• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Лакмусын хөх цаасыг улаан өнгөтэй болгодог бодисыг сонгоно уу.

  • A. Натрийн гидроксид

  • B. Ус

  • C. Хүхрийн хүчил

  • D. Содын уусмал

Оноо: 2

Хоёр тамирчны 1 сарын хугацаанд тогтмол гаргасан амжилтын үзүүлэлтийг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

Нэгэн жуулчин аяллаа XII/ 22 өдөр эхэлсэн ба түүний байгаа газарт нар 900-аар тусаж байв. Жуулчин аль өргөрөгт байна вэ?

  • A.ӨӨ 66.50, өдрийн урт 12 цаг

  • B.ХӨ 23.50, өдрийн урт 12 цаг

  • C.ӨӨ 23.50, өдрийн урт 12 цаг

  • D.Экватор, өдрийн урт 12 цаг

Оноо: 1

Монголчууд зуны улиралд гэрийн хаяавчаа сөхөж сэрүүцдэг энэ тохиолдолд гэрт халсан ба хөрсөн агаарын аль нь дээд талдаа байх вэ?

  • A. Халуун агаар       

  • B. Хөрсөн агаар       

  • C. Хоёулаа хамт холилдон бүлээн агаар болно 

  • D.Агаар халахгүй

Оноо: 3

Эдгээр тамирчдын хэн нь илүү сайн амжилт үзүүлсэн бэ? Хариултаа тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 1

АНУ-ын Вашингтон хотод (БУ 770) сурч байгаа найзтайгаа (17 цагт) утсаар ярихын тулд Улаанбаатараас (ЗУ 1070) хэдэн цагт ярих ёстой вэ?

  • A.5 цаг

  • B.7 цаг

  • C.9 цаг

  • D.10 цаг

Оноо: 1

Хий хадгалсан баллон нь нартай дулаан газар удаан тавьсан үед дэлбэрэх аюултай байдаг үүнийг хийн шинж чанартай холбон зөв тайлбарласан хэсгийг ол

  • A. Хийн жижиг хэсгүүд халж илүү их хэмжээтэй болсон учраас

  • B. Хийн жижиг хэсгүүд хоорондоо хол хол зайтай, эмх замбраагүй хөдөлдөг учраас

  • C. Хийн жижиг хэсгүүд хоорондоо хол зайтай учраас шахагдах шинжтэй

  • D. Хийн жижиг хэсгүүдийн хөдөлгөөн нь хурдсаж, сав доторх хийн даралт ихэссэн учраас

Оноо: 1

Суурьлаг орчинд фенолфталейн индикатор ямар өнгө өгөх вэ?

  • a.Өнгөгүй

  • B.Шар  

  • C.Ягаан 

  • D.Хөх

Оноо: 1

Идэвхтэй галт уулын ойролцоо амьдардаг хүмүүст учрах СУЛ тал юу вэ?

  • A.Хөрсний үржил шим сайн, газар тариалан эрхлэх

  • B.Байгалийн үзэгдлийг сонирхох аялал жуулчлал хөгжих

  • C.Орон байраа орхих, нүүлгэн шилжүүлэлтэд өртөх

  • D.Ашигт малтмал олборлох

     

Оноо: 1

Ногоочин ногооны талбайдаа төмс болон лууван тарив. Доорх зурагт ногооны талбайн хэмжээг харуулсан бол дараах алхамын дагуу бодолт хийнэ үү.

Ногооны талбай гадаа хашааны уртын хэмжээг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Газар хөдлөлт зэрэг гамшгийн үед хүн нэг бүрийн анхан шатны тусламжийн үүргэвчинд юу байх хэрэгтэй вэ?

  • A.Шүгэл, ном, гар чийдэн, хоол хүнс

  • B.Цэвэр ус, шүгэл, гар чийдэн, эмийн сан

  • C.Цэвэр ус, бал, чихэвч, эмийн сан

  • D.Шүгэл, эмийн сан, шокалад, ундаа

Оноо: 1

Дараах бодисуудаас зөвхөн хүчиллэг шинжтэйбодисууд бүхий эгнээг сонгоно уу.

  • A. натрийн гидроксид, шохойн ус, магнийн оксид

  • B. хүхрийн хүчил, хүхрийн оксид, давсны хүчил

  • C.ус, сахар, хоолны давс

  • D.түүхий шохой, нимбэгний хүчил, хүнсний сод

Оноо: 1

Органик биш нийлмэл бодис болох хүчлийн тодорхойлолтыг сонгоно уу

  • A. Металлын ион ба хүчлийн үлдэгдлийн анионоос тогтсон нийлмэл бодис

  • B. Найрлагандаа 2 төрлийн элементээс тогтсон ба нэг нь хүчилтөрөгч агуулсан нийлмэл бодис                                                                                                          

  • C. Усан уусмалдаа Н+ ион  ба хүчлийн анион агуулсан нийлмэл бодис

  • D. Усан уусмалдаа металлын ион ба OH-1 ион агуулсан нийлмэл бодис

Оноо: 2

Лууван ба төмсний талбайн хэмжээг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 35

Айсан цэцэг

Төвшин тавдугаар ангийн сурагч. Дүү Тэмүүлэн нь гурван настай, цэцэрлэгт явдаг. Ээж аав хоёр нь дэлгүүр ажиллуулдаг болохоор бямба, ням гаргуудад хоёулхнаа гэртээ үлдэнэ. Тэмүүлэн маш их сахилгагүй. Ахынхаа хичээлийг хийлгэхгүй үзэг харандааг нь булааж авна. Дэлгэсэн дэвтэр ном руу нь усан буугаар буудна. Асааж болох бүх цахилгаан хэрэгслийг бүгдийг нь ажиллуулж орхино. Ер нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур даа. Харин Тэмүүлэн дүүгээ томоотой болгох нэг л сайн аргатай. Дүү нь мангас гэхээр үнхэлцгээ хагартал айна. Тэр гэнэт янз бүрийн чимээ гаргаж мангас ирж байна гэхэд дүү нь чив чимээгүй болоод ахыгаа бараадан зогсоно. Төвшин дүүгээ улам их айлгах гэж үлгэрт гардаг аймшигтай мангасуудын зургийг түүнд үзүүлээд ийм мангас манайд орж ирэх гээд байна гэж хэлнэ. Тэмүүлэн айж нүд нь бүлтгэнэн үүд рүү хараад ”Хаалгаа битгий онгойлгоорой“ гэнэ. Ингээд “Мангас чамайг томоотой байвал орж ирэхгүй гэнэ ээ” гэвэл нэг хэсэгтээ л буйдан дээр сууж зурагтай номоо эргүүлнэ.

Тэмүүлэн их хар дарж зүүдлэмтгий. Магадгүй мангас зүүдэлдэг байх. Ээж нь “Тэмүүлэнг дөнгөж хөлд ороод гадаа гүйж явахад нь нохой архирч дайраад урах шахсан юм. Түүнээс хойш их айж цочимтгой болчихсон” гэж ярьдаг юм. Энэ удаа тэд бас л гэртээ хоёулхнаа үлджээ. Тэмүүлэн дүүтэйгээ шагай тоглож байснаа маргааш хичээлтэйгээ санаж тооны даалгавраа хийхээр ном дэвтрээ дэлгэлээ. Дүү нь бас л “Жаахан тоглоё л доо” гээд гуйгаад болдоггүй. ”Ах нь хичээлээ хийхгүй бол болохгүй. Чи явж зурагтаа үз” гээд эргээд хартал үзэг нь байдаггүй. Тэмүүлэн нууснаас зайлахгүй. Төвшин “Өгөхгүй бол чамайг мангаст барьж өгнө дөө” гээд бостол Тэмүүлэн” Ах аа намайг мангаст битгий өгөөч” гэж орилоод зугтлаа. Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо. Аз болоход ваар хагарах нь байтугай цэцгийн нэг навч ч гэмтсэнгүй. Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэх гэж байтал хаалганы хонх дуугарч ээж, аав хоёр нь орж ирлээ. Ээж нь юун их шороо вэ гэвэл Түвшин:

  • Бид хоёр хөөцөлдөж байгаад ваартай цэцгээ унагачихсан юм гэлээ

Ээж нь ваартай цэцгийн дэргэд очоод:

- Миний хоёр хүү үүнийг хардаа гэлээ. Цэцгийн нэг ишээс хумсын толион чинээхэн ягаан цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа. Та нар энэ нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү гэж ээж нь хэлэхэд Тэмүүлэн:

- Агаа намайг айлгаад байсан юм гэж хов зөөв.

Энэ өдрөөс хойш Төвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсч ядан хүлээж өдөр бүхэн усалдаг болов.

Гурав... долоо... арав хоног өнгөрлөө. Тэр цэцэг дэлбээгээ нээсэнгүй. Сүүлдээ бүр хорчийгоод хатаж эхэллээ. Өөр ишээс ч цэцэг дэлгэрсэнгүй. Төвшин ааваасаа:

- Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол гэж асуухад аав нь:

- Тавиур дээрээс унахдаа их айсан байх л даа. Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм гэлээ.

- Цэцэг айдаг гэж үү? гэж Төвшин асуухад:

Айдаг юм аа хүү минь. Амьтай бүхэн айж цочдог. Тэр тусмаа дөнгөж дэлбээлэх гэж байгаа нялх цэцэг бүр ч их айна шүү дээ гэлээ.

Аав нь ингэж хэлснээс хойш Төвшин ”Дүү маань энэ цэцэг шиг нялх шүү дээ. Дүүгээ хамаагүй айлгаад байвал өсөж том болохоо болчих юм байна. Ахиад дүүгээ хэзээ ч мангасаар айлгахгүй ээ” гэж бодох болжээ.

О.Сундуй

  1. “хумсын толион чинээхэн” гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.
  • A.хумсны гялгар гадаргуу, хумсны хээ мэт

  • B.хумсны толио мэт хэмжээтэй, жижигхэн

  • C.тохойн аравны нэгтэй тэнцэх уртын хэмжээ

  • D.эрхий хурууны үзүүрээс нэгдүгээр үе хүртэлх хэмжээ

Дээрх даалгаврын оноо : 1

“Тэмүүлэн маш их сахилгагүй” гэсэн өгүүлбэрийн утгад тохирох хэлцийг сонгоорой.

  • A.ах нь сургадаг, дүү нь сонсдог

  • B.хүн ахтай, дээл захтай

  • C.хэргийн эзэн хэнгэргийн дохиур

  • D.юмны эзэн, сумны занги

Дээрх даалгаврын оноо : 1

Зохиолоос баатрын хэлсэн үгийг олоорой.

  • A.Тэмүүлэн маш их сахилгагүй

  • B.Дүү Тэмүүлэн нь гурван настай

  • C.Дүү нь үнхэлцэгээ хагартал айна

  • D.Хаалгаа битгий онгойлгоорой

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшингийн аавын “Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм” гэж хэлсний учир юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшинг алдаагаа ойлгож ухамсарлаж байгааг илэрхийлэхийн тулд зохиолч ямар, ямар үгийг сонгосон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

“Айсан хүнд аргал хөдлөх”гэсэн хэлц үгийн утгыг тайлбарлаарай.

Хэлц үгийн тайлбар:.......................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан утгаар дэлгэрүүлэн бичээрэй.

Цэцгийг гэмтээх шахсан байна шүү.

Дээрх даалгаврын оноо : 1

Салаа утгыг тодруулсан өгүүлбэр тус бүр нэгийг зохиож бичээрэй.

  • дэлбээгээ нээх ....................................................................................................................
  • цонх нээх .............................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 2

Дараах өгүүлбэрүүдийг харьцуулан, уншсан эхтэйгээ холбон дүгнэлт бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Энэ эхийг яагаад “Айсан цэцэг” гэж нэрлэснийг 20-30 үгэнд багтаан тайлбарлан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

“Айсан цэцэг” эхэд аливаа амьтай бүхэн айж цочдог болохыг бяцхан хүү болон цэцгээр төлөөлүүлэн дүрслэн бичжээ. Энэ эхийн бичлэгийн арга барилыг дуурайн “Миний хөөрхөн дүү” сэдвээр 120-150 үгтэй эх зохиож бичээрэй. / Өөрийн төрсөн болон ах, эгчийн, хамаатны дүүгийнхээ тухай бичиж болно/

Эхлэл хэсэгт: Дүүгийнхээ тухай товч танилцуулж бичих

Гол хэсэгт: Чи дүүтэйгээ тоглодог уу? Дүүгээ айлгадаг уу? Дүүдээ хайртай юу? Дүүгээ айлгах нь зөв үү? гэсэн асуултад дэлгэрэнгүй хариулах маягаар бичнэ.

Төгсгөл хэсэгт: Эхлэл болон гол хэсгийн мэдээлэл дээр тулгуурлан дүүгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай өөрийн бодол, санааг дүгнэн бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 1

Хүчлийн уусмалд түлэгдсэн тохиолдолд үзүүлэх анхны тусламжийг сонгоно уу.

  • A. Тэр даруй  их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь содын уусмалаар угаана.

  • B. Тэр даруй 10 минутын турш их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь борын хүчлийн уусмалаар зайлна. 

  • C.Тэр даруй  их хэмжээний хүйтэн усаар угааж, дараа нь борын хүчлийн уусмалаар угаана.   

  • D.Тэр даруй их хэмжээний хүйтэн усаар угаана.

Оноо: 1

Дараах химийн урвалын бүтээгдэхүүнийгнэрлэж,урвалын төрлийг тодорхойлно уу.

калийн оксид + хүхрийн хүчил= …………. + ус

  • A.. Калийн сульфат, Нэгдэх         

  • B. Калийн хлорид, Задрах        

  • C. Калийн хлорид, Халах             

  • D.Калийн сульфат, Солилцох

Оноо: 1

Графикт зарим улс орнуудын ( •-ээр улс орнуудыг үзүүлсэн) нэг хүнд ноогдох ҮНБ, дундаж наслалтыг үзүүлжээ. Графикийг ерөнхийд нь дүгнээрэй.

График: Зарим улс орнуудын нэг хүнд ноогдох ҮНБ, дундаж наслалт

  • A.Дийлэнх улс орнууд нь 1 хүнд ноогдох ҮНБ 30 000 $-аас их байна

  • B.Дундаж наслалт өндөртэй орнуудын 1 хүнд ноогдох ҮНБ 5 000 $  байна

  • C.Дийлэнх улс орнууд нь 1 хүнд ноогдох ҮНБ 10 000 $-аас бага байна

  • D.Дундаж наслалт бага орнуудын 1 хүнд ноогдох ҮНБ 30 000 $ аас их байна

Оноо: 1

Металл хүчилтэй харилцан үйлчлэх урвалын бүтээгдэхүүнийг сонгоно уу.

  • A.давс + ус                 

  • B.давс + устөрөгч

  • C. давс + ус + нүүрсхүчлийн хий          

  • D. суурь + устөрөгч       

Оноо: 3

Луувангийн талбайг төмсний талбайгаас 2 дахин их хэмжээтэй болгохын тулд ямар хэмжээгээр томосгох вэ? Зурагт зурж үзүүлнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3
Нийт: 16693