• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Дараах улсуудаас аль нь Их, Бага бичиг зохион хэрэглэж байсан бэ?

  • A.Хүннү

  • B.Түрэг

  • C.Уйгур 

  • D.Хятан

Оноо: 35

Ашдын бэлгээс

Амны бэлгэ

Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Хот айлын хэдэн хүүхэд бид нэгэн өдөр хойд голоос ус авахаар хувин сав аваад явцгааж байтал Довчин гуайтай санамсаргүй тааралдав. “Хол юманд зорьж байхад ус авахаар яваа хүүхдүүдтэй тааралддаг нь юун аштай вэ дээ. Хэрэг зориг бүтэх нь дээ” гэж ирээд л Довчин гуай өврөөсөө том чихэр гаргаж өгөв. Довчин гуайн хэлсэн үгийг ээждээ хэлтэл:

- Хол юманд явж байгаа хүн аргал түүхээр эсвэл ус авахаар яваа хүнтэй тааралдвал их бэлгэшээж, ажил бүтэх нь сайны тэмдэг гэдэг юм гэв.

- Яагаад? гэж хүү лавлан асуув.

Араг хоосон үүрч яваа хүн заавал аргаа дүүргээд харьж таарна, усанд сав бариад явж байгаа хүн мөн адил. Тэгэхээр ажил бүтэхийн шинж юм шүү дээ гэжээ.

2

Хүү найз нартайгаа туршихаар шийдэж, араг зэхэж, сумын төв орохоор явж байгаа Жаниахүү ахын замыг тостол биднийг огт тоосонгүй, морио ташуурдан өнгөрч одов. Тэгтэл хүүхдүүд намайг “худалч” хэмээн бид маргалдаж орхилоо. Хүү, ээж дээрээ ирж:

- Жаниахүү ахтай хоосон араг үүрээд тааралдсан чинь бэлгэшээх байтугай тоосон ч үгүй. Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ гэхэд ээж нь:

- Өө, тэр Жаниахүү яаж мэдэх вэ? Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэв. Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

- Замд гарахад чоно тааралдвал үйлс бүтнэ.

- Замд тэмээ туйлбал ачаа хүнд, олз их, сайн явах нь гэж бэлгэшээнэ.

- Агт морь шилгээж, атан тэмээ эвшээхэд эзэн нь заавал бэлгэшээдэг.

- Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ гэх мэтчилэн эдгээр бэлгэшээж ярьдаг үгсийг эргэцүүлж тогтоодог боллоо.

Л.Түдэв

Дараах үгсийн утгыг тохируулан холбосон хариултыг сонгоно уу.

а. бэлэг 1. ерөөл зохиох

b. бэлгэ 2. оюун ухаан

c. билиг 3. талархаж өгөх юм

d. бэлгэ зохиох 4. шинж тэмдэг

  • A. a3, b1, c4, d2

  • B.a1, b2, c3, d4

  • C.a4, b2, c3, d1

  • D.a3, b4, c2, d1

Дээрх даалгаврын оноо : 1

Замд чонотой тааралдвал юу гэж бэлгэшээдэг вэ?

  • A.Үйлс бүтнэ.

  • B.Баяжна.

  • C.Ачаа хүнд болно.

  • D.Ухаан тэлнэ

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн 1 дүгээр хэсэгт хүүгийн хийсэн үйлдлийн дараалал зөв байгааг олоорой.

  • A.Довчин гуайтай таарсан, Довчин гуайтай ярилцсан, ээжтэйгээ ярилцсан, найзуудтайгаа туршсан

  • B.Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл мэдсэн, усанд явсан

  • C.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, шинэ зүйл мэдсэн, ээжтэйгээ ярилцсан

  • D.Усанд явсан, Довчин гуайтай таарсан, ээжтэйгээ ярилцсан, шинэ зүйл

Дээрх даалгаврын оноо : 1

Ээж нь “Ашдын бэлгээс амны бэлгэ” гэж хэлдгийн шалтгаан нь юу вэ?

  • A.Аргал түүхээр явж байгаа хүнтэй таарахаар

  • B.Ус авахаар явж буй хүүхдүүдтэй таарахаар

  • C.Бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх үед

  • D.Замд тэмээ туйлах үед

Дээрх даалгаврын оноо : 1

Хүүгийн хэлсэн үгсээс аль нь эхийн гол санааг илэрхийлж байна вэ?

  • A.Түүнээс хойш ахмад хүмүүсийн бэлгэшээж ярьдаг үгийг их анзаарч сайн тогтоодог болов.

  • B.Түүнээс болж хүүхдүүд намайг “худалч” гэлээ .

  • C.Чанаж буй ходоод хагарах юм бол баяжна гэж бэлгэшээнэ.

  • D.Ээж маань элдэв бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх бүрийд ингэж сануулдаг байлаа.

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах асуултад хариулахдаа өгсөн зайд тохируулан цэвэр гаргацтай бичнэ үү. (Жишээ нь: 3 зайнд 3 санааг тоочин бичихийг анхаараарай)

“Жаниахүүгийн замыг тосож очихдоо хүүхдүүд яагаад араг үүрч очсоны учрыг нэг өгүүлбэрээр тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

Одоогийн залуус чинь ёс заншлаа гээж яваа улс даа гээд толгойг минь илснээ “Харин Довчин гуай шиг хуучны хүн мэдэлгүй яах вэ дээ” гэсэн өгүүлбэртбайгаа холбох үгийг олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

”Монгол хүн бэлгээрээ” гэсэн хэлцийн утгыг тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

“Яагаад? гэж хүү лавлан асуув.” гэсэн хэсэгт байгаа цэг тэмдгийг бичээд ямар өгүүлбэрт ашигласныг тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 3

Хэрэв чи Жаниахүү ах байсан бол хүүтэй хэрхэн ярилцах байсан бэ? Харилцан яриаг 35-45 үгэнд багтаан зохиож бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Зохион бичихдээ

- Сэдэв, зорилгод тохируулж, уншигчийн сонирхол татаж чадсан байх.

- Эхлэл, гол, төгсгөл хэсгийг догол мөрөөр ялган бичсэн байх.

- Үгийг оновчтой сонгож хэрэглэсэн байх.

- Зөв сайхан найруулж бичсэн байх.

- Өгсөн үгийн тоонд тохируулж бичих

Зөв бичихдээ

- Зөв бичих дүрмийн алдаагүй, хичээнгүй сайхан бичсэн байх.

- Цэг тэмдгийг зохих газар нь зөв хэрэглэсэн байх.

“Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэсэн гол санааг гаргаж 120-150 үгтэй эх зохиож бичээрэй.

Бичихдээ:

Эхлэл хэсэгт: Эвтэй найртай байх, бие биедээ туслах санааг анх ухаарч ойлгосон шалтгааныг гаргах

Гол хэсэгт:

  • Өөртөө болон найз нартаа тохиолдсон явдлаар дээрх санааг сонирхолтой байдлаар өрнүүлж бичих
  • “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд”, “санаа нийлэх”, “гар нийлэх”, “ганзага нийлэх”, “зам нийлэх” гэх мэт хэлцээс 3-аас доошгүйг ашигласан байх.

Төгсгөл хэсэгт: Эвтэй найртай, дэм дэмэндээ байх нь чухал гэсэн санааг гарган сонирхолтой төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 40

"Ядуу"

"Хэн нэг маань бурхан байдаг" гэдэг үгэнд би хэчнээн дуртай гээч! Байз, байз, хэн нэг маань бурхан юм чинь тэгэхээр хэн нэг маань чөтгөр болж таарах нь уу?

Саяхны өдрүүдэд би нэгэн эхнэртэй танилцав. Тэрээр манай толгой баячуулын нэгнийх нь гэргий байж, хөөрхий. Гэрээс цухуйдаггүй би анх танилцахдаа үүнийг нь мэдсэнгүй. Түүнтэй, өөрийнх нь хүсэлтээр яг дөрвөн удаа уулзсан агаад шинэхэн танилдаа би нэгэн хочийг өгснөөр бидний нөхөрлөл дуусаж билээ. Түүнийг “Ахиад” гэдэг нэрээр гар утсан дээрээ тэмдэглэчихсэн юм.

“Би саяхан LV-ийн таван сая төгрөгийн үнэтэй цүнх авсан, ахиад өөрийг авах гэж байгаа. Би өнгөрсөн жил улаан өнгийн Ланд машинтай болсон юм л даа. Ирэх жилээс ахиад харыг авах санаатай. Би саяхан нүүрнийхээ арьсыг татуулсан. Одоо ахиад хүзүү, гарынхаа арьсыг татуулмаар байна” гэж ярьдаг хүн байв аа тэр. Түүний үгсийн санд байдаг хамгийн түгээмэл үг бол “ахиад”. “Ахиад” эмэгтэй цонхигор гэдэг үгийг ойлгохгүй надаар тайлбарлуулж билээ. Таван сая төгрөгийн цүнхэнд гар татдаггүй танил маань таван мянган төгрөгийн ном надаас бэлгэнд авчхаад “Ахиад өөр ном байна уу?” хэмээн шалав. Өмнөх номыг маань огт уншаагүйг нь мэдэх болохоороо ахиад өгсөнгүй. Шинэхэн танилынхаа тогтож ядсан, шунамгай гүйлгээ нүд рүү удаан хараад “Хөөрхий дөө, энэ эмэгтэй бага насандаа маш их ядуу зүдүү өссөн, өлсөх, гачигдах, бусдын эд зүйлд татагдан харуусахын туйлыг амссан, ядуу зүдүүдээ хүн болгон эмзэглэдэггүй ч тэрээр үргэлж тийм байдлаасаа ичиж, цөхөрч явсан нэгэн бололтой” хэмээн таамаглахад хүрсэн сэн. Тийм хүн л мөнгөтэй болсон ч үүрд өлсгөлөн үлддэг, баяжсан ч мөнхөд ядуугаараа хоцордог билээ.Өлссөн хүн ходоодныхоо хэмжээг мэдэлгүй иддэг. Өлсгөлөн тархи “хязгаар” гэдэг үгийг санадаггүй.

“Ахиад” эмэгтэйгээс уйдаж залхаад би түүний мөрөөдлийн биелэл болсон “зиндааны” хүн бишээ ойлгуулахаар шийдэв.

-Аан, надад тийм юм байхгүй ээ. Булган хүрэм бол бүүр ч байхгүй. Байхгүй ээ, байхгүй. Өө, надад ердөө ганцхан цүнх бий.

“Ахиад” бүр гайхаж хоцров. Сүүлдээ ч намайг голох шиг боллоо. Ахиад залгахаа болив, ашгүй.

Хүн заавал чинээлэг амьдрах ёстой юм шиг боддогоосоо болоод ядуу байдалдаа эмзэглэн ичсэн гунигт нүдтэй бид хаа сайгүй тулгардаг. Басхүү, хангалуун амьдралтай нэгнийг үзэн ядсан харц, тансаг эд зүйлээр гайхуулсан мунхаглал, дуусашгүй их атаа жөтөө, өрсөлдөөн тэмцэлдээн энд тэндгүй. Тийм хүмүүсийн өөдөөс, тийм байдлын өөдөөс би инээд алдан байж “Надад бол байхгүй ээ!” гэж хэлэхдээ одоо хэчнээн дуртай болсон гээч! Энэ “БАЙХГҮЙ” бол миний нүүр бардам “цэвэр” амьдрал, онигор нүдтэй маань хамт бурхнаас надад заяасан төрөлхийн ханал цадал, түрийвч минь хоосон үед ч дүв дүүрэн явуулдаг тэр л байгаа юм. Би одоо гурван даашинзтай байхаас нэг даашинзтай байхыг илүү үздэг.

Харанхуйгаас л үүддэг шунал, балчир зүрх сэтгэлтэй нэгнээс л харагддаг гялгар тансаглалд тэмүүлэх төөрөгдлөөс бага ч болов ангижирч эхэлсэн. Миний дээр өгүүлсэн энэ хүн бол жинхэнэ “ядуу” хүн байлаа.

Л. Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”-аас

Зохиогч шинэ танилтайгаа нийт хэдэн удаа уулзсан бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Онцолж тодруулсан хэсгээс зохиогч шинэ танилаа үл ойшоосон өнгө аясыг илэрхийлсэн үг хэллэгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 2

Шинэ танилаа хочлох болсон шалтгаан юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу?

  • цонхигор ……………………………………………………………………
  • гар татдаггүй……………………………………………………………….
  • шалах ……………………………………………………………………..
Дээрх даалгаврын оноо : 3

Зохиогч “Ахиад” эмэгтэйн нүднээс ямар дүгнэлт хийсэн бэ?

Дээрх даалгаврын оноо : 3

“...Энэ хүн бол жинхэнэ ядуу хүн байлаа.” гэж дүгнэсний шалтгааныг 40-50 үгэнд тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: ЗОХИОН НАЙРУУЛАН БИЧИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

“Ядуу” эхэд “Ахиад эмэгтэйн байгаадаа үл ханах. Сэтгэл нь түүнийг мөнхөд ядуугаараа үлдсэн…” гэжээ Тэгвэл чи үл ханах шунаг сэтгэлтэй ядуу сэтгэлгээтэй хүний тухай эргэцүүлэн бодоод, яагаад түүнийг ядуу хэмээн онцолсноо баталж нотлон шинээр зохион бичээрэй. /Үгийн тоо 180-200/

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

Эхлэл хэсэгт: -Хэн нэг хүнтэй холбоотой өөрт тохиолдсон үйл явдлыг оруулж бичих, тэр хүний тухай мэдээллийг мөн оруулж бичих юм.

Гол хэсэгт: - Тохиолдсон үйл явдлыг бичихдээ баримтад үндэслэн өөрийн үзэл бодол эргэцүүллээ оруулах

Төгсгөл хэсэгт :- Тийм хүн ядуу болохыг дүгнэж бичнэ. Мөн өөртөө хийсэн дүгнэлтээ оруулж бичих юм.

“Ядуу”

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 1

Монгол нутагт хэдий үеэс хүн амьдарч эхэлсэн бэ?

  • A.Палеолитын доод үеэс

  • B.Палеолитын дунд үеэс

  • C.Мезолитын үеэс

  • D.Неолитын үеэс

Оноо: 1

Монгол нутагт анхлан суурьшсан хүмүүс ямар аж ахуй эрхлэж байсан бэ?

  • A.Мал аж ахуйй, газар тариалан

  • B.Худалдаа, газар тариалан

  • C.Олзворлох, түүвэрлэх аж ахуй

  • D.Мал аж ахуй, ан гөрөө

Оноо: 1

Монгол нутагт амьдарч байсан хүмүүс яагаад нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон бэ?

  • A.Малын ашиг шим их, мал маллахад амар байсан.

  • B.Монгол орны уур амьсгал хуурайшиж, эрс тэс болсон.

  • C.Монгол нутаг дахь хүмүүс суурин иргэншлээс татгалзсан.

  • D.Монгол нутагт тариалах ургамал ховор болсон.

Оноо: 1

Дараах ойлголтуудын аль нь зөв бэ?

  • A. Сяньби нарын үндсэн аж ахуй нь газар тариалан байв.

  • B.Сяньби улс Хүннү гүрэн нь нэг цаг хугацаанд зэрэгцэн оршиж байв.

  • C.Сяньби улс нь Хүннүг залгамжлан гарч ирсэн улс байв.

  • D.Сяньби улс нь Хятан гүрний дараа оршиж байв.

Оноо: 1

Монгол нутагт Түрэг улс нь 555-745 оны хооронд оршин тогтнож байв. Оныг зуунд шилжүүлнэ үү.

  • A.V зууны II хагасаас VII зууны II хагас

  • B.VI зууны I хагасаас VIII зууны II хагас

  • C.VI зууны II хагасаас VIII зууны I хагас

  • D.VII зууны I хагасаас VII зууны I хагас

Оноо: 1

Монгол нутаг дахь нүүдэлчдийн технологийн ололт дэвшлийг аль нь илэрхийлж байна вэ?

  • A.Нүүдэлчид төмөр дөрөө хийсэн.  

  • B.Хятанчууд торгоны хүр хорхой үржүүлсэн.

  • C.Жужанчууд түрэгүүдээс төмрийн алба авч байсан.

  • D.Нүүдэлчид суурин иргэдтэй худалдаа хийх болсон.

Оноо: 5

Urashima the Fisher

A long time ago, on the coast of Japan, there lived a family of fisherfolk named Kuzumi. The youngest boy called Urаshima. He was a kind boy and a clever fisherman.

One day he went out in his boat and threw out his line.He didn’t catch any fish-instead he caught a great tortoise.It had a large hard shell, a funny wrinkled old man face and a tiny tail. Now, although its face looked old, this tortoise was only a youngster. Urashima, too, knew that the tortoise was no older than he; and he also knew that Japanese tortoises lived for a thousand years. So, he thought to himself,” Why should I kill it, when there are plenty of fish for me to eat? After all, it’s got about another nine hundred and eighty eight years to live yet. It would be cruel to kill it now.’So Urаshima threw the tortoise back into the sea and went on fishing.

After he made his catch he felt drowsy. So he lay down in his boat in the hot summer sun and went off to sleep. As he slept a beautiful girl came up from beneath the waves. She climbed into the boat and woke Urashima with a touch of her hand. He stared at her still dazed with sleep. “I’m the daughter of the Sea God,” she said, “and I live in the Dragon Palace beyond the sea, I was the tortoise you threw back, for my father sent me in disguise to see what you would do. Now, my father has sent for you. If you learn to love me we shall be married and live in happiness for a thousand years in the Dragon Palace.’

1. Urashima Kuzumi was the ...............

  • A.father of the Kuzumi family

  • B.only child of the Kuzumi family

  • C.youngest child of the Kuzumi family

  • D.beautiful daughter of the Kuzumi family

Дээрх даалгаврын оноо : 1

The word ‘drowsy’ is closest in meaning to

  • A.weary

  • B.sleepy

  • C.droopy

  • D.exhausted

Дээрх даалгаврын оноо : 1

Urаshima let the tortoise go because it

  • A.wasn’t a fish.

  • B.was too tough too eat.

  • C.was too big for the boat.

  • D.still had many years to live.

Дээрх даалгаврын оноо : 1

The tortoise was caught on Urаshima’s line

  • A.by accident.

  • B.as planned by the Sea God.

  • C.because it was not very fast.

  • D.because Urаshima was a clever fisherman.

Дээрх даалгаврын оноо : 1

The Sea God’s daughter climbed into Urashima’s boat was because she

  • A.was afraid of sea creatures.

  • B.was exhausted from swimming.

  • C.wanted a ride back to the coast.

  • D.wanted to reward Urashima for his kindness

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 5

Tiny invaders

The human body is truly amazing. It allows us to sense the world around us, to do work and have fun, and to move from place to place. In fact, the human body does its work so well that most people don’t think about it very much –until they get sick. The germs that make people sick are everywhere. You can’t see them, but they’re there. They’re sitting on your desk.They’re hiding on your computer’s keyboard. They’re even in the air that you are breathing. There are two types of germs: viruses and bacteria. Viruses use the cells inside animals or plants to live and multiply. Viruses cause illnesses such as influenza, or the flu. Bacteria are tiny creatures. Some bacteria are good. They can cause sore throats and ear infections. How can you stop these tiny invaders from making you sick? Your skin is the first defense against germs. One of the easiest ways to prevent some illnesses is simply by washing with soap and water. But germs can still enter the body through small cuts in the skin or through the mouth, eyes, and nose. Once germs are inside your body, your immune system tries to protect you.It looks for and destroys germs. How does it do that? Some cells in the body actually eat germs! Other cells make antibodies. There is a different antibody for each kind of germs. Some antibodies keep germs from making you sick. Others help your body find and kill germs. After a germ is destryoed, the antibodies stay in your body. They protect you if the same kind of germ comes back. That way you will not get the same illness twice.

You can also help your immune system to fight germs by getting vaccinated. Vaccines are medicines. They contain dead or weak germs that cannot make antibodies attack it. You can also keep your body healthy by eating a healthy diet to make your immune system strong.

Where are the viruses?

  • A.Viruses can be everywhere.

  • B.Viruses are not visible where are they.

  • C.Viruses can only live inside people or animals.

  • D.Viruses are in the air that we are breathing.

Дээрх даалгаврын оноо : 1

Which of the following statements is true?

  • A.Viruses and bacteria are safe.

  • B.All bacteria cause illnesses.

  • C.All viruses cause illnesses.

  • D.Some viruses are good.

Дээрх даалгаврын оноо : 1

Which of the following statement is not true?

  • A.Your skin is the first defense against germs.

  • B.Washing your skin can prevent some illnesses.

  • C.After they kill germs, antibodies disappear in the body.

  • D.Vaccines kill germs in the body.

Дээрх даалгаврын оноо : 1

What is the main role of immune system?

  • A.It tries to protect the body from the same kind of germs.

  • B.It prevents the human body from illnesses.

  • C.It fights with all types of bacteria.

  • D.It destroyes all types of germs.

Дээрх даалгаврын оноо : 1

Which word is from the different group?

  • A.sore throats

  • B.flu

  • C.ear infections

  • D.medicines

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 50

"Миний орчлон"

Би энэ тайзан дээр баярлаж хөөрөн, урамшиж догдлон хичнээн удаа гарснаа санахгүй байна. Өчигдөрхөн намайг уйлтал зэмлэсэн найруулагч, цэвэрлэгч Долгор гуай, нэртэй зүстэй хүн бүр л надад ойр дотно байлаа. Миний уйдталаа өмссөн саатай торгон дээл, нимгэн улт гутал хүртэл цоо шинэхэн мэт байлаа. Удахгүй болох тоглолтод би ардын нэгэн дуу дуулах байлаа. Хэн бүхний мэдэх энэ дууг дуулахаар арван өдөр бүтэн давтаж, муу сайнаа дуудуулж гүйцээд байсан юм. Эвлэж бүтэхгүйд нь цөхөрч гүйцээд, “Дууны энэ заяа муутай ажлыг ямар хэрэгтэй гэж сонгож авлаа даа. Тэгсэнд орвол хивсний үйлдвэрт ажиллаж байсан сан бол ингээ ч билээ үү.” гэсэн бодол төрж байлаа.

Орой ажлаасаа урамгүй тарсан. Өглөө албан эрхээр театртаа эргэж ирсэн.

Манай найруулагч цасан цагаан цамцаа гялалзуулан

-Хараач та минь! Манай Намсрай өнөөдөр ямар хөөрхөн жавхаатай болчхоо вэ хэмээн бүр үнэн сэтгэлээсээ өгүүлэв. Миний сэтгэл хөөрөн зүгээр байя гэсэн ч инээд баяслаа нууж чадсангүй урт нарийн хонгилоор бардам алхлан “Дуучдын өрөө” гэсэн гучин хэдэн хүний шуугианд автсан өрөөндөө орлоо.

Гоцлол дуучин хэмээн багагүй алдаршиж, түүндээ өөрөө бардам хангалуун байдаг Азжаргал, гавьяат жүжигчний босгон дээр тулж очоод байгаа Хандаа, шинэхэн ирцгээсэн, бүхнийг “багшаа” хэмээн бишрэн дууддаг хэдэн охид цөмөөрөө намайг ойр дотно, энхрий ялдам угтлаа.

Бид хууччуул нь өчигдрийн сонин хачин, дэлгүүрийн шинэ бараа, эр нөхрийнхөө нэг өдрийн паян, хүүхдийнхээ инээдэмт гэнэн явдлын тухай ярьж, охид маань хоолойны дасгал хийж байтал найруулагч гаднаас ёс төртэй инээмсэглэсээр орж ирэв.

-Охид оо, тайзандаа залраарай! Бүгдийг урьж байна гэж овоо нэг наргиан наадмаар өгүүлэв. Концерт ойртох тусам манай найруулагчийн ааш гэдэг “адасга” болж гүйцдэг сэн. Өнөөдөр овоо зөв амьсгаатай яваа нь энэ. Ийм цагтаа “охид оо” гэж дахин дахин дуудна.

Бүжигчид бие барьсан хувцсаа өмсөн, гар хөлөө уран эвлэг хөдөлгөн нааш цааш хөлхөж, найрал дууныхан тайзны цаад буланд залхуутай янзтай бөөгнөрөн шивэр авир ярилцана.

Их хуурын жаал хүү өөрөөсөө тохой өндөр хуураа чирэх нь холгүй тайзны шат өөд мацаж, манай нэг гавьяат хөгжимчин эвэр бүрээгээ хэдэнтээ үлээн хуруу дасгаж харагдана. Хэн бүхний мэдэхгүй тайзны амьдрал энэ мөн. Найруулагч алга ташин анхааруулж

Тэр хэний дуунаас эхэлнэ ээ... Намсрай, наашаа гараад ир! хэмээн намайг зааж тэрүүхэндээ будилснаа нүд сэргэж

-Зүйтэй! Жавхаатай, баяр баясгалантай гарч ирнэ гэдэг чинь үзэгчдээ хөтөлж өөд татна гэсэн үг. Зүү эрж байгаа юм шиг хамар доорхоо харж явах ч нэг л биш хэмээн нэг амьсгаагаар өгүүлээд алга ташин анхааруулж “Ий-рас-c-c” гэсээр дохиход, толгойтой үс нь сэгсэг хийв.

Найрал хөгжим уянгалан цуурайтаж, би ч дуулж гарлаа. Энэ удаад “Орхи!” гэсэн зандрал найруулагчийн амнаас гарсангүй.

-Зүгээр!... Аштайхан... Ийм нэг дуу байх ёстой юм. За дараачийнх нь гэсээр Хандааг дуудлаа. Хандаа номин цэнхэр дээлийнхээ хормойг намируулан гарч ирэхдээ миний хөлстэй духанд үнсээд өнгөрөв. Ямар аз жаргалтай, өөрийгөө бахдаж өргөмжилсөн өдөр байсан гэж санана.

Орой гэртээ ирэхэд хүү охин хоёр маань миний жаргалаас хүртэх гэсэн адил хөлөөр орооцолдон угтлаа. Нөхөр маань зуухандаа нойтон мод зэрэглэн нэг муу хөх гал сүүмэлзүүлэн сууна. Эр хүнд энэ их л төсөө ажил шиг санагддаг.

-Батсайхаан! Би өнөөдөр гайхалтай сайхан дууллаа шүү дээ. Манайхан бахдаж, найруулагч үнэлсэн гэж цээжинд багтаж цөхсөн баяраа ганцхан амьсгаагаар хэлж сэтгэл амрав.

Батсайхан намайг ширтэж байснаа,

-Сүрхий юм болж дээ. Чамайг тэгээд тоож байх юм уу? Одоо л биднийгээ тэжээх нь гэснээ зуух руу хошуугаа шургуулах дөхөн үнс бургиулан үлээснээ “Өөрийгөө хуурч явах дэмий юм даа” гэж гөвтнөв.

...Зууханд хөх гал сүүмэлзэнэ. Хүү охин хоёр минь миний хормойноос зуурсан хэвээр бүлтэлзэн зогсоно. Хар нялхаас дурлаж хүссэн миний амьдрал гэгч унтрах дөхсөн энэ хөх гал шиг болоогүйг би мэднэ.. Хүү минь дагаж бөндөгнөн

-Ээжээ та дуулдаг, тиймээ?.. гэж магадална.

Эцэг нь хөндий хөхрөн нэг юм хэлэх гэснээ больж галаараа оролдов. Батсайхан тэр үгийг хэлээгүй нь оносон юм. Намайг хүмүүстэй нөхөрлөж, олны өмнө нэр төртэй бардам явахыг харж, хайрлах учиртай нөхөр минь нойтон модноос болж,дэндүү хайнга болсон нь надад инээдтэй санагдана.

Аз жаргалыг хүмүүс надад бэлэглэдэг. Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ. Би зэмлүүлж, магтуулж, гомдож баярлаж байж орон гэртээ инээд наргиантай ирдэг юм.

Ажлаасаа урам баяртай ирдэг атлаа, ажилдаа уйтгар гунигтай очих нь харамсалтай. Миний орчлон хүнд баясал өгөхийн тулд л байдаг юм. Маргааш намайг “Магтаал сонсоод дорджээ” гэж бидний хайртай тэр хүн зэмлэх нь магад. Гэхдээ дуу хуурын тэр орчлон сэтгэлийн гунигийг сэгсэрч хаядаг нь сайхан.

Шинэ ухаан бодол, сэтгэлийн жаргалыг тэндээ олно. Орой гэртээ бас л баяр хөөртэй ирнэ. Манайх айл шиг айл, чи минь хүний хань шиг эр хүн болно...

Сэтгэл бүтэн бол жаргал бүтэн. С.Пүрэв.

“Концерт ойртох тусам манай найруулагчийн ааш гэдэг “адасга” болж гүйцдэгсэн.” гэсэн өгүүлбэр дэх тодруулсан үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 2

Батсайханы эхнэрийнхээ тоглолтыг очиж үзэж байгаагүй гэдгийг батлах баримтыг эхээс олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Батсайханы бухимдсан шалтгааныг тайлбарлаад энэ нь Намсрайн ямар зан чанарыг тодруулсныг 15-20 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

  • Зохиолын эхэн дэх Намсрайн мэдрэмж зохиолын төгсгөлд хэвээр байсан уу? Эсвэл өөрчлөгдсөн үү? гэдгийг шалтгаан үрийн холбоонд гарган, 2 баримтаар нотлоорой.
  • Өөрчлөгдсөн буюу эсвэл хэвээрээ гэдгийг нотлох:............................................... ........................................................................................................................

..........................................................................................................................................

  • Баримт-1: .......................................................................................................

.........................................................................................................................

..........................................................................................................................

  • Баримт-2: ........................................................................................................

.........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхээс авсан эшлэл дэх тодруулсан үгийг хэлцээр сольж бичээрэй.

  • Орой ажлаасаа урамгүй тарсан. /............................................................/
  • Ямар их аз жаргалтай өдөр байв.../......................................................../
  • ...ажилдаа уйтгар гунигтай очих нь... /................................................../
  • Манай Намсрай ямар хөөрхөн болчхоо вэ? /............................................/
Дээрх даалгаврын оноо : 4

“Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ.”гэсэн өгүүлбэрээс урлагийн амьдралыг дүрсэлсэн дүрслэлийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 4

“Хурын дусал шиг шаагьсан алга ташилтад хүндэтгэн ёсолдог намайгаа чи тэр хийморь сэргэм орчлонд нь нэг атугай ч хараагүй шүү дээ.” гэсэн өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлаарай.

Дээрх даалгаврын оноо : 5

Зохиолын агуулгаас санаа авч “Миний сурахуйн орчлон” сэдвийн хүрээнд 250-300 үгэнд багтаан эх бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 1

Монгол нутагт амьдрагсад нүүдлийн мал аж ахуй эрхлэх болсон гол шалтгааныг доорх өгөгдлүүдээс сонгоно уу.

  • A.Зэрлэг амьтадыг ихээр гаршуулж тоо толгой олширсон учир

  • B.Мал аж ахуй нь газар тариалангаас бага цаг зарцуулдаг учир

  • C.Уур амьсгал хуурайшиж эрс тэс болсон учир

  • D.Монгол оронд анхнаасаа газар тариалан эрхлэх боломж байгаагүй учир

Оноо: 5

A slice of history

What do you like on your pizza? Cheese? Tomatoes? Sausage?

People may disagree on their favorite ingredients, but many people agree that pizza is a favorite food. Where and when did people start making pizza? To find out, we have to travel back in time.

Thousands of years ago, people used ancient types of wheat and other grains to make flat bread on the hot rock of their campfires. At some point in time, early cooks started putting other kinds of food on the bread – using the bread as a plate. It was the world’s first pizza crust!

Over time, pizza began to look more like the food we know today. When European explorers arrived in the Americas, they saw Native American people eating tomatoes. When they brought tomatoes back to Europe, however, people there wouldn’t eat them. They thought eating tomatoes could make them ill.

Slowly, however, Europeans discovered that tomatoes were delicious and safe to eat. Cooks in Naples, an Italian city, began putting tomatoes on their flat bread. The world’s first true pizza shop opened in Naples in 1830. People there ate pizza for lunch and dinner. They even ate it for breakfast!

In the late 1800s, many Italians moved to the United States. They brought pizza with them. The first American pizzeria, or pizza restaurant, was Lombardi’s in New York City. It opened its doors in 1905. Now pizza is one of the three most popular foods in the USA, but Americans are not the only pizza lovers.

People now eat around five billion pizzas a year, and everyone has their favorite kind. Brazilians love green peas on their pizza. Russians like fish and onions. People in India use lamb and tofu. The Japanese think seafood on pizza is good. Some pizzas truly sound strange, yet all of them share two things. Each begins with bread. And each is slice of history.

Who would eat tomatoes first?

  • A. America 

  • B.Native Americans

  • C.Europe   

  • D.Italians

Дээрх даалгаврын оноо : 1

Why is the history of eating tomatoes important?

  • A.Tomato is famous as the first topping on pizza.

  • B.Tomato was poisinous that could make people ill.

  • C.Italian cooks would put tomatoes on their flat bread.

  • D.Europeans discovered that tomatoes were delicious.

Дээрх даалгаврын оноо : 1

Which of the following statements is TRUE according to the text?

  • A.Italians and Americans are the only pizza lovers.

  • B.Russians like fish and onions whereas Indians use lamb and tofu.

  • C.Brazilians’ favourite ingredients are cheese, tomatoes and sausage.

  • D.Japanese people like all types of toppings on their pizza.

Дээрх даалгаврын оноо : 1

Why is the article titled “A slice of History?”

A.

B.

C.

D.

  • A.It’s because every slice of pizza is delicious.

  • B.The title is related to pizza variaties.

  • C.It’s because there are many different pizza ingredients.

  • D.The article is mainly about the history of pizza.

Дээрх даалгаврын оноо : 1

Which of the following best describes the pizza?

  • A.Ancient flatbreads on the hot rock of the campfires.

  • B.Basic flatbreads with several toppings.

  • C.Delicious flatbreads for breakfast, lunch and dinner.

  • D.One of the three most popular foods in the USA.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Түрэг, Уйгарын бүрэлдэхүүнд Жужан аймгуудын ихэнх нь ямар нэрийн дор оршиж байсан бэ?

  • A.Шивэй    

  • B.Татар

  • C.Хятан

  • D.Монгол

Оноо: 5

The United Kingdom

There are several names for Britain. The official name is the United Kingdom of Great Britain and Northern Ireland. However, people call it the United Kingdom, the UK, Great Britain, Britain or England. In fact, England is only one of the four parts of the UK.

England is the biggest and richest part of the UK.The capital city is London. Two thousand years ago the Celts lived in the whole of Britain, but in about AD 400 tribes from Germany, called the Anglo-Saxons invaded. ‘England’ means ‘Angle-Land’. The Anglo-Saxons pushed the Celts into Wales, Scotland and Ireland.

Scotland is the second biggest part of the UK. Until the seventeenth century, it was an independent country. In 1603, however, the English queen, Elizabeth I, died. She had no children. Her nearest relative was her cousin, James, the king of Scotland. James became a king of England, too, and from that time England and Scotland have had from the same king and queen. In 1707, the Scots gave up their own parliament, but in 1999 they got a new parliament in Edinburgh.

Until the thirteenth century, Wales had its own prince, but the English king, Edward I, defeated the last prince, Llewelyn. Since then the eldest son of the English king or queen has been the Prince of Wales. A lot of people in Wales speak Welsh as their first language.Schools in Wales can teach in Welsh or English.All public signs in Wales must be in Welsh and English. In 1999 Wales got its own small parliament in Cardiff.

In the sixteenth century, England, Scotland and Wales became Protestant countries. Ireland, however remained Catholic. Elizabeth I sent Protestants to live there. Most of these Protestants came from Scotland and they went to Ulster, the north-easter corner of Ireland.The Irish were not happy in the United Kingdom. Finally, in the 1920s most of Ireland became independent. The Protestants in the north, however, decided to stay in the United Kingdom.There has been a lot of trouble in Northern Ireland in recent years, because the Catholics in Northern Ireland want to be part of the Republic, but the Protestants want to be part of the UK.

The United Kingdom of Great Britain and Northern Ireland consists of

  • A.England, Scotland and Wales.

  • B.England, Scotland, Wales and Northern Ireland.

  • C.England and Scotland.

  • D.Scotland, Wales and Northern Ireland

Дээрх даалгаврын оноо : 1

Which of these statements is true?

  • A.The Celts were the native people of the Great Britain.

  • B.The Irish people were the first settlements of the British Isles.

  • C.The Germans first settled down in the Great Britain.

  • D.The Anglo-Saxons were the natives from Wales, Scotland and Ireland.

Дээрх даалгаврын оноо : 1

Scotland became a part of the UK because

  • A.England and Scotland have had from the same king and queen.

  • B.Scotland gave up being as an independent country.

  • C.English queen, Elizabeth I, died. She had no children.

  • D.James, the king of Scotland was a cousin of the queen Elizabeth.

Дээрх даалгаврын оноо : 1

People in Wales can speak

  • A.only Welsh.

  • B.only English.

  • C.either Welsh or English.

  • D.neither Welsh nor English.

Дээрх даалгаврын оноо : 1

Which of the following isn’t included in the text?

  • A.religion

  • B.population

  • C.languages

  • D.nationalities

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Хүмүүс неолитийн үеэс байгальд бэлэн байгаа зүйлд найдаж амьдрахаа больж өөрсдөө тарьж ургуулж, өсгөж, үржүүлэх болжээ. Үүнийг ямар аж ахуй гэдэг вэ?

  • A.Түүвэрлэх аж ахуй    

  • B.Үйлдвэрлэх аж ахуй      

  • C.Олзворлох аж ахуй

  • D.Хайгуулын аж ахуй

Оноо: 5

Community center

I am Virginia Bell, the founder of Rockjoy Shelter. The organisation was established in 1963 by members of the community working together with the local council. At that time, we weren’t a shelter, but a small soup kitchen that offered hot meals to homeless people.

The town hall was the building we used initially. Then, the local council moved us to an abandoned warehouse, which was ideal since it was larger and allowed us to take in more people. Eventually, we raised enough money to purchase our own building, which was previously a hotel. In order to launch our campaign, the local council gave us a small grant. But since then, we have had to rely on the generosity of local people. We also have a charity shop on the high street that generates a small amount of income.

Our shelter does not exclude anyone, although one area is reserved for women only. Most of our residents are parents with children, so there is a children’s centre as well.

It’s open to children of all ages and offers classes in Maths and English. It’s much like a conventional school; however, instead of having the same curriculum for all students, each child decides on their own study plan and works to achieve individual goals.

We are unable to offer financial assistance to our residents and instead concentrate on providing them with the skills to live independently. To do this, we offer a variety of courses. These are designed to develop essential skills for the workplace.

We are always looking for volunteers! A mandatory training session is provided for all volunteers, and those under eighteen must seek consent from a parent or guardian before training begins.

What was Rockjoy’s original aim?

  • A.to be a community centre 

  • B.to provide counselling for local people

  • C.to supply food to the homeless 

  • D.to train people for their workplace

Дээрх даалгаврын оноо : 1

Which building does the shelter now occupy?

  • A.the town hall

  • B.an old warehouse

  • C.a former hotel

  • D.a charity shop

Дээрх даалгаврын оноо : 1

What is the shelter’s main source of income?

  • A.the local council

  • B.public donations

  • C.the shelter’s charity shop

  • D.grants

Дээрх даалгаврын оноо : 1

What makes the children’s centre different from a normal school?

  • A.Students of all ages learn the same things

  • B.No formal classes are provided.

  • C.Students can choose what they want to study.

  • D.Students learn Maths and English.

Дээрх даалгаврын оноо : 1

In order to work in the shelter, all volunteers must

  • A.go through a period of training.

  • B.be approved by a figure of authority.

  • C.be over the age of 18.

  • D.must have their own workplaces.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Хүмүүс НТӨ 6000 оны үеэс зэс хайлуулж улмаар төмөр зэвсгийг НТӨ 1200 оны орчимоос хэрэглэх болжээ. Зэс ба төмөр зэвсгийн дундах үед хүмүүс ямар зэвсэг хэрэглэж байсан бэ?

  • A.Хөнгөн цагаан 

  • B.Гууль  

  • C.Ширэм

  • D.Хүрэл

Оноо: 1

Газрын зургаас Хиригсүүрийн өргөн тархсан бүс нутгийг олно уу.

  • A.Хиригсүүр 

  • B.Буган хөшөө   

  • C.Дөрвөлжин булш

  • D.Бүгд тархсан

Нийт: 16693