Дараах a, b, c гэсэн газруудын уур амьсгалын диаграммуудыг харьцуулан ажиглаж даалгаврыг гүйцэтгээрэй
Уур амьсгалын диаграмд шугаман графикаар ямар үзүүлэлтийг дүрсэлсэн бэ? ..................................................................
Аль нь халуун чийглэг орны уур амьсгалыг илэрхийлэх диаграмм байна вэ? ........... ...................................................................................
B диаграммаар дүрслэгдсэн уур амьсгалтай оронд борооны улирал (их хур тунадас унах үе) хэдээс хэдэн сар хүртэл үргэлжилж байна вэ? .................................
Хүн амын суваргын босоо тэнхлэгт ямар үзүүлэлтийн харуулдаг бэ?
A. Хүн амын насны бүлэг
B. Хүн амын тоо
C. Хүн амын хүйс
D. Хүн амын ердийн цэвэр өсөлт
Нутаг дэвсгэрээр хүн ам тархан суурьшсан байдлыг хүн амын ...................... гэнэ.
A.Хүн амын өсөлт
B.Хүн амын шилжилт
C. Хүн амын байршил
D. Хүн амын нягтшилт
Хүн амын нягтшилыг яаж тооцож олдог вэ?
A. Нийт хүн амын тоог нутаг дэвсгэрийн талбайд хуваана
B. Нутаг дэвсгэрийн талбайг нийт хүн амд хуваана
C. Хөдөлмөрийн насны хүн амын тоог нутаг дэвсгэрийн талбайд хуваана
D. Нутаг дэвсгэрийн талбайг хөдөлмөрийн насны хүн амд хуваана
1994 онд "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль"-нд "Хот нь 15 мянгаас доошгүй байнгын оршин суугчидтай, тэдгээрийн дийлэнх нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэх дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар " гэж тодорхойлжээ. Дараах суурингуудаас тосгоны ангилалд багтахыг нь сонгоорой.
A. Хархорин
B. Хөтөл
C. Зүүнхараа
D. Түнхэл
Томоохон хотыг тойрон дагуул хот тосгон бий болж, тэдгээр нь яваандаа бие биетэйгээ нэгдэн нийлж нутаг дэвсгэрийн нэгдмэл нэг хотожсон бүс бий болох үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Хотжилт
B. Мегаполис
C. Хүн амын шилжилт
D. Хуурамч хотжилт
Улсын зэрэглэлтэйхотуудыг сонгоорой.
A. Дархан, Эрдэнэт, Хархорин, Зуунмод, Ховд, Чингис, Улиастай, Чойбалсан
B. Дархан, Эрдэнэт, Хархорин, Мандалговь, Ховд, Чингис, Улиастай, Чойбалсан
C. Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Зуунмод, Ховд, Чингис, Улиастай, Чойбалсан
D.
Дархан, Даланзадгад, Хархорин, Зуунмод, Ховд, Чингис, Улиастай, Чойбалсан
Дархан, Даланзадгад, Хархорин, Зуунмод, Ховд, Чингис, Улиастай, Чойбалсан
Хүн амын шилжилт хөдөлгөөний түлхэгч хүчин зүйлийг сонгоно уу.
A. Ажлын байр олдоц их
B. Цалин хөлс өндөр
C. Байгалийн гамшгийн давтамж их
D. Аюулгүй орчин
Сүүлийн жилүүдэд уул уурхай, үйлдвэрлэлийг даган зарим аймагт шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэж байна. Ямар аймгуудад шилжин ирэгсэд их байгаа вэ?
A. Завхан, Увс, Ховд
B. Дорнод, Хэнтий, Сүхбаатар
C. Төв, Дархан, Говь-Алтай
D. Өмнөговь, Дорноговь, Орхон
Манай улсын ажиллагсад аль салбарт нь их ажиллаж байгаа вэ?
A. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй
B. барилга
C. аж үйлдвэр
D. тээвэр, холбоо харилцаа
Ажилгүйдлийн түвшинг хэрхэн тооцдог вэ?
A. ажилгүйчүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд харьцуулна
B. ажилгүйчүүдийн тоог нийт хүн амд харьцуулна
C. ажилгүйчүүдийн тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулна
D. ажилгүйчүүдийн тоог ажиллагсдад харьцуулна
Дэлхийн хойд хагаст намрын улирлын үргэлжлэх хугацааг нарны тусгалын өнцөг, эгц тусгалын шилжилттэй холбон тодорхойлсныг сонгоорой.
A. 6 сарын 22-ноос 9 сарын 22
B. 9 сарын 23-наас 12 сарын 21
C. 12 сарын 22-ноос 3 сарын 20
D. 3 сарын 21-нээс 6 сарын 21
Зургийг ажиглан 2 туйлд ямар улирал болж байгааг тодорхойлоорой.
A. Арктикт өвөл, Антарктидад зун
B. Арктикт зун, Антарктидад өвөл
C. Арктикт өвөл, Антарктидад өвөл
D. Арктикт зун, Антарктидад зун
Цагаан сарын өмнөх битүүнд нар, дэлхий, сар 3 ямар байрлалтай байх вэ?
A. Нар-сар-дэлхий
B. Нар-дэлхий-сар
C. Сар-нар-дэлхий
D. Сар-дэлхий-нар
Далайн татралт, түрэлт үүсэхэд ямар хүчин зүйл ХАМГИЙН БАГА нөлөөлөх вэ?
A. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн
B. Сар дэлхийг тойрох хөдөлгөөн
C. Усны урсамтгай шинж чанар
D. Чулуулгийн эвдрэл, өгөршил
Далайн усны татралт, түрэлтэд тулгуурлан усан цахилгаан станцыг дэлхийн Франц, Их Британи, Канад, Хятад, Энэтхэг, АНУ зэрэг олон оронд хөгжүүлэн ашиглаж байна. Ийм станцын СУЛ тал юу байж болох вэ?
A. Байгальд хор хөнөөлгүй
B. Өртөг багатай эрчим хүч үйлдвэрлэнэ
C. Хоногийн 24 цагийн турш эрчим хүч үйлдвэрлэхгүй
D. Эрчим хүчний эх үүсвэр нь дуусашгүй, сэргээгдэх шинжтэй
Манай орон сэргээгдэх эрчим хүчний төрлүүдийг хөгжүүлэн ашиглаж байна. Доорх жишээнүүдээс үл сэргээгдэх шинжтэй цахилгаан станцыг олж сонгоорой.
A. Дархан-Уул амйгийн Хонгор суманд нарны цахилгаан станц
B. Төв аймгийн Сэргэлэн сумын салхит цахилгаан станц
C. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц
D. Эрдэнэт хотын дулааны цахилгаан станц
Нарны тусгалын өнцөг өдөр бүр, улирлаар өөрчлөгдөж байдгийг ажиглан судалж малчид амьдал ахуйдаа өргөнөөр ашигладаг. Аль нь үүний бодит жишээ болж ЧАДАХГҮЙ вэ?
A. Өвөлдөө уулын энгэр, ээвэр газар өвөлжих
B. Нарны хавтангийн налалтыг тохируулах
C. Малын өвөлжөө, хашаагаа нар тусахаар барих
D. Борцыг өвөл хөлдөөн хуурай салхинд хатаах
Нар экваторт эгц тусах үед хойд өргөрөгийн 300-т нарны үд дундын тусгалын өнцөг 60 градус байна. Яг үүнтэй ижил тусах өргөрөг хаана байж болох вэ?
A. Хойд өргөрөгийн 600
B. Өмнөд өргөрөгйн 300
C. Өмнөд өргөрөгийн 600
D. Экваторт
функц өгөгдөв.
Хариу: .......................
Хариу: ..............................
функцийн
абсцисстай цэг дээр татсан шүргэгч шулууны тэгшитгэлийг бич.
Хариу:...............................