• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Чулуун мандлыг бүрдүүлэгч үе давхаргуудын онцлог зүй тогтлоос алдаатай ойлголтыг олно уу?

  • А. Далайн ёроолын давхарга нь тунамал, боржин, хувирмал чулуулгуудаас тогтоно.

  • B. Дээд мантийн 70-700км хооронд бодисын нягт бага, сийрэгжсэн, уян налархай байдаг.

  • C. Газрын давхарга нь хамгийн гадна талын хатуу бүрхэвч юм.

  • D. Эх газрын давхарга нь харьцангуй зузаан, нягт багатай, хатуу чулуулгаас тогтдог.

Оноо: 1

Чулуулгийн эргэлтэд нөлөөлдөггүй хүчин зүйлийг сонгоно уу?

  • А. Дэлхийн гүн дэх өндөр температур, их даралтын улмаас чулуулаг хайлмал байдалд шилждэг.

  • B. Нарны гүнд явагдах халуун цөмийн урвалын үр дүнд асар их дулаан ялгардаг.

  • C. Дэлхийн дотоод дулаан ба нарны энергийн үр дүнд чулуулаг хайлж, өгөршиж байдаг.

  • D. Магма газрын давхарга руу шургах ба бялхан гарч магмын ба хувирмал чулуулгийг үүсгэнэ.

Оноо: 1

Дэлхийн гадаргаас дээшлэх тусам агаарын температур, даралт, нягт өөрчлөгддөх ба үүнд үндэслэн агаар мандлыг 5 үед хуваадаг. Агаар мандлын 3 дахь давхарга болох Мезосферийн онцлогийг тодорхойлно уу?

  • А. Их хэмжээний озон агуулсан, температур нь 0-ээс +10хэм хүрнэ.

  • B. Агаарын хийн 90% агуулагдах ба энд үүл манан үүсэх, бороо цас орж, рентгэн ба гамма туяаг өөртөө шингээнэ.

  • C. Энэ үе рентген ба гамма туяа шингээдэг ба агаарын хэм -90, салхины хурд 150м/с хүрнэ.

  • D. 800-1000км хамрах ба энд температур маш хурдан нэмэгдэх ба агаарын хэм 1500 болно.

Оноо: 1

Дэлхийн гадаргаас дээш агаарын температур, даралт, нягт буурдаг. Температур өндөрлүүгээ өөрчлөгдөх байдалд үндэслэн 5 үелэлд хувааж үздэг. Температур нэмэгдэж байгаа үе давхаргыг нэрлэнэ үү?

  • А. Тропосфер, Мезосфер   

  • B. Стратосфер, Термосфер

  • C. Тропосфер, Стратосфер  

  • D. Мезосфер, Термосфер

Оноо: 1

Байгаль дахь усны эргэлт явагдахад нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэнэ үү?

  • A. Дэлхийн дотоод ба гадаад хүч

  • B. Хүндийн хүч ба нарны энерги

  • C. Татах хүч ба нарны энерги  

  • D. Ууршилт ба тунадас

Оноо: 1

Байгаль дээр явагдах усны эргэлтийн үр дүнд усны төрлүүд тодорхой хугацааны дотор солигдон шинэчлэгдэж байдаг. Хийн мандлын ус хамгийн богино хугацаанд шинэчлэгддэг бол гол мөрний ус ямар хугацаанд шинэчлэгддэг вэ?

  • A. 8-10 хоног     

  • B. 2 долоо хоног

  • C. 2 долоо хоногоос жил      

  • D. 10-1000 жил

Оноо: 1

Голын тахирлалтын зургийг ажиглан EF шулууны дагуу голын голдирлын хөндлөн зүсэлтийг сонгоно уу?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1

Голын усны зарцуулга нь тогтмол биш, голын усны горим ба тэжээлээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Голын усны зарцуулга ямар үед хамгийн их байх вэ?

  • А. Бороо орсны дараа 

  • B. Ган гачиг болох үед

  • C.  Хавар ба намрын үед

  • D. Зун хэт халах үед

Оноо: 1
  1. Экосистем А. Нэг төрлийн орчин бүхий орон зайд оршихамьтан, ургамал, бичил биетний харилцанхолбооны нэгдэл
  2. Биоценоз Б. Амьд биеийг тэдгээрийн оршин буй орчных нь хамт
  3. Биомандал В. Бүх төрлийн амьд организм амьдардаг газарзүйн Бүрхэвч
  4. БиотопГ. Байгалийн нэг төрлийн хүчин зүйл бүхий нутаг дэвсгэрийн хэсэг

  • A. 1Г2Б3А3В 

  • B. 1Б2А3В4Г

  • C. 1А2Б3В4Г  

  • D. 1В2А3Б4Г

Оноо: 1

Бүх төрлийн амьд организм амьдардаг бүрхэвчийг биомандал гэж нэрлэдэг. Түүний бүрэлдэхүүнд няг бактериас эхлээд аварга том заан, халим хүртэл багтдаг. Биомандлын хил хязгаарыг олно уу?

  • A. Газрын давхаргаас агаар мандлын доод үе тропосфер хүртэл

  • B. Газрын гадаргын өнгөн хэсгээс агаар мандлын дээд үе экзосфер хүртэл

  • C. Чулуун мандлаас агаар мандлыг бүхэлд нь хамарна.

  • D. Зөвхөн газрын гадарга ба агаар мандлыг хамарна.

Оноо: 1

Хөрс бол газрын гадаргын үржил шим бүхий өнгөн үе юм. Тодорхой хугацааны туршид хөрс давхраалаг байдлыг үүсгэдэг ба А, В, С гэсэн үндсэн гурван үеийг ялгадаг. В үеийн шинж чанарыг сонгоно уу?

  • А. Органик бодис хамгийн ихээр хуримтлагдддаг, хөрсний бичил биетнээр элбэг

  • B. Ялзмаг багатай, арай цайвар өнгөтэй, Шаварлаг чулуулаг их учраас эрдсийн хуримтлал их байна.

  • C. Хамгийн өнгөн талын ялзмаг ихтэй, хар бараан өнгөтэй, том ширхэгтэй чулуулгаас бүрдэнэ.

  • D. Суурь чулуулгийн үе. Гадаргаас нилээн гүнд оршино.

Оноо: 1

Газар тариалан эрхлэхийн тулд хөрсний бүтэц ямар байх нь хамгийн чухал үзүүлэлт юм. Төмс, хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой хөрсний бүтэц нь шавар 60%, тоос 30%, элс 10% байх хэрэгтэй. Ийм бүтэцтэй хөрсийг сонгоно уу?

  • A. Шавранцар хөрс

  • B. Хөнгөн шавранцар хөрс

  • C. Шавар хөрс

  • D. Хүнд шавранцар хөрс

Оноо: 1

Дэлхийн томоохон цөлүүд матар ба мэлхийн зам орчимд голлон байрласан байдаг. Шалтгааныг температур ба даралттын хуваарилалттай холбон зөв тайлбарласныг сонгоно уу?

  • A. Тропик орчимд агаарын дундаж температур 200С, их даралтын бүс ноёрхох учраас  ууршилт их явагдаж,  хур тунадас  бага ордог.

  • B. Жилийн турш халуун, хуурай байдаг. Энд ууршилт нь хур тунадасны хэмжээнээс ямагт бага байдагтай холбоотой.

  • C. Экватор орчмоос дээш өргөгдсөн агаар матар мэлхийн зам орчимд уруудан доошилж, чийг агуулах чадвараа алддаг.

  • D. Тропик орчимд агаарын дундаж температур 100С, бага даралтын бүс ноёрхох тул ууршилт нь тунадасны хэмжээнээс ямагт их байдаг.

Оноо: 1

Дараах ойлголтуудаас зөв хариултыг сонгоно уу?

  • A. Агаарын температур буурахад даралт нэмэгдэж, температур нэмэгдэхэд даралт буурна.

  • B. Өндрөөс хамаарч температур, даралт өөрчлөгддөг. Гадаргын өндөр нэмэгдэхэд даралт, температур 2-уулаа нэмэгддэг.

  • C. Сэрүүн бүсийн орнуудад улирлаас хамаарч даралтын бүс өөрчлөгддөг. Зундаа их даралт, өвөлдөө бага даралтын бүс ноёрхоно.

  • D. Ус ба хуурай газар дулааныг шингээх чадвар нь харилцан адилгүй байна. Ус хурдан халж, хурдан хөрдөг бол хуурай газар удаан халж, удаан хөрнө.

Оноо: 1

Дэлхийн гадарга дээр агаарын тунадасны хуваарилалт харилцан адилгүй байдаг. Уур амьсгалын диаграммыг ажиглан энэ газар нь дэлхийн бөмбөрцгийн аль хагаст, уур амьсгалын ямар бүсэд оршдог болохыг сонгоно уу?

  • A. Хойд хагаст, экваторын бүсэд

  • B. Өмнөд хагаст, халуун бүсэд

  • C. Хойд хагаст, сэрүүн бүсэд

  • D. Хойд хагаст, халуун бүсэд

Оноо: 1

Сидней ба Перт хотууд нь Австралийн баруун ба зүүн хэсэгт оршдог. Хотуудын уур амьсгалын диаграммыг ажиглан буруу хариултыг сонгоно уу?

  • A. Сидней чийглэг, халуун уур амьсгалтай бол Перт хуурай халуун уур амьсгалтай

  • B. Агаарын температур 6, 7, 8 саруудад багасаж, цаг агаар сэрүүсдэг.

  • C. Хур тунадасны хуваарилалтын ялгаатай байдалд далайн урсгал, пассат салхи нөлөөлдөг.

  • D. Хамгийн дулаан сар нь 6 сар, тунадасны хэмжээ 6-8 сард багасдаг.

Оноо: 1

Далайн урсгалыг температурынх нь байдлаар дулаан ба хүйтэн гэж ангилна. Дараах урсгалуудаас хүйтэн урсгалуудыг сонгоно уу?

  • A. Калифорны, Гольфстрим, Перугийн, Бразилийн

  • B. Баруун зүгийн салхины, Бенгалын, Перугийн

  • C. Хойд ба өмнөд пассатын, Куросиогийн, Зүүн Австралийн

  • D. Бенгалын, Канарын, Баруун ба Зүүн Австралийн

Оноо: 1

Зургуудыг ажиглан хэмжээст байдлаар нь зөв ангилсныг сонгоно уу?

  • А. Хоёр хэмжээст – 1, 4 Гурван хэмжээст – 3, 2

  • B. Хоер хэмжээст – 2, 4 Гурван хэмжээст – 1, 3

  • C. Хоёр хэмжээст – 1, 2, 4 Гурван хэмжээст – 3

  • D. Гурван хэмжээст – 1, 2, 4 Хоёр хэмжээст- 3

Оноо: 1
  1. ГМС А. Байршилтай холбоотой дүн шинжилгээ хийх зориулалттаймэдээллийн систем ба уг мэдээллийн системийг удирданзохион байгуулжбайдаг компьютер программ хангамжийн цогц
  2. GPS Б. Аливаа биет, юмс үзэгдлээс ойсон, сарнисан, цацарсанЦахилгаан соронзон долгионыг бүртгэн авч зураглансудалдаг технологи
  3. Гео орон зайн технологи В. Хиймэл дагуулуудын дохионы тусламжтайгаар байршил,зай, өндөршил, зэргийг тодорхойлох систем
  4. Зайнаас тандах Г. Байршилтай холбоотой өгөгдлийг цуглуулах болонсудлалоловсруулах, газарзүйн зураглал хийхэд ашиглагдаж буй технологийн цогц
  • A. 1А, 2В, 3Г, 4Б

  • B. 1Г, 2В, 3Б, 4А   

  • C. 1А, 2Б, 3В, 4Г 

  • D. 1Г, 2Б, 3В, 4А

Оноо: 1

Дэлхийн цаг уурын дулаарлын 90.0% нь хүний ажиллагаанаас шалтгаалан үүссэн хүлэмжийн хий нэмэгдэж байгаатай холбоотой” гэж “Засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийн хороо”-ны ( IPCC ) илтгэлд дүгнэсэн байна. Хүлэмжийн хий нь онцлогийг буруу илэрхийлсэн ойлголтыг сонгоно уу?

  • A. Хүлэмжин хийнүүд нь газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулааны тэнцвэрийг хангана.

  • B. Хүлэмжин хийн төрлүүд нь CO2, N2O, O3, SO2юм.

  • C. Нарны цацраг байхгүй үед дэлхийг хурдан хөрөхөөс хамгаалдаг.

  • D. Хүлэмжийн хийн нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг давхарга юм.

Нийт: 16693