• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

100-аас хэтрэхгүй тоонуудаас нэг тоо сонгоход сонгосон тоо 0–ээр төгсөх эсвэл 7-д хуваагдах үзэгдлийн ядаж нэг нь илрэх магадлалыг ол.

  • A. 0.24

  • B. 0.23

  • C. 0.0126

  • D. 0.014

Оноо: 1

100-аас хэтрэхгүй тоонуудаас нэг тоо сонгоход сонгосон тоо 0-ээр төгсөх эсвэл 8-д хуваагдах үзэгдлийн ядаж нэг нь илрэх магадлалыг ол.

  • A. 0.22

  • B. 0.21

  • C. 0.2

  • D. 0.012

Оноо: 50

"Хээрийн явдал"

Самба бид хоёр Хөх Хулдын даваа өөд өгсөж явлаа. Хөх Хулдын даваа гэдэг маань нар харагдахгүй шахам битүү ширэнгэн дундуур ганц морьтон гэлдрэх төдий явган зөрөг л гэсэн үг. Нутгийнхан бол дээш доош чавхны чулуу шиг үсчүүлж байхад, мод ширэнгэнээс хол хөндий өссөн бидний хувьд ганц утсан дээгүүр дэнжигнэн амь тээхтэй утга нэг гэсэн үг.

Явган жимийн хажуугаар мөнөөх бутан дундуур горхийн ус хоржигнон чимээлж, омогтой нь аргагүй ойж буун хөл доогуур тэртээ доод их хөндий рүү яарна. Самба миний өмнө том биеэрээ мориныхоо нурууг хотолзуулан зүтгүүлэх бөгөөд би араас нь өөрийн мэдэлгүй юм шиг дагаж гэлдрүүлнэ. Самба их сонин зантай. Харахад арслан бар шиг сүртэй, хэнтэй ч юухан дээр ч түр тар хийж чаддаг мөртөө цагаа тулахаар хулганаас ч дор амьтан. Түүнийг нь би бас мэднэ. Ерөөс хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг ойн хайгуулынхан гэдэг бие биенийхээ араншинг нэвт мэддэг болохоор энэ нь миний ажигч зан биш гэдгийг би баттай хэлнэ. Өглөөхөн бид хоёр Хулдын давааны арын ойн бүтцийг тоймлох үүрэг аваад нөгөө хэдээсээ салахдаа хоорондоо хошуу муруйсан хэрэг. Би морио эмээллэж байлаа. Самба аль хэдийнээ явдал суудлаа зэхчихсэн болохоор шавдуулж, би мунгинаж байтал олом тасарчихдаг байгаа.

  • Юугаа хийгээд хөдөлж ядаад байгаа юм гэж ирээд л сэлбэлзэж гарлаа.
  • Олом тасарчхаад ядаж байнаа хө.
  • Хайгуулч л юм бол оломтой оломгүй ямар хамаа байна. Зайдан морь унаад явах

цаг ч таарна гэж ирээд дэвхцэх нь холгүй.

  • Би дөрөөндөө чиргүүлээд үхчихвэл чамд сайхан байна уу гэж би адарлаа. Муу

хүн үхдэггүй юм гэчхээд Самба буугаа үүрэн мордоод явчихлаа. Хор шар минь буцалж, би ч олмоо холбосон шүү болоод араас нь яарсан хэрэг. Самба араасаа хүн явж байна чинээ санасангүй, зүгээр л нэг гөлийсөн юм мориныхоо туурайгаар шавар шавхай үсчүүлэн, үе үе гөлмөө дарчигнуулан давирч явах нь харахад хүртэл зэвүүн санагдана. Ядаж явахад өөдөөс шавхай шидлэх нь бүр ч хэцүү.

Хээрийн хүн ам муруйхыг хэн ч байлаа хүсдэггүй. Гэтэл надад түүнийг бодох ч ухаан байсангүй. Самба морио давирах болгонд би “ Муу хог чинь надад уурласан уураа мориндоо гаргаж мал зовоож байна“ гэдгийг л мэдэж байлаа. “Даваан дээр гарч байгаад чамтай хэдэн үг солиноо, гайгүй. Энэ муу үргэлж л хүн рүү боргож байдаг “ гэхээс зам хорогдож, газар ахихгүй, даваа улам өндөр болчихсон юм шиг. Би хэлэх хорон үгээ бодолдоо нэрж, чухам яасхийгээд эхлэх арга ухаанаа олохгүй бачимдаж явлаа. Тэгснээ “ Дэмий ч юм уу. Энэ муутай орой отог дээрээ ирж байгаад олны дунд буулгаж авсан нь дээр” гэж ч бас эргэлзлээ. Гэтэл Самба мөн л таг дуугүй. Хаа нэг ихэмсгээр хоолойгоо засах нь дахиад л атгаг хөдөлгөнө.

Өгсөх тутам модны орой сийрч, нарны хурц гэрэл завсар чөлөөгөөр нь зуралзан нүд гялбуулна. Тэнгэр ч цэнхэртээд ирлээ. Даваан дээр гарах тун ойртжээ. Сүүлд сүүлдээ дагтаршсан өвс багасч, хайрга чулуу морины хөлд үсчих болов. Даваа ойртох тусам хөөрч эрдсэн санаа маань буцах янзтай, эргэлзэж холбирч байна. Чухамдаа энэ үед Самбын аштайхан үг л надад хэрэгтэй байлаа. Гэтэл тэр мөн л ус балгасан юм шиг дөмбийсөн хэвээр.

Давааны орой дээр босгосон овоо гэж нэрлэмээргүй овоолсон хэдэн чулуу, дээр нь босгосон ганц ёдор мод ч нүүрэн дээр тулаад ирлээ. Манай нутгийн овоо гэвэл сац суварга мэт байхад эндхийнх ор нэр төдий юм гэж саналаа. Гэхдээ ийм өндөр газар хэн нь хаанаас чулуу зөөж байх билээ, гарт тааралдсан ганц нэгийг л дээдэлж овоолсон нь энэ биз.

Самба даваан дээр гарч ирээд мориноосоо бууж мөнөөх овоог нар зөв тойрсноо чулуу хайж байгаа бололтой ийш тийш хэд алхлаа. Би ч түүний хийснийг давтлаа. Энэ ч бас ёс юм даа. Гэтэл Самба дуугүй чигээрээ морь руу минь очиж эмээлийг минь аван суугаад авлаа. Энэ яах нь вэ гэсэн бодол төрж түүнийг харжээ зогстол мөнөөх тасарсан олмыг минь бөхөлж гарлаа. Үүнийг харсан би юун хэрүүл хийхтэй манатай, баярлаж хайрлах шиг боллоо.

Самба морины хөлсөнд хужир ургах шахсан олмыг шүлэмдэн бүр нэг сэтгэл гаргаж бөхлөх зуураа, муурных шиг ногоон нүдээрээ инээмсэглэх нь сэтгэлд гэрэл цацаад явчихлаа.

Би ч өөрийгөө зэмлэж эхэллээ. Би түүнийг “Чи ямар сайндаа эхнэр хүүхдэдээ хаягдав. Чи олигтой байсан бол амьдрал чинь бүтэн явах байсан” гэж дэвхчүүлье. Барилдаад авбал ч авъя гэж санасан хэрэг. Одоо түүнийгээ бодохоос ч өөрөөсөө ичлээ. Ингэхэд би чинь хэн билээ. Хэдэн мөнгө олох гэж хээрийн энэ улсуудын нөмөр бараадаж явж, бас амьтантай адралцах санаатай... гэхээс өөрөөсөө айлаа.

Самба морийг минь эмээллэчихсэн хойноо “Бидэн хоёр ч мөн ч хөглөж явна аа. Ингэж байгаад болно доо. Ах нь адгуу гэж хачаан хачин. Ер нь хээр хөдөөгийн улс үгээ харамлаж чаддаггүй юм шүү дээ. За яваад байна даа.” гэсээр мордоод яваад өглөө. Хээрийн жаргал ч энэ юм уу даа.

Нар буцаж тогорууд хоргодно. С.Пүрэв.

Үгийн утгыг хам сэдвийн хүрээнд тайлбарлана уу.

  • Омогтой нь аргагүй ойж буух: ............................................................................
  • Нар буцаж тогорууд хоргодно. ............................................................................

..................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

  1. Эхээс дараах мэдрэхүйд өртсөн байгалийн дүрслэлийг олж бичнэ үү.

  • Харах: ......................................................................................................................

...................................................................................................................................

  • ...................................................................................................................................

...................................................................................................................................

  • Сонсох: ....................................................................................................................

...................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

Би баатрын хувьд сэтгэлд нь таатай үйл явдал хаана өрнөсөн бэ? Сэтгэлд таатай гэж байгаа шалтгаанаа хоёр өгүүлбэрт багтаан тайлан тайлбарлаарай.

Дээрх даалгаврын оноо : 3

Самба, би баатар хоёрын зөрчлөөс тэдний ямар зан чанар /эерэг болон сөрөг/ илэрснийг хэлсэн үг, хийсэн үйлдэл дээр тулгуурлан нэг, нэг өгүүлбэрээр бичнэ үү.

  • Самбын хэлсэн үгээс илэрсэн зан чанар...................................................................

...................................................................................................................................

...................................................................................................................................

  • Самбын хийсэн үйлдлээ илэрсэн чанар: .............................................................

...................................................................................................................................

..................................................................................................................................

  • Би баатрын хэлсэн үгээс илэрсэн чанар: ................................................................

......................................................................................................................................

  • Би баатрын хийсэн үйлдлээс илэрсэн чанар: .........................................................

.....................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

  1. “Ерөөс хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг ойн хайгуулынхан гэдэг бие биенийхээ араншинг нэвт мэддэг болохоор энэ нь миний ажигч зан биш гэдгийг би баттай хэлнэ.” гэсэн өгүүлбэр дэх хэлцийн утгыг тайлбарлаад, юуг тодруулах /дүрийн зан чанар, ёс суртахуун, ажлын онцлог гм/ үүрэгтэй орсныг тайлбарлаарай .

  • Хэлцийг утга: .........................................................................................................

...................................................................................................................................

  • Хэлцийн үүрэг: .......................................................................................................

...................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

Эхний цогцолбор дахь тодруулсан үгс Хөх Хулдын давааны тухай ойлголтыг уншигчдад өгөхөд нөлөөлж байна уу? Бичил дүрслэл бүрийн утгыг анзаарч, 20-30 үгэнд багтаан тайлбарлан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

“Олом тасарчхаад ядаж байна аа хө” гэсэн өгүүлбэрийн тодруулсан үгийн доогуур нь зурсан бүтээврийг “Л” бүтээврээр солиход өгүүлбэр хэрхэн өөрчлөгдөж, үйл үг ямар утгатай болсон байна вэ?

  • Өөрчилсөн өгүүлбэр: ............................................................................................

..................................................................................................................................

  • Үйл үгийн утга: .....................................................................................................

......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫН ДААЛГАВАР

Зохиолын Самбын дүрээс санаа авч “Уурлах нь түргэн ч уучилж чаддаг найз минь ” сэдвийн хүрээнд эргэцүүлсэн утгатай эх 250-300 үгэнд багтаан бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 25
Оноо: 1

Шагай орхиход морь буух магадлал 0.2, хонь буух магадлал 0.35 бол хонь эсвэл морь буух үзэгдлийн магадлалыг ол.

  • A. 0.07

  • B. 0.45

  • C. 0.48

  • D. 0.55

Оноо: 35

Айсан цэцэг

Төвшин тавдугаар ангийн сурагч. Дүү Тэмүүлэн нь гурван настай, цэцэрлэгт явдаг. Ээж аав хоёр нь дэлгүүр ажиллуулдаг болохоор бямба, ням гаргуудад хоёулхнаа гэртээ үлдэнэ. Тэмүүлэн маш их сахилгагүй. Ахынхаа хичээлийг хийлгэхгүй үзэг харандааг нь булааж авна. Дэлгэсэн дэвтэр ном руу нь усан буугаар буудна. Асааж болох бүх цахилгаан хэрэгслийг бүгдийг нь ажиллуулж орхино. Ер нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур даа. Харин Тэмүүлэн дүүгээ томоотой болгох нэг л сайн аргатай. Дүү нь мангас гэхээр үнхэлцгээ хагартал айна. Тэр гэнэт янз бүрийн чимээ гаргаж мангас ирж байна гэхэд дүү нь чив чимээгүй болоод ахыгаа бараадан зогсоно. Төвшин дүүгээ улам их айлгах гэж үлгэрт гардаг аймшигтай мангасуудын зургийг түүнд үзүүлээд ийм мангас манайд орж ирэх гээд байна гэж хэлнэ. Тэмүүлэн айж нүд нь бүлтгэнэн үүд рүү хараад ”Хаалгаа битгий онгойлгоорой“ гэнэ. Ингээд “Мангас чамайг томоотой байвал орж ирэхгүй гэнэ ээ” гэвэл нэг хэсэгтээ л буйдан дээр сууж зурагтай номоо эргүүлнэ.

Тэмүүлэн их хар дарж зүүдлэмтгий. Магадгүй мангас зүүдэлдэг байх. Ээж нь “Тэмүүлэнг дөнгөж хөлд ороод гадаа гүйж явахад нь нохой архирч дайраад урах шахсан юм. Түүнээс хойш их айж цочимтгой болчихсон” гэж ярьдаг юм. Энэ удаа тэд бас л гэртээ хоёулхнаа үлджээ. Тэмүүлэн дүүтэйгээ шагай тоглож байснаа маргааш хичээлтэйгээ санаж тооны даалгавраа хийхээр ном дэвтрээ дэлгэлээ. Дүү нь бас л “Жаахан тоглоё л доо” гээд гуйгаад болдоггүй. ”Ах нь хичээлээ хийхгүй бол болохгүй. Чи явж зурагтаа үз” гээд эргээд хартал үзэг нь байдаггүй. Тэмүүлэн нууснаас зайлахгүй. Төвшин “Өгөхгүй бол чамайг мангаст барьж өгнө дөө” гээд бостол Тэмүүлэн” Ах аа намайг мангаст битгий өгөөч” гэж орилоод зугтлаа. Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо. Аз болоход ваар хагарах нь байтугай цэцгийн нэг навч ч гэмтсэнгүй. Төвшин цэцгийн савнаас хивсэн дээр унасан шороог шүүрдэх гэж байтал хаалганы хонх дуугарч ээж, аав хоёр нь орж ирлээ. Ээж нь юун их шороо вэ гэвэл Төвшин:

  • Бид хоёр хөөцөлдөж байгаад ваартай цэцгээ унагачихсан юм гэлээ

Ээж нь ваартай цэцгийн дэргэд очоод:

- Миний хоёр хүү үүнийг хардаа гэлээ. Цэцгийн нэг ишээс хумсын толион чинээхэн ягаан цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа. Та нар энэ нялх цэцгийг гэмтээх шахсан байна шүү гэж ээж нь хэлэхэд Тэмүүлэн:

- Агаа намайг айлгаад байсан юм гэж хов зөөв.

Энэ өдрөөс хойш Төвшин тэр хөөрхөн ягаан цэцгийн дэлбээлэхийг тэсч ядан хүлээж өдөр бүхэн усалдаг болов.

Гурав... долоо... арав хоног өнгөрлөө. Тэр цэцэг дэлбээгээ нээсэнгүй. Сүүлдээ бүр хорчийгоод хатаж эхэллээ. Өөр ишээс ч цэцэг дэлгэрсэнгүй. Төвшин ааваасаа:

- Энэ цэцэг яагаад дэлбээлэхгүй хатаад байгаа юм бол гэж асуухад аав нь:

- Тавиур дээрээс унахдаа их айсан байх л даа. Айснаасаа болоод л ургахгүй байгаа юм гэлээ.

- Цэцэг айдаг гэж үү? гэж Төвшин асуухад:

Айдаг юм аа хүү минь. Амьтай бүхэн айж цочдог. Тэр тусмаа дөнгөж дэлбээлэх гэж байгаа нялх цэцэг бүр ч их айна шүү дээ гэлээ.

Аав нь ингэж хэлснээс хойш Төвшин ”Дүү маань энэ цэцэг шиг нялх шүү дээ. Дүүгээ хамаагүй айлгаад байвал өсөж том болохоо больчих юм байна. Ахиад дүүгээ хэзээ ч мангасаар айлгахгүй ээ” гэж бодох болжээ.

О.Сундуй

“хорчийх гэсэн үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.

  • Гөлгөр толигор, өө сэвгүй, атираагүй болох

  • B.Гөлгөр толигор биш, атираа үрчлээтэй болох

  • C.Гөлгөр толигор биш, өө сэвгүй, атираатай болох

  • D.Гөлгөр толигор, өө сэвтэй, атираагүй болох

Дээрх даалгаврын оноо : 1

“хэргийн эзэн хэнгэргийн дохиур” гэсэн хэлц үгийн утгад тохирох хэсгийг сонгоорой.

  • А. мулгуу үйлийн эзэн

  • B.ламын хийх үйл

  • C.муу үйлийн эзэн

  • D.мангасын хийх үйл

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн төгсгөл хэсгийн санааг тайлбарласан хэсгийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 1

Ваартай цэцэг унах болсны шалтгаан юу вэ?

  • A.Дүү нь ахынхаа үзгийг аваад зугтааж байхдаа өрөөний буланд байсан цэцгийг татаж унагасан

  • B.Ах нь дүүгээ мангаст барьж өгнө гэхэд дүү нь айгаад зугтаж байхдаа цэцгийг татаж унагасан

  • C.Ах нь мангасын зураг үзүүлж айлгасан, дүү нь зугтаж байхдаа ваартай цэцгийг татаж унагасан

  • D.Дүү нь мангасын зургаас айгаад ахаасаа зугтаж байхдаа ваартай цэцгийг татаж унагасан

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн эхлэл, гол, төгсгөл хэсгийг тодорхойлсон хэсгийг олоорой.

  • A.ваартай цэцэг уначихлаа, дүүгээ хэзээ ч айлгахгүй, хэргийн эзэн хэнгэргийн дохиур

  • B.ваартай цэцэг уначихлаа, хэргийн эзэн хэнгэргийн дохиур, дүүгээ хэзээ ч айлгахгүй

  • C.хэргийн эзэн хэнгэргийн дохиур, ваартай цэцэг уначихлаа, дүүгээ хэзээ ч айлгахгүй

  • D.дүүгээ хэзээ ч айлгахгүй, хэргийн эзэн хэнгэргийн дохиур, ваартай цэцэг уначихлаа

Дээрх даалгаврын оноо : 1

Дараах өгүүлбэрийг шинж чанар заасан утгаар дэлгэрүүлэн бичээрэй.

Цэцэг дөнгөж дэлбээлэх гэж байлаа.

Дээрх даалгаврын оноо : 1

Эхийн гол санааг нэг өгүүлбэрээр илэрхийлж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 1

Төвшин хүүгийн дүрийн онцлогийг тоочиж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Дараах өгүүлбэрүүдийг харьцуулан, уншсан эхтэйгээ холбон дүгнэлт бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

“Замдаа тэр өрөөний буланд байсан ваартай цэцгийг татаж унагаад буйдангийн араар орлоо” Энэ үед Тэмүүлэн юу бодсоныг төсөөлж, 30-35 үгэнд багтаан тайлбарлан бичнэ үү?

Дээрх даалгаврын оноо : 3

БИЧИХ ДААЛГАВАР

“Айсан цэцэг” эхэд аливаа амьтай бүхэн айж цочдог болохыг бяцхан хүү болон цэцгээр төлөөлүүлэн дүрслэн бичжээ. Энэ эхийн бичлэгийн арга барилыг дуурайн “Миний хөөрхөн дүү” сэдвээр 120-150 үгтэй эх зохиож бичээрэй. / Өөрийн төрсөн болон ах, эгчийн, хамаатны дүүгийнхээ тухай бичиж болно/

Эхлэл хэсэгт: Дүүгийнхээ тухай товч танилцуулж бичих

Гол хэсэгт: Чи дүүтэйгээ тоглодог уу? Дүүгээ айлгадаг уу? Дүүдээ хайртай юу? Дүүгээ айлгах нь зөв үү? гэсэн асуултад дэлгэрэнгүй хариулах маягаар бичнэ.

Төгсгөл хэсэгт: Эхлэл болон гол хэсгийн мэдээлэл дээр тулгуурлан дүүгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай өөрийн бодол, санааг дүгнэн бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 1

Шагай орхиход тэмээ буух магадлал 0.15, ямаа буух магадлал 0.4 бол тэмээ эсвэл ямаа буух үзэгдлийн магадлалыг ол.

  • A. 0.06

  • B. 0.45

  • C. 0.49

  • D. 0.55

Оноо: 1

Хайрцагт 4 цагаан 3 хар бөмбөг байв. Хайрцгаастаамгаар2 бөмбөг цувруулан авах туршилт хийхэд ижил өнгөтэй бөмбөгнүүд гарч ирэх үзэгдлийнмагадлалыг ол.

  • A. \frac{1}{7}

  • B. \frac{2}{7}

  • C. \frac{3}{7}

  • D. \frac{25}{49}

Оноо: 1

Хайрцагт5 цагаан 4 хар бөмбөг байв. Хайрцгаастаамгаар2бөмбөг цувруулан авах туршилт хийхэд ялгаатайөнгөтэй бөмбөгнүүд гарч ирэх үзэгдлийнмагадлалыг ол.

  • A. \frac{5}{9}

  • B. \frac{41}{81}

  • C. \frac{5}{18}

  • D. \frac{4}{9}

Оноо: 1

Хэрэв нэгэн полимер нь (-CH2CCI2-CH2CCI2-)n томьёотой бол ямар мономерээс үүссэн бэ?

  • A.CH2 = CCI2 

  • B.CH2 = CCI2CH =CCI2 

  • C.CH2 - CCI2 - CH2 -CCI2  

  • D.CH2 =CCI2 - CH2 =CCI2

Оноо: 1

Дараах нэгдлүүдээс аль нь полимер үүсгэхгүй вэ?

  • A.CH2 = CН2

  • B.CH≡CН

  • C. С6Н12О6 

  • D.CH3 СООН

Оноо: 1

Ногоон ургамал нь гэрэлтэйд хооллож биополимер болох хоол тэжээлийн бодис (А)-г үүсгэн хүчилтөрөгчийг ялгаруулан агаарыг цэвэршүүлж байдаг. Холбогдох урвалын тэгшитгэл ба А бодисыг тодорхойлно уу.

  • A.А. 6nСО2 + 5nН2О гэрэл                     (C6 H10О5)+ 6nO2↑          А нэгдэл цардуул

  • B.. (C6 H10О5)+ 6nO2↑→ 6nСО2 + 5nН2О                    А. нэгдэл мономер

  • C.. 6nСО2 + 6nН2О  гэрэл          (C6 H12О6)+ 6nO2↑          А нэгдэл эслэг

  • D.6СО2 + 6Н2О  гэрэл                  C6 H12О6  + 6O2↑                А нэгдэл глюкоз

Оноо: 1

1гр уураг бүрэн задрахад 17.6кЖ энерги үүсдэг бол 100гр тахианы махнаас хэчнээн хэмжээний энерги ялгарах вэ? (100гр тахианы маханд 31гр цэвэр уураг агуулагддаг.)

  • A. 545.6*103

  • B. 545.6kЖ 

  • C.545,6kЖ 

  • D.545.6*10-3

Оноо: 1

Дараах шинж чанар ба хэрэглээг үндэслэн тохирох полимерийг сонгоно уу.

Сийрэг, нягт багатай, хөнгөн, дулаан тусгаарлагч шинжийг ашиглан тоног төхөөрөмж, эд зүйлсийг тээвэрлэхэд зөөлөвч болгон ашигладаг.

  • A.Полистирол  

  • B.Поливинилхлорид

  • C. Полиэтен 

  • D.Полиуретан

Оноо: 1

Дараах урвалуудаас аль нь эфиржихурвал вэ?

  • A.C2H5OH + Na → C2H5ONa + ½H2

  • B.C2H5OH + C2H5OH→ C2H5-O- C2H5 + H2O

  • C.2CH3 COOH → CH3 CO(O) CO CH3 + H2O

  • D.CH3 OH + HCOOH → CH3 O- (CO)H + H2

Оноо: 40

"Шоргоолжны цох"

Шоргоолжны цох нь шоргоолжны бутны байнгын зочин ажээ. Шоргоолж цохыг үзмэгц үндсэн үүргээ мартдаг. Судлаачид анх ойн улаан шоргоолжны үүрийг малтахдаа маш хачин гайхамшигтай цох олжээ.

Түүний биеийн урт ердөө 5-6 мм хэмжээтэй, улаан шаргал- хүрэн өнгөтэй, урд далавч нь гялалзсан, богинохон. Цох гавшгай хөнгөн хөдөлгөөнтэй. Шоргоолжтой учрангуут сахлаараа ороолгоно. Шоргоолж хэчнээн их яарч байсан ч тэр дороо зогсож хоолоо гулгин гаргаж цохыг хооллоно.

Ийм цохнуудыг “Шоргоолжны цох” гэж нэрлэдэг байна. Тэдгээр нь шоргоолжны үүрнээс өөр хаана ч байдаггүй ажээ.

Эцэст нь байгаль судлаачид хиймэл үүр засаж шоргоолжны байранд болж буй бүх юмыг шилэн хананы цаанаас ажиглан хачин гайхалтай зүйлийг олж харсан байна.

Шоргоолжнууд цох руу ээлж дараагаар гүйн очиж түүний хэвлийн хажуунаас гарсан нарийхан үсийг татлан, дамжин урсах ямар нэгэн шингэн дуслыг долоож байжээ. Заримдаа шоргоолжнууд цохыг тойрон бөөгнөрч, бие биенийгээ түлхэн тэрхүү үсэнд түрүүлэн хүрэхээр өрсөлдөцгөөнө.

Бас нэгэн гайхамшиг нь шоргоолжнууд цохны авгалдайг үр төлийнхөө адил асран арчилдаг байна. Харин өрөвдөхөөр өр өшиглөнө гэгчээр цохны авгалдайнууд шоргоолжны өндгийг сорж иддэг болохыг судлаачид ажиглан мэдэцгээжээ.

Хүчтэй дайсан довтолж аюул учирсан үед шоргоолж эхлээд цохны авгалдайг авраад дараа нь өөрийнхийгөө авардаг ажээ. Шоргоолжны энэ өглөгч зан нь хязгааргүй юм. Тэд бусад эмэгчин шоргоолжны өндгөөр цохны авгалдайг хооллоод зогсохгүй өөрийн авгалдайн хоолыг ч булаан авч өгдөг. Энэ мэт зочломтгой зангаасаа болж зарим шоргоолж өөрөө өлсөж туйлдан, үр төл ч өгөхгүй байсаар үхэж үрэгддэг. Ингэхэд шоргоолжны цох өөртөө шоргоолжнуудыг юугаар их татдаг юм бол оо.

Шинжлэх ухаанд трихом гэж нэрлэдэг шар хялгасан үс цохны хэвлий, биеийн бусад хэсэгт ч бас ургадаг байна. Тэр шар хялгасны доор байдаг арьсны булчирхай, өөхлөг эдээс шүүрэл хэмээгч анхилуун үнэртэй, агаарт амархан тархдаг шингэн ялгардаг. Химийн бүтцээрээ эфиртэй их төстэй бололтой. Түүний хойноос л шоргоолжнууд хөөцөлддөг ажээ.

Дараах асуултад хариулаарай.

1. Эхэд өгүүлснээр хачин гайхамшигтай энэ цохыг хаанаас олж болох вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Шоргоолжны цохны гадна төрх, байдлыг илэрхийлсэн баримт мэдээлэл 4-өөс доошгүйг эхээс ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Шоргоолж, цохыг үзмэгц үндсэн үүргээ мартдаг гол шалтгааныг олж тайлбарлана уу.

Дээрх даалгаврын оноо : 2

. Эхэд байгаа доорх үг хэллэгийн утгыг тайлбарлана уу.

Гулгих - .............................................

Хялгас - .............................................

Өр өшиглөх - .....................................

Авгалдай - ........................................

Дээрх даалгаврын оноо : 3

Энэ мэт зочломтгой зангаасаа болж зарим шоргоолж өөрөө өлсөж туйлдан, үр төл ч өгөхгүй байсаар үхэж үрэгддэг... гэсэн өгүүлбэрийг шалтгаан, үр дагавар гэсэн хоёр хэсэгт ангилан үр дагаврын хэсгийг ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 3

Шоргоолжны өглөгч занг гэрчлэх 3-аас доошгүй баримтыг эхээс түүж 40-50 үгэнд багтаан өөрийн дүгнэлтээр баяжуулан бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

ХОЁРДУГААР ХЭСЭГ: БИЧИХ ЧАДВАРЫГ СОРЬСОН ДААЛГАВАР

Нийт 20 оноо

Дээрх “Шоргоолжны цох” эхэд нэгэн зүйл цох болон шоргоолжны өвөрмөц амьдралын талаар өгүүлжээ.

“Шоргоолжны цох ” эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглан өөрийн харж сонсож байсан сонирхол татам амьдралтай амьтдын тухай “Амьтны ертөнцийн сонин хачин” сэдвээр 180-200үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ дараах агуулгын бүтцийг ашиглаж болох юм.

· Эхлэл хэсэг : - өөрийн сонгосон амьтны талаар мэдээлэл өгөх

· Гол хэсэг : - тухайн амьтдын өвөрмөц содон амьдралын талаар батлан бичих

· Төгсгөл хэсэг : - эдгээр амьтдыг хамгаалахад хүмүүс бидний үүрэг, оролцоо ямар байх талаар өөрийн үзэл бодлыг дүгнэн бичиж төгсгөх

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 1

Пентанонд дараах изомеруудаас аль нь байх боломжгүй вэ?

  • A. Салбарлалтын изомер 

  • B.Анги хоорондын изомер

  • C.Геометр изомер 

  • D. Функциональ бүлгийн байршлаас хамаарсан изомер

Оноо: 6

f(x)=2x^2-3,g(x)=2x+1 функцүүдийн хувьд:

f(-1)- ийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 1

f(g(x))=?

Дээрх даалгаврын оноо : 2

g^{-1}(f(2))=?

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 1

Дараах нэгдлийг ИЮПАК буюу шинжлэх ухааны нэршлээр нэрлэ. (CH2=CH-CH2-OH)

  • A.Пропанол   

  • B.Изопропил карбинол

  • C. Пропен 1 ол 3

  • D. Пропинол

Оноо: 6

f(x)=3x^2+2,g(x)=2x-1функцүүдийн хувьд:

f(-1)- ийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 1

f(g(x))=?

Дээрх даалгаврын оноо : 2

g^{-1}(f(1))=?

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 6

f(x)=2x+5,g(x)=-3x-1функцүүдийн хувьд:

g(-2)- ийг олоорой.

Дээрх даалгаврын оноо : 1

g(f(-2))=?

Дээрх даалгаврын оноо : 2

(f(g(x)))^{-1}

Дээрх даалгаврын оноо : 3
Нийт: 16693