• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Хоёр шоог зэрэг орхиход туссан нүднүүдийн нийлбэр 7 байх үзэгдлийн магадлалыг ол.

  • A. 0

  • B. \frac{1}{6}

  • C. \frac{1}{2}

  • D. \frac{1}{12}

Оноо: 1

Пакистан улсын усны нөөцийн графикийг ажиглан хүн амын тоо ба усны нөөцийн хамааралд нөлөөлөхгүй зүйлийг сонгоно уу?

  • A.Пакистан улс нь далайд гарцгүй, баруун өмнөд Азийн орон.

  • B.Цэвэр усны хэрэглээ, хүн амын тооны өсөлт нэмэгдсэн

  • C.Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас унах хур тунадасны хэмжээ багасч, гадаргын ус ихээр ширгэх болсон.

  • D.Экспортоор цэвэр ус авах боломж бага, ядуу буурай орон

Оноо: 1

. 5 г кальци хлортой харилцан үйлчлэхэд 78,5кЖ дулаан ялгаруулсан бол CaCI2-ын үүсэхийн дулааныг ол.

  • A.15.7 кЖ         

  • B.6280кЖ  

  • C.9.8 кЖ     

  • D. 628 кЖ

Оноо: 10

Гемоглобин(Hb) нь төмөр агуулсан уураг бөгөөд амьсгалыг тэтгэгч гол бодис юм.

1 молекул Hb нь 4 молекул хүчилтөрөгчтэй холбогдож эд эсэд О2-ийг дамжуулдаг.

1. Агаарын эзэлхүүний 20%-ийг хүчилтөрөгч эзэлдэг бол түүний парциал даралт хэд байх вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

i. Hb нь хаана агуулагдах вэ?

ii. Стандарт нөхцөлд байгаа 1 моль хүчилтөрөгчийн молекул хичнээн тоо хэмжээтэй Hb-тэй холбогдох вэ?

Дээрх даалгаврын оноо : 3

Дээрх даалгаврын оноо : 2

5. Агаарын бохирдлын улмаас угаарын хий(CO)-н агууламж ихэссэнээс Hb нь О2-өөс 200 дахин их хүчээр СО-тэй холбогдон тэнцвэр тогтон СО-ын хордлогонд ордог байна. 1 моль Hb ба 1 моль О2-тэй холбогдсон хос нь 1 моль Hb ба 1 моль СО-тэй холбогдон хордлогонд орох тэнцвэрийн тэгшитгэлийг бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

6. Дээрх хордлогын тэнцвэрийг хордлого тайлах чиглэлд шилжүүлэхийн тулд:

А. Ямар бодисын концентрацийг ихэсгэх вэ? Б. Тэнцвэр хаашаа шилжих вэ?

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

Арал нуур нь Дундад Азийн давстай, урсгалгүй нуур. Казакстан, Узбекстан улсуудын хилийн шугам нь дайран гардаг. Ширгэхээсээ өмнө дэлхийд талбайн хэмжээгээрээ 4-рт ордог байжээ. Арал нуурын ус багасах болсон гол шалтгааныг тодорхойлно уу?

  • A.Цутгал голын усыг аж ахуйд ихээр ашиглах болсон.

  • B.Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас унах хур тунадасны хэмжээ багассан.

  • C.Загас агнуурын улмаас тэнгисийн ус бохирдсон.

  • D.Жил бүр ган гачиг тохиолдох болсон.

Оноо: 1

Зоосыг хоёр удаа орхих туршилт хийв. Ядаж нэг удаасүлдээрээ тусах үзэгдлийн магадлалыг ол.

  • A. \frac{1}{4}

  • B. \frac{1}{2}

  • C. \frac{3}{4}

  • D. 1

Оноо: 1

Зоосыг хоёр удаа орхих туршилт хийв. Яг нэг нь тоогоороо тусах үзэгдлийн магадлалыг ол.

  • A. \frac{1}{4}

  • B. \frac{1}{2}

  • C. \frac{3}{4}

  • D. 1

Оноо: 1

Дараах өгөгдлийг ашиглан 250C температурт, 1 атм даралтанд 2NO­2→N2O4(x) урвалын дулааны илрэл, ∆H0-ийг ол.

N2(x)+2O2(x)→N2O4(x) ∆H0=11.1кЖ

½N2(x) + O2(x) → NO2(x) ∆H0=33.2Кж

  • A. +11.0 кЖ 

  • B.-55,3кЖ 

  • C.+55,3 кЖ

  • D.-22,1кЖ

Оноо: 10

5л эзэлхүүнтэй саванд 30 г устөрөгч ба 140 г азот байв.

1. Устөрөгч ба азотын анхны концентрацийг тодорхойл.

Дээрх даалгаврын оноо : 2

2. Азот ба устөрөгчийн катализит урвалын тэгшитгэл бичиж тэнцүүлэх

Дээрх даалгаврын оноо : 1

3. Азотын 40% нь урвалд орж тэнцвэр тогтсон бол азоттой харилцан үйлчилсэн

устөрөгч ба бүтээгдэхүүн бодисын өөрчлөгдсөн концентрацийг олох

Дээрх даалгаврын оноо : 2

4.Тэнцвэрийн үе дэх бодисуудын концентрацийг тодорхойлж, тэнцвэрийн

тогтмолыг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 2

5. Энэ урвал нь экзотерм урвал бөгөөд бүтээгдэхүүний гарцыг ихэсгэхийн тулд ямар нөхцлүүдийг яаж өөрчлөх вэ?

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 1

Хоёр оронтой тоонуудаас таамгаар нэг тоо сонгон авахад ижил цифрээс бүрдсэн байх магадлалыг ол.

  • A. \frac{1}{9}

  • B. \frac{1}{10}

  • C. \frac{1}{11}

  • D. \frac{10}{99}

Оноо: 10

Н2(хий)+I2(уур)2НI (хий) гэсэн тэнцвэрт тогтолцоонд тэнцвэрийн тогтмол нь Кс=7О

1. Устөрөгч ба иодыг 1:1 молийн харьцаатай авч харилцан үйлчлүүлэхэд тэнцвэр тогтов.

Устөрөгч, иод, иодотустөрөгчийн тэнцвэрийн үеийн концентрацийг олно уу.

Дээрх даалгаврын оноо : 3

2. Иодын хэдэн хувь нь урвалд орсон бэ?

Дээрх даалгаврын оноо : 1

3. 1 моль иоданх авч 99% нь урвалд орсон бол анх хэдэн моль устөрөгчийг авсан бэ?

Дээрх даалгаврын оноо : 2

4. Дээрх тэнцвэр тогтсон системийн даралтыг 2 дахин ихэсгэхэд тэнцвэр яaж өөрчлөгдөх вэ?

Тооцоо хийн тайлбарла.

Дээрх даалгаврын оноо : 2

5. Системийн Кс-ыг багасгахын тулд ямар хүчин зүйлийг хэрхэн өөрчлөх вэ?

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 50

"Далавчтай бяцхан амьтан"

Харагдах төдий бяцхан хар саарал юм уншиж байсан номын хуудсан дээр гэнэт бий болов. Тоос шороо юм уу гэтэл арай ч том аж. Ойртон ажиглавал амьтан бололтой хөдөлж байна. Хаанаас ч юм ирж дээ. Бүр ойртон нүд тулган харлаа. Юу нь ч үл мэдэгдэнэ. Толгойтой ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Номын хуудсан дээгүүр гүйж байхыг бодоход хөл гэж байх нь. Энэ харин чухам юу идэж ууж, яажшуухан амь зуудаг юм бол доо, зайлуул. Ухаан санаа гэдэг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу.

Хэрвээ нүд гэж байгаад, тэр нь миний нүдэнд өртдөг сөн бол юу бодож, юу хүсэж байгааг нь ядаж гадарлах сан. Даанч тийм юм үл анзаарагдана. Тэр ч бүү хэл толгой нь ч хаана байгаа юм, толгой гэж юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Бодоход хөл байгаа юм чинь, толгой гэж эрхбиш нэг юм байгаа л байх.

Хараад байхнаа зүгээр ч нэг хандсан зүгтээ гүйгээд байгаа юм биш байнаа. Үе үе зогсосхийснээ, номын үсгэн дундуур ийш тийш гүйж, ямар нэгэн юм эрээд байх шиг байна. Энэ ч учиртай шүү. Ямар нэгэн юм эрж байна гэдэг чинь ухаан байгаагийн шинж. Идэх хоол орон байр эрдэг байлаа ч гэсэн эрж л байгаа бол тэр чинь ухаан. Амь зуулгын ухаан. Байгалиас амьтан ургамалд заяагдсан нэг зүйл энэ.

...Ингэхэд энэнд чинь нээрэн, бөгс цээж гэж юм байна уу. Дахин харц ойртуулан тандах гэхэд гэнэт бий болсон шигээ гэнэт алга болов. Бурхан минь, энэ амьтан чинь нисдэг амьтан байж. Далавчтай байсан байх нь. Далавчтай болоод л хаашаа явсан ул мөр үлдээлгүй нисээд алга болчихож. Далавчит амьтан гэдэг ийм сайхан. Ямар ч зам мөргүй ирнэ. Ямар ч ул мөргүй одно. Уг нь би сайн ажигласан бол далавчийг нь олж харах байсан байж, тэгсэн сэн бол түүгээр л улбаалаад юу эсийг олж харж, юу эсийг бодож сэтгэх байваа. Далавч миний хамгийн их шохоорхдог зүйл.

...Надад ч гэсэн далавч бий гэж би боддог юм. Гагцхүү хаана байгааг нь би мэдэхгүй. Мэдэх л юм бол би өөрийгөө жигүүртэй гэдгээ мэдрэх юм байгаа юм. Жигүүртэй гэдгээ мэдрэх мэдрэмж бол нисэх мэдрэмж. Нисэх мэдрэмж байж байж гэмээ нь ниснэ. Надад тийм мэдрэмж байхгүй учраас л би нисэж чадахгүй байгаа юм. Яагаад надад нисэх мэдрэмж төрөхгүй байна вэ гэвэл миний далавч ухаан мэдрэлд минь өртөхөөргүй жижигхэн, саяны нисээд явчихдаг амьтны далавчнаас ч жижигхэн учраас ухаанд минь өртөхгүй байгаа хэрэг.

Уг нь хүнд тасын жигүүр шиг том далавч хэрэггүй л дээ. Зүгээр л нэг өөрийнхөө биеийг даагаад нисчихэж чадах хэмжээний л далавч хэрэгтэй байгаа юм. Энэний тулд өөрт байгаа тэрхүү өчүүхэн жижиг далавчаа ургуулах хэрэгтэй. Ангаахай дэгдээхэй болж, дэгдээхэй бие гүйцэн шувуу болоход далавч мөн л адилхан томорч ургасаар байгаад их биеэ даан нисэж чадах хүчтэй жигүүр болдог шүү дээ. Яг л тэрэн шиг далавчаа ургуулах хэрэгтэй. Далавчаа ургуулахын тулд бүх л бие сэтгэлээ ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдлийг бойжуулах хэрэгтэй. Ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдөл бойжоод арвижаад ирэхээр авах, идэх, юмжих, хөрөнгөжихийн шунал аяндаа хорогдоно. Шунал нэмэгдэж, нүгэл ихсэхгүй болохоор ариусан гэгээрэхийн хүсэл мөрөөдөл минь улам их болно. Энэ хүсэл мөрөөдөл л далавчийг минь ургуулна.

...Би зөвхөн нүглээ нимгэлэхийн тулд нисэх гээд байдаг юм биш. Нисэх сэн гэж хүсээд байгаад минь өөр учир бий. Оршин буй цагтаа ул мөргүй явдаг болох гэсэн юм. Яг л түрүүчийн далавчит бяцхан амьтан шиг хаанаас ирсэн хийгээд хаашаа явсан ул мөргүй явдаг болох л гэсэн юм. Тэнгэрт нисэж яваа амьтан шиг ардаа ул мөр үлдээлгүй явдаг болсноороо би нэгэн аюумшигт муухай юмнаасаа ангижрах учиртай. Тэр бол биеэ тоох зан.

... Биеэ тоох үзэл нь ертөнцөд ул мөрөө үлдээх гэсэн хүслийг буй болгодог. Ийм их ухаантай, ийм их хүчтэй хүн байсан юм гэдгээ хойч үеийнхэндээ мартуулахгүйн тулд сургаал айлдвараа боть ботиор нь бичиж, хөшөө дурсгалаа тонн тонноор нь босгоход хүргэсэн юм.

... Ул мөрөө үлдээхийн хүсэл томорсоор байгаад ийм болдгийг мэдсэн учраас л ул мөрөө үлдээхгүй явах сан гэж хүсээд байгаа юм. Ул мөрөө үлдээхгүй явна гэдэг бол өөрийгөө илчлэлгүй бусдад туслах, бусдад тусалснаа мэдэхгүй байх явдал юм. Яг л энэ бяцхан амьтан шиг ямар амьтан болохоо, хаанаас яах гэж ирснээ, хаашаа яах гэж явснаа хэнд ч мэдэгдэхгүй ямар ч ул мөр үлдээхгүй одох.

Гэтэл далавчит бяцхан энэ амьтан надад ямар их юм бодуулж, ямар их юм ухааруулж, ямар их гэгээн сайхан хүсэл мөрөөдөл орхин одов оо. Яг л энэн шиг бусдад ач буян болчхоод хэн, хэзээ, хаанаас, яаж ирж тус болсны ул мөргүй үтэр түргэн одож байхын тулд би нисэх сэн гэж хүсдэг юм. Тэгж хүсэж байгаа учраас би “ Надад далавч байгаа” гэж итгэдэг юм. Надад далавч бий. Д.Батбаяр.

Ухаан санаа гэдэг юм байдаг ч юм уу үгүй ч юм уу.” гэдгийн хариултыг эхээс олж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Далавчаа ургуулахын тулд хүн юу хийх ёстой вэ?

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах өгүүлбэрүүдийн тодруулсан үгсийг баримжаалан өгүүлбэрийн өнгө аясыг тодорхойлоорой.

  • Тэр ч бүү хэл толгой нь ч хаана байгаа юм. .................................................
  • толгой гэж юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд...............................
  • толгой гэж эрхбиш нэг юм байгаа л байх. .....................................................
Дээрх даалгаврын оноо : 3

“Ийм их ухаантай, ийм их хүчтэй хүн байсан юм гэдгээ хойч үеийнхэндээ мартуулахгүйн тулд сургаал айлдвараа боть ботиор нь бичиж, хөшөө дурсгалаа тонн тонноор нь босгоход хүргэсэн юм.“ гэсэн өгүүлбэрээс олон тоог илэрхийлсэн хэллэгийг олж, юуг төлөөлснийг тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 4

“Нисэх сэн гэж хүсээд байгаад минь өөр учир бий.” өгүүлбэрийн тодруулсан үгтэй бичлэгийн хувьд адил үгс 3-4 ийг олоод ямар үг хураагдсаныг сэргээгээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Би зөвхөн нүглээ нимгэлэхийн тулд нисэх гээд байдаг юм биш.” өгүүлбэр дэх тодруулсан холбох үгийг ойролцоо утгатай холбох үгээр / гэ-т холбох үг бас болно үйлдэхийн тийн ялгалын нөхцөл байж болно/ солин найруулаад, өгүүлбэр ямар утгатай болж байгааг тодорхойлоорой. / шалтгаан, зорилго, орон , цаг/

  • ................................................
  • ................................................
  • ................................................
  • ...............................................

Өгүүлбэрийн утга: ..................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийг сайтар уншаад дараах тулгуур ойлголтуудад хамаарах баримтыг товчоор илэрхийлж бичээрэй.

Үйл явдал

................................................................................................................

Үзэл бодол

...............................................................................................................

Шинэ санаа/далд утга/

..............................................................................................................

...............................................................................................................

................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын далд утгаас санаа авч “Би нисэх дуртай” сэдвийн хүрээнд 250-300 үгэнд багтаан хүүрнэсэн эх бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 9

9 г цуугийн хүчил ба 100% 28.8г метанолыг хүхрийн хүчлийн уусмалтай хольж халаахад тэнцвэр тогтов. Энэ тэнцвэр тогтсон системд натрийн гидрокарбонатаар үйлчлэхэд дээрх урвалаас илүүдэж үлдсэн цуугийн хүчлээс 1.12 л нүүрсхүчлийн хий ялгарав.

1.Тэнцвэр тогтохоос өмнөх метилийн спиртийн тоо хэмжээг олох

Дээрх даалгаврын оноо : 1

2.Тэнцвэр тогтохоос өмнөх цуугийн хүчлийн тоо хэмжээг олох

Дээрх даалгаврын оноо : 1

3.Цуугийн хүчил ба натрийн гидрокарбонатын харилцан үйлчлэлээр ялгарсан нүүрсхүчлийн ялгарсан хийн тоо хэмжээ

Дээрх даалгаврын оноо : 2

4.Цуугийн хүчил ба метилийн спиртийн харилцан үйлчлэх урвалын тэгшитгэл бичих

Дээрх даалгаврын оноо : 1

5.Тэнцвэрийн үе дэх метилийн спиртийн ба цуугийн хүчлийн тоо хэмжээ

Дээрх даалгаврын оноо : 2

6.Тэнцвэрийн үе дэх нийлмэл эфир ба усны тоо хэмжээ

Дээрх даалгаврын оноо : 1

7. Этерификацийн урвалын тэнцвэрийн тогтмолыг тус тус олно уу

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Гурван оронтой тоонуудаас таамгаар нэг тоо сонгон авахад ижил цифрээс бүрдсэн байх магадлалыг ол.

  • A. \frac{1}{90}

  • B. \frac{1}{100}

  • C. \frac{1}{111}

  • D. \frac{10}{999}

Оноо: 1

A, B, C, D дөрвөн хүн нэг эгнээнд зогсов. А хүн эгнээний эхэнд эсвэл төгсгөлд зогсох магадлалыг ол.

  • A. \frac{1}{2}

  • B. \frac{1}{3}

  • C. \frac{1}{4}

  • D. \frac{1}{6}

Оноо: 1

A, B, C, D, E таван сурагч нэг эгнээнд зогсов. А хүн эгнээний эхэнд эсвэл төгсгөлд зогсох магадлалыг ол.

  • A. \frac{1}{}5

  • B. \frac{2}{}5

  • C. \frac{1}{20}

  • D. \frac{1}{10}

Оноо: 50

"Туурь"

Манай нутагт Байшинтын туурь гэж үнсэн хөх тоосгоор барьсан эрт цагийн сүмийн туурь бий. Эвлүүлж зүйсэн тэр олон тоосго чухамдаа манай нутгийн шавар шороо байж таарна. Хэн гэгч уран гар, ухаан цэцэн нь үүнийг ингэтлээ дээдлэн эвлүүлээ бол. Тэр туурийн нөмөр ээвэрт ургасан лууль, шарилжийг харахад уйтгар ч төрмөөр, гайхаш ч алдмаар. Хонь хурганы жаалууд тэнд их тоглох. Харин айлууд тийшээгээ нэг их буугаад нутаглаад байхгүй. “Дээдсийн юм, нурсан ч гэсэн байж л байг гэлцэнэ. Орчлонд олон юм хувирч өөрчлөгдөж он жилийг урсгалдаа алдаж байдгийн нэг гэвэл энэ Байшинт мөн.

Хожмоо ухаан сууж ч гэх юм уу даа, Байшинтдаа эргэж нэг очлоо. Явган элс нүүж ёстой л туурь гэхээс цаашгүй бараан гуниг хадгалсан, чимээгүй дүнсгэр хэдэн тоосго талаар нэг тарсан байх юм. Өтгөсийн ярих нь энд сүм гэхээсээ ном судар ариулсан ариун дагшин газар байсан гэлцэж дотроо чимээгүйхэн халаглана. Тэр их ном судар чухам одоо хаана байна. Цагаан тэмээтийн хэдэн агуйд залсан гэх авч, тийшээ зориглон очдог хүн үгүй болж. Бурхан тахил, номын мөр хөөсөн хэдэн лам нараас нь одоо энэ гээд үзүүлчих, тэр гээд заачих юм алга. Би сүмийн том том хавтгай хөх чулуу зүйсэн довжоон дээр сууж, хөлийн их хөндийгөөр алс тэртээ цэнхэртэх хөндлөн цэнхэр уулсыг ажиж байлаа. Ноосон түүдэг шиг хэдэн болжмор намайг амьд амьтан гэж тоох янзгүй бараг л өлмий дээгүүр гүйлдэж босон суун жиргэлдэнэ. Ботгон сэвшээ үе үе хөдөлж, дэрсний толгой бөхөлзүүлэн тэртэй тэргүй гуниглан суугаа миний сэтгэлд уйтгар нэмнэ. Цагийн хөлд үрэгдсэн хуучин сүмийн туурь нэг ёсондоо түүхийг гэрчилж байх шиг. Хүн гэдэг их юм бүтээж, түүнийгээ ухааны мунхгаар устгаж, дахин босгох гэж тамираа баран, хожим хойноо харуусаж суудаг нь ганц манай Байшинтын түүх биш байх аа.

Бага үдийн алдад нэг сарсганасан 69 –тэй хэдэн залуу доод талын хөндийн хөх толгойн хормойгоор дэгдүүлэн гарч ирлээ. Манай сумынхан хол ойрын зочид гийчинд Байшинтын туурийг үзүүлж, гайхуулдаг гэсэн. Ямаа боож, айраг цагаагаа дээжилдэг гэсэн. Хийснээрээ бус нурааж устгаснаараа гайхуулдаг ёсон хэнд хэрэгтэй билээ гэсэн омгорхуу атлаа унанги бодолдоо автан суутал тэд ч хүрээд ирлээ. Урд талын суудалд суусан ширвээ сахалтай бага залуу хархүү машинаас бууж намайг олж харуут ад зэтгэрийн амьтантай эзгүй хээр нүүр учирсан мэт үл ялиг эвгүйрхсэнээ халаасандаа гараа шургуулан зоримог бус алхан ирж толгой дохих төдий мэндлэв. Би суудлаасаа босож, түүний халуун гарыг барилаа.

  • Би энэ нутгийн хүн... Тэрбээр сая л нэг инээгчээ аядаж толгой дохино. Хэсэг байснаа
  • Та энэ Байшинтын тухай сайн мэднэ биз дээ? гэв.
  • Багадаа энд хурга ишиг хариулж л явлаа.

Мөнөөх шавил хөвгүүнтэй хамт яваа хэдэн залуучууд надаас нэг их юм олоод сонсчих санаатай аманд орчих нь холгүй шаваад авлаа.

  • Бороо шороотойд хот хонь хашчихдаг байсныг санах юм. Одоо элсний нүүдэлд дарагдчихаа шив дээ гэж би үгээ зөөн хэллээ. Мөнөөх бага залуу хөвгүүн:
  • Би танай суманд ирээд удаагүй байна аа. Сургуульд зураг хөдөлмөрийн багш хийдэг юм. Саваагүй зантай болохоор хадны сүг зураг, сүм дуганы үлдэгдэл, сонирхохгүй юм байхгүй. Энэ нь ч уг нь цагтаа барилга шиг барилга байж дээ, хайран юм хэмээн халаглах нь надад эерэг бодол авчрав. Хойч үе маань бүгд ийм байдаг бол бас ч болж байнаа гэсэн давилуун бодол төрөв.
  • Домог түүхийг нь мэдэх хүн олдох болов уу? гэж тэрбээр надаас тандаж байна.
  • Эрхээ биш олдох байлгүй.
  • Сэргээж сэлбээд босгочих юмсан... гэж мөнөөх хүү санаашрангүй өгүүлснээ царай нь цэлдэн хөх болон огло харайлаа.Түүний зогсож байсан хавтгай хөх чулууны дороос жадганасан хар эрээн могой толгойгоо цогнолзуулан гарч ирснээ элсэн дээгүүр хүйтэн мөр татуулан мөлхөж оров.

Бид хэд ч орой болтол элдвийг хүүрнэлдэж билээ. Залуу надад “Чадвал энэ сүмийг босгоно оо. Бид хэд тэгэж тохиролцож ирж үзсэн юм” хэмээн дахин дахин ярьж байлаа.

Могой шиг хүйтэн цагийн хөлд үрэгдэж үгүйрсэн юмны нэг гэвэл эвийн тоосго зүйж, хүмүүс итгэл сэтгэлээ өгөн сайн сайхан цагийг зөгнөн босгон хожмоо туурь төдий үлдсэн энэ сүм байлаа. Сүм байлаа, үгүй болж... ном, лам байлаа, бас л үгүй болж. Хожмоо лай ланчгийг нь үүрэх заяатай төрсөн бид хэд нэгэн цагт энд газрын цэнхэр асар босгох зөн мөрөөдөлдөө автан шингэх нарны улбар туяаг биширч байлаа. Нар дахин мандана. Ай! Байшинтын минь хөх туурь цагийн салхи бүлгэрч, хүний хөл дарах цаг ирэх юуны магад. С.Пүрэв.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ. УНШИХ ЧАДВАР СОРЬСОН ДААЛГАВАР

Даалгавар бүрийг анхааралтай уншиж гүйцэтгээрэй.

  1. Дараах хэллэгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.
  • Сүмийн туурь-...................................................................................................

............................................................................................................................

  • Шавил хөвгүүн:................................................................................................

............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Би баатрын төсөөлснөөс өөр байдал үүсэхэд баатруудын үг яриа хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Эхээс баримт авч дүгнэн бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Зохиолч могойг яагаад зохиолын дундуур оруулж ирсэн бэ?. Энэ нь “могой шиг хүйтэн цаг” гэсэн дүрслэлтэй холбоотой юу?

Дээрх даалгаврын оноо : 3

“Зохиолын би баатрыг сэтгэлийн уйтгар гунигт автуулж байгаа бодит байдал нь юу болохыг бичээрэй.

  • ..............................................................................................................................

..............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхний цогцолбороос уран дүрслэлийн төлөөллийн аргаар бүтсэн өгүүлбэрийг олж бичээд, энэ нь ямар үгээр илэрч байгааг тодорхойлоорой. [4 оноо]

  • Өгүүлбэр: .........................................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

  • Илэрч байгаа үг: ..............................................................................................

............................................................................................................................

............................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэгч хэддүгээр биеэс өгүүлж байна вэ? Өнгөрсөн ба өнөө цагийн хэрэг явдлыг тодруулсан өгүүлбэр олж бичээрэй.

  • Өгүүлж буй бие: .............................................................................................
  • Өнгөрсөн цагийн хэрэг явдал: ......................................................................

............................................................................................................................

........................................................................................................................................................................................................................................................

  • Өнөө цагийн хэрэг явдал: ...............................................................................

............................................................................................................................

.......................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн төгсгөлийн “Ай! Байшинтын минь хөх туурь цагийн салхи бүлгэрч, хүний хөл дарах цаг ирэх юуны магад.”гэсэн өгүүлбэр дэх хэлц ашигласан зорилгыг тайлбарлана уу.

“Хөл дарах” хэлцийн утгыг тайлбарла /1/

...........................................................................

...........................................................................

Хэний ярианд илэрч байна вэ?/1/

........................................................................

........................................................................

Хэлц ашигласан зорилго нь юу вэ?/2/

.......................................................................

.......................................................................

Энгийн үгээр солин найруулна уу./1/

.......................................................................

.......................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын агуулгаас санаа авч “Байшинтын туурийг сэргээсэн нь ” сэдвийн хүрээнд баримт нотолгоо бүхий бахархсан өнгө аястай эх 250-300 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 1

13-аас бага анхны тоонуудаас санамсаргүйгээр нэг тоо сонгоход тэр тоо 7-оос бага байх магадлалыг ол.

  • A. \frac{3}{13}

  • B. \frac{4}{13}

  • C. \frac{1}{2}

  • D. \frac{3}{5}

Оноо: 1

15-аас бага анхны тоонуудаас санамсаргүйгээр нэг тоо сонгоход тэр тоо 10-аас бага байх магадлалыг ол.

  • A. \frac{4}{15}

  • B. \frac{3}{5}

  • C. \frac{2}{3}

  • D \frac{5}{7}

Оноо: 50

"Хаан маан байх ч яамай"

Арслангийн сүр хүч сүргээс хамаарна . Хүчирхэг том арслангууд арав шахам эм арсланг хураана. Эдний үр төл, ах дүү нийлэхээрээ Африкийн тал нутагт тэднийхнээс өөр хэнбугайн ч хаанчлал тогтохын аргагүй болно. Ийм айл хамгийн сайхан эдэлбэр нутгийг эзэмшинэ. Сайхан гэдэг нь гол нь идэш тэжээл болох амьтад элбэг нутгийг л хэлнэ шүү дээ. Эзэмшил нутаг хилийн дээстэй. Хилийн дээсээ эзэн арслан шээс, жогорхой, бөгсөн дэх булчирхайгаас ялгарагч шингэнээр үргэлж норгон тэмдэглэж байдаг. Бас хил зөрчигч бусдыг өршөөлгүй хэмлэж, сургамж өгч байдаг зантай. Эр арслангийн хүзүү, толгой, цээжин бие нь өтгөн сахлаг дэл зогдортой. Зогдроо хийсгэн саахалзагч тал нутгийн араатны хаан нутаг орноо хамгаалах гол үүрэгтэй. Ав гөрөөний ажлын голыг голдуу эм арслангууд буюу эрслэнгүүд нугална. Ангууч эмс эхлээд модны сүүдэрт нозоортлоо унтагч бусдыгаа сэмхэн сэрээнэ. Хошуу амаа шүлсдэн угаан хэсэг сууцгаана. Тэгснээ ажиг сэжиггүйхэн хөдөлцгөөнө. Аль сүрэг рүү дайрахаа товлоно. Хашир өлөгчин хөөгдөгч амьтны хүзүүнд асаж, гүрээг нь тас зуудаг байна. Бусад нь хөл, гарыг нь татаж чангааж унагаснаар өдрийн хоол бэлэн болов. Сүргийн эзэн арслан хоолны сургаар дэл зогдроо намируулан ирнэ. Бүгд л хувь хувиа зууж, нулиглаж эхэлнэ дээ.

Тал нутгийн махчин шувууд, цөөврүүд шавж, бага залууст нь тэднийг хөөх ажил нэмэгддэг юм. Цадсан сүрэг дахиад л ам хамраа цэвэрлэх ажилд орно. Нэгэнт цадсан тул хажуугаар нь цувах тууртан амьтдыг тоомжиргүйхэн харж хэвтэнэ. Тэд нь ч эд нар маргааш хүртэл ямар ч аюулгүй гэдгийг сайн ойлгодог ажээ. Ялангуяа сүргийн эм арслан тахины унага ирж үнэрлэвэл нөгөөдүүлээ сэрэхээс өмнө зайлахыг сэмхэн шаарддаг аж. Ер нь эрслэнгүүд шиг сайн ээж амьтны ертөнцөд ховор. Гэрийн бараа харахгүй сэнтэглэх эрийн эзгүйд сүргийн бүхий л ачааг нуруундаа үүрцгээдэг. Сүргийн хоолыг бэлдэнэ. Үр хүүхдээ ан авд сургана, угааж цэвэрлэнэ. Бүсгүйчүүд нь хүүхдүүдээ хэнийг нь ч ялгалгүй хөхүүлж асардаг. Зулзагануудаа ер нь дундынх байлгах сонирхолтой. Үүнд нь бас нарийн учир байдаг. Сүрэгт ганц эр байдаггүй. Сүргийн эзэн биш ч тэднийд “байдаг” харчууд бас бий. Зарим эм “байдаг”-уудын гүегийг гаргасан байж болно шүү дээ. Амьдралд юу эс тохиолдохов. Гэхдээ бусдын хүүхэд гаргасныгаа нуух арга нь холилдуулан өсгөх явдал юм. Аварга зогдорт хоноцын хүүхдэд тийм ч таатай ханддаггүй. Гэвч элдэв зан гаргавал олон эм зэрэг өмөөрөн дайрах тул тэр яаж ч чаддаггүй билээ.

Арсланг хүмүүс араатны хаан гэж өргөмжилдөг боловч энэ нь орчин үед хоцрогдсон ойлголт болжээ. Яагаад гэвэл эрхэм хаадыг устгаад бараг дуусаж байна. Африкаар барахгүй Арабын хагас арал, Перс, баруун хойт Энэтхэг, Турк, Грек, Кавказ түүгээр ч барахгүй Донын адгаар ч өргөн тархмал байсан энэ амьтад эрхбиш арай л данс дугуйлчихалгүй шиг шинэ зууны босго давжээ. Өдгөө Төв Африкийн дархан цаазат газруудад л арслан үлджээ. Бас амьтны хүрээлэнгүүдэд тэжээмэл арслан нэлээд бий. Иймд араатны хаанаас огцрох өргөдлөө эрхэм том зогдортнууд аль хэдийнэ өгсөн гэж үзэж болох билээ.

Амьдарч л байвал хаан маан байх ч яамай болжээ. Хаан байх байтугай сүргийн захирагч байх ч бас л хэмжээтэй.

Том зогдорт орчлонгийн жамаар өтөлнө. Шүд нь юм даахгүй болно. Залуу арслангууд үүнийг нь мэдмэгцээ нэг л өдөр түүнийг хажиглан хөөдөг байна. Бүгдээрээ нийлэн зодож ойртуулахаа болино. Хоорондоо тэргүүний төлөө дайтаж эхэлнэ. Нэг нь эзэн сууна. Бусад нь хулмалзан бууж өгнө. Хөөгдсөн хөгшин арслан тэднийгээ бараадаж л амьдарна. Идэж цадаад зайлсных нь дараа даах юм үлдсэн байвал оролдоно. Хүмүүс бидний дундаас тэтгэвэртээ гарсан өвгөд голдуу манаач хийдэг. Эзэн арслан ч гэсэн эцэстээ манаач л болно. Сүрэгт аюул ойртож байгааг мэдэж, холоос хашгирч чимээ өгөн суух үүрэгтэй болж хоцордог ажгуу.

Ер нь арслангуудын талаар олигтой юм дуулдахаа байжээ. Тэр жил Бээжингийн зоопаркт нэг арслан үхчихсэн байж билээ. Талийгаач арслан хуванцар савтай ундааг бүхлээр нь залгичихсан байв. Нэг биш хэдээр нь шүү. Үзэгчид юу л шиднэ залгичихдаг, нэг ёсондоо идэхийн хэнхэгтэй болсон гэж тэндхийн ажилчид муулж байсан юм. Бас нэг нэр хугалсан явдал болов. Цагаан хэрмийн дотор амьтдыг зэрлэгээр нь байлгадаг амьтны хүрээлэн бий. Тэднийг үзэхээр очсон хүмүүст амьтдад амьд өгөөш хаяж өгөхийг зөвшөөрдөг байлаа. Хүмүүс голдуу туулай авч очдог юм. Гэтэл нэг удаа хэсэг жуулчид төлөг аваад оччихсон байв. Түүнийгээ арслангийн тор луу оруулсан юм. Гэтэл юу болсон гэж санана! Ийм амьтан амьдралдаа үзээгүй араатны хаад маань хониноос сүүлээ хавчин зугтааж, нэр нүүрээ нэгмөсөн баллаж орхиж билээ. Ч.Мягмарсүрэн

Эхний цогцолбороос авсан дараах үгийг хам сэдвийн хүрээнд тайлбарлаарай.

  • Асах: ..........................................................................................................
  • Хураах: .......................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 2

Арслангийн амьдралын ер бусын онцлогийг юу гэж харж байгаагаа гурван баримтаар нотолж бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

“Том зогдорт”-ын өтөл насны онцлогийг түүний өнцгөөс харж тоочно уу. /Үлгэрлэвэл: Түүнийг хөөнө гэвэл тэр хөөгдөнө гэх мэт/

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Эхийн сүүлийн цогцолбороос үзэл бодол ба баримт бүхий өгүүлбэрийг ялган ангилаарай.

Үзэл бодол:

  • ........................................................................................................................

........................................................................................................................

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Баримт:

Арслангийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байгааг зохиогч хэрхэн өвөрмөцөөр дүрсэлснийг түүж бичнэ үү.

  • ........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
Дээрх даалгаврын оноо : 4

Эхийн сүүлийн цогцолбороос тухайн үйл явдлыг зохиогч өөрийн нүдээр харсан гэдгийг нотлох баримтыг олоод яагаад ингэж үзэж байгаагаа тайлбарлаарай.

Нотлох баримт:

  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................
  • .........................................................................................................................

Тайлбарласан нь:

  • .........................................................................................................................

.........................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах үг, өгүүлбэрийг сонгосон учрыг тайлбарлахдаа тодруулсан үгэн дээр тулгуурлаарай

  • Гэрийн бараа харахгүй сэнтэглэх эр: .......................................................

.........................................................................................................................

  • хониноос сүүлээ хавчин зугтааж, нэр нүүрээ нэгмөсөн баллаж орхиж билээ. ................................................................................................

..................................................................................................................................................................................................................................................

  • Бас хил зөрчигч бусдыг өршөөлгүй хэмлэж, сургамж өгч байдаг зантай. ..........................................................................................................

........................................................................................................................

  • Талийгаач арслан: .......................................................................................

........................................................................................................................

  • Ийм айл эдэлбэр газрыг эзэмшинэ..............................................................

........................................................................................................................

.......................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Эхийн агуулгыг сөргүүлж “Арслан араатны хаанаараа үлдэнэ” сэдвийн хүрээнд баталж нотлох замаар үзэл бодлоо илэрхийлсэн эх бичнэ үү. /250-300 үгэнд багтаах/

Дээрх даалгаврын оноо : 25
Нийт: 16693