Төрөлжсөн:
Нарийвчилсан:
Чадамжийн нэгж:
Ч.Элемент:
Оноо: 3

Замын тэнхлэгүүдийн хоорондох зайг зөв харгалзуулан зурна уу

 

- хос замт шугамын замын тэнхлэг хоорондох зай

 

4800 мм-ээс доошгүй

- өртөөний хүлээн авах яявуулах замуудын тэнхлэг хоорондын зай

 

4500 мм-ээс доошгүй

- туслах чанарын замуудын тэнхлэг хоорондох зай

 

4100 мм-ээс доошгүй

- ачааг вагоноос вагондл шилжүүлэн ачих замын тэнхлэг хоорондын зай

 

3600 мм байж болно

Оноо: 3

Мал амьтныг төмөр замаар тээвэрлэхэд нэг вагонд хэдэн тоо, толгойг ачихыг зөв  харгалзуулан зурна уу

 

- хонь, ямаа

 

  8-аас илүүгүй

- тугал

 

  18 – 24  толгой

- адуу

 

  36 – 50  толгой

- тэмээ

 

  80 – 100 толгой

 

Оноо: 3

Галт тэрэг – гэж юуг хэлэх вэ? Зөв тодорхойлолтыг сонгоно уу

 ..................................................................................................................................................

  • Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон ажиллагаатай зүтгүүр ба сүүлийн дохио бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг ГАЛТ ТЭРЭГ гэнэ

  • Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон зүтгүүр ба сүүлийн дохио бүхий хөдлөх бүрэлдэхүүнийг ГАЛТ ТЭРЭГ гэнэ

  • Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон ажиллагаатай зүтгүүр ба хөдлөх бүрэлдэхүүнийг ГАЛТ ТЭРЭГ гэнэ

Оноо: 3

Сэлгээний үед хэрэглэх гар дохиог шар дарцгаар хэрхэн өгөх вэ? зөв  харгалзуулан зураарай.

 

- сэлгээ урагшаа яв

 

Даллан эргүүлж

- сэлгээний бүрэлдэхүүн ухар

 

Толгой дээгүүрээ 2 тийш хөдөлгөнө

- сэлгээний бүрэлдэхүүн зөөлөр

 

Хөлийн өмнүүр 2 тийш хөдөлгөнө

- сэлгээ зогс

 

Хажуудаа дээш доош аажим хөдөлгөнө

Оноо: 3

Энэ ямар зориулалттай дохио вэ? Яаж дохиолох вэ? Бичнэ үү

  • Энэ бол “Халхлах” дохио. Энэ дохиог гарам, том хиймэл байгууламж ба уулын хэсэгт нуралт үүсч болзошгүй газарт хөдөлгөөнд аюултай саад гарахад галт тэргийг зогсоох зориулалттай. Энэ дохионы нэг улаан гэрэл - Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно

     

  • Энэ бол “Хаах” дохио. Хаах дохиог төмөр замын шугам бусад төмөр замын шугам, троллейбусны шугамтай нэг түвшинд огтлолцох газар галт тэргийг зогсоох зориулалттай. Энэ дохионы нэг улаан гэрэл - Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно

  • Энэ бол “Хаах” дохио. Хаах дохиог гарам, том хиймэл байгууламж ба уулын хэсэгт нуралт үүсч болзошгүй газарт хөдөлгөөнд аюултай саад гарахад галт тэргийг зогсоох зориулалттай. Энэ дохионы нэг улаан гэрэл - Зогс! Дохио өнгөрөхийг хориглоно

     

Оноо: 3

Жааз зам төмөр, шор, тоонолжийн зүрхэвч, сахал зам төмрийн босоо элэгдлийн ашиглаж болохгүй хэмжээг зөв харгалзуулна уу?

 

- гол замд

 

10 мм-ээс их болсон

- хүлээн авах явуулах замд

 

8 мм-ээс их болсон

- өртөөний бусад замд

 

6 мм-ээс их болсон

Оноо: 3

Замын ба дохионы тэмдгийг хаана, ямар зайтай байрлуулах вэ?

  • . Дохионы тэмдгийг хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд, замын тэмдгийг километрийг тоолж эхэлсэн чиглэлийн дагуу баруун гар талд захын замын тэнхлэгээс 3100 мм-ээс доошгүй зайд тавина

  • Дохионы тэмдгийг хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд, замын тэмдгийг мөн хөдөлгөөний чиглэлийн дагуу баруун гар талд захын замын тэнхлэгээс 3100 мм-ээс доошгүй зайд тавина

  • Дохионы тэмдгийг хөдөлгөөний чиглэлийн баруун гар талд, замын тэмдгийг километрийг тоолж эхэлсэн чиглэлийн дагуу баруун гар талд захын замаас 3100 мм-ээс доошгүй зайд тавина

Оноо: 3

Цэгийн оронд нөхөж бичнэ үү

 

     Зогсолтгүй өнгөрч байгаа 80 км/цагаас их хурдтай яваа галт тэргийг замын захын

зам төмрөөс ................ метрээс багагүй зайд гарч, зогсож өнгөрөөнө

  • захын зам төмрөөс 3 метрээс багагүй зайд гарч зогсож өнгөрөөнө

  • захын зам төмрөөс 4 метрээс багагүй зайд гарч зогсож өнгөрөөнө

  • захын зам төмрөөс 5 метрээс багагүй зайд гарч зогсож өнгөрөөнө

     

Оноо: 3

ХАБЭА-н зааварчилгааны хэлбэрүүдийг бичнэ үү?

  • ХАБЭА-н зааварчилгаа нь ээлжит давтан зааварчилгаа, ээлжит бус давтан зааварчилгаа, ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилгаа гэсэн 3 хэлбэртэй

  • ХАБЭА-н зааварчилгаа нь өдөр тутмын, ажлын байрны анхан шатны. ээлжит давтан зааварчилгаа – гэсэн 3 хэлбэртэй

  • ХАБЭА-н зааварчилгаа нь урьдчилсан, ажлын байрны анхан шатны, давтан зааварчилгаа – гэсэн 3 хэлбэртэй

     

Оноо: 3

Цэгийн оронд нөхөж бичнэ үү

 

Сав баглаатай түргэн гэмтэх ачааг битүү вагонд хаалганаас ........ зайтай хураана

  • хаалганаас 15 см зайтай хураана

  • хаалганаас 25 см зайтай хураана

  • хаалганаас 10 см зайтай хураана

Оноо: 3

Түргэн гэмтэх ачаа гэж ямар ачааг хэлэх вэ?

   .................................................................................................................................................

  • Төмөр замаар тээвэрлэх үед хайрцаг сав нь түргэн гэмтэх ачааг  ТҮРГЭН ГЭМТЭХ АЧАА  гэнэ

  • Төмөр замаар тээвэрлэх үед температурын нөлөөлөл, арчилгаа, үйлчилгээнээс   чанар нь алдагдах, эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг ТҮРГЭН ГЭМТЭХ АЧАА  гэнэ

  • Төмөр замаар тээвэрлэх үед хагарах шилэн хийц болон амархан эвдрэх хуванцар бүтээгдэхүүнийг ТҮРГЭН ГЭМТЭХ АЧАА  гэнэ

Оноо: 3

Жижиг илгээлтийн тодорхойлолтыг бичнэ үү? Зөв тодорхойлолтыг сонгоно уу

  • вагоны эзэлхүүний 1/3-ээс хэтрэхгүй ба жингээрээ 5000 кг-аас их ачааг ЖИЖИГ ИЛГЭЭЛТ гэнэ

  • Ачааны жин хамаарахгүй вагоны эзэлхүүний 1/3-ээс их бөгөөд жингээрээ 5000 кг хүрэхгүй ачааг ЖИЖИГ ИЛГЭЭЛТ гэнэ

  • Ачааны жин хамаарахгүй вагоны эзэлхүүний 1/3-ээс хэтрэхгүй ба жингээрээ 5000 кг аас ихгүй ачааг ЖИЖИГ ИЛГЭЭЛТ гэнэ

Оноо: 3

“Урт ачаа” - гэж ямар ачааг хэлэх вэ? зөв тодорхойлолтыг сонгоно уу

  • Вагонд ачсан ачаа нь 14 метрээс урт бол УРТ АЧАА  гэнэ

  • Вагоны хоёр талын төгсгөлийн ялуунаас 400 мм ба түүнээс илүү гарсан ачааг УРТ АЧАА  гэнэ

  • Вагоны тэвшнээс хоёр тийшээ 400 мм ба түүнээс илүү гарсан ачааг УРТ АЧАА  гэнэ

Оноо: 3

Цэгийн оронд асуултанд хариулж нөхөж бичнэ үү

    Жижиг илгээлтийн 1 байр ачааны жин нь  битүү вагоноор тээвэрлэхэд  ........... кг-аас багагүй, ........... кг-аас ихгүй байна.

  • 20 кг-аас багагүй, 1000 кг-аас ихгүй байна

  • 40 кг-аас багагүй, 1500 кг-аас ихгүй байна

  • 20 кг-аас багагүй, 1500 кг-аас ихгүй байна

Оноо: 3

Доорхи сэлгээний дохиог дуугаар болон дэлгэсэн шар дарцгаар хэрхэн өгөх вэ? 

  • “зүтгүүр зогс” дохиог шүглээр гурван богино дуугаргаж, мөн дэлгэсэн шар дарцгаар даллан эргүүлж дохио  өгнө

  • “зүтгүүр зогс” дохиог шүглээр хоёр богино дуугаргаж, мөн дэлгэсэн шар дарцгаар даллан эргүүлж дохио  өгнө

  • “зүтгүүр зогс” дохиог шүглээр гурван урт дуугаргаж, мөн дэлгэсэн шар дарцгаар даллан эргүүлж дохио  өгнө

Оноо: 3

Ачааны галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр болон шөнийн цагт хэрхэн

    дохиолох вэ?

  • Ачааны галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр ч, шөнө ч бамбай ялууны зүүн талд  нэг маягийн улаан зээрэнхийгээр дохиолно

  • Ачааны галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр ч, шөнө ч бамбай ялууны баруун талд  нэг маягийн улаан зээрэнхийгээр дохиолно

  • Ачааны галт тэрэгний сүүлийн вагоныг өдөр ч, шөнө ч бамбай ялууны баруун талд  гурван улаан гэрлээр дохиолно

Оноо: 3

Төмөр замд хэрэглэдэг дохиог ерөнхийд нь яаж 2 ангилдаг вэ? бичнэ

  • Дохиог гар дохио, галт тэрэгний дохио – гэж 2 ангилна

  • Дохиог өдрийн, шөнийн дохио – гэж 2 ангилна

  • Дохиог үзэгдэх дохио  дуут дохио – гэж 2 ангилна

Оноо: 1

Өртөөний болон салбар зам дээр зогсч байгаа галт тэрэг, хөдлөх

     бүрэлдэхүүн, вагоныг ямар зайд тойрч гарч болох вэ?

  • . тэдгээр нь хөдөлгөөнгүй зогсож байгааг бүрэн магадлаж мэдсэний дараа 5 метрээс

          багагүй  зайтайгаар тойрч  гарна

  • тэдгээр галт тэрэг ба хөдлөх бүрэлдэхүүн, вагоныг 5 метр хүрэхгүй зайтайгар тойрч

          гарч болно

  • тэдгээр нь хөдөлгөөнгүй зогсож байгааг бүрэн магадлаж мэдсэний дараа 5 метрээс

          ихгүй зайтайгаар тойрч  гарна

Оноо: 1

Хэрэв тухайн өртөөний галт тэрэгний найруулагч ажлаа сайн хийсний учир

      тодорхой хугацааны дараа өртөөний жижүүрээр дэвшин ажиллахаар

      томилогдвол  ХАБЭА-н зааварчилгаа өгөх шаардлагатай юу?

  • Энэ хүн өөрийнхөө ажиллаж байгаа өртөөнөөсөө гарч , өөр өртөө рүү яваагүй учир

            ажлын байр өөрчлөгдсөн гэж үзэхгүй. Иймд  давтан зааварчилгаа өгөх

            шаардлагагүй

  • Энэ хүний ажлын байр өөрчлөгдөж , шинээр өртөөний жиүүр болж байгаа тул

            эхлээд урьдчилсан зааварчилгаа өгөөд,  дараа нь ажлын байран дахь анхан

            шатны зааварчилгаа өгнө.

  • Энэ хүний ажлын байр өөрчлөгдөж байгаа тул энэ хүнд ажлын байрны анхан

             шатны  зааварчилгаа өгөх шаардлагатай

     

Оноо: 1

Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн , ямар хугацаанд ,

     хэрхэн өгөх вэ?

  • Өртөөний дарга, орлогч, хэсгийн дарга өдөр бүр ажил эхлэхийн өмнө 15 минутаас

            багагүй хугацаанд бичгээр өгнө.

  • Өртөөний дарга, орлогч, хэсгийн дарга ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй

            хугацаанд өдөр бүр амаар өгнө

  • Цех, хэсгийн дарга, мастер өдөр бүр ажил эхлэхийн өмнө  биеэр үзүүлэх буюу

             аргачилсан байдлаар өгнө.

     

Оноо: 1

Ачилтанд тавигдах вагонд  ямар албан тушаалтан ачаа тээврийн үзлэг хийх

       вэ?

  • Өртөөний дарга        

  • Өртөөний  жижүүр              

  • Ачаа вагон хүлээлцэгч

Оноо: 1

Тээврийн баримтанд ямар баримтууд орох вэ?

  • Падаан, замын хүснэгт, вагон хуудас, орлох падаан, нөхөн илгээлтийн бичиг баримт

  • Эх падаан, замын хүснэгт,орлох падаан,замын хүснэгтийн хувь

  • Падаан, замын хүснэгт, вагон хуудас, хавсралт бичиг баримт

Оноо: 1

Аюултай ачааны 2-р ангилалд ямар ачаа орох вэ?

  • Шахсан, шингэрүүлсэн ба даралтаар уусгасан хий

  • Галд амархан авалцах шингэн бодис

  • Галд амархан авалцах хатуу бодис

Оноо: 1

Шингэн болон юүлмэг ачааг ямар вагонд ачих вэ?

  • Цистерн вагонд   

  • Тусгай хагас вагонд           

  • Ямар ч вагонд ачиж болно

Оноо: 1

Битүү вагонд ачих ачааны температур хэдэн хэмээс ихгүй байх вэ?

  • 1000С-аас ихгүй         

  • 800С”аас ихгүй                  

  • . 1000С-аас  дээш

     

Оноо: 1

Цаасан уут, хайрцагтай аюултай ачааг сэлгэн ачилттай харилцаанд

      тээвэрлэвэл илгээгч  хичнээн хэмжээний нөөц сав явуулах вэ?

  • Цаасан уут 10-аас, цаасан хайрцаг 5-аас доошгүй ширхэгийг нөөц болгон явуулна.

  • Цаасан уут 10 ш, цаасан хайрцаг бол 5 хүртэл ширхэгийг нөөц болгон явуулна.

  • Нөөц сав явуулах шаардлагагүй

Оноо: 1

Тээврийн актыг хэдийд тавих вэ?

  • Ачаа олгосон өдөрт нь тавих ёстой

  • 24 цагийн дотор тавина

  • . Тээврийн актыг ачааны бүрэн бүтэн байдлын алдагдлыг илрүүлсэн тухайн

          өдөрт нь  илгээлт  тус  бүр дээр нь тавина

Оноо: 1

Дагнасан хэрэглээний салбар зам ашиглах болон вагон тавьж өгөх, татаж авах

      гэрээг ямар хугацаатай хийх вэ?

  • 1 жилээс ихгүй хугацаагаар      

  • 1 сарын хугацаатай                      

  • 3 сарын хугацаатай хийнэ

Оноо: 1

Хүлээлгийн санамжийг хаана нээж болох вэ?

  • Гаалийн зөвшөөрөлгүй зам дээр 

  • Өртөөний зам дээр                                

  • Гэрээт бус зам дээр

Оноо: 1

Сав баглаатай түргэн гэмтэх ачааг битүү вагонд хаалганаас ямар зайтай хураах

      вэ?

  • 3 - 5 см зайтай

  • 15 см зайтай

  • 25 см зайтай

Оноо: 1

Дунд даацын чингэлэгт ачих ачааны байр тус бүрийн жин нь хэдэн хэдэн кг-аас

      хэтэрч болохгүй вэ?

  • 150 кг-аас хэтрэхгүй            

  • жин хязгаарлахгүй        

  • 120 кг-аас хэтэрч болохгүй

     

Оноо: 1

Оврын доод бүсийн хэмжээг хэлнэ үү

  • 380 – 1400 мм,  1230 – 1400 мм

  • 150 – 1230 мм,  1230 – 400 мм

  • 380 – 1400 мм, 150 – 1400 мм

Оноо: 1

Нийлмэл ивүүр, жийрэг ашиглах үед тэдгээрийн зузаан ямар хэмжээтэй байх

      вэ?

  • Тус бүрийн зузаан 35 мм-ээс багагүй

  • Тус бүрийн зузаан 50 мм-ээс багагүй

  • Тус бүрийн зузаан 25  мм байна

     

Оноо: 1

Ачааны хаяг солихыг ямар тохиолдолд хориглох вэ?

  • Давтан буюу буцах чиглэлд        

  • Хэтрүү овортой үед 

  • Аюултай ачаатай үед

Оноо: 1

Моторт хөрөөгөөр хөрөөдөх хэлбэрүүдийг харгалзуулна уу?

А. Ухрах ир    Б. Чичих ир   В.Давших ир

1. Хөрөөний рамаар модыг түшин, сэрээг модонд зоож  эргүүлэх цэг болгон ашиглана.

2. Хөрөөг хөндий байлгахгүйн тулд өвдгөөрөө араас нь шахаж, тэгш хөрөөдөлт хийж байгаа үед гараараа тулж өгнө.

3. Тийрэх эрсдлийг багасгахын тулд хөрөөдөх хэсгээ ухарч буй ирээр дээрээс нь бага зэрэг эсгэж ором гаргаад шугам төмрийг бага зэрэг ухрааж сугалан, доошлуулан үзүүр хэсгээр бүтэн хаазтайгаар мод руу чичиж оруулна.

  • 1А 2В 3Б

  • 1В 2А 3Б

  • 1Б 2А 3В

  • 1А 2Б 3В

Оноо: 2

Мод цагаалгын үеийн аюулгүй ажиллагааны зааврыг оновчтой харгалзуулна уу?

А. Олсоо татах          Б. Олсоо хөвөх        В. Трактороо зогсоох

Г. Трактороо урагшлуулах  Д. Олсоо барих         Е. Трактороо ухраах

  • 1Е 2В 3Б 4А 5Д 6Г

  • 1В 2Б 3А 4Д 5Г 6Е

  • 1Г, 2Е, 3В, 4Б, 5А, 6Д

  • 1А 2Б 3В 4Г 5Д 6Е

  • 1Б 2А 3Е 4Г 5В 6Д

Оноо: 1

Зургийг ажиглаад зөв харгалзуулна уу?

1. Сортиментээр  цагаалах    2. Мөчиртэй нь цагаалах

  • 1Б 2А

  • 1А 2Б

Оноо: 1

29.Тод өнгийн ургамал нь орчны чийгийн 75%-ийг хөрсөнд шингээж, агаарын чийглэгийг 4-7% ихэсгэж, нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг..

  • А. Тийм

  • В. Үгүй

Оноо: 1

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Модыг унагасан цэгээс нь дээд агуулах руу гар лебёдка болон мориор чирэн машинаар ачиж болох зам хүртэл зөөвөрлөн хураахыг............................................. гэдэг.

  • Модыг цагаалах      

  • Мориор цагаалах     

  • Модыг гараар цагаалах

  • Модыг уламжлалт аргаар цагаалах

Оноо: 1

Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

Богино сортиментоор ангилсан /1-3м/, нарийхан шургаагийг унагасан газраас нь ойн мэргэжлийн ажилтан ёожу, гох дэгээ зэрэг туслах багаж ашиглан гараар чирж дээд агуулах руу зөөвөрлөхийг....................................... гэдэг.

 

  • Модыг цагаалах

  • Мориор цагаалах

  • Модыг гараар цагаалах

  • Модыг уламжлалт аргаар цагаалах