• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 1

Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ.

\Эх сурвалж: Монгол улсын үндсэн хууль\

  • A. Ард түмний бүрэн эрхт байдлын зарчим

  • B. Өмчийн бүх хэлбэр эрх тэгш байх зарчим

  • C. Хүний суурь эрх, эрх чөлөө салшгүй, баталгаатай байх зарчим 

  • D. Тэгш эрхтэй байх зарчим

Оноо: 1

-x+3=-x2+3 тэгшитгэлийн шийдийг ол.

  • A. x1=0,  x2=1       

  • B. x1=0,  x2=-1       

  • C. x=1

  • D. x=0

Оноо: 1

Телевизийн шууд ярилцлагад уригдсан зочин сайхан хувцасласан, зохисон үс засалттай, цэвэр цэмцгэр байсан зэрэг нь үгэн бус харилцааны хэлбэрүүдийн алийг нь илтгэж байна вэ?

  • A.Биеийн хэл

  • B.Дуу хоолой

  • C. Харагдах байдал

  • D.Нүүр хувирал

Оноо: 1

Их Монгол улс байгуулагдсаны ач холбогдол юу вэ?

  • A.Дотоодын хямрал, дайн самуунгүй болсон.

  • B.Гадагш аян дайн хийх болсон.

  • C.Хятадын Сүн улсыг эзэлсэн.

  • D.Хаант Орос улсыг нэгтгэж өгсөн.

Оноо: 1

Доорх газрын зургийг ажиглан, Энэтхэгийн Инд мөрөн хаанаас эх авч ямар тэнгист цутгадгийг олно уу.

  • A.Гималайн нуруунаас эх авч, Арабын тэнгист цутгадаг.

  • B.Төвөдийн өндөрлөгөөс эх авч, Шар тэнгис цутгадаг.

  • C. Гималайн нуруунаас эх авч, Шар тэнгист цутгадаг.

  • D.Гималайн нуруунаас эх авч, Ганга мөрөнд цутгадаг.

Оноо: 5

Монгол орны салхины дундаж хурдны зургийг ажиглан, хүснэгтийн зайд тохирох хариултыг сонгож бичээрэй

Дээрх даалгаврын оноо : 1

Дээрх хүснэгтэн мэдээллээ ашиглан дүгнэлтийг гүйцээн цэгийн оронд нөхөж бичнэ үү.

Дүгнэлт: Газрын гадарга нь өндөрлөг уулархаг бол салхины хурд ............, нам талархаг байвал салхины хурд ................... байна.

Дээрх даалгаврын оноо : 1

Говь нутагт болдог угалз гэж нэрлэдэг хүчтэй салхи шуурганы шалтгааныг дээрх зурагт үндэслэн тайлбарлана уу

Дээрх даалгаврын оноо : 3
Оноо: 1

Сэтгэл судлаач А.Мехрабиан нэгэн судалгаандаа дараах дүгнэлтийг гаргажээ. “..................................үгэн бус харилцаа 55 хувь, дуу хоолой 38 хувь, үгэн харилцаа 7 хувийн нөлөө үзүүлдэг”. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхөж бичнэ үү.

  • A. Хүмүүс бусадтай анх уулзахад төрөх сэтгэгдэлд

  • B.Маргааны дараа харагдах байдалд

  • C. Уулзалгүй удсаны дараах сэтгэгдэлд

  • D.Дарга ба ажилтны хоорондын харилцаанд

Оноо: 1

Тулга өөрийн тэжээдэг яст мэлхий, хоол, аквариумын хамт 55,000 төгрөгөөр заржээ. Тулга нь 9 настай. Иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжтой юу?

  • A. Насанд хүрээгүй тул хэлцэл хийх боломжгүй.

  • B. Боломжтой. Өөртөө хохиролгүй хиймэгц биелэх, ахуйн чанартай хэлцэл.

  • C. 18 насанд хүрээд худалдаа хийж болно. 

  • D. Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай тул болно.

Оноо: 1

…Тэмүжин Бурхан халдун дээрээс бууж, өвчүүгээ дарж өгүүлрүүн:

“Хандгайн жимийг дагаж

Халхалсан гэр гэрлэж

Халдун дээр гарлаа, би

Харцын төдий амиа

Халхлуулав, би

Айхын ихээр айлаа, би

Бурхан Халдуныг

Өглөө бүр мялаасугай

Өдөр бүр өчсүгэй

Ургийн ураг минь

Ухан мэдтүгэй” хэмээн хэлсэн нь ямар утгыг илэрхийлж байна вэ?

  • A.Бурханы шашин шүтдэг байсан учраас

  • B.Монголчууд байгальтай ойр байсныг илтгэж байгаа учраас

  • C.Өвөг дээдсийн нутаг учраас

  • D.Бурхан Халдун уулын орой дээр гарсан учраас

Оноо: 1

x+4=-x2+4 тэгшитгэлийн шийдийг ол.

  • A. x1=0,  x2=-1                    

  • B. x1=0,  x2=1    

  • C. x=1

  • D. x=0

Оноо: 1

Сурагч О нь бусдыг үг хэлээр доромжилдог, ёс бус үг хэлдэг, түрэмгий, өөрийнхөө бодлоор зүтгэдэг хүүхэд юм. Ийм тохиолдолд О өөрийнхөө ямар үйл хөдлөлд илүү анхаарах шаардлагатай вэ?

  • A.Гар хөлийн байрлал, хөдөлгөөнд

  • B.Харагдах байдалд

  • C.Аман харилцаанд                  

  • D.Бичгийн болон дохионы хэлэнд

Оноо: 1

Иргэн Г СХД-ийн 22-р хороонд газар эзэмших гэрчилгээгээ авчээ. Улмаар хотын захиргаанд тухайн эзэмших газрын хотын ерөнхий төлөвлөлттэй танилцах зорилгоор очиход татгалзжээ. Энэ тохиолдолд иргэн Г ямар арга хэмжээ авч болох вэ?

  • A. Хүсэлт өгнө.

  • B. Өргөдөл гаргана.

  • C. Гомдол гаргана.

  • D. Ямар ч арга хэмжээ авахгүй.

Оноо: 1

Инд, Шар, Нил мөрний хөндийд хүмүүс сууршин амьдарч эхэлсэний ач холбогдол юу вэ?

  • A.Мал аж ахуй бий болсон

  • B.Усалгаат газар тариалан бий болсон

  • C.Нүүдлэн амьдрах болсон

  • D.Хүн амын өсөлт буурсан

Оноо: 1

Хоорондоо нийцэхгүй эсрэг тэсрэг хэрэгцээ, тэмүүлэл, хүсэл шаардлагаас үүсэх сөргөлдөөнийг

  • A.Хэрүүл

  • B.Харилцан буулт хийх

  • C.Зөрчилдөөн

  • D.Эвлэрэл

Оноо: 1

Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. \Эх сурвалж: Эрүүгийн хууль\

  • A. Ард түмний бүрэн эрхт байдлын зарчим

  • B. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим

  • C. Хүний суурь эрх, эрх чөлөө салшгүй, баталгаатай байх зарчим 

  • D. Тэгш эрхтэй байх зарчим

Оноо: 1

Танай ангийн хөвгүүд чамайг түрэмгий, өөрийнхөөрөө зүтгэдэг, тиймээс үүнийг нь өөрт чинь хэлж засна гэж хоорондоо ярилцдаг. Зөрчилдөж буй талуудыг тодорхойлсоны үндсэн дээр аль ангилалд хамаарахыг сонгоно уу.

  • A.Хувь хүний дотоод зөрчил 

  • B.Хүмүүс хоорондын

  • C.Бүлэг хоорондын      

  • D.Хувь хүн ба бүлгийн

Оноо: 1

Он тооллын шугамыг ажиглан цэгийн оронд болсон үйл явдлыг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • A.Найман улсыг довтлов.

  • B.Татар аймгийг довтлов.

  • C.Хар Хятан улсыг довтлов.

  • D.Тангуд улсын довтлов.

Оноо: 1

Иргэн Т 2004 онд төрсөн. Т ар гэрийн боломжгүйгээс “Намуун” ХХК-ны цайны

газарт бэлтгэгчээр ажилд орохоор тохиролцов. Тохиролцоог 2018 оны 12 сарын

28-нд өвлийн сурагчдын урт амралтаар хийж, 2019 оны 02 сарын 10-ныг хүртэл хийхээр тохиролцож ажилд оров. Асран хамгаалагч нь зөвшөөрсөн. Гэрээ хийсэнд тооцож болох уу?

  • A. Насанд хүрээгүй учир болохгүй.

  • B. Заавал бичгээр хийнэ.

  • C. Гэрээ хийсэнд тооцохгүй.

  • D. Тооцно. Асран хамгаалагч зөвшөөрсөн тул болно.

Оноо: 1

Цагаан хэрмийг байгуулах болсон шалгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.

  • A.Улс орноо Умардын нүүдэлчдээс хамгаалахын тулд

  • B.Өөрийн орны иргэдийг өөр улсруу нүүдэллэхээс сэргийлэхийн тулд

  • C.Ан амьтны нүүдэл, шилжилтийг зогсоохын тулд

  • D.Байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалахын тулд

Оноо: 1

3(x-5)≥6 тэнцэтгэл бишийн шийдийг ол.

  • A. [7;+\infty [

  • B. ]7;+\infty [

  • C. ]-\infty;7]

  • D. ]-\infty;7 [

Нийт: 16693