьте на вопросы:

A. - Где находится школа? .............................. .

B.- На чём Толя ездит в школу? ....................... .

Оноо: 2

Прочитайте микродиалог. Выполните задание.

– Привет, Хулан!

– Привет, Энхжин!

– Куда ты идёшь?

– Я иду в школу. А ты куда идёшь?

– Я -в магазин.

Куда идут Энхжин и Хулан?

.................................................................

.................................................................

Оноо: 10

Зурагт мөсний хайлахын хувийн дулааныг хэмжихэд ашигласан багажийг харуулав.

Туршилтыг ямар дараалалтайгаар хэрхэн гүйцэтгэхалхмаа дараалуулан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Туршилтад 60 Вт халаагуурыг ашиглаж 845с ажиллуулахад 0 °C –д байсан 150 г мөсхайлуулав. Халаагуураас авсан бүх энерги мөсийг хайлуулахад зарцуулах туршилтын нөхцөлийг биелүүлсэн гэж үзнэ. Мөсний хайлахын хувийн дулааныг тооцоолно уу.

Дээрх даалгаврын оноо : 3

Туршилтыг хийхэд мөс тооцоолсон хугацаанаас арай бага хугацаанд хайлсан.

i) Үүний учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү.

ii) Тооцоолсон хугацаа, туршилтын хугацаа хоёрын хоорондох зөрөөг багасгахын тулд туршилтад өөрчлөх нэг нөхцлийг бич.

Дээрх даалгаврын оноо : 4
Нийт: 16693