Аялал жуулчлалын салбарын сөрөг талыг тодорхойлоорой.
A. Орлого, ажлын байр нэмэгдэнэ
B. Аялах, амрах газрын тоо нэмэгдэнэ
C. Орон нутгийн бренд бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ
D. Байгаль орчны бохирдол нэмэгдэнэ
Дараах хог хаягдлуудаас байгальд хамгийн удаан задрах хаягдлыг сонгоорой.
A. цаас
B. ногооны хаягдал
C. модны холтос
D. шил
Органик CH3CH(CH3)CHОНCH3 нэгдлийг олон улсын нэршлээр нэрлэнэ үү.
А.2-метилбутан-2-ол
B.3-метилбутан-2-ол
C.2-метилпентан-2-ол
D.4-метилпентан-2-ол
Байгальд хор нөлөө багатай хог хаягдлыг сонгоорой.
A. ногооны хальс
B. машины аккумляторын шингэн
C. гар утасны батарей
D. шатахуун, тос тосол
Арьс нь бүтэц, үүргээрээ ялгаатай 3 давхаргаас тогтоно. Эпидермисийн доорхи жинхэнэ арьсны давхрааны зарим бүтцүүдийг зурагт харуулав.
Жинхэнэ арьсны давхраанд арьсыг мэдрэлжүүлэх үүрэгтэй ямар бүтэц байдаг вэ?
..........................................................................................................................................
i. Жинхэнэ арьсны давхраанд байрлах М болон N үсгээр тэмдэглэсэн булчирхайг нэрлэн бичнэ үү
M..................................................................................................................................................N ...................................................................................................................................
ii. Дор өгөгдсөн үгнүүдээас жинхэнэ арьсны давхрааны доор байрлах өөхөн эдээс тогтох К үсгээр тэмдэглэсэн давхаргыг дугуйлна уу.
Дермис Эпидермис Гиподермис
Тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур асуудалд ХАМААРАЛГҮЙ салбарыг олоорой.
A. нийгэм
B. байгаль орчин
C. эдийн засаг
D. улс төр
Спиртийн шатах урвалаар их хэмжээний дулаан ялгардаг.
СН3OH + 3/2O2 →CO2 + 2H2O ∆H° = -726 кЖ/ моль
640 грамм метанолыг шатаахад хичнээн хэмжээний дулаан ялгарах вэ?
A.14520 kЖ
B.14.52 кЖ
C.145200 кЖ
D.26147 кЖ
Дараах тохиолдлуудын аль нь усыг ариг гамтай хэрэглэж буй жишээ болж чадах вэ?
A. цэвэр усыг ОО-д хэрэглэх
B. борооны усыг ногоо услахад хэрэглэх
C. шүдээ угаахдаа крантаа хаахгүй орхих
D. эвдэрсэн усны крантаа засахгүй байх
Дараах үйлдлүүдийн аль нь хөрсний шинж чанарыг алдагдуулахгүй хадгалахад дэмжлэг болох вэ?
A. Хөрсийг хуулж хадгалан уурхайн олборлолтын дараа буцааж тавих
B. Газар тариаланд байнга бордоо хэрэглэх
C. Бэлчээрийн даац хэтрэх, талхлах
D. Машины шороон зам олшрох
Гол мөрнийг бохирдуулахгүй зөв үйлдлийг сонгоорой.
A. Голд машинаа угаах
B. Нууранд шумбахдаа саван шампунь хэрэглэх
C. Малаа услахдаа булаг, голын ойр удаан байлгах
D. Цэвэр саваар ус хутгах
Нойр булчирхайнаас ялгарах дааврууд хүний биеийн цусан дахь глюкозын хэмжээг зохицуулж байдаг.
Хоол тэжээлээр орж ирсэн глюкозын илүүдэл нь гликоген байдлаар хаана нөөцлөгддөг вэ?
.........................................................................................................................................
Нойр булчирхай нь гадаад болон дотоод шүүрлийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг хос үүрэгтэй эрхтэн бөгөөд эдгээр үйл явцыг хариуцан гүйцэтгэдэг эсүүдийг нэрлэнэ үү?
i. Хоол боловсруулах энзим ялгаруулдаг эс:
.....................................................................................................................................................
ii. Даавар ялгаруулдаг эс:
.....................................................................................................................................................
iii. Цусан дахь глюкозийн хэмжээ нэмэгдэхэд хүн ямар өвчнөөр өвчилдөг вэ?
........................................................................................................................................
Хариултуудаас аль нь байгаль дэлхийгээ хайрлах, нөөцийг хадгалах утгыг агуулсан уриалга байна вэ?
A. “Нэг мод аваад, хоёрыг тарь”
B. “Нэг мод аваад, нэгийг тарь”
C. “Нэг мод тариад, хоёрыг ав”
D. “Нэг мод тариад, арвыг ав”
Дуу чимээний бохирдол үүсгэгч БОЛОХГҮЙ хариултыг сонгоно уу?
A. Гол горхины хоржигнох чимээ
B. Тээврийн хэрэгслийн дуу чимээ
C. Барилга угсралтын ажлын чимээ
D. Спорт, урлагийн арга хэмжээний чимээ
Манай улс нутаг дэвсгэрээ эдийн засгийн хувьд бүсчилж, хуваан хөгжүүлэх бодлого төлөвлөлтөө гаргадаг. Эдийн засгийн бус бүс нутгийг сонгоорой.
A. Хангайн бүс
B. Говийн бүс
C. Баруун бүс
D. Зүүн бүс
6 гр этаны хүчил металл натритай урвалд ороход стандарт нөхцөлд хичнээн эзлэхүүн устөрөгч ялгарах вэ? Стандарт нөхцөлд аливаа хийн молийн эзэлхүүн 24.8 дм3· моль -1
A.1,12дм3
B.1,24дм3
C.2,48дм3
D.2,24дм3
Голын элементийг нэрлэнэ үү? Голын хөндийн хөгжлийн явцад тахирлалт ихэссээр их тохойрсон хэсэг нь үндсэн гольдролоосоо тасран салдаг. Энэ нь хэсэг хугацаанд нуурыг үүсгэх боловч улмаар элс, шавраар дүүрч хуурай нугыг бий болдог.
A. Голын тахирлалт
B. Хар усан тохой
C. Дельта
С. Голын татам
Нойр булчирхайн ацинусуудын хооронд Лангергансын арал гэж нэрлэгдэх бүлэг эсүүд бий. Лангергансын арал α-эс, β-эс гэсэн 2 төрлийн эсээс тогтох ба даавар ялгаруулж цусан дахь глюкозын хэмжээг зохицуулна.
Лангергансын арлын эсүүдийн гадна захаар байрлах энзим ялгаруулагч эсүүдийг нэрлэнэ үү
........................................................................................................................................
i. Лангергансын арлын α-эс эсээс ямар даавар ялгарах вэ?
........................................................................................................................................
ii. Лангергансын арлын β-эс эсээс ямар даавар ялгарах вэ?
........................................................................................................................................
iii. Нүүрс-усаар баялаг хоол идэхэд цусан дахь глюкозын хэмжээнд ямар өөрчлөлт гарах вэ?
........................................................................................................................................
Ази-Европыг холбосон гол төмөр зам манай улсын эдийн засгийн аль бүс нутгаар дайран өнгөрдөг вэ?
A. Хангайн бүс
B. Баруун бүс
C. Зүүн бүс
D. Төвийн бүс
Зурагт цусан дахь глюкозын хэвийн хэмжээг хянах механизмыг харуулсан байна.
Нойр булчирхайн Лангергансын арлын эсүүдээс ялгарах Z дааврыг тодорхойлно уу?
....................................................................................................................................
Доор жагсаасан үгүүдээс бие махбодын шингэний зохицуулгын тухай зөв үгүүдийг сонгон, өгүүлбэрийн хоосон хэсгийг гүйцээнэ үү. Үг бүр нэг л удаа ашиглагдана.
Глюкагон Цус Буурна Булчирхай
Нэмэгдэнэ Инсулин Мэдрэл Даавар
Амьд биеийн дотоод орчныг хянан зохицуулах үйл явц нь биологийн идэвхит бодис дааврын оролцоотой явагдана. Дааврууд нь .....................-аар зөөгдөн эд, эрхтэнд очиж эдийн өсөлт, зүрхний булчингийн агших хэмнэл, судасны агшилт, цусан дахь глюкозын хэмжээг зохицуулах зэрэг олон үйл ажиллагаанд оролцоно. Нүүрс-усаар баялаг хоол идэхэд цусан дахь глюкозын хэмжээ ............................... Энэ үед ..........................ялгарч цусны глюкозыг хэвийн хэмжээнд оруулна.
функц өгөгдөв.
Хариу:....................
функцийн
цэг дээрх налалтыг ол.
Хариу:...........................