• Үнэлгээний зорилт
  • Мэдлэг ойлголт
    ()
  • Чадвар
    ()
  • Хэрэглээ
    ()
  • Даалгаврын хэлбэр
  • Сонгох
    (0)
  • Задгай
    (0)
Оноо: 2

\left ( \frac{1}{3} \right )^{3x+1}\geq \left ( 3 \right )^{x+5} тэнцэтгэл бишийн шийдийг ол.

  • A.  ]-\infty ;-\frac{3}{2}]

  • B. ]-\infty ;\frac{3}{2}[

  • C. ]\frac{3}{2};+\infty ]

  • D. ]-\frac{3}{2};+\infty [

Оноо: 2

\left ( 2 \right )^{3x-3}\geq \left ( \frac{1}{2} \right )^{2x-7} тэнцэтгэл бишийн шийдийг ол.

  • A. [-4;+\infty [

  • B. ]-2;+\infty [

  • C. [2;+\infty [

  • D. ]-\infty;-4 [

Оноо: 2

Геометр прогрессийн эхний гишүүн 3, хуваарь 3 бол 10-р гишүүнийг ол.

  • A. 9

  • B. 311

  • C. 39

  • D. 310

Оноо: 2

Геометр прогрессийн эхний гишүүн 2, хуваарь 2 бол 10-р гишүүнийг ол.

  • A. 20

  • B. 211

  • C. 29

  • D. 210

Оноо: 2

(1-2x+3y)10 биномын бүх коэффициентийн алгебр нийлбэрийг ол.

  • A. 2

  • B. (-2)10

  • C. 310

  • D. 210

Оноо: 2

(1+3x-2y)12 биномын бүх коэффициентийн алгебр нийлбэрийг ол.

  • A. 2

  • B. (-2)12

  • C. 312

  • D. 212

Оноо: 2

(x-y)5 биномын задаргааг бич.

  • A. x5-5x4y+10x3y2-5xy4-y5

  • B. x5-10x3y2+10x2y3-5xy4-y5

  • C. x5+5x4y+10x3y2+10x2y3+5xy4-y5

  • D.  x5-5x4y+10x3y2-10x2y3+5xy4-y5

Оноо: 2

(x-y)6 биномын задаргааг бич.

  • A. x6-6x5y+15x4y2+15x2y4-6xy5+y6

  • B. x6-6x5y-20x3y3+15x2y4-6xy5+y6

  • C. x6+6x5y+15x4y2-20x3y3+15x2y4+6xy5-y6

  • D. x6-6x5y+15x4y2-20x3y3+15x2y4-6xy5+y6

Оноо: 2

(a2+2b)6 -ийн задаргааны 4-р гишүүнийг ол.

  • A. 160a5b3

  • B. 120a6b3

  • C. 240a4b4

  • D. 160a6b3

Оноо: 2

(a2+2b)7 -ийн задаргааны 3-р гишүүнийг ол.

  • A. 84a7b2

  • B.  42a10b2

  • C. 260a10b3

  • D. 84a10b2

Оноо: 1

Аль матриц 2×3 хэмжээстэй байна вэ?

  • A.  \begin{pmatrix} 2 & 5 & -3\\ 0 &1 &7 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 3& 2 \\ 2 &3 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 3 &5 \\ 1 &-2 \\ 6 &0 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 2 &0 &3\\ 0 &3 &2\\ 3 &0 &0 \end{pmatrix}

Оноо: 1

Аль матриц 3×2 хэмжээстэй байна вэ?

  • A. \begin{pmatrix} 2 &5 &-3 \\ 0 &1 &7 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 3& 2\\ 2 &3 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 3 & 5 \\ 1 &-2 \\ 6 & 0 \end{pmatrix}

  • D.  \begin{pmatrix} 2 &0 &3\\ 0 &3 &2\\ 3 &0 &0 \end{pmatrix}

Оноо: 1

Хүснэгтэн мэдээллийг матриц хэлбэрээр бичнэ үү?

Дэлгүүр

Уурын индүү

Тоос сорогч

I өдөр

4

5

II өдөр

1

2

III өдөр

6

3

  • A. \begin{pmatrix} 4 &1 &6 \\ 5 &2 &3 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 4 &5 \\ 2 &3 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 4 &5 \\ 1 &2 \\ 6 &3 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 4 &5 &3\\ 1 &2 &2\\ 6 &3 &0 \end{pmatrix}

Оноо: 1

Хүснэгтэн мэдээллийг матриц хэлбэрээр бичнэ үү?

Дэлгүүр

Үзэг

Дэвтэр

Харандаа

I өдөр

4

5

6

II өдөр

7

4

3

  • A. \begin{pmatrix} 4 &5 &6 \\ 7 &4 &3 \end{pmatrix}

  • B. \begin{pmatrix} 4 &5 \\ 7 &4 \end{pmatrix}

  • C. \begin{pmatrix} 4 &7 \\ 5 &4 \\ 6 &3 \end{pmatrix}

  • D. \begin{pmatrix} 4 &5 &6\\ 7 &4 &3\\ 6 &3 &0 \end{pmatrix}

Оноо: 1

A=\begin{pmatrix} 2 &7 \\ 5 &4 \\ 6&3 \end{pmatrix} матрицын a21 элементийг ол.

  • A. a21=5

  • B. a21=7

  • C. a21=6

  • D. a21=4

Оноо: 1

A=\begin{pmatrix} 4 &5&6 \\ 7 &4&3 \\ 6&2 &0 \end{pmatrix} матрицын a32 элементийг ол.

  • A. a32=2

  • B. a32=0

  • C. a32=6

  • D. a32=3

Оноо: 1

A=\begin{pmatrix} 4 &5 \\ 7 &3 \end{pmatrix}, B=\begin{pmatrix} -2 &3 \\ -4 &1 \end{pmatrix} матрицуудын нийлбэрийг ол.

  • A. A+B=\begin{pmatrix} 2 &8 \\ 3&4 \end{pmatrix}

  • B. A+B=\begin{pmatrix} 6 &8 \\ 11&4 \end{pmatrix}

  • C. A+B=\begin{pmatrix} -2 &8 \\ 3&4 \end{pmatrix}

  • D. A+B=\begin{pmatrix} 6 &2 \\ 11&4 \end{pmatrix}

Оноо: 1

A=\begin{pmatrix} 4 &-5 \\ 7 &-3 \end{pmatrix}, B=\begin{pmatrix} -2 &3 \\ -4 &2 \end{pmatrix} матрицуудын нийлбэрийг ол.

  • A. A+B=\begin{pmatrix} 2 &-2 \\ 3&-1 \end{pmatrix}

  • B. A+B=\begin{pmatrix} 6 &8 \\ 11&5 \end{pmatrix}

  • C. A+B=\begin{pmatrix} 2 &8 \\ 3&5 \end{pmatrix}

  • D. A+B=\begin{pmatrix} 2 &2 \\ 3&1 \end{pmatrix}

Оноо: 40

АРГАЛИЙН ХУРГА ЧОНО ДАГАЖ ЯВЖЭЭ.

Аргалийн хурга тун нялх. Цэнхэр туяат тунгалаг хар нүдтэй, шав шар тугалмайтай. Энэ хурга өнөөдөр үүрээр төржээ. Аргаль хамгийн амархан нярайлдаг амьтан. Түүнийг төрүүлэх гэж эхэд ямар ч явдал болсонгүй. Сүргийн хамт бэлчээрлэж явснаа нэг хэвтээд л боссон. Эх түүнийг долоож дараа нь гал уургийг нь амлуулав. Бусад хонинууд шинэ амьтан орчлонд ирснийг анзаарсангүй. Хурга цадаж аваад унтлаа. Гэтэл сүрэг үргэж эх аргал хургаа унтаатай чигээр нь хаяад оджээ. Оройхон ирж авна гэж бодсон байх. Хойлог шувуу сүрэглэн исгэрч, цагаан тохомт угалз дэнхийтэл харайн аргалийн сүрэг Алтайн нурууны зуу зуун сархиагийг дэгдэн туулсан. Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш. Хойлог бол түншийнхээ тэнгэрийн харуулын үүрэг гүйцэтгэдэг. Аюул хаанаас ирж байгааг өндрөөс харж хашгиран жиргэж зарлана. Энэ түгшүүрийг хүлээж авсан сүрэг өчүүхэн ч тээнэгэлзэлгүй үргэн зугтдаг. Бас хойлог өнтэй нутаг хайж олдог. Тэд сүргийг уриалан дуудаж тэнд аваачдаг билээ. Сүрэг хариуд нь салаа туураараа бэлчээрийн цасыг нунтаглан ургамлын үрийг цасан дээр ил гаргаж өгнө. Тэрхүү үрийг хойлог шувуу тоншин идэж амьдардаг ажгуу. Хонь бэлчээрлэж явахдаа л ингэж санамсаргүй тус хүргэж байгаа хэрэг юм шүү дээ...

... Хурга оройхон сэрэв. Тэр төрөхдөө “цаанаасаа” гуравхан зүйлийг гүйцэтгэх бэлэн чадвартай төрдөг. Энэ нь эхийгээ хөхөж, бие засах, хөдөлж байгаа биетийг дагах. Сэрээд боссон нэг амьтан өөрийг нь үнэрлээд зогсож байлаа. Цавь руу нь хошуугаа дүрж хөхөх гэж нударсан боловч толгойг нь хүйтэн савраараа самардаад хавьтуулахгүй байв.

Гичий чоно хургыг үнэрлэж байснаа дэндүү нялхын үнэртэй тул идсэнгүй. Түүний эхийн совин нь хөдлөөд идэх дур хөдөлсөнгүй. Ямар ч амьтны төрөөд удаагүй үр төлд эхийн савны үнэр нь арилаагүй байдагтай энэ холбоотой юм. Нялх амьтан юуг ч хамаагүй дагадгийг гичий андахгүй. Чоно хургыг араасаа дагуулан үүрээ зорилоо. Тэнд хурганаас арай бага ч арай ахимаг хэдэн бор бэлтрэг байгаа. Тэдэнд энэ амьтан барих сургууль хийж тал талаас нь зулгааж амьдаар нь тасчин идэх бөлгөө. Хурга үүнийг үл мэдэх тул араас нь майлан дагасаар байлаа.

Эх унтуулаад орхисон хургаа авах цаг болсныг гэнэт саналаа. Шөнө харанхуйд яаж ч мэднэ. Аргаль ганцаараа Алтайн нурууны зуу зуун сархиа дээгүүр дэгдэн харайлаа. Гэтэл нэгэн цохионы шил дээр хургыг нь дагуулаад явж буй чонотой халз мөргөлдлөө. Аргаль чоно руу ухасхийн дайрч хальт мөргөөд хургаа зуугаад цагаан тана гялалзуулан зугтлаа. Чоно араас элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийлаа. Хулчийх учир шалтгаан одоохондоо байгаа юм.

Саяхан хоёр том угалзын аймшигтай мөргөлдөөн болсон. Угалз мөргөлдөх гэдэг бол ууланд болж буй сүрт үйл явдал. Мөргөлдөөн эхлэхээр нүсэр их дуу чимээ болж, уул тэр чигээрээ сэрээд бужигначихдаг. Амьтад дүрвэнэ. Үнэг, чоно, ирвэс хадны завсраар нуугдчихсан харж байдаг. Тэгээд нүд нь хальтирч зүрх шимширч бушуухан зугтаж алга болдог аж. Хэд хоног аргалийн сүрэг халдах зүрхтэн байхгүй болдог. Саяхны мөргөлдөөнийг энэхүү өлөгчин харсан тул ийнхүү зүрх алдаж хургатай аргалийн араас элдэж төвдөлгүй шүлсээн залгисаар хоцорчээ.

Угалзнуудын толгойд насан туршдаа ургаж бүтэн тойрог үүсгэн мушгирсан хоёр том эвэр бий. Эврийн уг нь яндан шиг, урт нь 170 см, хүнд нь хоёулаа нийлээд 30 кг хүрнэ. Угалзны дух гэдэг ердөө л хоёр том ясан эврийн ёзоор юм. Угалз мөргөлдөхөд эврээс нь гал манасхийж хярвас хан хийдэг гэдэг. Ухарч байгаад хоёр талаасаа гүйж ирээд хойд хөл дээрээ босон зэрэг тонгосхийж тас буухад уул нилдээ доргих шиг болно. Хоёулаа сүхдүүлсэн үхэр шиг сөхөрч унаад зэрэг босно. Хамраас нь цус гоожно. Түүнийгээ долоон дахин ухарна. Дахин мөргөлдөнө. Сүрэг нь мөргөлдөгч хоёрыг харахаар эгнээд зогсчихсон хамраараа шүгэлдэн хөөргөж улам дэвэргэж байдаг аж.

Ийм амьтдын “эхнэр хүүхэд рүү” халдах гэдэг бас л хэцүүхэн хэрэг юм даа.

Эх хургаа дагуулсаар сүрэгтээ очиж нийллээ. Бүдүүн угалз чи юун амьтан хаанаас гараад ирэв гэх шиг хургыг очиж үнэрлэв. Хурга доороос нь хөхөх гэж бас л нудчив. Энэ удаад түүнийг өөрийн удмынхны энхрий зөөлөн хэл долоож байлаа. Тэр бүрэн тайвширч нүдээ анин долоолгоно. Тэгэснээ дух нь загатнаж толгойгоо сэжлэн угалзтай мөргөлдөхөөр өдөж эхлэв. Алтай шиг угалз хурганд ноолуулж хэнгэнэтэл хивсээр хэвтээд өглөө, бүүр.

Ж.Мягмарсүрэн

Эх аргалын хургаа хаяад сүргээ даган одсоны учир юу вэ?

Дээрх даалгаврын оноо : 1

Аргалийн хурга гичий чоныг даган яваа шалтгааныг бичнэ үү.

Дээрх даалгаврын оноо : 2

Хойлог шувуу аргаль хоёр олон зуун жилийн түнш болохыг батлах баримт ялган бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 2

Зохиолын тодруулсан хэсгийн баримтыг ялган бичнэ үү.

Баримт :

Дээрх даалгаврын оноо : 3

Дараах үгсийн утгыг тайлбарлаарай.

Цохио - ...............................................................................................................

Хулчийх - ..............................................................................................................

Хивэх - ...............................................................................................................

Дээрх даалгаврын оноо : 3

“Чоно араас нь элдэж хоёуланг нь барьж идэх хүч чадал, арга туршлага аль аль нь байв. Гэвч гичий чоно хулчийжээ. Хулчийх шалтгаан одоохондоо байгаа юм.” гэсэн өгүүлбэрүүдийн санааг 50-60 үгэнд багтаан дэлгэрүүлэн тайлбарлаж бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 4

Дараах өгүүлбэрийг уншаад кирил бичгээр бичээрэй.

Дээрх даалгаврын оноо : 5

“Аргалийн хурга чоно дагаж явжээ” эхэд аргалийн сүргийн талаар сонирхолтой баримт мэдээлэлтэй өгүүлжээ. Эхийн найруулгын арга хэлбэрийг ашиглаж “Байгалийн сүр хүч” сэдвээр 180-200 үгэнд багтаан эх зохион бичээрэй.

Бичихдээ агуулгын бүтцийг ашиглаж бичээрэй.

Эхлэл хэсэг – Тухайн сонгосон зүйлийн талаар мэдлэгээ бусадтайгаа хуваалцах

Гол хэсэг – Тухайн зүйлийн сүр хүч, бодит зүйлийг баримтайгаар тайлбарлан

бичих

Төгсгөл хэсэг –Тухайн зүйлийн талаар өөрийн үнэлэмж сэтгэгдлээ бичих

Дээрх даалгаврын оноо : 20
Оноо: 4

Төв аймгийн Жаргалант сумын ногоочин хаврын тариалалтаа хийхдээ цаг агаарын мэдээг авчээ.

Ням гарагийн шөнө цаг агаарын байдал ямар байх бол? .....................................

Дээрх даалгаврын оноо : 1

Хэрвээ бороотой байвал гадаа тариалалт хийхэд тохиромжгүй байх тул хүлэмжиндээ ажилладаг. Аль өдрүүдэд гадаа талбайдаа ажиллах вэ?

Гадаа талбайд ажиллавал тохиромжтой өдрүүд: ______________

Дээрх даалгаврын оноо : 1

Хэрвээ зуны улиралд ган болбол ногоочны аж ахуй, амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

..................................................................................................................................................

..................................................................................................................................................

...................................................................................................................................[

Дээрх даалгаврын оноо : 2
Нийт: 16693