XVII зууны эхээр Халх 7 хошуу нь баруун, зүүн гарт хуваагдах болжээ. Халхын Зүүн гарыг хэн захирч байсан бэ?
A.Засагт хан дангаар захирч байв.
B.Түшээт хан дангаар захирч байв.
C.Түшээт хан, Засагт хан нар захирч байв.
D. Сэцэн хан, Түшээт хан хамт захирч байв.
“Түмэдийн Алтан хааны зохиосон цаазаас.............Урьд монгол улс хүн үхвэл чинээ чинээгээр тэмээ морийг алж, хойлго хэмээн хамт булах бөлгөө. Эдүгээ түүнийг тэвчиж чинээ чинээгээр номын зүгт зорьтугай, жил ба сард зам, мацаг хийгээд барьтугай. Сарын гурван мацгийн өдөрт малын амь таслах буюу шувуу авлахыг тэвчтүгэй.” Дараах хариултын аль нь дээрх сурвалжийн мэдээнд байхгүй вэ?
A.Монголчууд сард гурван удаа мацаг барих болсон.
B.Бөөгийн шашинд хүн нас барвал малын амь таслахыг цээрлэдэг байсан.
C.Монголчууд хүн нас барвал буян үйлдэх болсон.
D.Монголчууд буддын шашин шүтэх болсон.
Халхын Засагт ханы нутаг хаагуур байсан бэ?
A.Алтайн нурууны бүс нутаг, Ил тарвагатай
B.Хангайн нурууны бүс нутаг, Монгол алтайн зарим хэсэг
C.Туул голын хөндий, Орхон голын дээд бие
D.Хэрлэн голын сав, Сэлэнгэ мөрний дунд бие
Аль нь монголчууд манжийн эрхшээлд орсон дарааллыг илэрхийлж байна вэ?
A.Өвөр монгол, баруун монгол, халх монгол
B. Өвөр монгол, халх монгол, баруун монгол
C.Баруун монгол, өвөр монгол, халх монгол
D.Халх монгол, баруун монгол, өвөр монгол
1632 онд Манжийн хаан өөрт дагаар орсон монгол ноёдын хамт Лигдэн хааныг довтлохоор хөдөлжээ. Энэ мэдээг авсан Лигдэн хаан хаашаа хөдөлсөн бэ?
A.Хянганы нуруу тийш
B.Халхын нутаг руу
C.Алтай нуруу тийш
D.Хөхнуурын зүг
функцийн уламжлалыг ол.
A.
B.
C.
D.
XVII зууны үед Монголчууд тусгаар тогтнолоо алдахад нөлөөлсөн гадаад шалтгаанд аль нь хамаарах вэ?
A.Дотоодын эв нэгдэл алдагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдэх болсон.
B.Хятадын Мин улсын хагалан бутаргах бодлого нөлөөлсөн.
C.Их хааны сүр хүч буурч түүнд захирагдахаас татаглзах болсон.
D.Аймаг тэргүүлсэн ноёд хувийн ашиг сонирхлыг илүүд үзэх болсон.
Чингис хаан ямар шалтгаанаар Хорезмыг дайлаар мордсон бэ?
A.Хорезмын шах түүнтэй цэргийн холбоо байгуулаагүй.
B.Хорезм улс түүнд алба татвар төлөхөөс татгалзсан.
C.Хорезмын эрх баригчид түүний худалдаачдыг хөнөөсөн.
D.Хорезм улс түүний хязгаар нутгуудыг гэнэтдовтолсон.
Зүүнгар хаант улсыг хэн байгуулсан бэ?
A.Ойрадын хошууд аймгийн Очирт сэцэн
B.Ойрадын хошууд аймгийн Төрбайх гүүш
C.Ойрадын Чорос аймгийн Галдан бошигт
D. Ойрадын хойд аймгийн Амарсанаа
“Монгол Ойрадын их цааз” хэмээх хууль хэдэн онд батлагдсан бэ?
A.1639 он
B.1640 он
C.1686 он
D.1691 он
функцийн уламжлалыг ол.
A.
B.
C.
D.
1640 оны Монгол-Ойрадын Их цааз хэмээх хууль хаана батлагдсан бэ?
A.Ил Тарвагатайн Улаан бураа
B.Ширээ цагааннуур
C.Заг байдрагийн Хүрэн бэлчир
D.Сөнөдийн Ар элстэй
Зурагт шумбагч замд байгаа саадыг тодорхойлж байгааг харуулжээ.
a.Ямар үзэгдлийг ашигласан бэ?
. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . .
b. Шумбагч онгоц хүлээн авагчаас илгээсэн долгионоо 2 секундын дараа хүлээн авсан.Усанд дуу тарах хурд 1400 м/с. Хад шумбагчаас хэр хол зайд байгааг тодорхойлно уу.
. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . .
1640 онд Халх, Ойрадын ноёд чуулж, Их цааз хэмээх хууль баталжээ. Дараах газрын зургаас Их цааз батлагдсан газрыг олно уу.
A.1
B.2
C.3
D.4
1634 онд Лигдэн хаан нас барсны дараа Монголд улс төрийн ямар өөрчлөлт гарсан бэ?
A.Лигдэн хааны хүү хаан ширээ залгамжлан бүх Монголыг захирав.
B.Монголын хэсэг ноёд Манж хааныг Монголын хаанд өргөмжлөв.
C.Манжийн хаан бүх Монголыг өөрийн захиргаанд нэгтгэн оруулав.
D.Монголын ихэнх ноёд Манжийн эсрэг Мин улстай холбоотон болов
Монгол дахь 1937-1940 оны “их хэлмэгдүүлэлт”-ийн үед хэдэн хүн шийтгэгдсэн бэ?
A.1300 орчим хүн цаазлагдаж, 9600 орчим хүн шоронд хоригдсон.
B.5800 орчим хүн цаазлагдаж, 16000 орчим хүн шоронд хоригдсон.
C.10000 орчим хүн цаазлагдаж, 7000 орчим хүн шоронд хоригдсон.
D.20000 орчим хүн цаазлагдаж, 5000 гаруй хүн шоронд хоригдсон.
Ашдын бэлгээс
Амны бэлгэ
1
Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.
Хот айлын хэдэн хүүхэд бид нэгэн өдөр хойд голоос ус авахаар хувин сав аваад явцгааж байтал Довчин гуайтай санамсаргүй тааралдав. “Хол юманд зорьж байхад ус авахаар яваа хүүхдүүдтэй тааралддаг нь юун аштай вэ дээ. Хэрэг зориг бүтэх нь дээ” гэж ирээд л Довчин гуай өврөөсөө том чихэр гаргаж өгөв. Довчин гуайн хэлсэн үгийг ээждээ хэлтэл:
- Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал их бэлгэшээж, ажил бүтэх нь сайны тэмдэг гэдэг юм гэв.
- Яагаад? гэж хүү лавлан асуув.
Араг хоосон үүрч яваа хүн заавал аргаа дүүргээд харьж таарна, усанд сав бариад явж байгаа хүн мөн адил. Тэгэхээр ажил бүтэхийн шинж юм шүү дээ гэжээ.
2
Хүү найз нартайгаа туршихаар шийдэж, араг зэхэж, сумын төв орохоор явж байгаа Жаниахүү ахын замыг тостол биднийг огт тоосонгүй, морио ташуурдан өнгөрч одов. Тэгтэл хүүхдүүд намайг “худалч” хэмээн бид маргалдаж орхилоо. Хүү, ээж дээрээ ирж:
- Жаниахүү ахтай хоосон араг үүрээд тааралдсан чинь бэлгэшээх байтугай тоосон ч үгүй. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ гэхэд ээж нь:
- Өө, тэр Жаниахүү яаж мэдэх вэ? Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэв. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.
- Замд гарахад чоно тааралдвал үйлс бүтнэ.
- Замд тэмээ туйлбал ачаа хүнд, олз их, сайн явах нь гэж бэлгэшээнэ.
- Агт морь шилгээж, атан тэмээ эвшээхэд эзэн нь заавал бэлгэшээдэг.
- Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ гэх мэтчилэн эдгээр бэлгэшээж ярьдаг үгсийг эргэцүүлж тогтоодог боллоо.
Л.Түдэв
Дараах үгсийн утгыг тохируулан холбосон хариултыг сонгоно уу.
а. амны бэлгэ 1. бэлгэ дэмбэрэл зохицох
b. бэлгэ зохиох 2. ерөөл зохиох
c. бэлгэ сайтай 3. сайны ерөөлтэй
d. бэлгэ шингэх 4. сайхныг хүсэж ярих, өлзий ерөөл
A.a3, b1, c4, d2
B.a1, b2, c3, d4
C.a4, b2, c3, d1
D. a1, b3, c2, d4
Довчин гуайн хэлж байгаа үг ба үйлээс бэлгэшээж байгаа нь аль вэ?
A. өврөөсөө том чихэр гаргаж өгөх нь
B. хол юманд зорьж явах нь
C.хэрэг зориг бүтэх нь ээ дээ гэж хэлсэн нь
D. ээждээ Довчин гуайтай таарснаа хэлсэн нь
Эхийн 1 дүгээр хэсэгт хүүгийн хийсэн үйлдлийн дараалал зөв байгааг олоорой.
A. Довчин гуайтай таарсан, Довчин гуайтай ярилцсан, ээжтэйгээ ярилцсан, найзуудтайгаа туршсан
B.Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл мэдсэн, усанд явсан
C.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, шинэ зүйл мэдсэн, ээжтэйгээ ярилцсан
D.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл
Довчин гуай бэлгэшээх болсон шалтгаан нь юу вэ?
A. Аргал түүхээр явж байгаа хүнтэй таарах нь
B. Ус авахаар явж буй хүүхдүүдтэй тааралдсан нь
C. Хүү найз нартайгаа туршихаар шийдсэн нь
D. Хүүхдүүд ус авахаар явж байгаа нь
Хүүгийн хэлсэн үгсээс аль нь эхийн гол санааг илэрхийлж байна вэ?
A. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.
B. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ .
C. Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ
D. Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.
“Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал бэлгэшээж байгаагийн учрыг нэг өгүүлбэрээр тайлбарлаж бичээрэй.
................................................................................................................................................
Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэсэн өгүүлбэрт байгаахолбох үгийг олж бичээрэй.
...................................................................................................................................
“Амны бэлгээс
Ашдын бэлгэ” гэсэн хэлцийн утгыг тайлбарлан бичээрэй.
...................................................................................................................................................................................................................................................................................................
Дараах үгсийн утгыг тайлбарлаж бичээрэй.
Бэлэг- .............................................................
Билиг- .............................................................
Бэлгэ- .............................................................
Хэрэв чи Жаниахүү ах байсан бол хүүтэй хэрхэн ярилцах байсан бэ? Харилцан яриаг 35-45 үгэнд багтаан зохиож бичнэ үү.
............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
Зөв бичихдээ - Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх. - Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх. |
“Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэсэн гол санааг гаргаж 120-150 үгтэй эх зохиож бичээрэй.
Бичихдээ:
Эхлэл хэсэгт: Эвтэй найртай байх, бие биедээ туслах санааг анх ухаарч ойлгосон шалтгааныг гаргах Гол хэсэгт:
Төгсгөл хэсэгт: Эвтэй найртай, дэм дэмэндээ байх нь чухал гэсэн санааг гарган сонирхолтой төгсгөх |
функцийн уламжлалыг ол.
A.
B.
C.
D.
2000 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН нийт суудлын хэдийг нь авсан бэ?
A.74 суудал
B.72 суудал
C.65 суудал
D.50 суудал
2000 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар нийт 76 суудлын 72-ыг нь авч, үнэмлэхүй ялалт байгуулсан улс төрийн хүчин аль нь вэ?
A.Ардчилсан холбоо эвсэл
B.Иргэний Зориг Нам
C.Монгол Ардын Хувьсалт Нам
D.Эх орон Нам