- Монгол орноор 4 удаа аялж, тахь, хавтгай, болон зарим ургамлын зүйлийг шинээр нээн “Монгол ба Тангадын орон” бүтээл туурвисан Оросын жуулчны нэр хэн бэ
A. Мурзаев
B. Козлов
C. Пржевальский
D. Потанин
Биеийн унах агшинд кинетик энерги хамгийн их байдаг. Унасны дараа кинетик энерги алга болох уу? Эсвэл хувирах уу?
А. Кинетик энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Алга болно
Өөдөө шидэгдэн хөдөлж буй биеийн хувьд энергийн аль хувирал явагдах вэ?
А. Потенциал энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Кинетик энерги потенциал энергид
Зун яагаад бороо их ордог вэ?
A. халуунд гол, нуурын ус ууршиж, агаарын температур багасахад конденсацлах
B. халуунд гол, нуурын ус ууршиж, агаарын температур ихсэхэд конденсацлах
С. хүйтэнд гол, нуурын ус ууршиж, агаарын температур багасахад конденсацлах
D. хүйтэнд гол, нуурын ус ууршиж, агаарын температур ихсэхэд конденсацлах
Унаж байгаа биеийн хувьд энергийн аль хувирал явагдах вэ?
А. Потенциал энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Химийн энерги дулааны энергид
Монгол улс нь ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Гурван улсын зүүн талын уулзвар цэг аль нь вэ?
A. Таванбогд уул
B. Монгол шарын даваа
C. Соёлз уулын модот хамар
D. Тарваган дахын овоо
Ямар тохиолдолд тэргэл сар харагддаг вэ?
A. нар, сар, дэлхий 3 нэг шулуун дээр байрласан
B. нар, дэлхий, сар 3 нэг шулуун дээр байрласан
C. нар, дэлхий 2 нэг шулуун дээр байрласан
D. нар, сар 2 нэг шулуун дээр байрласан
Мод шатах үед энергийн аль хувирал явагддаг вэ?
А. Гэрлийн энерги дулааны энергид
B. Потенциал энерги кинетик энергид
C. Дотоод энерги потенциал энергид
D. Химийн энерги дулааны энергид
Сар дэлхийг ойролцоогоор хэдэн хоногт 1 бүтэн тойрдог вэ?
A. 27 хоног
B. 27.3 хоног
C. 28 хоног
D. 30 хоног
Нүүрс шатах үед энергийн аль хувирал явагддаг вэ?
А. Гэрлийн энерги дулааны энергид
B. Химийн энерги дулааны энергид
C. Дотоод энерги механик энергид
D. Потенциал энерги кинетик энергид
Хоосон шилэн аяга, сүү дүүргэсэн шилэн аяганы аль нь тод сүүдэр үүсгэх вэ?
A. хоосон - тод
B. сүүтэй - тод
C. хоёул адилхан
D. зөв хариу алга
Хамгийн урт зэргэдийг юу гэж нэрлэдэг вэ?
A. өргөрөг
B. уртраг
C. экватор
D. зөв хариу алга
Дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацаа хэд вэ?
A. 23.5 цаг
B. 23.8 цаг
C. 24 цаг
D. зөв хариу алга
Дараах ухагдахуун үгнүүдээс аль нь энергийн нэгж вэ?
A. Энерги
B. Жоуль
C. Динамометр
D. Цуурай
Хэзээ хамгийн богино сүүдэр үүсдэг вэ?
A. орой нар жаргахад
B. өглөө нар мандахад
C. үд дунд
D. үдэш
Газарзүйн солбилцол нь юуг тодорхойлдог вэ?
A. цэгийн байрлал
B. цэгийн өнгө
C. цэгийн хэлбэр
D. цэгийн хэмжээ
Голдож нь глобус дээр ямар зүгийг заадаг вэ?
A. баруун ба зүүн
B. баруун ба өмнөд
C. баруун ба хойд
D. хойд ба өмнөд
Нартай адил өөрөөсөө гэрэл цацаргадаг галт бөмбөлгийг юу гэж нэрлэдэг вэ?
A. дэлхий
B. нар
C. од
D. сар
Сар хэрхэн гэрэлтэж харагддаг вэ?
A. нарны гэрэл туссанаар
B. оддын гэрэл туссанаар
C. сар өөрөө гэрэлтдэг
D. зөв хариу алга
Глобус дээр дүрслэгдсэн босоо шугамыг юу гэж нэрлэдэг э?
А. голдож
B. зэргэд
C. 28 туйл
D. экватор
Нарны гэрэл өөр, өөр өнцгөөр тусахад тухайн биеийн сүүдэр хэрхэн өөрчлөгддөг вэ?
A. сүүдрийн байрлал
B. сүүдрийн хэмжээ
C. "А ба В" хариулт бүгд зөв
D. зөв хариулт алга
- Гадаргын ус ховор, хуурай уур амьсгалтай, ургамал тачир сийрэг буюу заримдаа огт ургамалгүй зэрэг нийтлэг шинжтэй, байгалийн өвөрмөц бүрдэлийг юу гэдэг вэ?
A. Пампа
B. Цөл
C. Хээр
D. Саванн
Зурагт төлөвийн шилжилтийг сумаар дүрсэлжээ. Сайтар ажиглаад, хайлах, шингэрэх үзэгдлийг илэрхийлсэн сумын дугаарыг үгийн дарааллаар сонгоно уу.
A. 1,2
B. 2,3
C.3,4
D. 1,4
Зургийг ажиглаад, 1, 2 гэж тэмдэглэсэн үзэгдлүүдийг зөв нэрлэсэн хувилбарыг сонгож дугуйлаарай.
A. 1- хайлах, 2- уурших
B. 1- шингэрэх, 2- хөлдөх
C. 1- уурших, 2- хайлах
D. 1- уурших, 2-шингэрэх
- Экватор орчмын дулаан уур амьсгалын бүсэд орших сийрэг ой бүхий өвслөг талыг Африкт юу гэж нэрлэдэг вэ?
A. Прерий
B. Пампа
C. Саванн
D. Хээр
Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан тооцоолол хийсэн хүснэгтэд өгөгдсөн мэдээллийн алдааг хэрхэн засах вэ?
А. 15 ба 4 буруу 30 ба 2 болгох
B. 30 ба 3 буруу 30 ба 2 болгох
C. 60 ба 1 буруу 30 ба 2 болгох
D. 20 ба 4 буруу 30 ба 2 болгох
- Туйлын бүсийн амьтад аль нь вэ?
A. Цагаан баавгай, далайн морь, цаа буга
B. Цаа буга, ордос үхэр, эрээн тахь
C. Цөөвөр чоно, зэрлэг гахай, оцон шувуу
D. Цагаан хирс, заан, далайн морь
Хөшүүргийн тэнцвэрийн нөхцөл ашиглан тооцоолол хийсэн хүснэгтэд өгөгдсөн мэдээллээс алдааг олно уу.
А. 15 ба 4
B. 30 ба 3
C. 60 ба 1
D. 20 ба 3
- Жилийн турш хүйтэн, зун нь 00-аас хэтэрдэгүй газар аль нь вэ?
A. Европын өмнөд хэсэг
B. Австрали
C. Канадын олтриг
D. Аравын хойг
1 дүгээр зурагт байгаа ачааны байрлалыг зураг 2-т илэрхийлэгдсэнээр өөрчилсөн бол дарах хүч хэрхэн өөрчлөгдөх вэ?
A. дарах хүч 2 дахин багассан
B. дарах хүч 2 дахин нэмэгдсэн
C. дарах хүч өөрчлөгдөөгүй
D. зөв хариу алга
Хайлах хөдлөх үеийн өөрчлөлтийг бодисын жижиг хэсгээр дүрслэн үзүүлсэн дараах зургуудаас зөвийг нь сонгоорой.
A.
B.
C.
D.
Ачааны тоог өөрчлөхгүйгээр зурагт өгөгдсөн хөшүүргийг тэнцвэрт оруулах боломжтой юу?
А. болно, баруун талын ачааг 1-ээр баруун тийш
B. болно, зүүн талын ачааг 1-ээр зүүн тийш
C. болно, зүүн талын 1 ачааг баруун талын ачаан дээр нэмж өлгөх
D. болохгүй.
Зурагт өгөгдсөн хөшүүргийг тэнцвэрт оруулахыг тулд хичнээн ачааг тулах цэгийн аль талд нэмэх шаардлагатай вэ?
А. баруун мөрөнд 1 ачаа нэмэх
B. баруун мөрөнд 2 ачаа нэмэх
C. зүүн мөрөнд 1 ачаа нэмэх
D. зүүн мөрөнд 2 ачаа нэмэх
Пассат салхи нь хаанаас хаашаа тогтмол үлээдэг салхи вэ?
A. Экватороос мэлхийн зам руу
B. Мэлхий ба матрын замаас экватор луу
C. Мэлхий ба матрын замаас туйл руу
D. Экватороос матрын зам руу
План зурагт нуур, гол мөрөнг таних тэмдгийг ихэнхдээ ямар өнгөөр илэрхийлдэг вэ?
A. бор
B. бор саарал
C. хөх
D. шаргал
- Ази тивийн хамгийн өндөр оргилыг сонгоно уу?
A. Климанджаро
B. Маккинли
C. Аконкагуа
D. Эверест
План зурагт ашиглах масштабаа сонгоход юуг анхаарах хэрэгтэй вэ?
A. зурах талбар, дүрслэх биеүдээс дурын нэг биетийн хэмжээ
B. зурах талбар, дүрслэх биеүдээс хамгийн бага биетийн хэмжээ
C. зурах талбар, дүрслэх биеүдээс хамгийн том биетийн хэмжээ
D. зөв хариу алга
- Далай ба эх газар өвөл, зундаа харилцан адилгүй халж хөрдгөөс шалтгаалан үүсдэг салхийг муссон гэдэг. Тэгвэл өвлийн муссон салхи ямар шинж чанартай вэ?
A. Нуурын гүнээс нуурын эрэг рүү
B. Далайгаас эх газар луу чиглэдэг
C. Эх газраас далай руу чиглэдэг
D. Нуурын эрэгээс нуурын гүнрүү
Дараах өгөгдлийн аль нь глобус дээр дүрслэгдсэн экваторыг тодорхойлох вэ?
A. хамгийн урт өргөрөг
B. хамгийн бага өргөрөг
C. хамгийн урт уртраг
D. хамгийн бага уртраг
- Газрын гадарга чичирхийлэн доргих гэнэтийн үзэгдлийг...................гэнэ.
A. Галт уул дэлбэрэх
B. Газар хөдлөлт
C. Тектоник хавтан
D. Тектоник хөдөлгөөн