• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

ХХ зууны дунд үед үүссэн хамгийн хүртээмжтэй төдийгүй шинэлэг байдлаа түргэн алддаг соёлын хэлбэр аль нь вэ?

  • A. Сонгодог соёл          

  • B. Нийтийн соёл

  • C. Ардын соёл  

  • D. Уран сайхны соёл

Оноо: 1

Тодорхой цаг хугацааны хүрээнд ... шинэчлэгдэхийг нийгмийн өөрчлөлт гэнэ.

  • A. Нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл

  • B. Үйлдвэрлэлийн арга, арилжааны хэрэгсэл, байгалийн нөөц

  • C. Нийгмийн давхраа, үндэс угсаа, боловсрол, мэдлэг

  • D. Засаглалын бүтэц, байгалийн нөхцөл, улс төрийн нөхцөл байдал

Оноо: 1

Нийгмийн өөрчлөлтийн талаарх судалгаанд аль чиглэлийн эрдэмтэд илүү бүтээлч үзэл онолыг боловсруулсан бэ?

  • A. Археологийн чиглэлийнхэн

  • B. Шашин судлалын чиглэлийнхэн

  • C. Эдийн засгийн онолынхон

  • D. Социологийн чиглэлийнхэн

Оноо: 1

Цахим сүлжээний сөрөг талыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

  • A. Хэн нэгнийг санаатайгаар доромжлох, хуурамч мэдээлэл тараах

  • B. Өөрийн нэрээр хаяг нээх

  • C. Цахим орчинд хүнтэй найз болох, мэдээлэл солилцох

  • D. Цахим орчинд бусдыг уруу татахгүй байх

Оноо: 1

“Нэг талаас нийгмийн өөрчлөлтийн эх сурвалж, нөгөө талаас өнөөгийн нийгмийн салшгүй шинж” хэмээн юуны тухай өгүүлж байна вэ?

  • A. Хувьсгалт тэмцлийн тухай

  • B. Дайн байлдааны тухай

  • C. Нийгмийн хөдөлгөөний тухай

  • D. Эвлэрэл хэлцлийн тухай

Оноо: 1

Танай ангид болон гудамжинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах вэ?

  • A. Зөвхөн В ба С                      

  • B. Ойролцоо  байгаа насанд хүрсэн хүн, цагдаагийн газарт хандана.

  • C. 102, 108 утсанд хандаж, дуудлага өгнө.

  • D. Хажуугаар нь хараагүй дүр гаргаж өнгөрнө.

Оноо: 1

Цагдаагийн байгууллага ямар асуудлыг шийдвэрлэдэг вэ?

  • A. Захиргааны албан тушаалтан иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр

         гаргасныг цуцлах

  • B. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн боловч төрийн байгууллагад албан

       ёсоор хүний эрхийг хамгаалаагүй тохиолдолд эрхийг нь сэргээн эдлүүлэх

  • C. Эд зүйл хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт үйлдлийг илрүүлэн таслан

         зогсоох

  • D. Иргэд хоорондийн гэрээний дагуу эд зүйл, өмч хөрөнгийг өмчлөхтэй

         холбоотой маргааныг хянан шийдвэрлэх

Оноо: 50
"Судар ном залсан газарт өлзий хутаг оршино /эсээ/"

Хээр тал нутгийн нүүдэлчин айлын хүүхэд би номын амтанд хожуухан орсон юм. Манай гэрийн хойморт шар баринтагтай1 судар байдаг сан. Ном хэмээхертөнцийнбарааг анх харсан минь тэр. Ээж минь орой болгон унтахын өмнө судраа бариад гэр хотоо гурвантаа эргэж, бидэнд адис өгөөд хоймортоо буцаан залдаг сан. Нэгэн өдөр аав судраа задлан шарлаж хуучирсан хуудаснуудыг нь эргүүлж байхыг хараад:

-Аав аа, энэ номд юу гэж бичсэн байгаа юм гэж асуухад, аав миньөхөөрдөнгүйгээр

-“Өлзий хутаг” нэртэй ном юм. Аав ньТөвөдүсэг мэдэхгүй болохоор дотор юу гэж байгааг ухаж ойлгохгүй юм даа гэв.

-Аав аа, тэгвэл та яагаад уншиж буй юм шиг эргүүлээд байгаа юм бэ гэж гайханасуухад

-Номын үсэг бол уншиж мэдэхгүй байсан ч гэгээн утгаа өөрөөсөө үргэлжцацраажбайдаг юм. Энэ ном манай гэрт баярбаясгалан, эрүүл саруул, аз жаргал, амар амгаланг соёрхож бид ч номын гэгээнд энх мэнд сайхан аж төрж байгаа юм даа гээд магнай дээр үнэрлэснээ

- Номд бичсэнийг харсан тэнгэрүүд маань дээрээс уншиж таалсан байх аа. Одоо бүх юм улам сайхан болно. Бороо хур тэгширч, цэцэг ногоо дэлгэрч, даяараажаргаанаахэмээн судраа хичээнгүйлэн баринтаглаж билээ. Аавынхаа хэлсэн үгээр аливаа судар ном залсан газарт сайн сайхан бүхэн цуг оршдог гэж бат нот итгэдэг болсон юм.

Хөдөө сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд сурах бичгээс өөр юм олдох ч биш дээ. Намайг дөрөвдүгээр анги төгсөх хавар манай сумын дэлгүүрт овоо хэдэн ном ирсэн байна. Хадгалж байсан бутархай мөнгөнүүдээ цуглуулж гурван төгрөг болгоод “Мянга нэгэншөнийнүлгэр” хэмээх ном худалдаж авлаа. Удалгүй зуны амралт болж хөдөө гэртээ хариад мөнөөх номоо уншиж гарав. Гайхалтай байлаа. Тэр номыг уншиж байхдаа уйлах, ичих, гайхах, бахархах бүгдийг л мэдрэв. Ингэж дөрөвдүгээр ангийн хүү би өөртөө ахадсан Арабын “Мянга нэгэншөнийнүлгэр”-ийн амтанд орж ном гэдэг ямар гоё салж хагацашгүй сайхан зүйл болохыг анх мэдэрсэн юм. Аз болоход манай гарамгай орчуулагчСамбуугийнБадраа гуай тэр номыг сэтгэлд буутал яруу сайхан хэл найруулгаар орчуулсан байж, түүнийг би тунгалаг булгийн ус залгилах мэт шимтэн хүртжээ.

Дарьганга сумын дунд сургуульд байхдаа “Монголын шилдэг яруу найраг”,”Монголын шилдэг өгүүллэг” хэмээх хоёр ногоон номыг ноортол уншсан сан. Дотуур байрны хүүхдүүд оройдоо нэг доор цуглаад нэг нь дуудаж бусад нь сонсоно. Дуудах ажил голдуу л надад оногддогсон.

Зургаадугаарөвлийн амралтаар гэртээ харьж чадсангүй. Аз болоход сумын төвд холын садан болох Самдан хэмээх лам байсан өвгөнийд арав хонов. Тэр өвгөнд хуучин судруудтай хамт тавь, жараад онд гарсан шинжлэх ухааны хялбаршуулсан илтгэлүүд дугаараараа байж таарсан юм. Тив дэлхий яаж тогтдог тухай, тэнгэр яагаад дуугардаг тухай, байгалийн элдэв хачин үзэгдлүүд, солирын тухай гэх мэт олон сонирхолтой мэдээллүүд агуулсан байв... Санаанд О.Намнандоржгуайн нэр их тод үлджээ. Ингээд би зөвхөн утга зохиолын уншигч бус, шинжлэх ухаан танин мэдэхүйн номын хорхойтон болох замрууорчихсон юм. Гэхдээ л хөдөөний хүү надад сайхан ном үргэлж дутагдаж байлаа.

Ахиад нэг аз тохиов. Арван наймтайдаа багшийн диплом өвөртөлсөн жаал хүү би бээр Замын –Үүд хэмээх хилийн бөглүү тосгонд бага ангийн багшаар томилогдов. Хичээл арайхан эхлээгүй, анги танхимаа янзалж дуусаад, тосгоны халуун усны шүршүүрт орж байтал миний хажуугийн шүршүүрт орж байсан шавилхан шар залууноомойдуугүй миний хэл амыг сугалчих шахдаг юм. Тосгоны гал командадажилладаг гэнэ. Алсдаа сэтгүүлч болж, цахиур хагална л гэнэ. Шүлэг бичдэг үү?гэж надаас асуугаад өөрөө СергейЕсенинддуртай л гэнэ. Ийнхүү ирээдүйн нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил бид хоёр нам гүмхэн хөдөө тосгонд номоор дамжин дотносон үерхсэн юм. Ш.Цэрэнпил маань нэгэн өдөр надад Америкийн ерөнхийлөгч Б.Рузвельтийн номтой нөхөрлөсөн түүхийг ярьж өгөөд “Түүний ерөнхийлөгч болсон, өгсүүр замыг товчилсон амжилтын нууц нь ном хурдан уншдаг байсан явдал юм” гэж сургав. Тэгээд хоёул ном хурдан уншдаг аргад суралцахаар шийдсэн юм.

Гурван жилийн дараа УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийн оюутан болсон би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэхтэй болж аваад мөнөөх хурдан уншдаг болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдэв. Бидний оюутан байх үед социалист үзэл суртал оргилдоо хүрч асан цагтай давхацдаг бөгөөд Маркс, Ленин, Энгельсийн ботиудыг толгой дараалан уншив... Дүн тавиулахын тулд унших ёстой. Тэдгээр номуудыг уншихын хажуугаармонголынтүүх соёлтой холбоотой ховор чухал номууд, дэлхийн болонмонголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгзэргэцүүлэнтавиад үздэгсэн. Ягштал нухацтай судалж амжаагүй чолонходнь гар хүргэж, нүдээ чилээж амжсан даа. Залуу цагийн тархи сэргэг, ой ч саруулхан байж, шалгалт өгч байхад зарим номын хуудастархиндотор зурагтын дэлгэц дээрх шиг товтодорхойхарагдаж байж билээ. Өөрт ургаж гарч ирсэн ой тогтоолтыг, тэрхүү содон чадварыг төдийлөн хөгжүүлж чадаагүй минь харамсалтай. Гэхдээ номын санд ч юм уу, дэлгүүрт ороод барьж авсан номынхоо хуудсыг гүйлгэн эргүүлэх зуур уг бүтээлийн тоймыг багцаалан авч болдог нь судас барьдаг маарамбатай төстэй гэх үү дээ. Номыг нээгээд заавал бүх хуудсыг эргүүлжерөнхийтойм мэдээллийг авч хорхойгоо дарна. ...Ингээд би аажимдаа номын санд суухаа больж зөвхөн гэрийнхээ номын сангаас бараг л бүхий л асуултдаа хариулт авдаг болсон доо.

Сайхан ном бол амьд эрчимтэй. Магадгүй, би номыг илүү амталж, номдоо нэвтэрч уусаж уншдаг уншигч байж болох юм.

“Гэгээнтэн” романтай холбогдох ном судар, бичиг баримт, лавлагааны материал гэхэд олон он дамжаад миний номын санд санаандгүй лцугларчихсанбайсан. Романаа ид бичиж байх үед олон цагаар толгой татахгүй суусаар түр амсхийх зуур дадсан дадлаараа номын сангаасаа нэг ном сугалж огт санаандгүйгээр дэлгэхэд түрүүхэн тулгамдаж байсан асуултад хариу болох үг өгүүлбэрүүд дурайж байх нь тэр. Нэгэн удаа ийм явдал болсон бол санаандгүйгэх сэн. Гэтэл бараг өдөр болгон ийм явдалтай таарч байлаа. Миний номууд бид хоёрын хооронд зөнбилигч гэмээр, ойлголцол ч гэмээр холбоос бий болсон бололтой. Эзнээ олж ирсэн ном бол бурхнаас илгээгдсэн мэргэн зөвлөгч, зөнбилигтанд нөхөр ажгуу.

Эл бяцхан түүхийнхээ эхэнд өгүүлсэн “Өлзий хутаг” хэмээх судрынхаа тухай дахиад дурсахад аавын голомтоос манайд уламжлан ирсэн энэхүү судрынутгандби хожуухан нэвтэрч билээ. Бүтэн нэр нь “Өлзий хутаг цогцолсон судар” юм... “Өлзий хутаг” судрын өргөн дэлгэр утга агуулгыг задлан тайлсан гэхээсээ судар номын утга увдисын шүтэн барилдлага буй оршсон газар орондоо утгыг хурааж, сайн буян өлзий хутаг бүхнийг тогтоон арвижуулахын хүч чадлыг эрхшээдэг юм байна гэдэгт бүүр баттай итгэдэг болсон доо.

Үгийг тэмдэглэсэн бичиг үсэгт амьд оюун санаа хадгалагдаж байдаг. Судраас үүдэн хийх утгын гаргалгаа ийм болой.

Сайн номоор сайхан номын сан бүтээх нь өндөр орд харшцогцлоосноосилүү үнэт баялаг өв хөрөнгө, буян хишгийн дээд буюу.

Г. Мэнд-Ооёо

Үгийн тайлбар: Баринтаг- Бүс даавуугаар дөрвөлжлөн хийж номыг хамгаалж боодог зүйл.

  1. Эдгээрийн учир шалтгаан, холбоо хамаарлыг тайлбарлан бичээрэй.
  • Аав нь Төвөд үсэг мэдэхгүй ч баринтагтай судраа задалж үздгийн шалтгааныг юу гэж хүүдээ тайлбарласан бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Хүү номоос ямар мэдрэмж, ямар мэдлэгийг олж авсныг тус бүрд нь дэлгэрүүлэн бичнэ үү.
  • “Мянга нэгэн шөнийн” үлгэрийг уншаад мэдэрсэн нь:
  • “Шинжлэх ухааны хялбаршуулсан илтгэлүүд”-ийг уншаад мэдлэгтэй болсон нь:

Дээрх даалгаврын оноо : 3

Юуг юутай адилтгасныг тайлбарлаарай.

Тунгалаг булгийн ус цалгилах мэт-......................................................

Зурагтын дэлгэц дээрх шиг товтодорхой-......................................................................

Судас барьдаг маарамбатай төстэй-............................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Жишээ баримт, мэдээллээр нотлон хариулаарай.

  • Хүү жирийн уншигчаас зохиолч болсныг гэрчлэх баримт олж бичээрэй
  • Б.Рузвельт Америкийн ерөнхийлөгч болсны нэг нууц юу вэ? Ямар мэдээлэл баталж байна вэ.
Дээрх даалгаврын оноо : 4

Энгийн өгүүлбэрийг угсарсан нийпмэл өгүүлбэр болгоно уу?

a.Нөхцөлөөр холбоорой.

Би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэх авна.

Монголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгуншина.

б.Холбоос үгээр холбоорой.

Би бээр гурван ч номын сангийн уншигчийн үнэмлэхтэй.

Монголынэртний сонгодог уран зохиол,шашны ховор живэр номуудыгуншдаг.

Дээрх даалгаврын оноо : 4

Хэлцээр илэрхийлээрэй.

Энх мэнд сайхан аж төрж байгаа-

Бүх юм улам сайхан болох-

Гоё салж хагацашгүй -

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах санаанаас нэгийг сонгон мэдрэмж, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэхдээ /нэг цогцолбороор/ баримтаар батлан бичнэ үү?

  • Сайн номоор сайхан номын сан бүтээх нь өндөр орд харшцогцлоосноосилүү үнэт баялаг өв хөрөнгө, буян хишгийн дээд буюу
  • Үгийг тэмдэглэсэн бичиг үсэгт амьд оюун санаа хадгалагдаж байдаг
  • Эзнээ олж ирсэн ном бол бурхнаас илгээгдсэн мэргэн зөвлөгч, зөнбилигтанд нөхөр ажгуу
Дээрх даалгаврын оноо : 5

Сэдвээс нэгийг сонгож 250-300 үгэнд эх зохион найруулж бичнэ үү. [25оноо]

  • “Миний уншсан хамгийн сайхан ном”
  • “Миний очсон хамгийн сайхан газар”
  • “Миний миний мэдэх хамгийн сайн хүн”

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 1

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл аль болох ............ байдлаар мэдээллээ хүргэх хэрэгтэй

  • A. Үйл явдалдтай танилцаж, мэдээлэлд дүн шинжилгээ хийх                  

  • B. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

  • C. Өөрийн байр сууриа илэрхийлэх

  • D. Бүрэн, үнэн зөв, бодитой, ойлгомжтой

Оноо: 1

Хүн нийгмийн олон талт харилцаанд оролцох үедээ юу хийж болох, юу хийж болохгүйг тодорхойлж бүх нийтээр даган мөрдөхөөр төрөөс тогтоосон хэм хэмжээний тогтолцоогоор ............................. амьдралд илэрлээ олдог.

  • A. Оюун санааны

  • B. Нийгэм, улс төрийн

  • C. Эдийн засгийн

  • D. Эрх зүйн

Оноо: 1

Сонгодог соёлын онцлог ялгааг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

  • A. Соёлын бусад хэлбэрээс түрүүнд үүссэн, сайн дурын хамтын шинжтэй.     

  • B. Ямар нэг бизнес, ашгийн нөлөөллөөс ангид хөгждөг

  • C. Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг.

  • D. Хүн амын боловсрол, соёлын түвшин дээшлэхийн хэрээр хэрэглэгчдын хүрээ тэлдэг

Оноо: 1

Цахим сүлжээний эерэг талыг илэрхийлэх жишээ аль нь вэ?

  • A. Цахим орчинд хуурамч мэдээлэл тараах

  • B. Нууц нэрээр хаяг нээх, юу дуртайгаа бичих

  • C. Цахим орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэх

  • D. Мэдээлэл авах, ашиглах, харилцаагаа өргөжүүлэх

Оноо: 1

\begin{pmatrix} 2 & x\\ 3z & x+y \end{pmatrix}=\begin{pmatrix} y & -4\\ x-y & -2 \end{pmatrix} байх x,y,z тоонуудыгол.

  • A. x=-4, y=2, z=-2

  • B. x=4, y=-2, z=-2

  • C. x=2, y=-4, z=2

  • D. x=2 y=-4, z=-6

Оноо: 1

B=\begin{pmatrix} -3 &-4 \\ 6 &5 \end{pmatrix} матрицын тодорхойлогчийг ол.

  • A. \left | B \right |=\left | -39 \right |

  • B. \left | B \right |=\left | -9 \right |

  • C. \left | B \right |=\left | 9 \right |

  • D. \left | B \right |=\left | 39 \right |

Оноо: 2

\begin{pmatrix} 3 &1 \\ 2 &1 \end{pmatrix} матрицын урвуу матрицыг ол.

  • A. \begin{pmatrix} 1 & -1\\ -2 & 3\end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} -1 & -1\\ -2 & -3\end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 1 & 1\\ 2 & 3\end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} -1 & 1\\ 2 & -3\end{pmatrix}

Оноо: 2

\begin{pmatrix} 2 & 3\\ 3 & 5\end{pmatrix} матрицын урвуу матрицыг ол.

  • A. \begin{pmatrix} 5 & -3\\ -3 & 2\end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} -5 & -3\\ 3 & -2\end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 5 & 3\\ 3 & 2\end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} -5 & -3\\ -3 & -2\end{pmatrix}

Оноо: 2

A=\begin{pmatrix} 3& 1\\ 2 & 1 \end{pmatrix}, B=\begin{pmatrix} 2& -3\\ 1 & 2 \end{pmatrix} болA×Bүржвэрийг ол.

  • A. \begin{pmatrix} 7 &-7 \\ 5& -4 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 7 &7 \\ 5& 4 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 7 &11 \\ 5& 8 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 4 &5 \\ -7& 7 \end{pmatrix}

Оноо: 2

A=\begin{pmatrix} 2& 3\\ 4 & 2 \end{pmatrix}, B=\begin{pmatrix} 4& -1\\ -2& 2 \end{pmatrix}болA×B үржвэрийг ол.

  • A. \begin{pmatrix} 2& 4\\ 12& 0 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 2& 4\\ 12& 8 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 8& -3\\ -8& 4 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 14& 8\\ 18& 8 \end{pmatrix}

Оноо: 40

"Бурхны бэлэг"

Цаг одоо оройны 6 болж байна. Би хичээлээ хийх гэснээ нэгэн зүйлийн тухай та бүхэнтэйгээ ярилцмаар санагдан үзгээ бариад сууж буй минь энэ. Өнөөдөр би уг нь ахаасаа хятад хэлний эртний ханзны зурлага гэсэн ном авъя гэсэн бодолтой гэрт нь очсон боловч ахдаа хэлэх гэснээ нэг л бололгүй бараг ямар ч үр бүтээлгүй хоёр гурван цаг тэдний гэрт телевиз ширтэн хамаг цагаа барчихлаа.

Ах маань уг нь “миний дүү энэ номыг дараа авч хэрэглээрэй” гэсэн юм л даа. Даанч би угийн бага зэрэг нэрэлхүү зантай учраас хэлж чаддаггүй шүү .Миний нэгэн найз “Чи наад нэрэлхүү зангаасаа болж их ч алдана шүү, их ч хожно шүү” гэж хэлж байсан юм.

Би түүнийг тэгж хэлэхэд нэг их ойшоогоогүй л дээ. Ер нь үүнээс бодоод байхад хүний зан араншин гэж сонин юмаа. Зарим хүн хэтэрхий шулуухан, хэлье гэснээ шууд хэлчихдэг, зарим нь болохоор бараг дуугарахгүй, харин би болохоор нэг тиймэрхүү. Миний бодлоор бурхан хүн бүрийг сайн сайхан сэтгэлтэй бүтээдэг байх гэж боддог. Харин бурхны хайр энэрлийг зарим нэг нь даахгүй дураар дургин нийгмээ дагаад ч юм уу бялдууч, зальтай, ноёрхуу зантай худал хуурмаг бүхнийг өөртөө цагийн эрхээр шингээдэг. Өөрөөр хэлбэл тэдний амьдарч буй орчин болоод ээж, аав, гэр бүлийнхэнтэй нь холбоотой.

Та нар бод доо. Ээжээсээ мэндлээд ямар ч бяцхан үр тийм муухай сэтгэлтэй байдаггүй биз дээ. Алиахан анхилхан сарнай мэт дэлбээлж байдаг. Тэр анхилхан дэлбээ бидний үед хүссэн хүсээгүй, амьдрахын эрхээр элдвийг хийж, бие биенээ залилан худал хэлж хулгайч муур шиг хулгай хийдэг. Хүнд төрөлхийн зан мэдээж байдаг ч цагийн эрхээр буй болсон араншин гэж байдаг.

Худал хэлдэг, залилдаг энэхүү зан араншин бол төрөлхийн зан биш, бурхан бэлэглэсэн араншин ч биш юм. Хүн бүр авьяас билэгтэй, ухаантай байдаг ч зарим нь л үүнийгээ илрүүлж аз жаргалтай амьдардаг.

Харин зарим нь болохоор нийгмийн сэтгэл зүйн хувьд хэт доройтож буруу талаас нь бүхнийг харж өөрийнхөө бусдаас илүүрхэх чадварыг гаргадаггүй. Энэ юу юунаас илүү харамсалтай. Хүн төрөлхтөнд бурхан сайн сайхныг бэлэглэжээ. Тэр сайн сайхныг бид яагаад ашиглаж бурхны хайр энэрлийг дааж хорвоог гийгүүлж болохгүй гэж.

Үнэн гэдэг зүйл хэзээд ялдаг, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гээд эцэг дээдсийн маань сургасан сургаалууд бий. Иймээс бид бүгд шударгыг эрхэмлэх ёстой. За энэ ч яахав, би зан араншингийн тухай ярьж байснаа, хэт их туйлширчих шиг санагдлаа.

Та бүхэн миний энэ нэрэлхүү занг төрөлхийн болов уу, эсвэл цаг хугацааны явцад илэрсэн болов уу гэж гайхаж байгаа байх. Тэгвэл энэ талаар би ерөөсөө мэдэхгүй юм байна: Яагаад гээч миний хайрт аав бага зэрэг нэрэлхүү хүн л дээ. Үүнээс бодоод байхад миний дээд өвгийг бурхан бүтээхдээ нэрэлхүү занг бэлэглэсэн, эсвэл миний элэнц, хуланц эцэг дээдэс маань цаг хугацааны явцад энэ занг авсан байж болох юм.

Тэгээд энэ зан өвлөгдөн уламжлагдсаар надад иржээ. Гэхдээ би худал хэлж, хулгай хийх бохир араншингүйдээ эцэг дээдэсдээ болоод гэр бүлийнхэндээ талархаж явдаг.

Хүн төрөлхтний амьдрал хэдийгээр үргэлж тэгш сайхан байдаггүй ч гэсэн үнэнийг л эрхэмлэж бурхнаас олгосон хувь заяа, бэлгийг хэзээ ч бурууд ашиглахгүй, түүний хайр хүндэтгэлийг хөсөрдүүлэхгүй, зан араншингаа өөрчлөн сааралтуулж бузартуулахгүй л байвал ертөнцөд хүмүүн болж ирсэн утга учир минь биелэх юм.

Орчлон дээр үнэнээр амьдарвал сайхан, үнэн гэдэг зүйл үнэнээрээ л байвал сайхан, үнэнийг агуулсан зүйл үүрд оршвол сайхан. Зан араншингаа хувиргахгүй замбуулинд бүгдээрээ жаргацгаая. Н.Учрал

Зохиолч ахаасаа юу авах гэж гэрт нь очсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Онцолж тодруулсан хэсгээс таамагласан өнгө аястай үг хэллэгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолч бурхны талаар юу гэж бодож явдаг вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолчийн сэтгэл дундуур байгаа, харамсаж яваа хамгийн гол зүйл нь юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 3

  1. Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлан бичээрэй. / 3 оноо /
  • Дураар дургих................................................................................................... ...........................................................................................................................
  • Ноёрхуу зан..................................................................................................... ...........................................................................................................................
  • Доройтох.........................................................................................................................................................................................................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолчийн нэрэлхүү зангийн шалтгааныг 40-50 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

Зохиогч “...зан араншингаа сааралтуулж бузартуулахгүй л байвал ертөнцөд хүн болж ирсний утга учир биелэх юм” гэснийг өөрийн үзэл бодолтой харьцуулан “Миний араншин” сэдвээр эргэцүүлэн бичээрэй. / Үгийн тоо 180- 200 /

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

  • Эхлэл хэсэг :- Өөрийн зан чанарын тухай танилцуулах
  • Гол хэсэг : - Өөрт байгаа зан чанарын ач тус, нөлөөллийн тухай батлан бичих
  • Төгсгөл хэсэг :- Өөрийн араншингаа дүгнэх

“Миний араншин”

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 2

\begin{pmatrix} 3 &7 \\ 2 &5 \end{pmatrix} \begin{pmatrix} x \\ y \end{pmatrix} =\begin{pmatrix} 4 \\ 1 \end{pmatrix}матрицан тэгшитгэлийг бод.

  • A. \begin{pmatrix} 13 \\ -5 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 27 \\ 11 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} -13 \\ -5 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 13 \\ 5 \end{pmatrix}

Нийт: 16693