• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 5

Манай улс хүн амын тооллого хэдэн жил тутамд зохион байгуулдаг вэ?...................

Дээрх даалгаврын оноо : 1

Анх удаа буюу 1918 онд хүн амын тоо хэд байсныг графикаар ол. .....................

1918 оны хүн амтай харьцуулахад 1989 онд хүн ам хэд дахин өссөн байна вэ?

..................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Төрөөс хүн амын өсөлтийг дэмжиж буй бодлогын жишээ 2-ыг дурдана уу. ................................................................................................................

................................................................................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 10

Цусны улаан эсийг ялгаатай концентраци бүхий уусмалд хийхэд хэсэг хугацааны дараа

зурагт үзүүлсэн өөрчлөлтүүд гарчээ.

2 дугаартай саван дахь уусмалын нэрийг бичнэ үү.

................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

i. 3 дугаартай саванд байгаа уусмалын концентрацийг таамаглана уу.

.................................

ii. Энэ уусмалд байгаа улаан эсэд ямар үзэгдэл явагдсан бэ?

................................

Дээрх даалгаврын оноо : 2

i. Энэ уусмалд байгаа эс яагаад хөөж томорсон бэ? Тайлбарлан бичнэ үү.

..................................................................................................................................

ii Хамгийн их концентрацитай уусмал аль саванд байна вэ?

..............................

iii. 1 дугаартай уусмалд ямар үзэгдэл явагдсан бэ? Тайлбарлаж бичнэ үү.

.............................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 7
Оноо: 5

Энэ графикт аймгуудыг ямар үзүүлэлтээр нь жагсаасан байна вэ? ............................

Дээрх даалгаврын оноо : 1

Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт улсын дунджаас хэдээр бага байгааг тооцож олоорой

.......................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Хүн амын дундаж наслалтад нөлөөлөх дараах хүчин зүйлүүдийг “нэмэгдэх”, “буурах” нөлөө үзүүлэхийг үнэлж харгалзах нүдэнд + тэмдэг тавиарай.

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 10

Энзимийн ажиллах зарчмыг бүдүүвчээр үзүүлэв. Бүдүүвчийг сайтар ажиглаад дараахасуултад хариулна уу

К+, Са+2, Mg+2, Fe+2, Cu+2 зэргийг агуулсан бодисууд энзимийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Энзимийн субстраттай холбогддог хэсгийг нэрлэж түүнийг бүдүүвч дээр заасан тоог бичнэ үү.

.................................

Дээрх даалгаврын оноо : 2

i. Хэрвээ энэ энзимийг липаза гэж үзвэл 5 дугаартай 2 бүтээгдэхүүн бодисыг нэрлэнэ үү.

.......................................................

ii. 3 дугаарт энзимт урвалын ямар үе шатыг илэрхийлсэн байна вэ?

…..................................................................................................................................

iii. Хүний биеийн температур 370C-ээс ихсэж 400C болоход энзимийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?

.......................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 7
Оноо: 1

1911 оны 12 сарын 29-ний өдөр Монгол тусгаар тогтнолоо тунхаглаж улсын нэрийг “Монгол”, оны цолыг “олноо өргөгдсөн” хэмээн 1911 оныг олноо өргөгдсөний тэргүүн он гэв.” Юуны учир олноо өргөгдсөн, оны цолыг хэрэглэх болсон бэ?

  • A.Монголчууд он тоолол хэрэглэдэггүй байсан.

  • B.Монгол улсыг сэргээн тунхагласнаар шинэ он тооллыг эхлүүлсэн.

  • C.Манжийн он тоолол монголчуудад тохирохгүй байсан.

  • D.Монголын уламжлалт он тоолол алдаатай байсан.  

Оноо: 5

Натрийн хлоридын усан уусмалд электролиз явуулав.

Электролизоор ялгарсан буюу үүссэн бодисыг тодорхойлно уу.

a. Сөрөг цэнэг бүхий электрод дээр үүссэн бодисын нэр

b. Эерэг цэнэг бүхий электрод дээр үүссэн бодисын нэр

с. Электролизерт үүссэн бодисын нэр

Дээрх даалгаврын оноо : 2

Явагдаж буй электролизийн тэгшитгэл бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 1

Катод электрод дээр явагдах хагас урвалын тэгшитгэл бичиж

Дээрх даалгаврын оноо : 1

Анод электрод дээр явагдах хагас урвалын тэгшитгэл бичиж ямар процесс явагдахыг тодорхойлно уу.

Дээрх даалгаврын оноо : 1
Оноо: 1

Улсын анхдугаар их хурлаас Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар хэнийг сонгосон бэ?

  • A.Х.Чойбалсан

  • B.Д.Догсом

  • C.Б.Цэрэндорж

  • D.П.Гэндэн  

Оноо: 10

Хүний нэгэн энзимийн бүтэц болон түүнд гарсан өөрчлөлтийг бүдүүвчээр үзүүлэв. Бүдүүвчийг сайтар ажиглаад дараах асуултад хариулна уу.

CO2, CO, SO2, NO2, Pb+2, Cr+3, Hg+2 зэрэг бодисууд энзимийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

...........................................................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

i. 1 ба 2 дугаартай энзимийн ялгааг бичнэ үү.

……………………………………………………..

ii. Бүдүүвчийн 2 дугаартай хэсэгт энзимийн бүтцийн ямар хэсэг өөрчлөлтөд орсон байна вэ?

.............................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 4

i. Энэ энзимийн үйл ажиллагаа 450C температурт өөрчлөгдсөн гэж үзвэл тетпературыг хэдэн градуст хүргэвэл энзим хэвийн ажиллах вэ?

....................................................................................................................................

ii. Энэ энзимийг пепсин гэж үзвэл түүний бүтэц өөрчлөгдөхөд ямар рН орчин нөлөөлсөн байж болох вэ? .

.................................................................................................................................

iii. Энзимийн бүтэц өөрчлөгдөхөд температур, рН хоёроос өөр ямар хүчин зүйлс нөлөөлсөн байж болох вэ? Нэгийг дурьдана уу.

.............................................................................................

Дээрх даалгаврын оноо : 5
Оноо: 40

"АРГАЛИЙН ХУРГА ЧОНО ДАГАЖ ЯВЖЭЭ"

Аргалийн хурга тун нялх. Цэнхэр туяат тунгалаг хар нүдтэй, шав шар тугалмайтай. Энэ хурга өнөөдөр үүрээр төржээ. Аргаль хамгийн амархан нярайлдаг амьтан. Түүнийг төрүүлэх гэж эхэд ямар ч явдал болсонгүй. Сүргийн хамт бэлчээрлэж явснаа нэг хэвтээд л боссон. Эх түүнийг долоож дараа нь гал уургийг нь амлуулав. Бусад хонинууд шинэ амьтан орчлонд ирснийг анзаарсангүй. Хурга цадаж аваад унтлаа. Гэтэл сүрэг үргэж эх аргал хургаа унтаатай чигээр нь хаяад оджээ. Оройхон ирж авна гэж бодсон байх. Хойлог шувуу сүрэглэн исгэрч, цагаан тохомт угалз дэнхийтэл харайн аргалийн сүрэг Алтайн нурууны зуу зуун сархиагийг дэгдэн туулсан. Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш. Хойлог бол түншийнхээ тэнгэрийн харуулын үүрэг гүйцэтгэдэг. Аюул хаанаас ирж байгааг өндрөөс харж хашгиран жиргэж зарлана. Энэ түгшүүрийг хүлээж авсан сүрэг өчүүхэн ч тээнэгэлзэлгүй үргэн зугтдаг. Бас хойлог өнтэй нутаг хайж олдог. Тэд сүргийг уриалан дуудаж тэнд аваачдаг билээ. Сүрэг хариуд нь салаа туураараа бэлчээрийн цасыг нунтаглан ургамлын үрийг цасан дээр ил гаргаж өгнө. Тэрхүү үрийг хойлог шувуу тоншин идэж амьдардаг ажгуу. Хонь бэлчээрлэж явахдаа л ингэж санамсаргүй тус хүргэж байгаа хэрэг юм шүү дээ...

... Хурга оройхон сэрэв. Тэр төрөхдөө “цаанаасаа” гуравхан зүйлийг гүйцэтгэх бэлэн чадвартай төрдөг. Энэ нь эхийгээ хөхөж, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа. Цавь руу нь хошуугаа дүрж хөхөх гэж нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавьтуулахгүй байв.

Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд идэх дур хөдөлсөнгүй. Ямар ч амьтны төрөөд удаагүй үр төлд эхийн савны үнэр нь арилаагүй байдагтай энэ холбоотой юм. Нялх амьтан юуг ч хамаагүй дагадгийг гичий андахгүй. Чоно хургыг араасаа дагуулан үүрээ зорилоо. Тэнд хурганаас арай бага ч арай ахимаг хэдэн бор бэлтрэг байгаа. Тэдэнд энэ амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө. Хурга үүнийг үл мэдэх тул араас нь майлан дагасаар байлаа.

Эх унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гэнэт саналаа. Шөнө харанхуйд яаж ч мэднэ. Аргаль ганцаараа Алтайн нурууны зуу зуун сархиа дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө. Аргаль чоно руу ухасхийн дайрч хальт мөргөөд хургаа зуугаад цагаан тана гялалзуулан зугтлаа. Чоно араас элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийлаа. Хулчийх учир шалтгаан одоохондоо байгаа юм.

Саяхан хоёр том угалзын аймшигтай мөргөлдөөн болсон. Угалз мөргөлдөх гэдэг бол ууланд болж буй сүрт үйл явдал. Мөргөлдөөн эхлэхээр нүсэр их дуу чимээ болж, уул тэр чигээрээ сэрээд бужигначихдаг. Амьтад дүрвэнэ. Үнэг, чоно, ирвэс хадны завсраар нуугдчихсан харж байдаг. Тэгээд нүд нь хальтирч зүрх шимширч бушуухан зугтаж алга болдог аж. Хэд хоног аргалийн сүрэг халдах зүрхтэн байхгүй болдог. Саяхны мөргөлдөөнийг энэхүү өлөгчин харсан тул ийнхүү зүрх алдаж хургатай аргалийн араас элдэж төвдөлгүй шүлсээн залгисаар хоцорчээ.

Угалзнуудын толгойд насан туршдаа ургаж бүтэн тойрог үүсгэн мушгирсан хоёр том эвэр бий. Эврийн уг нь яндан шиг, урт нь 170 см, хүнд нь хоёулаа нийлээд 30 кг хүрнэ. Угалзны дух гэдэг ердөө л хоёр том ясан эврийн ёзоор юм. Угалз мөргөлдөхөд эврээс нь гал манасхийж хярвас хан хийдэг гэдэг. Ухарч байгаад хоёр талаасаа гүйж ирээд хойд хөл дээрээ босон зэрэг тонгосхийж тас буухад уул нилдээ доргих шиг болно. Хоёулаа сүхдүүлсэн үхэр шиг сөхөрч унаад зэрэг босно. Хамраас нь цус гоожно. Түүнийгээ долоон дахин ухарна. Дахин мөргөлдөнө. Сүрэг нь мөргөлдөгч хоёрыг харахаар эгнээд зогсчихсон хамраараа шүгэлдэн хөөргөж улам дэвэргэж байдаг аж.

Ийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.

Эх хургаа дагуулсаар сүрэгтээ очиж нийллээ. Бүдүүн угалз чи юун амьтан хаанаас гараад ирэв гэх шиг хургыг очиж үнэрлэв. Хурга доороос нь хөхөх гэж бас л нудчив. Энэ удаад түүнийг өөрийн удмынхны энхрий зөөлөн хэл долоож байлаа. Тэр бүрэн тайвширч нүдээ анин долоолгоно. Тэгэснээ дух нь загатнаж толгойгоо сэжлэн угалзтай мөргөлдөхөөр өдөж эхлэв. Алтай шиг угалз хурганд ноолуулж хэнгэнэтэл хивсээр хэвтээд өглөө, бүүр.

Ж.Мягмарсүрэн

Аргалын сүрэг шинэ амьтан орчлонд ирснийг яагаад анзааралгүй өнгөрүүлдэг вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Аргалийн хургыг чоно идэхгүй байсны шалтгаан юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 2

Гичий чоно эх, хурга хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлагатай боловч хулчийх болсон баримтыг ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолын тодруулсан хэсгээс мэдээллийг ялган бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах үгсийн утгыг тайлбарлаарай.

  • Сархиаг -
  • Дүрвэх -
  • Сэжлэх -
Дээрх даалгаврын оноо : 3

“Тийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.” гэсэн өгүүлбэрүүдийн санааг 50-60 үгэнд багтаан дэлгэрүүлэн тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгүүлбэрийг уншаад кирилл бичгээр бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

“Аргалийн хурга чоно дагаж явжээ” эхэд аргалийн сүргийн талаар сонирхолтой баримт мэдээлэлтэй өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглаж “Байгалийн сүр хүч” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ агуулгын бүтцийг ашиглаж бичээрэй.

Эхлэл хэсэг – Тухайн сонгосон зүйлийн талаар мэдлэгээ бусадтайгаа хуваалцах

Гол хэсэг – Тухайн зүйлийн сүр хүч, бодит зүйлийг баримтайгаар тайлбарлан

бичих

Төгсгөл хэсэг –Тухайн зүйлийн талаар өөрийн үнэлэмж сэтгэгдлээ бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 5

Диаграммыг ажиглан даалгаврыг гүйцэтгээрэй.

Хүн амын нас хүйсийн бүтцийг дүрсэлсэн энэ диаграммыг юу гэж нэрлэдэг вэ?

...........................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хэдээс хэд хүртэлх насны бүлэг хамгийн бага тоотой байна вэ?.......................

Яагаад? Учир шалтгааныг тайлбарлана уу..............................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Диаграммыг ажиглан цэгийн оронд “хөгширч”, “залуужиж”, “тэнцвэржиж”, “нэмэгдэж” гэсэн үгсээс аль тохирох үгийг сонгож нөхөж бичнэ үү.

“Монгол улсын хүн амын суваргаас харахад дунд хэсгээрээ аажмаар өргөсөж байгаа нь хүн ам ............................ байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт ...................... байгаа нь бага насны хүүхдийн тоо их буюу пирамидын суурь хэсэг өргөсч байгаагаас харагдаж байна.”

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

Графикийг ажиглан зөв хариултыг сонгоно уу.

  • A.Жил ирэх тусам эмч нарын тоо буурсан байна.

  • B.Хүн амын тоо буурсан үзүүлэлт гарсан байна.

  • C.Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийг харуулсан байна.

  • D.Манай улсын хүн ам өссөн байна.

Оноо: 10

Төрийн гүйцэтгэх эрх мэдэлд Засгийн газраас гадна өөр ямар субьект багтдаг вэ ?

А. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Францын хуульч Ш. Монтескье төрийн эрх мэдлийг юу юу гэж 3 ангилсан бэ ?

А. ...................................................................

Б. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Төрийн эрх мэдлүүд нь биеэ даасан, хараат бус, харилцан тэнцвэртэй байхыг улс төрийн ухаанд ямар ойлголтоор илэрхийлдэг вэ ?

А. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн ангилж, зааглан хуваарилах нь ямар ямар эерэг үр дагавартай байж болох вэ ?

А. ...................................................................

Б. ...................................................................

В. ...................................................................

Г. ...................................................................

Д. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 5
Оноо: 1

My favourite ……………………….are Mozart and Beethoven.

  • A.directors         

  • B.conductors 

  • C.composers

  • D.poets

Оноо: 5

Аймгуудын хүн амын нягтшилыг зургийг ажиглан асуултад хариулна уу.

Хүн амын нягтшилыг хэрхэн тооцдог вэ?...................................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хүн амын нягтшил их байгаа аймгуудаас 2-ыг нэрлэнэ үү

..........................., .........................

Дээрх даалгаврын оноо : 2

Манай орны аль хэсгээр хүн амын нягтшил их байна вэ? .........................................

Шалтгааныг тайлбарлана уу............................................................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 2
Оноо: 1

They live in a big……………………of flats in the town centre.

A. B. C. D.

  • A.house 

  • B.floor    

  • C.block    

  • D.building

Оноо: 1

He finds it difficult to remember things. He is……………………. .

A. B. C. D.

  • A.forgetful   

  • B.bad tempered    

  • C.lazy 

  • D.talkative

Оноо: 1

Something you wear round your neck with a suit. What is it?

A. B. C. D.

  • A.scarf    

  • B. tie     

  • C.muffin      

  • D.cap

Оноо: 1

I’d like to buy a new …………..for my bedroom floor.

  • A.curtain

  • B.cushion

  • C.rug   

  • D.poster

Оноо: 1

I stayed at home all day yesterday. I didn’t go ………………… .

  • A.anywhere 

  • B.somewhere      

  • C.nowhere    

  • D.wherever

Оноо: 10

Эрх мэдлийн хуваарилалтын сонгодог онолын төлөөлөгчийг нэрлэнэ үү!

А. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх эрх мэдэл нэг буюу хэсэг хүмүүсийн гарт төвлөрвөл ямар ямар сөрөг үр дагавар гарах вэ ?

А. ...................................................................

Б. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Монгол улсын Үндсэн хуулийн 38-р зүйлд “....................... нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” хэмээн заасан. Нөхөж бичнэ үү !

А. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 2

Та дараах асуултуудад зөв хариулах бүртээ 1 оноо авна.

1. Монгол улсын Улсын их хурал хэдэн жилийн хугацаатай сонгогддог вэ ?

2. Монгол улсын Улсын прокурорыг хэдэн жилийн хугацаатай сонгодог вэ ?

3. Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар намаас дэвшүүлдэг вэ ?

4. Монгол улсын УИХ хэдэн гишүүнтэй вэ ?

5. Монгол улсын Ерөнхийлөгч эрх зүйн ямар акт гаргадаг вэ ?

А. ...................................................................

Б. ...................................................................

В. ...................................................................

Г. ...................................................................

Д. ...................................................................

Дээрх даалгаврын оноо : 5
Нийт: 16693