ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 20-р даалгавар

Алтай 5 богдын Мааньт уулын Хүйтэн оргилд руу алхаж буй тамирчны амьсгалын тоо эрс нэмэгдэв.  Дараах бүдүүвчээс амьсгалын тоог зохицуулдаг хэсгийг тэмдэглэсэн дугаарыг сонгоно уу.                                                                                                                                    

       

  

 

  • A.

    1

  • B.

    2

  • C.

    3

  • D.

    4

  • E.

    5

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 19-р даалгавар

Судалгаанаас  үзэхэд уушгины хавдар өвчний 80% орчим нь тамхинаас үүдэлтэй байна. Үүний шалтгааныг сонгоно уу.                                                                                                             

  • A.

    Тамхины бохины найрлага дахь зарим бодис нь уушгины хавдар үүсгэхэд хамгийн ихээр нөлөөлдөг.

  • B.

    Тамхины утааны тоосонцор нь цулцанд орж уушгины чадавхийг багасгаснаар хавдар үүсдэг.

  • C.

    Янжуур тамхинд агуулагдах никотины үйлчлэлээр уушгины хавдар өвчин үүсдэг.

  • D.

    Тамхи асаахад үүсдэг нүүрсний дан исэл нь уушгины хавдрыг үүсгэдэг.

  • E.

    Тамхины ишийг ил задгай хаяснаас үүдэлтэй агаарын бохирдол нь уушгины хавдар үүсдэг.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 18-р даалгавар

Эсийн амьсгалын үе шатуудаас хамгийн их энерги /ГФА/ үүсгэдэг шатыг сонгоно уу. 

  

  • A.

    Гликолиз

  • B.

    Ацетил КоА 

  • C.

    Кребсийн цикл

  • D.

    Исэлдэн фосфоржилт  

  • E.

    Гликолиз, кребсийн цикл

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 17-р даалгавар

Зүрхний мөчлөгийн үеүдийн 1 дугаараар ямар үйл явцыг тэмдэглэснийг зөв нэрлэсэн мөрийг сонгоно уу.                                                                                                                                        

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 16-р даалгавар

Цусны эргэлтийн тогтолцоогоор олон төрлийн бодис зөөвөрлөгддөг. Энэ үйл явцыг харуулсан хүснэгтэд тохирох үгийг зөв нөхсөн хувилбарыг сонгоно уу.                                                  

      Нөхөх боломжтой үгс: 1- эс, 2- эд, 3- шүлсний булчирхай, 4- цулцан, 5- дотоод шүүрлийн булчирхай,

                                            6- уушги, 7- тархи, 8- бөөр, 9- нарийн гэдэс, 10- ходоод

 

 

Бодис

Зөөвөрлөж эхлэх цэг

Хүргэх цэг

Хүчилтөрөгч

А

эс

Нүүрсхүчлийн хий

B

цулцан

Шээг

элэг

C

Амин хүчил

нарийн гэдэс

D

Даавар

Е

эрхтэн

 

  • A.

    А1, B10, C9, D8, E7     

  • B.

    А2, B2, C9, D10, E1 

  • C.

    А4, B1, C8, D1, E5      

  • D.

    А3, B5, C7, D5, E2

  • E.

    А4, B6, C3, D5, E2

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 15-р даалгавар

Цусны эргэлтийн тогтолцоог дүрсэлсэн зургийг ажиглан А болон В дугаараар юуг илэрхийлснийг сонгоно уу.                                                                                                                                        

   

  • A.

    А- зүрх, В- судсууд

  • B.

    А- судсууд, В- зүрх

  • C.

    А- битүү эргэлт, В- задгай эргэлт

  • D.

    А- зүрх, В- задгай эргэлт

  • E.

    А- зүрх, судас В- битүү эргэлт

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 50-р даалгавар

Монгол орны гадаргын усны нөөц хамгийн багатай аймаг болон хамаарах гол мөрдийн ай савыг зөв тодорхойлсон хариултыг сонгоно уу.

  • A.

    Завхан-Номхон далайн ай сав

  • B.

    Өмнөговь-Төв Азийн гадагш урсгалгүй ай сав

  • C.

    Ховд-Төв Азийн гадагш урсгалгүй ай сав

  • D.

    Дорнод-Номхон далайн ай сав

  • E.

    Өвөрхангай-Хойд мөсөн далайн ай сав

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 49-р даалгавар

Гималай нурууны өвөрт орших Черрапунжид жилд 12000 мм тунадас унах бөгөөд уурших чадвар нь 1550 бол чийглэг байдлыг тооцоолно уу. (K=r/E.  r-тунадасны нийлбэр, E-уурших чадвар)        

  • A.

    0.1

  • B.

    0.7

  • C.

    7.7

  • D.

    0.8

  • E.

    1.3

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 48-р даалгавар

Дэлхий дээрх хоёр цэгийн хоорондох хамгийн богино буюу дөт агаарын зам нь дэлхийн бөмбөрцгийн их тойргийн нумын дагуу тодорхойлогдоно. Лос-Анжелос хотоос Сөүл хот руу шууд нислэг хийхэд аль зүг рүү хөөрвөл илүү дөт зам байх вэ?

  • A.

    Зүүн өмнөд зүг рүү

  • B.

    Зүүн хойд зүг рүү

  • C.

    Баруун өмнөд зүг рүү

  • D.

    Баруун хойд зүг рүү

  • E.

    Өмнөд зүг рүү

Оноо: 2 Минут: 2
D хувилбарын 47-р даалгавар

Дэлхийн уур амьсгалын зарим бүсүүдийн онцлогоос хамаарсан эрхлэх аж ахуйг  харгалзуулна уу.

Уур амьсгалын бүсүүд

 

Бүсүүдийн онцлог

 

Эрхлэх аж ахуй

1

Экваторын

А

Өвөл бага зэрэг хүйтэн, зун нь чийглэг халуун

а

Алим

2

Газар дундын тэнгисийн

Б

Өвөл хүйтэн, хавар, намар сэрүүн

б

Кофе

3

Эх газрын

В

Жилийн туршид халуун, чийглэг

в

Усан үзэм

  • A.

    1Бв, 2Вб, 3Ба

  • B.

    1Аб, 2Бв, 3Ва

  • C.

    1Бв, 2Ва, 3Бб

  • D.

    1Ва, 2Вв, 3Аб

  • E.

    1Вб, 2Ав, 3Ба

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 46-р даалгавар

Графикийг ашиглан сүүлийн 20 жилд хотжилт хэдэн хувиар өсөх хандлагатай байгааг тооцоолно уу. 

  • A.

    9.1%

  • B.

    50.8%             

  • C.

    11.8%             

  • D.

    89.3%              

  • E.

    59.9

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 45-р даалгавар

Дунд зэргийн хөгжилтэй орнуудын хүн ам, бараа бүтээгдэхүүн, худалдааны хувь хэмжээг тодорхойлно уу.

Үзүүлэлт

Хөгжингүй

Дунд зэргийн хөгжилтэй

Хөгжиж буй

1

Хүн ам

15%

?

80%

2

Бараа бүтээгдэхүүн

47%

?

21.4%

3

Худалдаа

51%

?

30%

  • A.

    Хүн ам 5%, Бараа бүтээгдэхүүн 31.6%, Худалдаа 19%

  • B.

    Хүн ам 5%, Бараа бүтээгдэхүүн 25.6%, Худалдаа 21%

  • C.

    Хүн ам 65%, Бараа бүтээгдэхүүн 31.6%, Худалдаа 19%

  • D.

    Хүн ам 95%, Бараа бүтээгдэхүүн 68.4%, Худалдаа 81%

  • E.

    Хүн ам 5%, Бараа бүтээгдэхүүн 68.4%, Худалдаа 19% 

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 44-р даалгавар

................ гараг нарнаас 778 сая км зайд алслагдсан байдаг. Энэ зайг одон орны нэгжээр илэрхийлнэ үү. 

  • A.

    Бархасбадь, 0.19  о.о.н           

  • B.

    Ангараг, 51.8 о.о.н          

  • C.

    Дэлхий, 1.00 о.о.н      

  • D.

    Бархасбадь, 5.19  о.о.н           

  • E.

    Ангараг, 5.19 о.о.н

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 43-р даалгавар

Хээрийн бүсэд хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой хөрсийг сонгоно уу.

  • A.

    Цайвар саарал, Карбонат, шохой, давс их, 0.2-0.5% ялзмагт хөрс 

  • B.

    Хүрэн, Кальци, магниар баялаг, 5-7% ялзмагт хөрс

  • C.

    Улаан хүрэн, Төмөр, хөнгөн цагааны исэл их, 3-5% ялзмагт хөрс

  • D.

    Цайвар бор, Сульфат, натриар баялаг, 2-3%  ялзмагт хөрс

  • E.

    Саарал, Цахиур, шүлтийн агууламж их, 1.5 – 2% ялзмагт хөрс

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 42-р даалгавар

Туул гол Хэнтий нурууны өвөр (д.т.д 1850 м)-өөс эх авч 819 км урсаад Орхон гол  (д.т.д 780 м)-д цутгадаг бол голын уналыг тооцоолно уу.  (H=H1-H2)          

  • A.

    2630 м

  • B.

    1031 м

  • C.

    1070 м

  • D.

    1599 м

  • E.

    2669 м

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 41-р даалгавар

Хуурай газар ба усны харилцан адилгүй халж, хөрдөг зүй тогтлоос болж өдөр, шөнөөр чиглэлээ өөрчилдөг орон нутгийн салхины  өдрийн чиглэлийг тодорхойлно уу.

  • A.

    Нуураас эрэг рүү чиглэнэ

  • B.

    Эргээс нуур луу чиглэнэ

  • C.

    Далайгаас эх газар луу чиглэнэ

  • D.

    Эх газраас далай руу чиглэнэ

  • E.

    Мэлхийн замаас экватор луу чиглэнэ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 40-р даалгавар

Монгол оронд ирсэн АНУ-ын иргэнд өнөөдөр агаарын температур +300С гэдгийг фаренгейтийн хуваариар хэд гэж ойлгуулах вэ?    (t0F=9/5t0C+32)

  • A.

    620F

  • B.

    490F

  • C.

    320F

  • D.

    340F

  • E.

    860F

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 39-р даалгавар

Өмнөд Америкийн хавтан, Африкийн хавтангаас 1 жилд 4 см-ээр холдон салдаг бол 1 сая жилийн дараа хэдэн км-ийн зайтай холдохыг тооцоолно уу.

  • A.

    4000 км

  • B.

    4 км

  • C.

    400 км

  • D.

    40 км

  • E.

    0.4 км

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 38-р даалгавар

Хүн ам нь ундны усны хомсдолд орсон Ази тивийн улсуудыг сонгоно уу.

  • A.

    Афганистан, Камбож, Лаос

  • B.

    Саудын Араб, Этиоп, Энэтхэг

  • C.

    Лаос, Перу, Индонез

  • D.

    Камбож, Филиппин, Мавритан

  • E.

    Ирак, Румын, Пакистан

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 37-р даалгавар

Монгол Улс Парисын хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэн 2016 онд соёрхон баталсан. Хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор хийж буй үндсэн үйл ажиллагааг сонгоно уу.

  • A.

    Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх

  • B.

    Ойн санг багасгах

  • C.

    Гадаргын усыг бохирдуулах

  • D.

    Нүүрсхүчлийн хийг ихэсгэх

  • E.

    Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 36-р даалгавар

Хэрэв чи Канад улсын Оттава хотод суралцахаар явж байгаа гэж төсөөлье. Тэнд газарзүйн бүсийн ямар орчинтой байх вэ?

  • A.

    Халуун хуурай, агаарын их даралтын мужид оршдог. Пассат салхи зонхилдог. Өвөл +100С-ээс буурахгүй, зундаа дунджаар +300 С- +350С. Саванн, цөл, халуун орны ойтой. 

  • B.

    Баруун зүгийн салхины нөлөөнд оршино. Далайн эргээр чийглэг, эх газрын төв хэсгээр хуурай, тайга, хээр, цөл, холимог ойтой. 1-р сард –100С орчим,  7-р сард +250С, дунджаар 180-200 мм орчим тунадас унадаг.

  • C.

    Дулаан ба чийгийн хувьд улирлын ялгаа байхгүй. Чийглэг, мөнх ногоон ойтой, жилийн туршид +250С- +300С, дунджаар 2000 мм түүнээс их тунадас унадаг.

  • D.

    7-р сард +100С хүрэхгүй, өвөлдөө -400С, дунджаар 50-100 мм орчим тунадас унадаг. Дулаан дутагдалтай учир ууршилт бага, цэвдэг, намаг элбэг тархсан.

  • E.

    Хамгийн дулаан сардаа +50С орчим ба түүнээс бага температуртай. Дээд ургамалгүй,  хаг, хөвд ургана, үргэлжилсэн цэвдэгтэй, дунджаар 5-30 мм орчим тунадас унадаг

Оноо: 2 Минут: 2
D хувилбарын 35-р даалгавар

Тээврийн төрлүүдийг давуу талуудтай нь харгалзуулна уу.

 

Тээврийн төрлүүд

 

Давуу тал

1

Агаарын тээвэр

а

Их ачааг нэг дор тээвэрлэнэ, хямд өртөгтэй

2

Усан замын тээвэр

б

Цаг агаараас нөхцлөөс хамаарахгүй, хямд өртөгтэй

3

Авто замын тээвэр

в

Холын зайд хурдан, тав тухтай

4

Төмөр замын тээвэр

г

Богино зайд илүү дөт, хэрэглэгчдэд шууд хүрдэг

  • A.

    1г,2б,3а,4в

  • B.

    1а,2г,3в,4б

  • C.

    1в,2а,3г,4б

  • D.

    1в,2б,3г,4а

  • E.

    1б,2а,3в,4г

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 34-р даалгавар

Өгөгдлийг уншаад эрчим хүчний гол эх үүсвэр нь байгалийн ямар нөхцлөөс шалтгаалсан болохыг  тодорхойлно уу

 

Тайширын усан цахилгаан станц нь жилдээ 35 кВт/ц эрчим хүчийг үйлдвэрлэх чадалтай. Говь-Алтай болон Завхан аймгуудын зарим сумдыг эрчим хүчээр хангадаг. Тогтмол эрчим хүчийг авдаг, агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн эх үүсвэр юм.                                                          

 

 
   

  • A.

    Урсац нь тогтвортой жилийн туршид урсдаг гол

  • B.

    Хөндий хотгорын төвийн чийг намагтай гадарга

  • C.

    Салхины хурд тогтвортой талархаг гадарга

  • D.

    Нарны тусгал болон ууршилт ихтэй ээвэр гадарга

  • E.

    Түр зуурын урсгалтай, үе үе огцом үерлэдэг гол

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 33-р даалгавар

Иргэн Дорж хөдөөнөөс хот руу ирж сууршихдаа хамаатныхаа хашаанд амьдрахаар төлөвлөжээ. Энэ нь хот төлөвлөлтийн “Бага орлоготой иргэдийн хороолол”-д хамаарах тул секторлог загварын аль тоон утгад тохирох  вэ?

  • A.

    1

  • B.

    5

  • C.

    2

  • D.

    3

  • E.

    6

Оноо: 2 Минут: 2
D хувилбарын 32-р даалгавар

Хүн амын ихэнх хувийг 0-30 насны хүн ам эзэлдэг, ирээдүйд хүн ам нь өсөх чиг хандлагатай, хүйсийн тэнцвэрт байдлаа хадгалсан улсыг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 31-р даалгавар

Өндөр технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа үйл явцыг тодорхойлно уу.

  • A.

    Гэрийн мод, тавилга хийх    

  • B.

    ​​​​​​Арьс, шир элдэж сур бэлтгэх

  • C.

    ​​​​​​Нано бүрхүүлт гэрийн бүрээс үйлдвэрлэх 

  • D.

    Сүүг уламжлалт аргаар боловсруулах

  • E.

    ​​​​​Алтыг гар аргаар олборлох

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 30-р даалгавар

Улаанбаатар хотод өдрийн 12 цаг болж байв. Энэ үед Дубай хотод (III цагийн бүс) хэдэн цаг болж байх вэ?

  • A.

    08 цаг

  • B.

    07 цаг

  • C.

    09 цаг

  • D.

    10 цаг

  • E.

    12 цаг

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

“Google Map”-ын газарзүйн зургийг ашиглан Эрдмийн өргөө цогцолбор сургуулиас зүүн хойд зүгт байрлах обьектыг нэрлэнэ үү.

  • A.

    Прогресс зочид буудал

  • B.

    Голомт банк

  • C.

    114-р цэцэрлэг              

  • D.

    56-р сургууль

  • E.

    Хөл бөмбөгийн талбай

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

Сурагч Мөнхөө найзын хамт модон гүүрээр гарч зүүн хойд зүгт аялав. Аялалын төгсгөлд ямар обьект таарах вэ?            

  • A.

    Усан цахилгаан станц

  • B.

    Гуу жалга

  • C.

    Жимсний цэцэрлэг

  • D.

    Сайжруулсан шороон зам 

  • E.

    Бут ба ой      

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Ургамал ургахад шаардагдах органик бодисын хэмжээг хөрсний үржил шим гэнэ. Хамгийн үржил шимт хөрсийг сонгоно уу. 

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

Гималайн нуруунд д.т.д 4572 м өндөрт биомассын тархалтад тохирох экосистем аль нь вэ?

  • A.

    Өвстэй тал

  • B.

    Хуурай хээр

  • C.

    Нуга намаг

  • D.

    Тундр ба таг

  • E.

    Жинхэнэ цөл

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

Тойргон диаграммаар далайн усны бохирдлын хувийг харуулав. Хамгийн их бохирдуулж байгаа эх үүсвэрийг сонгоно уу.

  • A.

    Цутгал гол

  • B.

    Агаарын бохирдол

  • C.

    Хөлөг онгоц

  • D.

    Хог хаягдал

  • E.

    Эрэг орчмын уул уурхай

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

ОХУ-ын Иркутск хотод хэддүгээр саруудад хамгийн бага тунадас унадаг вэ?

  • A.

    XI-XII сард

  • B.

    III- IV сард

  • C.

    IV-V сард

  • D.

    X-XI сард

  • E.

    II-III сард

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 46-р даалгавар

  хурдтайгаар     тэнхлэгийн эерэг чиглэлд тарж буй пульс долгионы     агшин дахь хэлбэрийг зурагт өгөв.    координаттай A цэгийн хэлбэлзлийн     график аль нь вэ?               

                  

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 23-р даалгавар

Гадаргын хэлбэрт нөлөөлсөн гол хүчин зүйлийг тодорхойлно уу.

  • A.

    Газар хөдлөлтийн нөлөө

  • B.

    Мөсөн голын нөлөө

  • C.

    Нарны энергийн нөлөө

  • D.

    Усны нөлөө

  • E.

    Салхины нөлөө

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Кипр арал дээр орших Крити нь уулын ямар төрөлд хамаарагдах вэ?

  • A.

    Галт уул          

  • B.

    Атираат уул

  • C.

    Хөмбөн уул

  • D.

    Зөрөгт уул

  • E.

    Өндөр уул

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 45-р даалгавар

   см хуулиар хэлбэлзэх биеийн     агшин дахь шилжилтийг олно уу.                                                                                                                     

  • A.

    0.04 см    

  • B.

    0

  • C.

    0.02 см

  • D.

    -0.04 см  

  • E.

    -0.02 с

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Голдуу үйлдвэр ихтэй том хотын дээр үүсдэг, агаарт нүүрсхүчлийн хий болон хатуу хольцууд ихэссэнээс болж газрын гадаргаас ялгарах дулааныг тогтоон барьж буй үзэгдэл инверсийн ямар төрөл вэ?

  • A.

    Адвекцийн инверс

  • B.

    Агаарын бохирдлын инверс

  • C.

    Цацрагийн инверс

  • D.

    Уулзүйн инверс

  • E.

    Хаврын инверс

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

Газарзүйн бүрхэвчийн мөчлөг ба хэмнэлт шинж чанарын онцлогийг тодорхойлсон хариултыг олно уу.

  • A.

    Тектоникийн хөдөлгөөн эрчимжих

  • B.

    Галт уулын дэлбэрэлтээс тоос нэмэгдэх

  • C.

    Өдөр, шөнө ээлжлэх, улирал солигдох

  • D.

    Хөрс, ургамал, амьтан тархах

  • E.

    Агаарт чийг өтгөрч үүл бүрэлдэх

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 44-р даалгавар

Хэлбэлзлүүдийн хувьд зөв харгалзаа тогтооно уу.                               

1. Унтрах хэлбэлзэл

   a. Хэлбэлзлийн энерги нь хадгалагдах хэлбэлзэл

2. Авто хэлбэлзэл 

   b. Энерги нь орчинд алдагддаг хэлбэлзэл

3. Албадмал хэлбэлзэл

   c. Алдсан энергийг нь гаднаас нөхөж өгдөг хэлбэлзэл

 

   d. Хэрэгтэй агшинд энергийн алдагдлаа нөхөх зохицуулалттай хэлбэлзэл

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Нийт: 13,274